ХААИС-ийн сургалт эрхэлсэн дэд захирал Б.Буянзаяа: Цаашдаа ММСУХ-ны шийдвэр шинжлэх ухааны судалгаа шинжилгээнд түшиглэнэ

ММСУХ , ХААИС-ийн хооронд хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагааны үеэр тус сургуулийн төлөөлөлтэй уулзаж ярилцлаа.
-ММСУХ-ны дэргэдэх Адууны зөвлөл байгуулагдлаа. Энэ зөвлөл байгуулагдсанаар монгол адууны хөгжилд ямар ахиц дэвшил, үр дүн гарах бол оо?
- ХААИС, ММСУХ нь Адууны зөвлөл байгуулж, тодорхой есөн чиглэлийн дагуу хамтарч ажиллахаар болж байна. Нэн тэргүүнд монгол адууны генетик нөөцийг судлан тогтоох, ямар адууг монгол адуу гэх юм гэдэг онцлогийг судалж гаргах, адууг бүртгэлжүүлэх, мэдээллийн сан үүсгэх цаг үеийн шаардлага байна. Цаашлаад санамж бичигт дурдсан Монгол адууны генетик чадвар, биологи, эдийн засгийн үнэлэмж, үр ашгийг тогтоох чиглэлээр эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх; Монгол адууны эрүүл ахуй, мал эмнэлгийн цогц үйлчилгээг үе шаттайгаар хөгжүүлэх; Монгол адууны өв соёл, үндэсний бахархал, тусгаар тогнолын бэлгэ тэмдэг болох талаар уламжлал, шинэчлэлийг шинжлэх ухааны үндэслэлтэй удирдан зохион байгуулж, түгээн дэлгэрүүлэх гэх мэт есөн чиглэлийг хэрэгжүүлж ажиллаж чадвал монгол адууны хөгжилд үнэлшгүй ахиц дэвшил авчрах болно. Нөгөө талаар ямар нэг асуудлыг таамгаар биш, судалгаанд суурилж шийдвэр гаргах ёстой. Энэ зөвлөл байгуулагдсанаар цаашдаа ММСУХ-ны шийдвэр шинжлэх ухааны байгууллагынхаа судалгаа шинжилгээнд түшиглэж гарна гэсэн үг.
-Монгол адууны үүлдрийг бүртгэсэн юм уу?
-Албан ёсоор монгол адууны үүлдрийг бүртгэсэн талаар хэлж мэдэхгүй байна. Би бол бүртгээгүй гэж бодож байна. Энэ талаар харьцуулсан судалгаа хийгдсэн болохоос яг энэ монгол адууны стандарт гэж бүртгэгдсэн тохиолдлыг би мэдэхгүй байна.
-Тэгэхээр нутгийн адуу гэж үзэж байгаа юу?
-Тийм монгол адуу бол нутгийн адуу.Монгол адуу бол генетикийн талд ийм байх ёстой гэдэг стандарт тогтоогдоогүй шүү дээ. Тэгэхээр монгол адууны стандартаа тогтоож байж монгол адуугаа ялгаж уралдуулна гэдэг харьцуулалтаа ярих ёстой байхгүй юу.
-Адууг нүдээр харж ялгах боломжтой, хэн ч харсан ойлгомжтой гэж ярьдаг ийм цаг үед санамж бичигт гарын үсэг зурж байна л даа. Монгол болон эрлийз адууг нүдэн баримжаагаар, шинжлэх ухааны үндэслэлгүйгээр харж тогтоох боломжтой юу?
- Энэ бол монгол адуу, тэр эрлийз адуу гэж хэлэх боломж улам бүдгэрч байгаа. Сүүлийн хэдэн жил наадамд ихэнхдээ эрлийз адуу уралдаж байгаа. Тэгэхээр бид эхлээд монгол адууны нийтлэг шинж юу вэ гэдгийг судалгаан дээр үндэслэж тогтооно. Тэрний дараа дөрвөн сая адуугаа зөв бүртгэлжүүлээд, адуу болгоноо коджуулна. Тэгээд баркод уншуулахад тухайн адууны удам угшил бүх юм тодорхой харагдахаар бүртгэлийн санг үүсгэх ёстой. Адууныхаа угшлыг худлаа ярих нөхцөл бололцоогүй болтол бүртгэлжүүлэх ёстой.
-Ямар хугацаанд дөрвөн сая адууг бүртгэлжүүлж коджуулах боломжтой вэ?
-Өнөөдрийн тухайд хугацаа хэлэх боломж байхгүй. Өнөөдрөөс л энэ ажлыг эхлүүлэхээр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж байна. Ойрын хоёр жилдээ бид судалгаа хийнэ. Манай сургууль дээр ХАА-н мэдээллийн систем гэж мэргэжил байгаа. Энэ мэргэжлийн зорилго нь Монголын МАА, ХАА-н салбарын нөөц баялгийг бүртгэж, түүнийг эдийн засгийн эргэлтэнд оруулах суурь судалгаа хийх ийм мэргэжилтнийг гаргах. Монголын 1,5 сая км нутагт байгаа бүх адуугаа бүртгэлжүүлээд баркод хийчих юм бол улсын наадамд уралдах 1000 адууг баркодоор уншуулаад бүх мэдээллийг харах нь ямар ч асуудалгүй. Энэ бол манай сургуулийн багш, оюутны нөөцийг ашиглаад хийх бүрэн боломжтой ажил. Энэ дээр ММСУХ зохион байгуулалтаа хийхэд болно.
-Судалгаанд хоёр жил шаардлагатай гэж байна. Тэгвэл хэрэгжихэд нэлээд хугацаа зарцуулагдах байх?
-Судалгаа хийсний дараа тодорхой үр дүн гарна. Үр дүн нь төрийн шийдвэр болж гарна шүү дээ. Санамж бичигт тусгасан тодорхой есөн чиглэлээр хамтарч ажиллахдаа ХХААЯ-ны инновацийн төсөлд жилийнх нь төлөвлөгөөнд тусгаад, манай эрдэмтэд ажиллах юм бол болно шүү дээ.
-Монголд адууны чиглэлээр мэргэжсэн хичнээн эрдэмтэд байдаг юм болоо?
-Манай сургуульд адууг нарийвчилж судалж байгаа 15-16 эрдэмтэн байгаа. Малын эрүүл мэндийн, генетик нөөцийн, тэжээлийн чиглэлийн, сүүлийн үед морин спортын чиглэлийн судалгаа хийж байгаа.
-ММСУХ-ноос гарсан сэрвээний өндрөөр хэмжиж ялгах шийдвэр хэр зөв шийдвэр болсон бэ?
-Өнөөдөртөө бол зөв шийдвэр. Гэхдээ маргааныг эцэслэн таслах шийдвэр биш. Үүлдэрлэг байдлаар ялгана гэхээр нарийн дэл сүүлтэй гэх мэт нэлээд нарийн ярвигтай юм яригддаг. Тэгэхээр санамж бичгийн дагуу хурдан ажилдаа орох ёстой.
Ярилцсанд баярлалаа.
Д.Энхтуяа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Лхагва, 12:44 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.…
-
Лхагва, 11:04 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал…
-
9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
Сэтгэгдэл бичигдээгүй байна