Түмэн эх Бүлтгэр халзан
Сэтгүүлч
Таван жилийн өмнөх өдийд. “Чи өөрөө мэдээд нэг юм явуулчихгүй юу”... Чулуунбаатарын Амарсанаа, Гансүхийн Хадбаатар нарын хооронд ийм яриа болж хийгдсэн наймаа. Тухайн үедээ хэн хэн нь төрийн түмэн эхийн тухай ярьж байгаагаа төсөөлөөгүй ч үгүй байх.
“Сагурын төл алсдаа хэрэг болно” гэсэн нэгэн, “сайн юм өгчихье” гэсэн нөгөөх... Эрчүүдийн итгэлцэл, нөхөрлөл гэж сонин шүү.

Хэн ч хаанаас нь харсан бүлтгэр нүдэн дээр нь түрүүлж тусаад байдаг тул Бүлтгэр халзан хэмээн нэрийдэж. Халзан үрээ этгээд хурдан. 2021 оны зун Агьтын сунгаануудад тувт өнгөлж, хүмүүс ч “түрүү даага тодорхой” хэмээн шивнэлдэж байтал наадам цуцлагдчих нь тэр.
Хүлээлт догдлолоо дарж ядан байж алс хол баруун хязгаарыг зорин очтол халзан даагыг нь бариад уячихлаа. За ингээд тэр жил уралдах хөг өнгөрөв.
Дараа жил нь бас л хурдан. Сагурын төл аргагүй, аргагүй. Сайн ч уяж... гэж байтал улсад бас л бариад уячихлаа дуулдав.
Тэндээсээ Баянхонгор аймгийн 80 жилийн ойд очиж, холхон түрүүлээд наадмаа отголов. Энэ үеэс л болов уу залуу Тод манлайгаас эхлээд “ээ дээ наадах чинь арай өөр төрсөн мал юм. Улсад түрүүлнэ шүү” хэмээн толгой сэгсрэн тоож эхэлжээ.
Гэсэн ч дараа жил дахиад л улсад мордож чадсангүй. Архангайн 100-д очиж айрагдан төрийн зарлигт наадмын ээлжит хишгээ хүртэв.
Соёолон азарга гараа алдаж тээр хойноос эргээд зүтгэсээр 26-д баригджээ. За ингээд л өнөө жилийн наадмыг хүлээх хэрэгтэй болсон юм.
Хүсэн хүлээсэн мөч ирж, халзан азарга ханартал давхисаар төрийн Түмэн эх хүлгээр тодорч, түмэн олноо шуугиулсан билээ.

АХ-ын 104 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд түрүү магнайд хурдалсан Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул МУ-ын Алдарт уяач Искрагийн Золбоогийн Бүлтэн халзан азарганы амжилт, алдрын товчоог сийрүүлэн хүргэе.
Удам угшил:
Эцэг: Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Гансүхийн Хадбаатарын Алтан азарга өргөмжлөлт Сагур.
Эх: Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Ухнын Гансүхийн хүрэн гүү. Дээгүүрээ МУ-ын Манлай уяач Аюушийн Ухна агсны их халиун ордог.
2021 онд даага:
Агьтын сунгаанд их хурдан байсан ч улсын наадам цуцлагдаж, Ховд аймагт болсон баруун бүсийн уралдаанд хэмжилтээр хасагдсан.
2022 онд шүдлэн:
Баянхонгор аймгийн 80 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд түрүү

2023 онд хязаалан:
Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд айргийн тав
2024 онд соёолон:
АХ-ын 103 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд 26
2025 онд хавчиг:
АХ-ын 104 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд түрүү

Шигшмэл хурдан морьдын “Их хурд-10” уралдаанд 15-д тус тус хурдалжээ.
Б.Хастөр
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 16:01 минут Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
Лхагва, 00:26 минут Эндүүрэгдээд эзнээ олжээ -
Даваа, 14:11 минут Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 23 -нд Янзага зээрд -
11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө… -
2025 оны 9-р сарын 24 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан дааган… -
2025 оны 9-р сарын 20 -нд Д.Доржцэвээн: Монголчууд эртнээс Дамдин Сандүв бур… -
2025 оны 9-р сарын 16 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач С.… -
2025 оны 9-р сарын 16 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан шүдлэн… -
2025 оны 9-р сарын 16 -нд Түмэн эх Бүлтгэр халзан -
2025 оны 9-р сарын 10 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.… -
2025 оны 9-р сарын 10 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал… -
2025 оны 9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн … -
2025 оны 9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.… -
2025 оны 9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
2025 оны 8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас… -
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни… -
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү... -
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты… -
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд М.Энхтайванбаатарын зээрд халзан даага … -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…

Сэтгэгдэл бичигдээгүй байна