Аймгийн Алдарт уяач Т.Авирмэд: Нэг дор таван морь түрүүлгэж, айрагдуулахад аав маань их баярлаж билээ
А.Тэлмэн
Завхан аймгийн Алдархаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Т.Авирмэд ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Адуучин аавын хүү юм байна. Уяаны эрдмийн А үсэг заасан аавын тань талаар яриагаа эхэлбэл ямар вэ?
-Миний аав Түмэн нэгдлийн адууг 21 жил маллахдаа ганц үрээ ч дутааж байгаагүй гэдэг. Аав маань адуу сайхан унаж эдлэхийн зэрэгцээ морь сайн уядаг хүн байлаа. Тэр үед одоогийнх шиг тэжээл бордоо гэж байсангүй. Цагаан өвсөөр голдуу уяна.Тиймээс жинхэнэ уяачийн ур чадвар эрдэм ухаанаар морьдоо давхиулдаг байж. Ер нь бол уяаны гол ажил нь жилийн дөрвөн улирлын зөв уналгаа эдэлгээ ч байсан байж мэднэ. Манай аав морийг их л зөөлөн уядаг хүн байсан.
-Аавын тань уяж сойдог ямар хурдан хүлгүүд байв?
-Нэгдэл хул гэж хурдан хул азарга байлаа. Би түүнийг нь унаж аймгийн наадамд гурван удаа аман хүзүүдүүлж, бас айрагдаж байсан.Би анх долоон настай хурдан морь унаж сурсан юм. Нэг үе манай аймгийн наадмын азарга, соёолон хоёр цуг уралддаг байлаа. Тэгэхэд хул азаргаа унаж уралдуулан хүүхдийн гэнэн зангаасаа болж алдаж л байлаа.
-Буруу тооцоолсон уу?
-Урд хоёр бараан адуу яваад байхаар нь харсан дэлгүй юм.Тэгэхээр нь энэ хоёр азарга биш байна гэж бодоод нэг их шахахгүй байсаар хүрээд иртэл нь нэг нь дэлгүй соёолон байж таараад анх аман хүзүүдэж байлаа. Түрүүлэх адууг шахалгүй байж аман хүзүүдүүлчихээд аавдаа зэмлүүлж байсан маань санаанаас ер гардаггүй юм. Тэр үйл явдал надад ихээхэн сургамж өгч, түүнээс хойш их хашир уралддаг болсон. Аавдаа ер нь дахин зэмлүүлээгүй шүү.
-Хэдий үеэс бие даан хурдан морь уях болсон юм бэ?
-Моринд томдоод л ерөнхийдөө аавдаа тусалдаг болсон доо. Тэгж байгаад бие даан морь уяж хоёр жилийн дараа 19 настайдаа анх аймгийн наадамд соёолон морь айрагдуулж байлаа. Тэгээд цэрэгт татагдаж, халагдаж ирээд Цагаанхайрханы наадамд соёолондоо түрүүлсэн хул морио 16 настай нь аймгийн наадамд тавлуулсан. Тухайн үед яагаад ч юм бай шагналд их л юм авах юм шиг бодож байтал 5.000 төгрөг өгч билээ. /инээв/
-Урам жаахан хугарсан уу?
-Үгүй дээ. Нэг үе түрүүлж, айрагдсан мориндоо медаль өгдөггүй байлаа шүү дээ. Одоо бол овооны наадамд ч медаль өгдөг болсон.
-Саяхан нэгэн ярилцагч маань адуу гэдэг амьтантай ойр байсных олон сайхан дурсамжтай л үлдэж дээ гэж байсан. Таны хувьд ч гэсэн тийнхүү дурсагдах баярт мөчүүд цөөнгүй бий байх?
-1985 онд Цагаанхайрханы ой болж, аав бид хоёр таван насны адуутай очиж наадлаа. Тэгээд азарга, соёолон, даага гурваа түрүүлгэж байсан маань ер санаанаас гардаггүй юм. Ёстой нөгөө уяач болсноороо бахархсан үе тэр байсан байх. Түүний дараа 1998 онд Тонирвоо агсны ойд аав бид хоёр таван морьтой очиж тавууланг нь оруулж байлаа. Тэр бас л миний амьдралын гайхамшигтай мөчүүдийн нэг байсан. Халтар морь маань аман хүзүүдэж, хөгшин хул морь маань айрагдаж, бор соёолон түрүүлэн, хүрэн нь аман хүзүүдэж, хундан морь дөрвөлж байлаа. Тэгэхэд бие нь тааруу байсан аав маань жигтэйхэн их баярлаж билээ. Аавыгаа тэгж баярлуулснаа бодохоор одоо ч гэсэн надад сайхан байдаг юм. Тэр наадмаас хойш хундан морио уядаг болж, 2002 онд аймгийн наадамд түрүүлгэж, 2004 онд дөрөвлүүлсэн. Харамсалтай нь 2006 онд нуурын наадамд айрагдсаных нь дараа намар нь алдчихсан юм. Хундан морь маань байсан бол намайг олон баярлуулах байсан байхаа.
-Хэдэн онд аймгийн Алдарт уяач цолоо хүртсэн бэ?
-2012 онд аймгийн Алдарт болсон. Сүүлийн үед морины хүүхэд ховордоод уяж чадахгүй байна. Бас дээр нь хаа газрын уяачид морьдоо тэжээж уралддаг болчихоод манайхан шиг өвөл бэлчээрээр нь байлгаж байгаад хавар үндэс цавчих үед нь өвсөлчихдөг хүмүүс тэгтлээ сайн давхиулж чадахгүй байна. Хуучны уяачид морийг жилийн дөрвөн улирал унаж байнгын эдэлдэг байсан бол одоо өвөлжин тэжээгээд тарган хүчин дээр нь уячихаж байна. Үүнээс болоод морь хөлгүй болох нь элбэг болж. Хамгийн гол нь жаахан овъёос өгсөн болоод морины хоолыг маш бага өгдөг болсон байна. Үүнээс болж олон сайхан хүлгүүд хөлгүй болж байгааг залуу уяачид анхаарна биз ээ.
-Залуус маань анхааралдаа авах биз ээ. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл №54
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна