Аймгийн Алдарт уяач О.Хишигсүрэн: Уяач хүн даруухан л байвал зүгээр байгаа юм

2016 оны 5-р сарын 25 -нд

Булган аймгийн Хангал сумын уугуул, Орхон аймгийн Жаргалант сумын харьяат, аймгийн Алдарт уяач Очирын Хишигсүрэнтэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Алдарт хэдий үеэс хурдан хүлгийн уяа сойлго тааруулж байгаа билээ. Анхны айраг, түрүүгээ хэдэн оны ямар наадмаас хүртэж байв?
-1975, 76 оны үеэс эхэлж хурдан морь уясан. Тэр үед манайх нэгдлийн малтай, би цэргээс дөнгөж ирчихсэн. Тэгээд нэгдлийн адуун сүргээс хул алаг морь авч уяад сумынхаа наадамд түрүүлгэж байлаа. Түүний дараа Орхон аймгийн баяр наадамд уралдуулж хоёр ч удаа айрагдуулсан. Орхон аймаг байгуулагдаад удаагүй, хоёр билүү гурав дахь жилийнхээ наадмыг л хийж байсан байх. Тэгэхэд миний хул алаг морь хоёр жил дараалан айрагдаж байсан юм. Түүний дараа Хэнтийн Галшараас ирсэн хонгор азаргыг гурван адуугаар аваад АХ-ын 50 жилийн ой Орхон аймгийн наадамд гурваар давхиулаад дараа жил нь түрүүлгэж байсан. Ингэж л уяачийнхаа гарааг эхэлсэн дээ.
- Дээд нас түрүүлгэж, айрагдуулаад л эхэлсэн юм байна. Тэр үеийн наадам хэр өтгөн болдог байсан бэ?
-Наадам цөөхөн, жилдээ ганц л уралддаг. Одоотой харьцуулахад морьдын тоо ч цөөн байсан л даа. Гэхдээ уяачид нь морио жилийн дөрвөн улирлын турш унаж эдлэн, цагаан өвсөөр буюу жинхэнэ авьяасаараа уядаг байлаа. Галшар угшилтай хонгор азаргаа аймагт түрүүлснээс хойш уяагүй. Харин хул алаг морь маань хэдэн жил сайхан давхиж байгаад хойшоо Ингэт рүү зарагдсан. Тэгэхээр нь Орхонтуулаас нэг хээр хязаалан үрээ авч, хонгор азарганыхаа төл хоёр үрээтэй хамтад нь уясан. Нэг үе хоёр хээр мориор Булган, Орхон хавьдаа сайхан л наадаж байлаа. Ер нь морь уясан цагаас эхлээд хурдан хүлгийн буян заяа түшиж зөндөө л сайхан наадсан. Би чинь зургаан хүүхэдтэй, түүний гурав нь хүү. Хөвгүүд цөм морь уядаг. Зарим нь аймгийн Алдарт уяач болчихсон галын зөвлөх уяачаар ажиллаж л байна. Та бүхэн таних байлгүй дээ. Нэг хүү хөдөө мал маллаж, морьдоо уядаг. Одоо миний морь уяна гэж юу байхав. Хошуу л нэмэрлэх юм.
/инээв/
- Эрдэнэтийнхэн эртнээс адуугаа сайжруулсан. Алдарт ч бас энэ тал дээр нэлээд анхаараа байлгүй?
-Гадна дотноос азарга үрээ бишгүй авсан. Нэг үеээ бодвол адуу арай дээр болж. Гэхдээ надад эрлийз буюу цустай адуу ганц ч байхгүй. Монгол адуугаа л өөр хооронд нь цус холдуулж сайжруулж байгаа ухаантай. Гэхдээ бас огт зүгээр байж болохгүй юмаа. Сая нэг даага олж ирлээ. Тэрүүгээрээ азарга тавина даа. Одоо чинь дан эрлийз адуугаар уралддаг болж дээ. Тэрэнд нь мань мэтийн монгол адуутай хүн хүрч уралдаж чадахгүй юм.
- Хүн, морь дов үзэж нүд онгойх ёстой гэлцдэг. Хаашаа хаашаа явж наадаж байв?
-Би ч нэг их гарч уралдаж чадаагүй ээ. Улс, бүсийн чанартай гэвэл “Дүнжингарав”-т очиж, арав гаргаад давхиулж байсан. Гэхдээ хүний адуутай явсан юмаа.
-Хэний...?
-Пүрэвлхагвын цагаан азаргыг 12, Гүзээ хар морийг нь 15-аар давхиулж байлаа. Өөрийн томоохон амжилт гэвэл 2010 оны Эрдэнэтийн бүсэд хүрэн морио айргийн таваар давхиулсан.
- Хүрэн мориныхоо талаар жаахан дэлгэрүүлээч?
-Хүрэн морины эцгийг би Жаргалантаас авч байсан юм. Хөөрхөн хээр азарга. Эх нь болохоор манай унаган гүү. Дааган цагаасаа эхлэн уягдсан ч шүдлэнгээсээ эхлээд гайгүй давхисан.
Гэхдээ айрагдаагүй ээ. Хязаалан, соёолондоо ч аймгийн наадамд айрагдаж чадаагүй. Тэгээд хавчиг морь Эрдэнэтийнхээ наадамд түрүүлээд, дараа жил нь таваар давхиад, давхар уяагаар төвийн бүсэд айрагдсан нь тэр.
-Таваар давхисан билүү?
-Тийм. Тэгээд “Эрдэнэт” үйлдвэрийн дарга байсан Тод манлай уяач Ч.Ганзоригт зарагдсан. Очоод хөл, гарыг нь жаахан муутгасан бололтой юм билээ. Ноднин надад эргүүлж авчирч өгөөд уясан ч шальтай хөдөлсөнгүй. Ганц нэг жижиг наадамд л айрагдууллаа. Сая Булганы бүсэд аваад очсон 30 гаргаад ирсэн. Жаахан хөдөлгөөн муутай л болсон байна лаа. Энэ хүрнээс өөр зарсан адуу байхгүй ээ. Би одоо бол бүр адууны наймаа хийхээ байсан.
-Хамгийн сайхан бахдалтай наадмын дурсамжаас хуваалцаач гэвэл хэдэн оны ямар наадмыг онцлох бол?
-Морь түрүүлгэж, айрагдуулсан наадам болгон сайхан. Уяач хүний хувьд түүн шиг сайхан баяр бахдалтай зүйл юу байхав. Хийсэн хөдөлмөрийнхөө үр шимийг олон түмнийхээ өмнө хүртэж байгаа хэлбэр шүү дээ. Өөрөө онцлоод яриач гэсэн болохоор 2008 оны наадмыг л яръя даа. Тэр жил хүрэн морь маань аймгийнхаа баяр наадамд түрүүлж бахтай сайхан наадсан юм. За мөн Булган аймгийн 50 жилийн ойд сайхан шар хээр морио айрагдуулж нэг шүдлэн бас айрагдуулахад сайхан л байлаа.
- Уяач хүнд байх ёстой хамгийн чухал чанар таныхаар юу вэ?
- Ээ дээ, уяач хүн даруухан л байвал зүгээр байгаа юм. Аа нэг их онгирсон, савсагнасан, их хэл амтай, хөөрцөглөсөн хүн ч дээ лав л сайхан харагддаггүй юм. Хүн хөөрцөглөлгүй яахав гэхдээ нэг түвшин жаахан олонтойгоо нийцтэй бусдад үлгэрлэсэн маягтай байхгүй бол горьгүй шүү дээ. Би залуучуудадаа тэгж л хэлдэг юм.
-Сайхан сургаал байна. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж яваарай.
-За баярлалаа. Та бүхний ажил үйлст мөн амжилт хүсье. “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулаад “Эрдэнэт хүлэг” МСУХ-ны нийт гишүүд, уяачдадаа 20 жилийн ойн баярын мэндчилгээг дэвшүүлж цөмөөрөө сайхан эв нэгдэлтэй ажиллаж, морьд нь хурдан байхыг хүсье.
"Тод магнай" сэтгүүл Орхон аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Пүрэв, 23:12 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
Сэтгэгдэл бичигдээгүй байна