“Дуран хар” төслийн менежер О.Одбаяр:Хүүхэд мориноос унахад төхөөрөмж уяачид шууд мэдээлнэ
А.Тэлмэн
2014 оны 7-р сарын 16 -нд
Жилээ даадаг наадмын сонин үргэлжилж байна. Өнөө жилийн баяр наадмын нэгэн онцлог нь уралдаанч хүүхэд, уралдаж буй моринд тусгай төхөөрөмж байршуулан уралдааны явцын мэдээллийг авч байсан явдал юм. Бид тус төхөөрөмжийн талаар төслийн менежер О.Одбаяраас тодруулсан юм.
-Энэ жилийн баяр наадмын нэг дэвшилттэй тал нь давхиж байгаа морины хурдыг хэмжиж, байрлалыг тогтоох боломжтой байлаа. Шинэ дэвшилтэт төхөөрөмжийнхөө талаар манай уншигчдад танилцуулаач?
-Энэ төхөөрөмжийг "Дуран хар" гэдэг. "Дуран хар" төхөөрөмж нь морины болон хүүхдийн гэсэн хоёр хэлбэртэй. Морины төхөөрөмж нь 50 гр жинтэй маш хөнгөхөн, авсаархан, цэнэгээ 12 цаг барина. Хүүхдийн төхөөрөмж нь 100 гр жинтэй. Хүүхдийн хөдөлгөөнд ямар нэгэн саад болохгүйн сацуу аюулгүй байдлыг хянах зорилготой. Бидний төсөл анх "Дуран хар" төхөөрөмжийг бүтээх ёстой байсан бол одоо “Монгол наадам” буюу бөх, сур, морь гээд нэг ёсондоо эрийн гурван наадмыг тэр чигт нь багтааж байгаа.
-Энэ удаа хурдан морины уралдааныг ямар байдлаар ашиглаж болох талаар дэлгэрэнгүй ярилцах нь зүйтэй байх?
-Ач холбогдлын хувьд үзэгч олонд морин уралдаан, морин спортыг илүү дэлгэрэнгүй олимп шиг бүх зүйл нь тодорхой харагдуулахад байгаа юм. Өмнө нь бид Цагаан хөтөл давж орж ирээд барианд ордог хэсгийг үздэг байсан бол одоо гараанаас бариа хүртэлх бүх цаг мөчийг алдалгүй үзэх боломжтой болж байна. Үүгээрээ үзэгчдэд тустай. Харин уяачдын хувьд мориныхоо гарааны хурд, барианы хурд, дундаж хурд гэх мэтчилэн хурдны холбогдолтой төрөл бүрийн статистик мэдээллийг авах боломжтой. Энэхүү мэдээллээ дараа нь түрүүлж, айрагдсан морины хурдтай харьцуулж харж болно.
-Телевизүүд хурдан морины уралдааныг гараанаас бариа хүртэл шууд дамжуулдаг шүү дээ. Үүнээс юугаараа илүү юм бэ?
-Бид “Монгол HD” телевизтэй хамтран ажиллаж байгаа. Бид телевизэд зориулсан тусгай программ зохион бүтээсэн. Түүнийхээ тусламжтайгаар дэлгэцийн зүүн буланд нь морьд арав арваараа солигдож харагдана. Мөн доогуур нь текст хэлбэрээр уралдаж буй морьдын холбогдолтой мэдээллүүд хүрч байх юм. Жишээлбэл, хамгийн дээд хурдтай яваа морь, айргийн таван морьдын дундаж хурд, эсвэл нийт морьдын дундаж хурд ч гэдэг юм уу.
-Хүүхдийн төхөөрөмж мориноос унахад эздэд нь мэдээлэл өгөх боломжтой гэж байсан. Тэр талаараа дэлгэрүүлээч?
-Морь болон унаач хүүхэд хоёрын төхөөрөмжүүд гурав буюу түүнээс дээш метр зайтайгаар алслагдахад хүүхэд уналаа гэдэг мэдээллийг автоматаар өгнө. Уралдааны явцад хүүхэд мориноосоо буучихаад эргэж мордоно гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Тиймээс хоёр төхөөрөмж холдоно гэдэг нь хүүхэд унасан тохиолдолд л гарах үр дагавар юм. Хүүхэд мориноос унаж төхөөрөмжүүд алслагдахад салсан хэсэг тэмдэглэгдэн бид түүнийг нь уралдаан зохион байгуулах комисст мэдээлж байгаа. Түргэн тусламжийн машин манай программын дагуу хүүхэд яг хаана унасан тэр байршил дээр очоод цаг алдалгүй эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх боломжтой юм.
-2014 оны долдугаар сарын 10 буюу уралдааны эхний өдөр шүдлэн, хязаалан насны морьдын уралдааны үеэр хэдэн хүүхэд мориноосоо унасан бэ?
-Энэ ажил бол Монголд анх удаагаа хийгдэж байгаа. Өчигдөр/2017.07.10/ бид хамгийн анх шүдлэн насны морьдын уралдааны үеэр туршиж үзсэн. Хязаалан дээр төхөөрөмжөө тавьж амжсангүй. Яагаад гэхээр бидэнд бүртгэл маш чухал байдаг. Уралданы хувьд тийм аймгийн тийм сумын тийм цолтой тэр уяачийн тийм зүсмийн морийг тийм насны тийм хүүхэд унаж байгаа гэдэг нь харагдаж байх ёстой. Анхны уралдаан буюу хязаалан дээр бүртгэл хангалтгүй байсан учраас шүдлэн дээр туршиж, 150 орчим төхөөрөмжийг уяач нарт тарааж өглөө. Уралдааны дараа буцааж 80 хэдэн төхөөрөмж л ирсэн. Зарим уяач төхөөрөмжөө авчирч өгөхгүй байна. Энэ байдлаас болоо дараа дараагийн уралдаануудад төхөөрөмжийн тоо хангалтгүй болчихоод байна л даа. Тийм болохоор уяач нартаа авсан төхөөрөмжүүдээ дор дор нь буцааж өгөөрэй гэж хэлмээр байна.
-Дуран харын тусламжтайгаар шүдлэнгийн уралдааны үеэр ямар мэдээллүүд нэгтгэгдэв?
-Хүүхэд унасан тохиолдол гарсан. Манай төхөөрөмж дээр хоёр гэж гарсан. Яагаад гэхээр нийт шүдлэн насанд 298 үрээ уралдахад бид 150 буюу бараг тал хувьд нь л төхөөрөмжөө өгч чадсан. Тийм болохоор нийт шүдлэнгийн хувьд биш, төхөөрөмжтэй шүдлэнгүүдийн хувьд хоёр хүүхэд мориноос унасан гэсэн мэдээлэл ирсэн. Түүнчлэн уралдааны хурдтай холбоотой бүхий л мэдээллийг авч чадсан.
-Азарганы уралдаанд төхөөрөмжөө тараасан уу?
-Азарганы уралдаанд төхөөрөмжөө тарааж амсангүй. Зам төлвийг мэдэх зорилготойгоор арваад моринд л өгч явууллаа.
-Энэ төхөөрөмжийг монгол хүмүүс өөрсдөө бүтээсэн гэж сонссон?
-Тийм, 100 хувь монгол инженерүүдийн бүтээл. Гадаадын ямар нэгэн бэлэн бүтээгдэхүүнийг авч ашиглаагүй.
-Төслийн үйл ажиллагаа хэзээнээс эхэлсэн бэ?
-Төсөл хоёр жилийн өмнөөс эхэлсэн. Судалгааны ажил нэг жил орчим үргэлжилсэн.Энэ хугацаандаа Монголын морин спортын өнөөгийн нөхцөл байдал болон ижил төстэй төхөөрөмжүүдийг бусад улс оронд хэрхэн ашигладаг талаар судалсан.
-Төхөөрөмжийг бүтээсэн инженерүүдийн талаар?
-Төсөл анх 24 хүний бүрэлдэхүүнтэйгээр эхэлж байсан бол сүүлийн зургаан сар техникийн багт туслалцаа хэрэгтэй болж, арван хүнээр орон тоогоо тэлсэн. Төслийн ахлах зохицуулагчаар Роман гэж залуу ажилладаг. Бусад нь Монголдоо их, дээд сургууль төгссөн үндсэний инженерүүд.
-Төхөөрөмжийнхөө үйлдвэрлэлийг Монголд хийж байгаа юу?
-Тиймээ, бүгдийг нь Монголд хийхийг зорьж ажилласан. 100 хувь Монгол брэнд болгоё гэсэн учраас гаднаас ямар нэгэн бэлэн юм аваагүй, бүгдийг Монголдоо үйлдвэрлэж байгаа.
-Монгол морин уралдаан задгай талбайд, хол замд уралддаг. Уралдааны замд доргио ихтэй. Энэ нь төхөөрөмжийн үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүй юу?
-Манай төхөөрөмжийн гадаргуу нь ногоон хайрцагтай, нүүрэн тал нь хар байгаа. Гадаргуугийн ногоон хэсэг нь доргилт, ус, галын хамгаалалт байгаа юм.
-Мориныхоо хаана зүүх ёстой вэ?
-Мориныхоо магнай болон хоёр чихний хооронд зүүвэл сайн. Ер нь тэгж зүүвэл хамгийн зөв байгаа юм даа.
-Ирэх жилээс уяачид маань энэ төхөөрөмжийн ач холбогдлыг мэдрээд дараа дараагийн уралдаануудад ашиглая, авъя гэвэл ямар үнэ ханштай байх бол?
-Үнэ ханшийн талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна.Бид энэ төхөөрөмжийг 100% Монголдоо хийсэн, гарсан зардлын хувьд ч өндөр байгаа. Тэгэхдээ бидний гол зорилго бол Монгол наадмаа дэлхийд сурталчилъя гэж зорьсон учраас бас тийм ч их өндөр үнэ хэлэхгүй байх.
-Яваандаа бол зарна биз дээ?
-Хаашдаа зарагдах л байх.Энэ жилийн хувьд туршилтын журмаар үнэгүй тавьж туршиж байна. Магадгүй дараа жилээс Уяачдын холбоо, Засгийн газраас туслалцаа дэмжлэг орж ирэх юм бол зарах шаардлага байхгүй байх гэж бодож байна.
-Энэ жил төхөөрөмжөө утршиж үзье, хамтран ажиллая, ивээн тэтгүүлэхээр газруудад хандсан уу?
-Энэ жилийн хувьд бидэнтэй үүрэн телефоны "Мобиком" корпораци, "Монгол HD" телевиз Монголын Морин спорт уяачдын холбоо хамтран ажиллаж байгаа.
-За баярлалаа.
А.Чимэг

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна