Умангийн хоёр бор морь

1950-иад оны үед Сүхбаатар аймгийн Байшинтын дивизид Архангай аймгаас Соном гэгч цэргийн албанд татагдан иржээ. Цэргээс халагдаад нутгийн бүсгүйтэй ханилан тэндээ суурьшсан байна. Удалгүй Сономын дүү Уман гэгч сайхан исгэрч, хөөрхөн ноцолдчихдог царайлаг, нуруулаг сэргэлэн залуу ирж ахынхаа хаяаг түшин амьдрах болж. Эхэндээ ч нэгдлийн мал ахуйд ажилладаг ахынхаа ажилд тусалдаг байснаа төдөлгүй сэргэлэн, гүйлгээ ухаан сайтайг нь хүмүүс магтсаар агентын худалдаа хариуцан ажиллах болжээ. Тэгснээ төдөлгүй нутгийн Цэдэн-Иш өвгөнөөс Хөнхөр өвгөний адууны угшилтай хавчиг бор морийг нь 150 төгрөгөөр, мөн алдуул адуунаас өөр нэг бор морь өөрөө шинжин худалдаж авч. Ингээд Уман хүү зүс ижил хөөрхөн хоёр бор морьтой болж, нөгөө хоёр нь жигүүртэй юм шиг дүүлдэг байж л дээ. Ямар сайндаа л шөнийн 23 цагийн үед сумын улаан буланд зодоон хийчихээд, хоёр бортойгоо мордоод зугатаачихаж. Тэгээд үүрээр сумын төвөөс 100-гаад километрийн зайтай Шийрийн цагаан гэдэг газар нэгдлийн үхэр хариулж байсан ахындаа ирээд хоёр морио бууцан дээр хөрвөөлгөөд хазаарыг нь мулталж байхав.
Ийнхүү сум шиг хурдалдаг Умангийн хоёр борын тухай яриа амнаас ам дамжин яригдах болж. Нэг наадмаар Уманг азарганы хөөгүүлд явуулахаар болж, мань эр ч хоёр бор мориныхоо нэгийг нь унаж, нөгөө нь 80-аад азарга хөөгөөд гарч өгч дээ.
Удаа ч үгүй “азарга ирж байна” гэсэн чимээнээр харвал азарганы хөөгүүлд явсан Уман эргүүлж өгсөн азарганаасаа өмнө хоёр борынхоо амтай нь ноцолдчихсон орж ирсэн гэдэг.
Уман морийг их сайхан эдэлдэг. Унасан морь нь эцэж царай зүс алдана гэж байдаггүй, улам л жавхаажаад сэргэлэн цовоо болж хөнгөрдөг байсан хэмээн нутгийн хөгшчүүд одоо ч гэсэн ярьдаг. Хурд таньдаг, түүнийгээ зөв сайхан эдэлдэг Уман хоёр бортойгоо буруу зүйл бишгүй хийсэн ч, сайн үйлс ч чамлахааргүй олныг бүтээсэн гэдэг. Тэрээр хүлгийн сайнаар олон хүний амь аварч газрын мухарт өвдсөн хүн, төрөх гэж буй эмэгтэйд түргэн дуудахаар хоёр бортойгоо гарч давхиад 40-50 км газрыг 40-50 минутанд туулан хэл дуулгаад, ирэхдээ түргэний машины өмнө цогьж явдаг байсан аж. Уманг олон удаа цагдаа нар барьж авч явсан ч сэргэлэн зангийнхаа ачаар хэзээний л суллагдчихсан, хоёр борыгоо унаад агентын худалдаагаа хийгээд айл хотлоороо хэсч явдаг. Нэгэн удаа нэгдлийн адуу дутаан ялд унах гэж байсан найздаа туслахаар хоёр бороороо хөөн зэрлэгшсэн зуугуул адуунаас хэдэн ардаг бүдүүн морьдыг тасдаж тулгаж хөөсөөр авчирч өгч, түүнээсээ болон өөрөө ял хүлээж байсан гэдэг.
1957 оны намар Уман ахдаа “дүү нь одоо нутаг буцмаар байна. Миний хоёр морийг шөнө нь аргамжиж хоноод өдөр нь хазаартай нь адуунд нь тавиад байгаарай. Би агентаа хүлээлгэж өгчихөөд ирнэ” гэж хэлээд явжээ. Ах нь хэлсэн ёсоор нь хоёр бор морийг нь өдөр хазаарлаж адуунд нь тавиад шөнө аргамжиж хоноод байж. Гэтэл Уманг яваад арваад хоносны дараа агентаа тушааж 500 төгрөг дутаад, хэрэгт холбогдчихоод байгаа сураг сонсох нь тэр. Уман шалгуулж бүх хэргээ хүлээчихээд “за би эр хүн байна даа. Мориныхоо эмээлийг авчихаад ирье” гэж гуйгаад хоёр цагдаа дагуулаад гарч. Тэгээд уяан дээр ирмэгц хоёр цагдаагаа тонгорч унагачихаад мордоод зугтаачихаж. Явсаар харуй бүрий болж байхад гэрийнхээ гадаа ирж ахаасаа “буу хаа байна. Уурга хаана байна “гэж асуугаад буу, уургыг нь аваачиж өгөхөд “за ах минь би явлаа. Амьд явбал сураг сонсоно биз” гээд адуугаа байгаа газрыг заалган морджээ. Уманг мордов уу, үгүй юу машинтай цагдаа нар ирж адуу байгаа газрыг заалгаад очтол унаж явсан морь нь адууныхаа захад хөрвөөгөөд зогсож байж.
Уман ч нэг бор морио унаж, нөгөөг нь хөтөлчихсөн жаргах наран зүг тоос татуулан давхиж явж. Түүний хойноос машинтай цагдаа нар хөөсөн ч бууны сум тусахаар газар ч ойртож чадахгүй байсаар харанхуй болгоод алдсан гэдэг. Түүнээс хоёр хоногийн дараа Хэрлэн Баян-Улаан хавьд үхэр тууж явсан өвгөнөөс хоёр бор морьтой, уургаа тагнаагаар нь салгаад баглачихсан өндөр бор залуу голын гарам асуусан гэсэн сураг дуулдаж, түүнээс хойш сураг алдарчээ.
1970-аад оны үед Соном хот ороод ирэхдээ нутгийнхаа итгэлтэй хүмүүст “би дүүтэйгээ уулзсан нэрээ сольчихсон байна лээ. Нутагтаа очоод хоёр бор морио хазаарыг нь мултлаад тавьсан. Очоогүй биз дээ гэж асууж байна лээ” хэмээн ярьсан байдаг. Мөн хожим айлын найран дээр халамцаад “миний дүү сайн мориор нөхөр хийсэн сайн эр явсан хүн шүү. Мэнд л явдаг байгаа даа” хэмээн уйлж суусан гэдэг.
Ийнхүү хүлгийн сайныг таньдаг, хүний сайнтай нөхөрлөдөг Уман хэмээх эрийн тухай манай нутгийнхан домог мэт ам дамжин ярьсаар байдаг юм.
Ж.Цэнд-Очир
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна