Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэендоржийн хүрэн халзан түрүүлжээ

Сэтгүүлч
21 цагийн өмнө

Увс аймгийн 100 жилийн ойд зориулсан баруун бүсий уралдаан сонгомол дээд ангиллын уралдаанаар өнөөдөр өндөрлөж байна. Энэ насанд эхний 10-т хурдалсан хүлгүүдийг танилцуулъя.

1. Увс аймгийн Өндөрхангай сумын Тойруулын Цэендоржийн хүрэн халзан. Баттогтохын Мөнх-Эрдэнэ уясан. Улсад 8-д орсон. Өөрийн унаган.

2. Увс аймгийн Тэс сумын уяач Мятавын Хүрэлбаатарын халзан. Улсад түрүүлсэн. Шүдлэн төвийн бүс түрүү, хязаалан Ламын гэгээний айраг. Борнуурын Ц.Нарангэрэлийн унаган. Мөнхбатын Цэрэнжав манлай уясан.

3. Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уяач Бадамсэдийн Дагвабазарын хээр. Уртнасангийн Тамир уясан, уяачийн унаган. Чойрт түрүүлсэн.

4. Увс аймгийн Зүүнговь сумын МУАУ Далайн Батбаярын хээр. Мягмарсүрэнгийн Алтан-Очир уясан. 2021 онд баруун бүсэд айрагдаж байсан. Намдагийн Хүрлээгийн унаган.

5. Ховд аймгийн Чандмань сумын ААУ Баатархүүгийн Пүрэвжаргалын хээр. Өөрийн унаган. Мягмарсүрэнгийн Алтан-Очир уясан.

6. Архангай аймгийн Ихтамир сумын ААУ Түвдэнгийн Ганчөдөрийн цоохор. Бүсэд 1 түрүүлж 1 аман хүзүүдсэн.

7. Улаанбаатар хот СБД Зориртбаатарын Жавхлангийн хээр. Ганбаатарын Буянтогтох тод манлай уясан.

8. Хөвсгөл аймгийн Галт сумын ААУ Дондовын Пүрэвдоржийн зээрд халзан.

9. Хөвсгөл аймгийн Тариалан сумын МУАУ Дондовын Бадрахын хээр халзан

10. Завхан аймгийн Нөрмөг сумын уяач Санжаасүрэнгийн Батдэлгэрийн буурал.

Б.Ганпүрэв, А.Цэдэн-Иш

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна