"Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд насны ангилалд эхний 10-т хурдалсан хүлгүүд

Сэтгүүлч
22 цагийн өмнө

Өвөрхангай аймагт болж буй Өндөр Гэгээн Гомбодоржийн Занабазарын түмэн өлзий гийсний 390 жилийн ой, хангайн бүсийн уралдаан сонгомол ангиллаар өнөөдөр эхэлж буй. Сонгомол дээд насны ангилалд 89 хүлэг бүртгүүлснээс:

1. Завхан аймгийн Яруу сумын уугуул Тод манлай уяач Дашзэвгийн Дагвадоржийн ухаа хонгор. Уяа сойлгыг МУ-ын Манлай уяач Батсайханы Пүрэв-Очир. Уралдаанч Сүх-Очирын Баярбаясгалан.

2. Сүхбаатар аймгийн Эрдэнцагаан сумын уугуул уяач Шүхэртийн Лхамсүрэнгийн хамар цагаан хээр. Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Э.Баасандорж. Уралдаанч Сугарын Отгонбаяр.

3. Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Ганзоригийн Ганбаярын зээрд халзан. Уяа сойлгыг Тод манлай уяач Ононгийн Батбилэг. Уралдаанч Дагвадоржийн Ууганбаяр.

4. Завхан аймгийн Сонгино сумын уяач Энх-Өлзийн Баасандоржийн бор. Уралдаанч Жавхлантын Аминмөнх.

5. Өвөрхангай аймгийн Богд сумын харьяат аймгийн Алдарт уяач Пунцагийн Ганболдын хонгор.Уяа сойлгыг  аймгийн Алдарт уяач Сүхбаатарын Чимэдцэрэн. Уралдаанч Пүрэвдоржийн Очирхуяг

6. Өвөрхангай аймгийн Богд сумын уяач Лувсанцэдэнгийн Отгонболдын бор.

7. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач Чулууны Ганцогтын халтар.

8. Өвөрхангай аймгийн Баянгол сумын уяач Шоовдорын Чулуунхүүгийн бор.

9. Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул Тод манлай уяач Сундуйн Лувсанбалдангийн зээрд.

10. Төв аймгийн Заамар сумын уяач Цогт-Эрдэний Пүрвээгийн хээр.

Ч.Ганболд


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна