Яруу найрагч, аймгийн Алдарт уяач Ай.Төмөр-Очир: Морь уях монгол олдоно. Харин шүлэг бичих хүн Чимэддорж бид хоёроос өөр байхгүй


-Үг хэлхэж шүлэг тэрлэж, уяа эвлүүлж морьд хурдлуулдаг Алдартын бага насны дурсамжаар яриагаа эхэлье?
-Миний аав Айлтгүй хөдөө хөхөрч, гадаа гандсан уяач явлаа. Айлтгүйн хүрэн морь, ногоон морь нутаг орондоо алдарта йхүлгэд байсан тухай хууччуул ярих нь олонтаа. Миний аавын аав Гончиг гэж ёж үгтэй өвгөн байсан гэдэг. Аав хурдан хар морио 1000 төгрөгөөр зарж л дээ. Тэгэхэд өвгөн, “Миний хүү морь бол хар ч байж болно, цагаан ч байж болно. Бас хөгшин ч байж болно, залуу ч байж болно. Мөнгө нь шинэ ч байсан болно, хуучин ч байсан болно” гэж байсан гэдэг. Харин ээжийн талд Дарьгангын Хөхмөрөнгийн Галсандөш, Галсандөшийн ганц хүү Галсан, түүний хүү Ням гэж насаараа адуу дагасан нэгэн явлаа. Би нагац ах Ням, Санзайн Шарав, арзгай Дамдин нарыг дагаж таван наснаасаа л адуу хурааж, тарваганы боодог хийж, хүрэн толгойн салхи залгилж өссөн хүүхэд дээ. Тиймдээ ч адууны дэргэд хүн болсон. “Адуу миний амьдралын багш” гэж байнга хэлдэг юм. Ийнхүү миний дээдчүүл адууны даллагатай хийморь өөдөө улс явсан. Одоо ч үр, ач нар нь сайхан адуутай. Хөхмөрөнгийн харчуул голомтоо таслаагүй. Миний зээ дүү нарын морьд сайхан хурдалж байгаа. Сүхбаатар аймгийн уяач Чулуунбаатар аймгийн 70 жилд хязаалан оруулсан бол Г.Мөнх-Очир гэж ноднин аймгийн Аварга хүлэг шалгаруулах уралдаанд хязаалан түрүүлгэлээ. Төрсөн дүү Отгонбаатар маань Дарьганга сумын уяачдын холбооны дарга.
-Харин таны хувьд?
-Би цэрэгт явахаасаа өмнө морь мал уяж л байлаа. 1989 онд Намын дээд сургуулийг төгсөөд 2009 он хүртэл морь уяагүй. Энэ хугацаанд шүлэг бичсэн, уран бүтээлээ туурвисан. Бас улс төр хийсэн юм байна. Тод манлай уяач Онон, Сандуйжав нар бол миний найзууд л даа. Тэд хэлдэг юм, “Төмөр-Очир оо, морь уя л даа. Чамд морь явна даа” гэж. Харин би хариуд нь,“Морь уях монгол олдоно. Харин шүлэг бичих хүн Чимэддорж бид хоёроос өөр байхгүй” гэхээр нээрээ л тийм ч юм уу гэцгээдэг юм. Ингээд 20 жилийн дараа буюу 2009 оны нэгдүгээр сард Алтангадас одонгоор шагнуулсан. Тэр үед дүү нартаа одонгоо мялаагаад ганц адуу авна аа гэж хэлсэн юм. Яахав, том адуу авах чадал хүрэхгүй болохоор хязаалан юм уу, шүдлэн авна гэж бодож байсан. Тэгсэн хэд хэдэн хүн сайн азарга мэдэж байгаарай гэж захиж таарлаа. Би ч нэлээд юм олчихоод харуулсан, наймаа хийх хүн олддоггүй ээ. Тэгээд өнөө санал болгосон адуунаасаа нэг азаргыг нь өөрөө авсан юм. Дарьганга сумын Алдарт уяач Батхолбоогийн адуу байсан л даа. Харамсалтай нь 2010 онд Хүй долоон худагт Халхын алдартай хулгайч нар мялаагаад миний азаргыг хороочихсон.
-Яагаад тэр вэ?
-Энэ тухай олон юм яриад яахав. Ингээд л орхисон нь дээр.
-Түүнээс хойш морь уяж хурдлуулав уу?
-2009 онд миний азарга Дорнодын даншиг наадамд 470 азарга мордоход аман хүзүүнд хурдалсан. Дараа жил нь Дарьгангад гуравт оруулж, даагаа түрүүлгэсэн. 2010 онд Асгатад шүдлэн үрээгээ дөрвөөр, их морь гуравт оруулсан гээд сүүлийн таван жил аймаг, суманд айраг, түрүү тасраагүй ээ. 2012 онд Асгатад их морь тавд хурдаллаа. Морь уяж хурдлуулаад 2010 онд аймгийн Алдарт уяач болсон.
-Сүүлийн жилүүдэд Сүхбаатар, тэр дундаа Дарьгангын адуу хурдан байгаа. Үүнийг та юу гэж тайлбарлах вэ?
-Өнгөрсөн жилийн зүүн бүсийн уралдааны дөрвөн түрүүг Дарьгангынхан авлаа шүү дээ. Түмэнцогт хоёр түрүүг нь, Дарьгангачууд дөрвийг нь авсан. Тэгэхэд манайхан хэлж айсан. Шар Төмөр-Очир /Сайрийсүрэнгийн Төмөр-Очир/ хоёр түрүүг нь, хар Төмөр-Очир дөрвөн түрүүг нь аваад явлаа гэж. Дээхнэдээ манай Дарьгангынхан тийм ч аатай уралдаж байгаагүй л дээ. 2009 онд миний азарга Дорнодын бүсэд аман хүзүүдээд, 2010 онд Батбаярын хонгор хязаалан аймагт түрүүлж Дарьгангын адууны шинэ үе эхэлсэн гэж болно. Хамгийн сүүлд Дарьгангын Рагчаасүрэнгийн Богд халтар түрүүллээ шүү дээ. Рагчаасүрэнгийн сүүлд зардаг шүдлэнг зарим нэг нь эрлийз, энэ тэр гэж яриад байсан. Нэг эхээс дараалан гарсан дөрвөн үрээний нэг нь эрлийз баймаарүй юм. Богд халтрыг өвөл нь манайхан “Юу ч барихгүй байх аа” гэж ярьцгааж байсан. Тэгээд хавар зарагдаад, ноднин Халхын өндөр довонд түргүүлж, төвийн бүсэд бас түрүүллээ. Үүнд залуучууд их урам орсон. Улсын наадамд зургаагаар орж, аймгийн наадмын 70 жилд аман хүзүүдсэн Баянхүүгийн соёолон бараг 100 саяд хүрлээ гэж манайхан шуугиад авсан. Үнэ дагаж чанар гэдэг дээ. Манай залуус хар, цагаан хэл амаас эмээдэг юм уу, үнээ их дарж хэлэх юм аа. Тэгэхээр нь би үнэнээ л хэл гэдэг юм. Уяач хүний хөдөлмөр гэдэг амаргүй шүү дээ. Хөлс хүч, хөрөнгө мөнгө, цаг заваа зарцуулж, ариун цагаан хөдөлмөрөөрөө олсон байхад яагаад нуух ёстой гэж. Харин ч уяачдын хөдөлмөрийг үнэлж байгаад бусад нь баярлана шүү дээ. Энэ алт ухаж байгаа уурхайнуудын дэргэд адуутай хүн баян байхгүй юу. Би Дарьгангын дүү нартаа ч энэ тухай хэлдэг юм.
Дээхнэ үедээ Дарьгангын адуу Манжийн хааны сүргийн үүх түүхэнд олон жил явсан. Бүр нарийн яривал шилийн сайн эрстэй ч холбоотой. Монголчууд хазааргүйднэ гэж ярьдаг даа. Энэ нь нэг морийг унаж яваад өөр нэг газарт нэг гүү, нэг байдас, эсвэл нэг даага хаячихдаг. Тэр яван явсаар цус холдож, өсгөсөн цус, тасарсан мах болж, хурдан адуу төрдгийг олон юмаар баталж байна. Би үүгээрээ Сүхбаатарынхан шилийн сайн эрстэй байсан гэж өөгшүүлэн рекламдаж байгаа юм биш. Гол нь үүгээр дамжаад адууны цус холдсон байгаа юм. Манай уяачид сүүлийн жилүүдэд зөв ажиллаж байгаа. Уях эрдэм нь байна. Дээр нь үүр байгаа болохоор хурдлахаас ч өөр яах билээ. Нөгөө нь Дарьганга Галшарын салхин дор байдаг. Жилийн дөрвөн улиралтай бидний хувьд адуу салхилвал өөдөө, уруудвал уруугаа явдаг. Өөрөөр хэлбэл, салхитайд манай адуу танай гадаа, танай адуу манайд ирдэг. Тийм болохоор Галшарын адуу шуурганд уруудаад ирдэг л байсан байхгүй юу. Гэхдээ харж байхад өнөөдөр Галшар бодлогоо алдчихсан харагддаг. Энэ бол Өвгөн ноёны тэр том өв хөрөнгийг алдсан, патентаа хадгалж чадаагүй хэрэг. Энд Дарьгангынхан болгоомжтой хандах хэрэгтэй. Өнөөдөр Асгат, Халзангаас айраг, түрүүнд давхиулдаг л байлаа. Харин сүүлийн жилүүдэд Асгатаас нэг ч юм ороогүй. Учир нь тэнд амьдрал мөнгө гээд юм л бол зарчихдаг. Манай Дарьгангад зарах үрэх байдаг л байх. Гэхдээ бодлоготой байна. Одоо зарах сонирхол алга. Адуу үнэтэй байна. Хэдэн жилийн өмнө Халзан, Асгат л гэдэг хүмүүс байлаа. Гол нь панз наймааны бодлогыг зохистой харьцаагаар барихгүй бол ямар ч юм ирж мэднэ. Ам нээвэл уушги нээ гэдэг болохоор уяачдынхаа тухай ярих юм бас байна аа.
-Юу тэр вэ?
-Өнгөрсөн өвөл би найз нөхөдтэйгөө Ховдын Дарви ортол шүлэг уншаад явлаа. Түвдэн Манлайгийн нутаг болох Ховд бол гайхамшигтай үүх түүхтэй нутаг л даа. Тэгээд явж байхдаа Монгол нутаг уртаашаа тэр чигээрээ гүүн зэл юм байна гэсэн бодол төрсөн. Бид мянганы замаас өмнө мянганы гүүн зэл татчихсан улс юм байна. Өвөрхангай бол хурдны эх орон болж. Харин Баянхонгор сүүлийн жилүүдэд адуутай, уяачтай болж байгаа юм билээ. Говь-Алтай болохоор Хөх морьт талдаа хурдтай бол Ховдынхон морь уях болоогүй байна лээ. Бараг инээдэм юм. Азаргаа орой нар шингэхээр уралдуулж байх юм. Монголчууд бид чинь эртнээсээ хийморь лундаагаа бодож азаргаа эрт мордуулдаг биз дээ. Тэр дарааллаа ч мэдэхгүй байгааг хараад болоогүй байна даа л гэж бодсоноо нуугаад яахав.
-Урилгыг маань хүлээн авсан танд баярлалаа.
А.Мөнх


2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
103.57.95.189
амжилт найрагчид хүсье, гэвч сэтгүүлч хүний нэрсийг бүгд алдаатай бичжээ
Reply103.57.94.160
Ховдчууд наадмаа азарга уралдаж эхэлдэг. Энэ юугаа харсан сохор номин юм бол.
Reply