Монгол Улсын Гавьяат, хошой Аварга малчин, сумын Алдарт уяач Р.РЭНЦЭНДОРЖ: АМГАЛАН ХЭЭР МААНЬ УЯА НЬ ОРОХООРОО ЁСТОЙ НЭГ СЭМБЭЛЗЭНЭ ШҮҮ ДЭЭ


Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул, Монгол Улсын Гавьяат малчин, улсын Хошой аварга малчин, сумын Алдарт уяач Р.Рэнцэндорж гуай өнөөдрийн зочноор оролцож байна. Энэ буурай 1936 оны намар Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Дэнгийн сайн ус хэмээх газар айлын тав дахь хүүхэд болон мэндэлжээ. Монгол Улсын Гавьяат малчин, улсын Хошой аварга малчнаас гадна Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Төв аймгийн хүндэт тэмдэг, Есөн эрдэнийн одон, "Уяачийн алдар" одонгоор шагнагджээ.
-Нүүдэлчний ахуй соёлыг хадгалж, мал маллах арга ухаанаараа гайхагдаж яваа тантай уулзаж буйдаа баяртай байна. Гэхдээ энэ удаа бид уяачийн тухайд ярилцах ёстой. Танайхан хэдэн үеэрээ хурдан морь уяж байгаа вэ?
-Миний эцэг морь уядаг байсан. Тэгэхдээ их насны морь голдуу уяна. Морьд нь ч хурдан. Бор морийг нь би унадаг байсан. Бас нэг сайн зээрд морь байлаа. Ямар ч наадамд мордуулсан айрагдаж, түрүүлдэг хүлгүүд байж билээ.
-Эцгийн шийрийг хатааж энэ сумын баяр наадамд бага гурван насны морь түрүүлгэсэн цорын ганц хүн болж байсан гэсэн. Ер нь та хэдий үеэс эхлэн хурдан морь уях болсон юм бэ?
-Эцгийгээ дагаж, хоёр их насны морь уяж байсан. 1957-1958 оны үе юм уу даа. Түүнээс хойш цаг хэцүү болсон шүү дээ. Яасан бэ гэхээр манайх 12-хон адуу, 12 үхэр, 50 хонь, нэг тэмээтэй үлдэж байлаа. Тухайн үед эцэг эх минь засаг төрийн шаардлагыг биелүүлээд малаа өгөхөөс аргагүй болсон. Тэд маань айхтар албач, шаардлага хүлээн авдаг хүмүүс байсан л даа. Ер нь урьдын улс бүгд л шаардлага мундаг дагадаг, засаг төр юу л гэнэ, за л гээд дороо биелүүлдэг байлаа. Ингээд авч үлдсэн 12 адуунаас маань хурдан морь гараагүй. Харин би эрийн цээнд хүрч нэгдлийн олон адуутай болоод, 1960-аад оноос морь уяж эхэлсэн. Өөрийн чинь асуусан гурван түрүү хүртдэг наадам чинь 1987 оных. Тэр жил дөрвөн насанд айраг хүртэж байлаа.
-Нэг жилийн наадмаас гурван түрүү, дөрвөн айраг авч байсан гэсэн үг үү?
-Тийм. Хязаалан, соёолон нь давхар байх.
-Түүнээс хойш олноор нь айрагдуулж байв уу?
-Тэгж хоёр, гурваар нь авч байгаагүй. Жилийн нэг юм уу, хоёр түрүү, хоёр айраг л хүртэж байсан. Гэхдээ 1990 оныг хүртэл айраг алдаагүй. Энэ хугацаанд 19 түрүү, 29 айраг авсан байна лээ. Уржнан тэр амжилтаараа сумын Алдарт уяач цол хүртсэн дээ.
-Хурдан хүлгүүдийнхээ удам угшлыг танилцуулаач?
-Миний эхийн ах дүү нар Хэнтийн Дархан сумын улс. Тэд маань надад нэг хурдан азарга өгсөн юм. Түүний төлүүд ч хурдалсан. Би өөрөө ч азарга худалдаж авсан. Тухайн үед 3000 төгрөгөөр азарга худалдан авахад мундаг үнэтэй санагдаж байж билээ. Хаа очиж хань ижил маань ойлгодог байсан юм. Түүнээс гадна Говьсүмбэрийн Насантогтох гэдэг хүнээс нэг мориор азарга авч байлаа. Тэр азарганы төл шарга үрээ бага гурван насандаа сумын баяр наадамд түрүүлсэн.
-Соёолон жилээ яаж давхисан бэ?
-Соёолонд нь гүү хураалгаад уяж чадаагүй. Ер нь түүнээс хойш уяагүй дээ. Дороос нь олон сайхан азарга залгаад. Энэ шаргаасаа гадна Галшарын Намсрай сайд гэдгийн адууны угшилтай шарга азарга Баян суманд ирэхэд, манай ах “Миний хүү үүнийг ав” гэсээр авахуулсан юм. Тэр шарга азарганы эр төлүүд нь гавиагүй ээ. Хөл муутай шарга азарга, шарга морь гарсан нь айхтар давхиагүй. Харин охин төлүүд нь аятайхан гүү болдог юм.
-Хоёр шарга азарганы төлүүдээр наадаж байж.
-Мөнхөөдэй хүүгээ гэр бүл болоход хязааландаа сумандаа түрүүлсэн хурдан халтар морио өгсөн. Тэр морь маань дандаа л түрүүлж, айрагдаж байдаг аугаа адуу байгаа юм. Би “Амгалан хээр" гэж нэрлэдэг. Уяа нь орохоороо ёстой нэг сэмбэлзэнэ шүү дээ. Түрүүлнэ дээ, айрагдана даа гэж байгаа мэт.
-Сум орон нутагтаа л наадаж байв уу. Гарч уралдуулсан уу?
-Төв аймагт нэг, Баян суманд хоёр очсон. Бусдад нь морь хурдан байсан ч хүүхэд цөөдөөд явж чадаагүй. Дээр нь бидний үед одоогийнхтой адил явъя гээд явчихдаггүй. Заавал сумын захиргаанаас чөлөө зөвшөөрөл авч явах ёстой. Зөвшөөрөл авах гэхээр ажлаа хийчихсэн үү гэж асууна. Уртынхаа ноосыг тушаана, сүүнийхээ даалгаврыг 100 хувь өгөх гээд ажил барагдахгүй. Хүүхдүүд бага, хөгшин яаж хонио ноослох вэ. Ингээд л би явж чаддаггүй байсан. Эр хүн л болсон хойно улсын наадамд явж үзэхсэн гэсэн хүсэл их. Шарга үрээ, халиун үрээ ид хурдан байхдаа улсад түрүүлэхээ байг гэхэд 10 дотор давхих л адуунууд байсан. Манайх Чойроос 20-30-аадхан км зайтай Сайн хөөт гэдэг газарт нутагладаг байсан юм. Хэдэн хонио таргалуулахын төлөө л жилд 10, 20 удаа нүүнэ. Тэгээд нүүдэл сэлгэхээр Чойрын наадам хэслээ гэж ад үзнэ.
-Аймагтаа нэг удаа очихдоо яаж наадсан бэ?
-Бага дөрвөн насны адуутай очсон. Хязаалан, соёолон хоёр маань сунгаанд хол түрүүлээд аятайхан байлаа. Гэхдээ аз эз байдаг бололтой. Яг наадмаар соёолон 26, хязаалан арван хэдээр орсон. Гэхдээ тэр жилийн аймгийн баяр наадам илүү өтгөн болсон. Яагаад гэвэл улсын баяр наадамтай цуг хийсэн юм.
-Даага, шүдлэн яаж давхисан бэ?
-Даага 80 хавьцаа, шүдлэн бас ороотой л давхисан. Яг нарийн санахгүй байна аа.
-Ярилцлагаа таны хамгийн баяр бахдалтай, сайхан наадмын дурсамжаар өндөрлөе. Тэр нь хэдэн оны наадам бэ?
-1960 онд Оохоны Жамсранжав гэдэг хүний азарга, их нас, соёолон гурав нь буюу дээд гурван нас түрүүлэхэд, бөхийн барилдаанд би хоёр ахтайгаа шөвгийн дөрөвт үлдэж билээ. Өөрөөр хэлбэл, нэг айлын гурван хүү шөвгөрч байгаа юм. Тухайн үед эцэг маань амьд сэрүүн байсан. Тэгээд том ах Дамдиндорждоо бууж өг гэж тушаадаг юм байна. Би ч ахдаа бууж өглөө. Дунд ах маань үзүүр түрүүнд үлдэхэд аав ахиад “Том ахдаа бууж өг” гээд ахыг түрүүлгэж байсан. Хэдийгээр би өөрөө түрүүлээгүй ч бахдалтай сайхан санагддаг. Миний дунд ах улсын начин, доктор, профессор Балдорж гэдэг хүн байсан.
-Хэдийгээр та барилдаж чадаагүй ч нэг айлын гурван хүү шөвөгт үлдсэн тэр наадмыг хамгийн сайхан нь гэж боддог юм байна?
-Тийм. Нэг айлын гурван дээд нас түрүүлж байхад нэг айлын гурван хүү шөвөгт үлдэж байлаа. Энэ их ховор тохиолдол.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж, урт удаан наслаарай.
"Тод магнай" сэтгүүл. Төв аймгийн Баян, Баянжаргалан, Эрдэнэ сумдын тусгай дугаар



1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Лхагва, 12:44 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.…
-
Лхагва, 11:04 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал…
-
9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
202.21.109.111
Сайхан буурай байна
Reply