Хөвсгөл аймгийн хурдан морины түүх бичлэгийн хөгжил, цаашдын чиг хандлага
Хөвсгөл нутгийн нүүдэлчин малчид нэн эрт үеэс угшил сайт удамт хурдан хүлэг морьдоороо алдартай байсан нь түүх археологийн болон аман зохиолын баримтаас тодорхой харагддаг. Хотогойд, Дархад ардын дунд олон зуун жил дуулагдсаар ирсэн “Хотогойдын унага”, “Дэлтэй цэнхэр”, “Зураг саарал” морь хэмээх домогт дуунууд болон Тэсийн голын ай сав нутгаар нэлээд тохиолддог хадны зураг зэргээс үзэхэд Хөвсгөл нутаг нь адуу, тэр дундаа хурдан морины эртний соёлтой нутаг гэдгийн нэгэн баталгаа юм. Тухайлбал Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Цахир уул, Модот толгой, Хүүхдийн овоо, Харганатын ам зэрэг газруудаас олдсон сүрэг адуу, адууны тамга тэмдгийн дүрс элбэг бөгөөд эдгээрийн дундаас Хүүхдийн овооны хаданд дүрсэлсэн хос морин хөллөсөн морин тэрэгний зураг, Харганатын хадны 8 адуу тууж нохой дагуулсан малчин хүний дүрслэл нэлээд сонирхолтой байна. Эдгээр түүхэн дурсгалуудыг 1970 оны сүүлчээр Монголын нэрт археологич, академич Д.Цэвээндорж судлан үзээд:
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын төвөөс баруун тийш Тэсийн голын урд Дэлгэрхаан уулын хойноос Цахир уул руу чиглэн буусан амыг Харганат гэх бөгөөд түүний эхэнд багавтар хадны наран талын хавтгайд зүүн тийш сүрэглэн яваа найман адуу тэдний араас дагаж яваа нум сум мэт эдлэл барьсан хүн нохой зэргийг дүрсэлжээ. Адуу бүгд сайхан шовх согоон чихтэй нэлээд нь алсыг харан янцгааж буй мэт дүртэй. Адууны дунд буй бусдаас том уртлаг биетэй өргөн цээжтэй, нарийн хөлтэй, урт сүүлтэй адуу бол уг зургийн голлох дүр бөгөөд галбир шинж сайтай морь болох нь биеийн ерөнхий төрхөөс харагдана” гээд энэхүү дурсгал нь хүрэл зэвсгийн үеийн түүхэнд холбогдоно гэж дүгнэжээ.
Мөн түүхийн нэгэн баримт дурдахад 18-р зууны үеийн Хотогойдын Эрдэнэдүүрэгч Вангийн хошуу наадамд уралдсан морьдын данс цуваа сэлтийг үзэхэд эхний З0 моринд давхин ирсэн байр, өнгө зүсэмд тохируулан цол, чимэг олгосон байна.
Хөвсгөл нутгийн малчид уяачид хурдан удмын адууг бий болгох талаар нэлээд амжилт ахицтай байгаа хэдий ч тэднээс шалтгаалахгүйгээр тэгэхдээ ахиц дэвшил төдийлөн ажиглагдахгүй байсан салбар бол тус аймгийн хурдан морь судлалын түүх бичлэгийн асуудал юм. Монголын хурдан морь судлал нь доктор А.Баярмагнай гуайн ангилж байгаагаар:
1. Хурдан морины уралдааны түүх
2. Хурдан морины уяа, заслын түүх
3. Хурдан морины шинж судлалын түүх хэмээн ерөнхийлөн ангилдаг байна.
Хурдан морь судлал түүний хөгжлийн тулгуур нь хурдан морины уралдааны түүх алдарт уяачдын намтар түүх тэдгээрийн бий болгосон угшилт адууны түүхээс бүрдэнэ. Энэ талаар манай аймагт хуруу дарам цөөн бүтээлүүд хэвлэгдэн олны хүртээл болсон ч өнөөгийн хүүхэд залууст олдоход нэн бэрх болжээ.
Тухайлбал сэтгүүлч зохиолч Б.Бат-Эрдэнийн “Асрын өмнө торгон жолоо” хэмээх бүтээлд 1945 оноос 1991 оны Хөвсгөл аймгийн 60 жилийн ой хүртэлх Ардын хувьсгалын ойн их баяр наадмуудад уралдаж түрүүлж айрагдсан морьдын цувааг багтаасан бол, судлаач багш Ш.Пүрэвхүүгийн “Хатан туурай”, “Цомбон туурай”, “Ширмэн туурай” зэрэг цуврал бүтээлүүдэд мөн үеийн аймгийн хурдан морины цуваа данс, зарим Монгол улсын Алдарт, аймгийн Алдарт уяачдын намтрыг багтаажээ. Мөн Хөвсгөл аймгийн Алдарт уяач Ж.Нямлхагвын “Хүлэгчийн голомт”, Галт сумын зохиолч найрагч Ц.Батбилэгийн “Алтан тууртын тоос” хэмээх бүтээл хэвлэгдсэн нь түүхийн судалгааны болон танин мэдэхүйн ач холбогдолтой байна.
Эдгээрээс гадна сэтгүүлч Шарын Ганхуягийн “Уяачийн нууц товчоон”, А.Баасандоржийн “Тэнгэрлиг заяат Тэсийн голын унага”, адуу судлаач Д.Даваагийн "Хүлэг эрдэнэ”, “Төрийн бэлэгдэл төгс шинжит хүлгүүд”, эрдэмтэн Д.Мянганцэвээн нарын “Тэс омгийн адуу” зэрэг бүтээлүүдэд Хотогойд Тэс нутгийн алдарт уяачид, хурдан хүлгүүдийн тухай цухас дурдсан байна.
Бидний анхаарах зүйл бол “хаад одоцгооно, ард түмэн үлдэнэ” гэдэгчлэн алдарт уяачид, ажнай сайн хүлэг морьдоо алдаршуулан үлдээх нь бидний тэр дундаа аймгийн МСУХ-ны үндсэн үүрэг болоод байна. Энэ талаар анхны томоохон санал санаачлага бол МСУХ-ны тэргүүн Ц.Даваасүрэнгийн санаачлагаар эрдэмтэн А.Баярмагнайн “Уяа эвлэг морь хурдан” хэмээх сурах бичгийг 2008 онд хэвлүүлсэн нь залуу уяачдын оюуны томоохон хөрөнгө оруулалт болсон.
Хөвсгөл аймгийн уяачид, хурдан морийг Монгол улс даяар алдаршуулах сурталчлах томоохон ажлуудын нэг бол “Хотогойдын хурд” уралдаанууд тэдгээрийн түүхэн баримт болох уралдааны дүрс бичлэг юм. Дашрамд тэмдэглэн хэлэхэд сүүлийн нэг хоёр жилд болсон томоохон наадмуудад түрүүлж айрагдсан хурдан хүлгүүд дуутай болсон нь уяач, морь хоёрыг алдаршуулсан сайхан бүтээлүүд гарсаар байна.
Түүнчлэн 2013 оны 2 сард зохиогдсон хаврын бүсийн уралдааны үеэр тус холбооны нарийн бичгийн дарга Т.Болдбаатарын санаачилга, ивээн тэтгэснээр ирж ажилласан “Тод магнай” сэтгүүл сайтын хамт олны үйл ажиллагааны үр дүнд бэлтгэгдэж байгаа “Тод магнай” сэтгүүлийн Хөвсгөл аймгийн тусгай дугаар аймгийн хурдан морь судлалын түүх бичлэгт хийгдэж байгаа томоохон ажил болж байгаа гэдгийг тэмдэглүүштэй.
Дүгнэн хэлэхэд аймгийн МСУХ-нд энэ чиглэлээр хийсэн ажил, гаргасан амжилт байгаа бөгөөд бид үүнийгээ улам баталгаажуулж орчин үеийнхний хэрэгцээ шаардлагад нийцсэн, өргөн цар хүрээтэй, чанартай түүхэн бүтээлийг бүтээх шаардлагатай байна. Үүний тулд сум бүрийн салбар холбоод энэ чиглэлээр үйл ажиллагаагаа тогтмолжуулах ажлын албанаас санаачлан хэрэгжүүлж буй “Хөвсгөл Уяачийн алдар” төслийн хүрээнд хийгдэж буй ажлуудад санаачлагатай оролцох шаардлагатай байна. “Уяачийн алдар” төслийн гол зорилго нь сум орон нутгийнхаа алдарт уяачид, адууны удам угшил, тэдгээрийн түүхэн домог хууч яриаг цуглуулах эмхлэх бөгөөд төслийн үр дүнд Хөвсгөл аймгийн хурдан морины түүхэн толь бичиг хэвлэгдэн олон нийтийн хүртээл болно гэдэгт найдаж байна.
Хөвсгөл аймаг “Дэлтэй цэнхэр”МСУХ-ны ажлын алба.Т.Наранхүү
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна