Өндөр ах буюу уяач Балсангийн Дамдин
Санжаадорж
2014 оны 10-р сарын 22 -нд
1999 оны зун байлаа. Хэнтий аймгийн наадамд Галшар сумын өндөр настан аймгийн алдарт уяач Ц.Жорвоо гуайн цавьдар шүдлэнг уяж түрүүлгэж байсан тавь гаруй насны өндөр туранхай хүнийг өндөр Дамдин гэнэ.
Хүмүүсийн ярих нь “Мөнххааны “өндөр” Дамдин сайн уяач хүн дээ. Ахынхаа шүдлэнг уяад Баянхутаг суманд түрүүлгэчихээд аймагт ирээд байгаа юм” гэцгээнэ. Сайн уяач л гэх юм юу ярихыг нь сонсъё гэж бодоод хүнээр заалгаад очлоо. Уяан дээрээ хүрэн дээлтэй өндөрдүү 60 шахам насны хүн зогсож байна. Амар мэндээ мэдээд “за, цавьдар үрээний уяа ямар байна даа” гэж сонирхвол “за даа, шүдлэн үрээ хэтэрчих болов уу гээд л гайхаад байна...” гэж байна. Их зүйл бодож байгаа бололтой. Маргааш уралдах болохоор өнөөдөр ямар ажил хийхийгээ л бодож байгаа хэрэг. Би танилцааад “та маргааш сайн уралдана шүү” гэж хэлээд явлаа.
Маргааш нь шүдлэн уралдахад машиндаа авч явав. Дамдин гуай морь, хүүхэд мэнд сайн уралдвал болоо доо. Бусад нь ч яахав, энэ өндөр довонд олон л хурд мордож байгаа... гэхээс өөр үг ч ярьсангүй. Шүдлэн эргэлээ. Цээжний шүдлэнгүүдийг харж явахад Чандаганы уурхайн Б.Цэвээний өсгий цагаан халтар үрээ өнгөлж хөтөлсөөр байв. Дамдин гуай би шүдлэнгээ харъя гэж ганц ч дуугарсангүй, сэтгэл дотроо л бодож байсан байлгүй. Цавьдар шүдлэн ч харагдахгүй байсаар гэнэт барианд 1 км хиртэй ойртох үед үймэрч таралсаар Цэвээний халтарыг гүйцэн ирж хэсэг хамт явснаа үзүүр дээрээ дийлж зайтай түрүүллээ. Дамдин гуай ч хөлсий нь хусахаар үрээн дээрээ бууж хоцров. Түүнээс хойш Дамдин гуайтай ч уулзсангүй, нэр нь ч дуулдсангүй. Ингэж явсаар 15 жилийн дараа гэнэт уулзах завшаан тохиолоо. Нутгийнхан нь Дамдин гуайг олонтой ам муруйдаггүй, оготны хамраас ч цус гаргаж үзээгүй ойворгон зангүй төвшин амгалан хүн гэдэг. Яг өнөө үед Дамдин гуай шиг уяач хүн ховордсон цаг. Тэрээр Жорвоо ахынхаа цавьдар шүдлэнгээ бэлгэнд өгөөд, өөрөө уяж өгч аймагт түрүүлгэснээс хойш дахин морь уяагүй гэнэ. Одоо Мөнххаан сумандаа аж төрж, ном хурж ,буян арвижуулж суудаг ажээ.
Хар багаасаа моринд дуртай, адууг унаж, уяж өссөн малчин хүү. Нагац ах Балсангаар овоглож, ээж, нагац эгч Бадамгарав, түүний хүү нартай нэг гэрт өсч. Дээлээ даахтай болоод ирэхээрээ адуу хариулна, морь уяна гээд сургуульдаа явахгүй гэдэг болж. Гэрийнхэн нь энэ хүү ер нь морины өвчтэй хүн болох нь адуутай болог гээд анх 1955 оны үед гарт багтахгүй бөөн сүүлтэй, сүүлийг нь хоёр гараараа барьж байж өөр хүнээр боолгодог Партизан халтар гэдэг азаргыг таван атаар авч өгчээ. Сумынхаа “бугалга” Дугаржав гэдэг морь ч уядаг, наймаа ч хийдэг хүнээс Сүхбаатар аймгийн 10 жилийн ойгоор хязаалан түрүүлсэн азарга гэхээр нь ёстой хурдан азарга гээд авсан нь өнөөх нь даанч хурдлаагүй гэнэ.
Дамдин гуай 16 настай Бүрэнцогт сумын долдугаар анги төгсөөд Алтангэрэл ахтайгаа гурван хязаалан азарган үрээ уяж тэр жил нэг нь аман хүзүүдэж, нөгөө хоёр нь зургаа, 12-т орж мартахын аргагүй баярлаж байсан гэнэ. Хойтон жил нь 1957 онд “бугалга” Дугаржав уяач Өлзийт сумын Хүйсийн овооны баруун, Шорвогийн зүүн ширээ дээр майхантай буучихаад Бугалга хээр азаргаа уяж байхад нь хүмүүс хурдны нь гайхаад байдаг байж. Наадмаар Бугалга хээр түрүүлээд иртэл Дугаржавын эхнэр Төмөрнохой шарга халзан морьтой хажуунаас нь дайраад барианд ортол сумын дарга Човдорын Лувсандаш цулбуураас нь барьж аваад “яасан задарсан хүн бэ. Чи наадам үймүүлээд ” гэж загнаад хээр азаргыг нь хасаад Луузаннэрэнгийн хөгшин хүрэн азаргыг түрүүлсэн болгохыг Дамдин гуай хараад энэ Бугалга хээрийг авч түрүүлгэх юмсан гэж бодогдоод байдаг болж. Тэр намар нь “бугалга” Дугаржаваас Бугалга хээр азаргыг нь өндөр үнээр өөрийн жижиг дөрвөн ханатай, бүрэн хэрэглэлтэй гэрээ өгөөд авчээ. Ер нь мань хүн тэр үед моринд дурлаад юугаа ч хайрлахгүй болсон байжээ. Хойтон жил нь эр хүн санасандаа хүрч Өлзийт суманд Бугалга хээрийг түрүүлгэн уяачийнхаа гарааг эхэлсэн ховор түүхтэй хүн юм.
Дамдин гуай ярихдаа “Би гэдэг хүн 1961 онд Өлзийт сум татан буугдаад цэрэгт яваад, дараа нь ажил алба хийх гээд 10 гаруй жил алдаг оног явж, ихэнхдээ морь уяагүй юмаа. 1980-аад оны сүүл үеэс цаг өөр болж ирээд л хэдэн жил тасралтгүй уясандаа. 1991 онд Ухнаагийн хоёр даагыг уяад нэг нь түрүүлж, нэг нь аман хүзүүдсэн, 1992 онд халтар морио нэг зун соёолон тав түрүүлгэсэн. Шүдлэн хязаалан түрүүлсэн будан шүдлэн халтарын төрсөн дүү нь байсан юм. “Баадуу” Дорж гуайн алаг гүүнээс гарсан алаг даага гуравт орсон. Алаг гүүнээс гарсан хүрэн морь аман хүзүүдсэн. Ингэж нэг жил хоёр түрүү хоёр аман хүзүү, нэг гуравт оруулж байлаа. 1993 онд шүдлэн түрүүлгээд, даага аман хүзүүдүүлээд , их морь гуравлаад, тогоруу ногооныг түрүүлгэсэн гээд л ярьж байлаа. Дамдин гуай таныг зарим нь өөрийнхөөсөө илүү хүний морь сайн уядаг гэсэн. Тэгж их хүний морь уяж хурдлуулж байсан уу гэхэд “хурдан буяныг хурдлуулж л байвал хүний өөрийнх нь ямар ч хамаагүй шүү дээ. 1967 онд Цэенпэлийн халзан хязаалан үрээг Бүрэнцогтод тавд оруулсан, 1971 онд Лувсанзундуйн зээрд азаргыг түрүүлэгсэн, 1980 онд хар Очирбат гэдэг хүний Гоё хээрийг уяж Бүрэнцогтод түрүүлгэсэн, Халтарын хар шүдлэнг түрүүлэгсэн гээд олон шүү” гээд... Би тэр үед Мөнххаан, Бүрэнцогт, Өлзийт сумаар л уралдаж байсан. Сүүлд Хэнтий аймаг, Баянхутаг сумаар ирж уралдсан. Түрүү нийгмийн үед ч аргагүй сонирхлоор, ажил албаны боломжоор зундаа сум орчимдоо цөөн юм уячихдаг байлаа. Зөвхөн энэ хэдэн сумын наадамд түрүү, айраг дөч гаруйг авсан байна лээ. Өвөл, хаврын жижиг уралдааныг тоолох боломжгүй л дээ. Мань ямар цол авах гэж морь уяж байсан биш дээ... гэж ярив.
Та Бугалга хээрээс эхлээд өөрийн, хүнийх хамаагүй шүү, өөрөө уяж айрагдаж, түрүүлгэсэн адуугаа тоол доо гэхэд “за даа би ч мартчихсан даа” гэснээ... тоолж эхэллээ:
1. 1958 онд Бугалга хээр азарга түрүүлсэн /Өлзийт сум/
2. 1959 онд хүрэн даага түрүү занхаан халтар унаж байсан.
3. 1959 онд хөөст хар соёолон морь тавд оруулсан.
4. 1961 онд Партизан халтарын төл хязаалан халтар үрээ түрүүлгэсэн.
5. 1961 онд Өлзийтөд дүү цэхэр хээр даага аман хүзүүдүүлсэн
6. 1971 онд Лувсанзундуйн зээрд азаргыг түрүүлгэсэн. Цоохор хонгорын угшилтай
7. 1975 онд Түвшинширээ суманд саарал морь тавд орсон
8. 1977 онд Бүрэнцогт суманд саарал морь аман хүзүү
9. 1977 онд цоохор хонгор угшилтай хар шүдлэнг түрүүлгэсэн
10. 1980 онд Бүрэнцогт суманд хээр морь түрүүлгэсэн. Уулбаяны нэгдлийн Огтор халтарын төл
11. 1989 онд Бүрэнцогт суманд будан азарга түрүү
12. 1989 онд Бүрэнцогт суманд хүрэн соёолон аман хүзүү, Ембүүгийн үр
13. 1990 онд Бүрэнцогтод халтар шүдлэн түрүү будангийн үр
14. 1991 онд Бүрэнцогтод халтар хязаалан түрүүлгээд
15. 1991 он эдийн засагч Ухнаагийн халтар даагыг нь уяж түрүүлэгсэн
16. 1991 он бас хээр даагы нь тавд оруулсан
17. 1991 он Өнөрийн хар хязаалан аман хүзүү
18. 1992 онд халтар соёолон түрүү
19. 1992 он цоохор шүдлэн түрүү
20. 1992 он Бэлбэсэн аман хүзүү
21. 1992 он хүрэн их нас аман хүзүү
22. 1992 он Өнөрийн хар соёолонг тавд
23. 1993 он их нас гуравт
24. 1993 он Бүрэнцогтод Үнгээгийн тогоруу ногооныг шүдлэн түрүү
25. 1993 он Бүрэнцогтод шар хээр даагаа гуравт хоёрт
26. 1993 он Мөнххааны 70 жилд давхар уяагаар Үнгээгийн ногоон шүдлэнг түрүүлгэсэн.
27. 1993 он Мөнххаанд Бүрэнд аман хүзүүдсэн шар хээр даага аман хүзүү
28. 1995 он Мөнххаанд хул хязаалан түрүү
29. 1995 он Мөнххаанд алаг хязаалан аман хүзүү
30. 1996 он Түмэн цогт суманд далиу хээр морь гуравт
31. 1997 он Мөнххаанд хээр морь дөрөвт
32. 1998 он Мөнххаанд халтар морь тавд
33. 1998 он Бүрэнцогтод шарга хязаалан түрүү
34. 1998 он хонгор будан хавчиг морь түрүү
35. 1998 он хонгор даага аман хүзүү долоон хүзүүгийн
36. 1999 он цавьдар шүдлэн Баянхутаг сум, Самдан аваргын 100 жилд түрүү Мөнххааны 70 жилээр аман хүзүүддэг шар хээр даага азарга болоод түүний төлийг Жорвоо ахад бэлгэнд өгсөн нь энэ юм
37. 1999 он Хэнтий аймагт цавьдар шүдлэнгээ давхар уяагаар түрүүлгэсэндээ гэж хуруу даран тоолоод... үнээс хойш морь уяагүй дээ. Өөр мартсан нь олон бий... гэв.
Өндөр ах энэ жил дал нэлээд гарсан ч бие чийрэг хэвээрээ, ой санамж өндөр байгааг дээрх ярианаас харж болно. Морь уях эрдэм нь цээжний мухарт хадгалаастай бий. Харин хүнд хэлнэ гэвэл гонжийнжоо. Ёстой гуйж гувшиж “буруутвал таныг хэлж өгсөн гэж хэлэхгүй , та нэг үг хэлээд өгөөч” гэж сөгдөж байж ганц нэг үг хэлүүлж магадгүй. Өндөр ахын шүтдэг уяач нь их уяач “баадуу” Дорж. Их уяач хатуу үг хэлдэг ч харин цагаан сэтгэлтэй сайн хүн байсан тухай хуучилж байлаа.
Н.Санжаадорж

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна