ҮЕ ҮЕИЙН ТӨРИЙН ТЭРГҮҮНҮҮДЭД ҮНЭЛЭГДСЭН УРЛААЧИД


Үндэсний үйлдвэрлэлээ хөхүүлэн дэмжих зорилготой “Монголд үйлдвэрлэв” буландаа “Хос чимэг” урлангийн уран бүтээлчдийг урилаа. Арьсан дээр хатгаж, битүү хатгамалт гутал, гөлөм урладаг гэр бүлийн гишүүд бидний саналыг хүлээн авч, хотын төв дэх урландаа урьсан юм.
МОНГОЛ ТӨРИЙН АНХНЫ ТЭРГҮҮНД ГӨЛӨМ
Бидний урилгыг хүлээн авч ярилцахыг зөвшөөрсөн эмэгтэйг Гончигдоржийн Саранчимэг гэдэг. “Хос чимэг” урлангийн захирал басхүү, урлаач. Тэргэл саран туулж баралгүй хээр хонодог тэнэгэр говийн бүсгүй. Харин түүний нөхрийг Гомбын Чинбаяр гэдэг. Мөн л урлангийнхаа захирал, урлаач албыг хашдаг. Тэрээр Сүхбаатар аймгийн төв буюу Баруун-Урт сумнаа төржээ. Өөрөөр хэлбэл “Хос чимэг” урлан бол нэгэн гэр бүлийн урчуудын бүтээлээ туурвидаг газар юм.
Тэд 1983 онд Дүрслэх Урлагийн Дунд Сургуулийг төгсч наран ургах нутагт /Сүхбаатар аймагт/ томилогдон уран бүтээлийн гараагаа эхэлж байжээ. Хийж бүтээхийн хүсэл эрмэлзэл буцалсан хос залуус уриат лоозон хийх, хувьсгалт залуучуудын хорооны болон дунд сургуулиудын танхимыг тохижуулдаг байсан ч хэдэн жилийн дараа ардчилсан хувьсгал гээч ялж, алба нь татан буугдаж, ажилгүй болох нь тэр.
Үүрээ эвдүүлсэн шоргоолж адил бужигнасан тэр л он жилүүдэд толгойтой бүхэн гахай үүрч, ганзагын наймаа эрхлэх болсон ч Г.Саранчимэг нөхрийн хамтаар “мэргэжлээрээ ажиллаад үзье” хэмээн зоригложээ.
Мэргэжлээрээ гэдэг нь арьсан урлал. Тэд уг нь арьс ширний ангийг төгссөн ч аймаг, орон нутагт тэр бүр арьс олдохгүй. Олдлоо гэхэд аймгийн намын хороонд хүсэлт гарган цохуулж байж авдаг байсан тул дээр өгүүлсэнчлэн зураг зурж, уриа лоозон хийн, анги танхим тохижуулах зэргээр зураачаар ажиллах болжээ.
Сургуульд сурч мэдсэнээ амьдралд хэрэгжүүлэхээр зориг шулуудсан залуус монгол гутал, гөлөм урлах болж, ажил нь ч урагштай байлаа. Яг энэ үед Монгол Улсын анхны Ерөнхийлөгч бүх ард түмний санал асуулгаар тодорч, төрийн тэргүүн ажлын гараагаа ургах нарыг урьтаж тосдог Сүхбаатар нутгаас эхлэхээр шийдсэн байлаа. Төрийн тэргүүнийг ирэх сургаар аймгийн намын хорооныхон сандралд орж “юу бэлэглэх вэ” хэмээн эрэлд хатацгааж. Нэлээд зөвлөлдсөний эцэст нутгийн брэнд болсон Дарьганга хийцийн иж бүрэн эмээл бэлэглэе” гэж шийджээ. Ингээд Г.Чинбаяр, Г.Саранчимэг нарт хуучин хятад гөлөм өгч, засахыг хүссэн байна. Харин тэд хариуд нь “энийг засах боломжгүй ээ. Бид өөрсдийн хийсэн гөлмөө өгье” хэмээж. Ингээд материалын эрэлд гарч. Ихэнх үйлдвэрүүд үүдээ барьчихсан, олдсон хар өнгийн булигаар нь тэдний санаанд нийцсэнгүй. Ашгүй тэгтэл захиалагчдад бор өнгийн булигаар олдож, түүнийг нь өөрсдийнхөө хийдэг хээ угалзаар чимэглэн бэлэн болгожээ. Ийнхүү тэдний бүтээл төрийн тэргүүнд очиж, ардчилсан улсыг хөгжүүлэх их үйлсийнхээ аянд мордохдоо “тохсон” юм.
/Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай хожим нь энэ тухай өөрийн дурьдатгал номондоо тэмдэглэсэн байдаг билээ./ Ийнхүү хос залуусын ажлын гараа амжилттай эхэлж, төрийн тэргүүнд тоогдсон анхны тохиол нь энэ юм.
ХОЁР ДАХЬ ТЭРГҮҮНД ГУТАЛ
Цаашдаа орон нутагт үйл ажиллагаа явуулах нь хүндрэлтэй болсон тул тэд 1996 онд их хөлийн Улаанбаатар хотноо нүүн ирж, СУИС-д эчнээгээр суралцах болжээ. Сурахын зэрэгцээ судалгаа шинжилгээний ажилд анхаарал хандуулан Богд хааны гутлыг үзэхээр чармайх болжээ. Богдын музейд хадгалагдаж байсан тэрхүү гутлыг үзэхийн тулд албан ёсны зөвшөөрөл, удирдлагын гарын үсэг шаардлагатай гэсэн тул тухайн үеийн дарга Түвшинсайханд хандсан ч тусыг олсонгүй. Түүний дараа Дүрслэх Урлагийн Дунд сургуульд хамт суралцаж байсан найз Бадрал нь музейн захирал болсныг дуулаад ихэд олзуурхсан ч дахиад л амжилт олсонгүй. Харин нэгэн танилаараа дамжуулан улсын төв музейд хадгалагдаж байсан Сайн Ноён Хан Намнансүрэнгийн гутлыг үзэх завшаан тохиожээ. Ингээд хос залуус дипломын ажлаа битүү хатгамалтай монгол гутлаар хийхээр шийдэж, түүнийг хоёр дахь Ерөнхийлөгч Багабандид зориулахаар болжээ. Туулай харайлгах, зүү ороолт, утас шаглах, хавах зэрэг Монгол үндэсний 16 төрлийн оёдол орсон битүү хатгамалтай гутлаа найман сар урласны эцэст дуусган дипломоо амжилттай хамгаалаад зориулсан эзэндээ бэлэглэх гэсэн нь бүтэлгүйтжээ. Тэдний өгөөмөр саналыг сонссон Ерөнхийлөгчийн ажлын албаныхан “чухам яагаад заавал Ерөнхийлөгчид зориулж хийсэн юм. Хорлон сүйтгэх далд санаа агуулаагүй биз” гэх зэргээр сайхан сэтгэл рүү ус асгасан гэдэг. 150 жилийн тэртээх уламжлалыг сэргээсэн хатгамалт гутал харсан бүхний нүдийг сэргээх гайхам бүтээл байсан нь ойлгомжтой. Улсын заан Амгаа харсан даруйдаа л худалдан авч, гаансны уутны захиалга өгчээ. Энэ цагаас арьсан дээрх хатгамалт бүтээлүүд өөрийгөө үнэлдэг хүмүүсийн чамин гангараа болсон юм.
ГУРАВ ДАХЬ ТЭРГҮҮНИЙ БУЮУ РИНБҮЧИГИЙН ГУТАЛ
2005 онд Монгол Улсын гурав дахь төрийн тэргүүнээр Намбарын Энхбаяр сонгогдов. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын бэлтгэлийг базааж байсан багт урлаг судлаач Батчулуун багш нь ажиллаж байв. Нэг өдөр багш нь залгаад “та хоёрын хийсэн гутал л байх шиг. Гэхдээ өөр хүмүүсийн нэртэй юм. Ирээд уулзаадахаач” гэж. Яваад очсон Ринбүчи багшдаа хийж өгсөн битүү хатгамалт гутал нь байж байх нь тэр. Бүтээлийн эзэд гэдгийг дуулсан ажлын хэсгийнхэн эхлээд гутал хийлгэх санал тавьж, цаг хугацааны хувьд амжихгүй болсныг мэдмэгцээ “тэгвэл оймсны харааг нь солиод өгөөч” гэжээ. Ийнхүү Монгол төрийн гурав дахь тэргүүн “Хос чимэг”-ийн бүтээлээр гоёж, төр түмнийхээ төлөө зүтгэхээ тангарагласан юм. Түүнчлэн хувилгаан багш Ринбүчигийн захиалгаар дахин яг тийм хатгамалт гутлыг бүтээсэн аж.
АРДЧИЛСАН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХҮННҮ СОНГОЛТ
2009 онд бид ардчилсан сонголтоо баталгаажуулж, ардчилсан Ерөнхийлөгчтэй болсон. Ардчилсан Ерөнхийлөгч маань Хүннү гүрэн байгуулагдсаны 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805, үндэсний эрх чөлөөний хувьсгал ялсны 100, Ардын Хувьсгалын 90 жил гэсэн дөрвөн их тэгш ой давхацсан 2011 оны үндэсний их баяр наадмын нээлтэнд мөн л “Хос чимэг”-ийн бүтээлээр гангарчээ. Дөрөв дэх төрийн тэргүүн Хүннү гүрний үеийн олдворыг тусгасан гутлыг захиалсан бөгөөд Г.Чинбаяр, Г.Саранчимэг нар өнгөрсөн эдүгээгийн бэлгэдэл болсон орчин үеийн хэв шинж бүхий цагаан өнгийн хатгамалт гутлыг урлан өгчээ. Сайн ажиглавал Ерөнхийлөгчийн гутал дээрх хээ угалзан хатгамал нь сүр хүчний бэлгэдэл барын толгойн дүрстэй гэсэн шүү.
Ийнхүү шинэ цагийн Монгол улсын дөрвөн тэргүүнд “Хос чимэг”-ийн бүтээлээр гангарах хувь тохиож. Мэдээж энэ нь зүгээр нэг тохиол биш юм. Юун түрүүнд хос урлаачид хараа булаасан жинхэнэ бүтээлийг урлаж чаддаг. Тэд хийж буй зүйлдээ сэтгэл зүрхээ бүрэн зориулж чаддаг. Тэдний бүтээлүүд бусдаас ялгардаг. Хэн ч тэдний бүтээлийг дуурайлган давтаж чаддаггүй. Чухам тиймээс үе үеийн монгол төрийн тэргүүнүүд тэднийг сонгон үйлчлүүлж буй юм.
Олон сарын уйгагүй хөдөлмөрийн үр шим болсон битүү хатгамалт монгол гутал өнгөрсөн 20-иод жилийн хугацаанд 10 гаруй л мэндэлсэн агаад хоёр нь Богд хааны гутлын эх загвараар хийгджээ. Олон урчуудын ур ухаан, бэлгэ ерөөл шингэсэн монгол гутлын төгс илэрхийлэл Богд хааны гутлын хоёр дахь нь МУ-ын Манлай уяач Ч.Гансүхэд, гурав дахь нь Монгол банкны нэг ажилтанд байдаг гэнэ лээ. Харин гөлөмний тухайд өнгөрсөн хугацаанд нэлээд хэдийг урлаж, өөрийн үнэлдэг, өв соёлоо эрхэмлэдэг хүмүүний хүртээл болгожээ.
ХАМГИЙН ЖИЖИГ БАС ХАМГИЙН ЧИМХЛҮҮР
Өнгөрсөн 20-иод жилийн хугацаанд урласан бүтээлүүдээс хамгийн чимхлүүр нь цам буюу шашины багт бүжгийн гутал байсан гэнэ. 2003 онд нэгэн компанийн захиалгаар зургаан см өндөртэй цам хүүхэлдэйний гутлыг урласан бөгөөд олон сарын турш хөдөлмөрлөжээ. Учир нь тэдгээр цамууд хэмжээний хувьд бага ч хэлбэр хийгээд бэлгэдлийн бүхий л шинжийг бүрэн агуулж, жинхэнэ есөн эрдэнээр чимэглэгдсэн байсан гэнэ. Цамуудын гутал ч гэсэн бэлгэдэл бүхий хээ угалзан хатгамал бүхий нарийн хийцтэй хийгджээ. Дашрамд сонирхуулахад сайн бүтээлийн суурь болсон түүхий эд нь нэлээд үнэтэй байдаг тул түүнийгээ дагаад гутал, гөлөмийн ханш харьцангуй өндөр байдаг гэнэ лээ. “Хос чимэг”-ийн хос урлаачид эрт дээр үеэсээ зартай Хятад булигаар, сайр, сарьсыг сонгодог гэсэн шүү.
НҮДЭНД ТУССАН ТЭР ГОЁ ГУТАЛ...
Урлаачид нэг ийм хөгжилтэй бас бахархалтай түүхийг хүүрнэв. 1990 онд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дахь Алтан овоог тайх ёслолыг сэргээн тахилга наадмыг зохион байгуулж, Г.Чинбаяр гэргийн хамт үзэхээр явжээ. Үүрийн дөрвөн цагаас цай, сүү, идээ будаагаа барьсан наадамчид овоо тийш зорьж. Орой өөд мацах олны дундаас сайхан монгол гуталтай нэгэн эрхэм нүднээ тусч, араас нь харж явсаар овоон дээр ирсэн хойноо харвал өөрсдийнх нь гутлыг өмссөн хамаатны ах нь байсан гэдэг. Тийнхүү харуй бүрийд өөрсдийнхөө хийсэн бүтээлийг бусдын нүдээр харж, ихэд үнэлсэн гэнэ лээ.
ДАРЬГАНГА ХИЙЦЭТ “ХОС ЧИМЭГ” ЭМЭЭЛ
Гөлөм урласан 20-иод жилийн туршлага дээрээ тулгуурлан тэд өөрийн нэрийн эмээлийг бүтээжээ. Сүхбаатар аймгийн Онгон сумаас олдсон Хүннүгийн үеийн эмээлийн олдвороос санаа авч, Дарьганга хийц буюу давхар угалзат хээгээр чимэглэсэн “Хос чимэг” нэрийн эмээл нь өнөө цагийн эрэлт хэрэгцээнд нийцсэнээрээ онцлогтой. Суудал тавиу, хойд талын бүүрэг намхан. Эсгий зөөлөвч, савхин бүрээстэй. Ган хяраатай. Гөлөм нь харьцангуй өргөн, хойноо ухлаадастай. Модондоо угсрагдсан ган бааврыг чулуугаар чимэглэсэн. Нар, сар, чандмань эрдэнийг бэлгэдэхийн сацуу төрийн бэлгэдэл шүр, сувд, оюуг оруулсан. Товчхондоо энэхүү эмээл уран нарийн хийцтэй, олон талын бэлгэдэлтэй ч хамгийн гол нь хэрэглэгчийн тав тухыг нэн тэргүүнд тавьсан давуу талтай юм. Дашрамд сонирхуулахад эмээлийн үнэ цэнэ аварга том бааварт бус, эдэлгээ хийцэд байдаг гэнэ лээ. “Хос чимэг” нэрийн эмээлийн нийт жин 15 кг буюу Монгол адууны биеийн жинд нийцнэ. “Хос чимэг” урлангийн хос урлаачид монгол гутал, гөлөм, нэрийн эмээлнээс гадна хатгамалтай бүс, дөрөө, зэргийг урладаг гэдгийг дуулгахдаа таатай байна.
МОНГОЛ УЛАМЖЛАЛ, УР УХААН ТАСРАХГҮЙ ЁСГҮЙ
Ийн боддог учраас гурван хүүхдээ багаас нь өөрсдийн ажилд туслуулж, тодорхой хэмжээний дадал суулгажээ. Утас эрчлэхээс эхэлсэн багачууд өдгөө ижий ааваасаа дутахгүй оёж, хатгадаг болсон гэнэ. Тэр ч бүү хэл хүү нь аав ээжийнхээ эрдмийг өвлөн, урландаа хамтдаа ажилладаг юм билээ. Түүнчлэн өнгөрсөн 20-иод жилийн хугацаанд Г.Чинбаяр, Г.Саранчимэг нар хэд хэдэн залуусыг арьсан дээрх хатгамалдаа сургасан бөгөөд өдгөө тэдгээр залуус бие даан ажиллаж, зарим нэг нь томоохон бүтээл дээр нь багш нартаа тусалдаг гэсэн. Манай сэтгүүлээр дамжуулан Урлаач хос маань хийж бүтээхийн хүсэл эрмэлзэлтэй залууст зааж сургахад бэлэн байгаагаа уламжилсан баярт мэдээгээр энэ удаагийн “Монголд үйлдвэрлэв” булангаа жаргааж байна.
Б.Эрдэнэсүрэн








0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
4 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
4 цагийн өмнө Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
5 цагийн өмнө Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
6 цагийн өмнө Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7 цагийн өмнө Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
9 цагийн өмнө З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
10 цагийн өмнө МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
11 цагийн өмнө Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
12 цагийн өмнө 195 соёолон бүртгүүлжээ
-
Өчигдөр, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Өчигдөр, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Өчигдөр, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Өчигдөр, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Өчигдөр, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Өчигдөр, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Өчигдөр, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Өчигдөр, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Өчигдөр, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
-
Өчигдөр, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
9 цагийн өмнө З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Өчигдөр, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Өчигдөр, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Өчигдөр, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Өчигдөр, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
4 цагийн өмнө Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Өчигдөр, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Өчигдөр, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
4 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
10 цагийн өмнө МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
12 цагийн өмнө 195 соёолон бүртгүүлжээ
-
Өчигдөр, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
11 цагийн өмнө Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Өчигдөр, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
6 цагийн өмнө Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7 цагийн өмнө Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
5 цагийн өмнө Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
Сэтгэгдэл бичигдээгүй байна