“Ашигт фийд” ХХК-ийн зөвлөх, мал эмнэлгийн шинжлэх ухааны доктор З.Батсүх: Уралдааны моринд нэмэлт тэжээл зайлшгүй шаардлагатай


Цагаа бас хүнээ олсон шагнал цаашдын амжилтын ташуур болдог. Хорь гаруй жилийн тэртээх төрийн тэргүүний нэрэмжит шагнал Заяатын хүүд чухам тийм ташуур болж.
З.Батсүх 1992 онд ХААИС-ийг малын их эмч мэргэжлээр дүүргэн Мал эмнэлгийн хүрээлэнд ажиллах болж, багшийн зөвлөснөөр “Адууны ходоодон дахь гуурыг эрт үед нь оношлох, түүнээс урьдчилан сэргийлэх вакцин бэлтгэх” сэдвээр боловсролын болон ШУ-ны докторын зэрэг хамгаалан, улмаар оны шилдэг залуу эрдэмтэн шагналыг МУ-ын Ерөнхийлөгч Нацагийн Багабандиас гардан авч байжээ. Мал аж ахуйн орон Монгол улсын хувьд төдийлөн судлагдаагүй шинэ сэдвийг хөндөж, урьдчилан сэргийлэх тарилга хүртэл гарган авсан тул тийнхүү төрийн тэргүүн өндрөөр үнэлсэн байна. Тухайн үедээ залуу эрдэмтний шинэ бүтээлийг Төв аймгийн Алтанбулаг, Дундговь аймгийн Эрдэнэдалай зэрэг сумдын зарим нэг малчдын малд туршсан бөгөөд үр дүн нь эерэг сайн гарсан хэдий ч хөрөнгө мөнгөний бэрхшээлээс болоод олноор үйлдвэрлэж, нийтийн хүртээл болгож чадаагүй гэдэг. Гэсэн хэдий ч одоо хэр нь З.Батсүх доктор урьдчилан сэргийлэх биологийн бэлдмэлийг олноор үйлдвэрлэж, өвчлөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх хүслээ тээсээр явна. Уншигч та энэ удаагийн “Монголд үйлдвэрлэв” булангийн зочныг гадарласан байх. Үндэсний үйлдвэрлэгчдээ хөхиүлэн дэмжих зорилготой “Монголд үйлдвэрлэв” булангийнхаа энэ удаагийн дугаарт “Ашигт фийд” ХХК-ийн зөвлөх, мал эмнэлгийн шинжлэх ухааны доктор Заяатын Батсүхийг урьж, түүний бас нэгэн шинэ бүтээгдэхүүн болох “Ашигт” хурдан морины тэжээлийнх нь талаар тодрууллаа.
“АШИГТ” ХУРДАН МОРИНЫ ТЭЖЭЭЛ АШИГТАЙ
Монголд адуу тэр дундаа хурдан моринд зориулагдсан олон төрлийн нэмэлт тэжээл худалдаалагддаг. Гэхдээ бүгд гадны аль нэг улс орноос орж ирсэн бүтээгдэхүүнүүд. Тэжээл тус бүр хэрэглэгчээсээ хамаарсан онцлогтой. Өөрөөр хэлбэл унага, даага, гүү, уралдааны морь гэх мэтчилэн тухайн адууны нас, авах ачааллаас хамаараад харилцан адилгүй найрлагатай байдаг. Уралдааны буюу хурдан моринд зориулсан нэмэлт тэжээл нь бусдаасаа арай ахиу буюу өндөр үнэтэй. Хэдийгээр уяачид хурдан морь сонирхогчид мориндоо хэрэгтэй зүйлд гар татдаггүй ч, хүн болгоны худалдан авах чадвар харилцан адилгүй. Нийт уяачдын талаас илүү хувь нь хөдөө орон нутагт амьдардаг, худалдан авах чадвар тийм өндөр бус. Гэсэн хэдий ч монгол эр хүн болгон морио уяж уралдуулан өөрийгөө болон өрөөл бусдыг цэнгүүлэх хүсэлтэй. Энэ бүхнийг харгалзан үзээд хурдан моринд зориулсан нэмэлт тэжээлийг үйлдвэрлэхээр шийдсэн юм. Энэ төсөл дээр манай
судалгааны багийн залуучууд нэлээдгүй хугацаанд ажиллаж, гаднаас орж ирсэн тэжээлүүдийн найрлагыг нэг бүрчлэн судалж байж “Ашигт” тэжээлийнхээ жорыг гаргасан. Ингэхдээ адууны ид ачааллын буюу бэлтгэлийн үед биемахбодид нь шаардлагатай суурь бодисуудыг хангахуйц боломжийн хэмжээний уургийн найрлагатай байхыг илүүд үзсэн. “Ашигт” хурдан морины тэжээл нь 14 хувийн уургийн агууламжтай, 11,6 Мж/ кг шингэх энергитэй бүтээгдэхүүн. Найрлагын хувьд эрдэнэшишийн гурил, няцалсан овъёос, хивэг болон А, D, E төрлийн витамин, кальци, фосфор, байгалийн цеолит, давс зэрэг эрдэс болон хатаасан алим, луувангаар баяжуулсан товчхондоо үл орлогдох бодисуудыг нөхөж өгсөн давуу талтай. Бэлчээрийн мал тэр дундаа уяа морьдод заавал нэмэлт тэжээл шаардлагатай. Энэхүү жороо гаргаж авчихаад бид эхлээд өөрсдийнхөө адуун дээр бүтэн улирал туршсан л даа. Адууны тэжээл авч буй байдал, тэжээл нь адууныхаа биенд шингэж буй байдал, адуу сэргэлт авч буй байдал зэргийг харгалзан үзээд олны хүртээл болгохоор шийдсэн.Бид мал аж ахуйн хүрээлэнгийн малын тэжээлийн үнэлгээний лаборториор тогтмол шинжлүүлж байгаа. Үйлдвэрлэлийн процессын явцад жорон дээр өгөгдсөн өгөгдөл найрлагууд шаардлага хангасан хэмжээндээ байгаа нь тогтоогдсон.
АЛДАГДСАН ЭРДСИЙГ НӨХӨХ НЬ АМЖИЛТЫН ҮНДЭС БОЛНО
Манайхан саяхныг хүртэл мориндоо нэмэгдэл тэжээл өгөх талаар ойлголтгүй байлаа. Тэр бүү хэл одоо ч гэсэн нэмэлт тэжээл өгөхийг дэмждэггүй хүмүүс байсаар байна. Гэтэл Монгол улс шиг жилийн дөрвөн улирал ээлжилдэг, бэлчээрээр дагнан хоол тэжээлээ олж иддэг малтай орны хувьд шинжлэх ухааны талаасаа харвал малд тэр тусмаа уралдааны моринд нэмэлт тэжээл зайлшгүй шаардлагатай. Хурдан морь бэлтгэлийн буюу уяа сойлгын үед хөлсөөрөө дамжуулан их хэмжээний энерги, эрдсүүдийг алдаж байдаг. Түүнийг нь цаг тухайд нь нөхөж байх хэрэгтэй. Ажиглаад байхад манай уяачид алдагдсан энерги, эрдсийг нөхөх тухай ойлголт муутай байх шиг санагддаг шүү. За яахав хот тойрсон буюу мэдээлэлд ойр байгаа уяачид бол үүнийг мэддэг болсон. Эрдсийг нь ч нөхөж байна. Харин орон нутгийн буюу мэдээллээс хол байдаг уяачид энэ тал дээрээ алдаж, түүнээсээ болоод хүссэнчлэн амжилтанд хүрэхгүй байх магадлалтай. Алдагдсан эрдсийг нөхөхөөс гадна булчингийн хүнд ачааллын үед түүнд үүсэх бодисуудыг задлах, өндөр ачаалалт булчингийн тэсэх чадварыг нэмэгдүүлэхэд нэмэлт тэжээл зайлшгүй шаардлагатай. Тэр бүү хэл өндөр ачаалалтай үед эм, тариа дусал шингэнийг нэмж хэрэглэх шаардлагатай. Энэ нь бэлтгэлийн үед зарцуулсан энерги болон эрдсийг нөхөж байгаа болохоос сэргээш биш юм. Үүнийг уяачид ялгаж салгаж зөв ойлгох хэрэгтэй.
“Ашигт” хурдан морины тэжээл нь 10 килограммаар савлагдсан бөгөөд 0,8 мм- нэг см орчим диаметртэй хорголжин хэлбэрийн баяжуулсан тэжээл. Ердийн ачааллын үед нэг удаадаа 0,5 килограммыг овъёостой хольж өгнө. “Ашигт” тэжээл нь малын биеэс алдагдаж байгаа эрдсийг нөхөхийн зэрэгцээ тамир тэнхээг нь сайжруулах давхар үйлчилгээтэй. Жишээлбэл Е витамин нь дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагааг дэмжихийн зэрэгцээ антиоксидант үйлчилгээ үзүүлэн булчингийн массыг нэмэгдүүлэх процессийг хурдасгадаг.Товчхондоо булчин суухад дэм болдог гэсэн үг. Түүнчлэн төрөл бүрийн хордлогоос сэргийлнэ. Харин А витамин өсөлтийг дэмждэг. Тэр ч утгаар нь өсвөр насны хүүхдэд А витамин ихээр агуулагдсан бүтээгдэхүүнүүдийг санал болгодог шүү дээ. Түүн шиг бага адуунд А витаминыг өгөх нь бие задрах процесст нөлөөлж, өсөлтийг дэмждэг сайн талтай. Д витамин тулгуур эрхтний хөгжилд гол нөлөөтэй. Д витамин дутагдсанаас бол рахит буюу ясны буруу хөгжил үүсдэг. Д витамины бас нэг сайн тал нь арьс үсийг бэхжүүлдэг. Сая хэлсэн ашигт нөлөөллөөс нь болоод тэжээлийн найрлагад энэ гурван витамин заавал байх ёстой. Үүн дээр нэмээд бид эсийн хананы үүсэх процессуудыг дэмждэг Л- глутаминийг нэмж өгсөн. Л-глутамин н нь булчингийн эсийг хуваагдлыг дэмжин, тоог олшруулан ачаалал даах чадварыг сайжруулдаг.
Энэ мэтчилэн дурдаад байвал олон давуу талтай ч манай бүтээгдэхүүн үнийн хувьд боломжийн. Одоогоор Улаанбаатар хотын таван эмийн сан болон явуулын хоёр машинаар түгээлт хийж байгаа. Харин орон нутгаас Хөвсгөл, Булган аймагт зарагдаж байна. Бүтээгдэхүүнийг маань аймаг, сумандаа борлуулах хүсэлтэй хүмүүс байвал бидэнтэй холбогдож болно шүү гэдгийг “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулаад уламжилмаар байна.
АШИГТ ДОЛООЦ ИД ШИДТЭЙ
Дорноговь аймгийн Цагаанцавд нэгэн өвөрмөц найрлагтай шороо бий.Мэдэхгүй нэгэнд жирийн нэг цайвар нунтаг шороо боловч мэдэх нэгэнд нэн тустай эрдэнэ. Шинжлэх ухааны нэршил нь байгалийн цеолит. Өөрийн хэмжээнээс 10-20 дахин их хорт бодисыг шингээх гайхамшигт гадаргуутай цеолит Ашигт долооцын найрлагын 30 хувийг эзэлдэг. Удаан хугацааны судалгааны дараа тэрхүү гайхамшигт чанарыг нь бэлчээрийн малд ашиглах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрч, одоогоос 10-аад жилийн өмнө “Бинсэ” ХХК “Ашигтай долооц”-ыг анх үйлдвэрлэж эхэлсэн байна. Харин гурван жилийн өмнөөс “Ашигт фийд” компани бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрхийг хуулийн дагуу шилжүүлэн авчээ. Жилийн дөрвөн улиралд хэрэглэгдэх ашигт долооц нь маш олон төрлийн ач тустай бөгөөд мах, сүү,ноос, ноолуурын гарцыг нэмэгдүүлдэг нь нэгэнт тогтоогдсон. Чухам тиймдээ ч олноос “ид шидийн үйлчилгээтэй” гэх үнэлгээг авсан байх. Монгол орны байгаль цаг агаарын хүнд нөхцөлд бэлчээрийн мал гол төлөв дутуу тэжээлийн горимд байдаг нь судалгаагаар тогтоогдсон бөгөөд ялангуяа өвөл, хавар, намар оройн үед бэлчээрийн мал хагас өлөн байдалтай явдаг аж. Хоол тэжээлийн удаан хугацааны энэхүү дутагдал нь хордлого үүсгэж малын биеийн дархлаа сулрах, турж эцэх, цаашлаад үхэх хүртэл аюулд хүргэдэг. Харин ашигт долооцын найрлага дахь цеолит нь тэрхүү хорт бодисыг шингээн авч, биед шингэх процессыг саатуулахын зэрэгцээ дээр дурдсан таагүй процессыг удаашруулж зарим тохиолдолд зогсоодог. Түүнчлэн долооцын найрлага дахь 18 төрлийн макро, микро элемент нь малын биед бүтээгдэхүүнүүд үүсэх процессыг идэвхижүүлэн сүү, мах, ноос, ноолуурын гарцыг нэмэгдүүлдэг. Ашигт долооцын тухайд хэдийнэ байнгын хэрэглэгчтэй болж, “Монгол шуудан” компанийн бүх салбаруудаар дамжуулан 329 суманд хүргэж байгаа гэнэ. Мөн “Сүү” ХК-ийн гэрээт нийлүүлэгч фермерүүд бидний бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэж байна. Цаашдаа тэд ашигт долооцынхоо хэлбэр хэмжээ болон найрлагыг хэрэглэгчийнхээ эрэлтэнд тулгуурлан өөрчлөхөөр зэхэж байгаа гэх. Жишээлбэл нунтаг байдлаар тусгайлсан шуудайнд савлаж байна. Үүнийг тодорхой нэмэлт тэжээлүүдтэй хольж хэрэглэж бас болж байна. Монгол орон жилийн дөрвөн улиралтай, говь, хангай, хээр, тал хосолсон өргөн уудам нутагтай. Аймаг болгон газар нутгийнхаа онцлогоос хамаараад макро, микро элементүүд нь харилцан адилгүй байна. Жишээлбэл Хэнтий аймгийн баруун урд тал Дорнод, Сүхбаатарын хойд баруун тал бол кальци, фосфорын баланс алдагдсан бүс нутаг. Энэ нутгийн малд яс зөөлрөх, яс үйрэх гэдэг өвчин тохиолдох нь элбэг. Тиймээс тэр хавийн хэрэглэгчдэд хүрэх долооцыг кальци, фосфороор баяжуулна. Харин Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл, Их-Уул чиглэлд хүрэх долооцынхоо фторыг нэмэгдүүлэх гэх мэтээр найрлагаа өөрчилж байгаа.
Цаашдаа эрчимжсэн мал аж ахуйд илүүтэй анхаарч тусгайлан зориулсан бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэхээр зорьж байна. Тун удахгүй эхний бүтээгдэхүүнүүд гарах байх. Одоогийн байдлаар саалийн үед сүүний гарцыг нэмэгдүүлэх үйлчилгээтэй тэжээлийн концентрат үйлдвэрлэж байна. Энэхүү бүтээгдэхүүн нь нэг тн тэжээлд 10 килограммыг хольж өгөхөөр зориулагдсн. Одоогоор “Хишигтэн“, “Нүүдэлчин” зэрэг компаниудтай гэрээтэй ажиллаж байна. Удахгүй саалийн үнээнүүдэд зориулсан тусгай тэжээлийг гаргана. Энэхүү тэжээл нь төллөхөөс өмнө, төллөсний дараа, ердийн саалийн үед зэргээр мөн найрлага, үйлчилгээний хувьд ялгаатай. Түүний дараа гарах шинэ бүтээгдэхүүн бол эрдсийн нэмэгдэл. Энэ ондоо багтаад хэрэглэгчдийн гар дээр оччих байхаа.
МОНГОЛ ХҮН БҮРИЙН ЗҮРХЭНД ОЙР БАЙХ ҮНЭТ ЗҮЙЛИЙН НЭГ НЬ МОРЬ
З.Батсүх доктор үндэсний тодотголтой бүхэнд гүн хүндэтгэлтэй ханддаг нэгэн. Үүнийгээ Монгол хүн болж төрсний үүрэг хэмээн үзнэ. Морь уях төрийн хэрэгт оролцоод багагүй хугацаа өнгөрч байгаа хэдий ч өөрийгөө “дөнгөж пионер л байхгүй юу” хэмээн дүгнэсэн. Тэрээр 1998 онд Төв аймгийн Баян-Өнжүүл сумаас Өвгөн борын төл үрээг худалдан авч, тэр жилээ улсын наадамд мордуулж уяачийнхаа гарааг эхэлсэн гэдэг. 10 жилийн өмнө найз нартайгаа хамтраад “Хөвсгөл нэг үе” /Тэрээр Увс аймгийн төв Улаангом суманд төрсөн ч Хөвсгөлд дунд сургууль төгсчээ/ клуб байгуулан, түүгээрээ дамжуулж нутаг орноодоо чиглэсэн хүмүүнлэгийн үйлсийг хэрэгжүүлэх болсон байна. Клубын сонирхол нэгт залуусын нэг хэсэг нь сагсан бөмбөгийн багтай болсон бол нөгөө хэсэг нь “Нэг үе” гал уяаг байгуулан морь уях болж. Эрхэм уншигч та бүхэн санаж байгаа бол хэдэн жилийн өмнө тус галын нээлт Хүйн долоон худагт болж, портер машины байтай томоохон уралдаан болж байсан шүү дээ. З.Батсүх доктор “морь эхэн үедээ миний судлагдахуун байсан бол он цагийн хувьсалд бид хоёр бие биендээ дурласан. /инээв/Би хүмүүстэй адилхан хагас бүтэн сайн болгонд адуун дээрээ очоод байдаггүй л дээ. Гэхдээ хурдтай хувьсан өөрчлөгдөж буй нийгмээ дагаад хүний дотор сайн муу есөн шидийн бодол эргэлдэж байдаг. Адуун дээрээ очиход тэр бүхэн ор мөргүй арилж, сайхан тайвширчихдаг. Ганц надад ч бус гэр бүлийнхэнд маань адуутайгаа ойр байх нь таалагддаг. Дөрвөн настай ихэр хөвгүүд маань “ааваа адуу руугаа явъя” гээд шавдуулдаг болсон. Монголоо хайрлана гэдэг хаа ч явсан монгол дээл өмсөөд, тайзан дээр гарч биелгээ хийх биш. Харин монголын гэсэн бүхнээ дээдэлж, зүрх сэтгэлдээ ойр байлгах явдал гэж би хувьдаа ойлгодог. Санамсаргүй байдлаар адуу гэдэг амьтантай амьдралаа холбосондоо одоо ч баяртай явдаг. Сайн муугаар хэлүүлээд байгаа уяачид яг үнэндээ Монголын том соёлыг нуруун дээрээ тээж яваа улс шүү. Би тэдэнтэй дүйцэхгүй ч гэсэн хотын унаган хүүгээ адуу руугаа яарах сэтгэлтэй л болгосон” хэмээсэн юм. Нээрэн ч бусдад харагдах байдал хэлбэрт анхаарал хандуулдаг залууст докторын энгийн боловч үнэн үгс үнэтэй сургамж болох бизээ. Монгол хүний бүтээлч сэтгэлгээг хөхиүлэн дэмждэг уламжлалт булангаа энэ хүрээд жаргаая.
"Тод магнай" сэтгүүл




0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
Сэтгэгдэл бичигдээгүй байна