БҮСГҮЙ ЯЛДАМ ААЛИАРАА ХОТЛЫГ БАЯСГАЖ УЧИГТ НАНДИН УХААНААРАА ХОРВООГ ГИЙГҮҮЛЭГЧ


Хэдхэн хоногийн өмнө хамрын үзүүр тасадчих шахам тачигнаж байсан жавар төдхөнөө уясаад, өвлийн гоёлоо зүүсэн нам гүмхэн цагаан орчлон сэтгэл сэргээнэ. Ажлын их ундаргатай Тод манлай уяачийн гэргийн хүсэл мөрөөдөл, хөдөлмөрийн үйлсийн талаар сурвалжлах гэж яваа болоод ч тэр үү, санаа сэтгэл нэг л өөдрөг. Уран зураг мэт байгалийн сайханд баяссаар зорьсон газартаа хүрч, болзсон зочинтойгоо ч золгов.
ГЭРИЙН ГЭГЭЭ
Нүүр дүүрэн инээд цацруулсаар биднийг угтаж, ирж буй цагийн салхинд илбүүлэн дэгэлзэж яваа сэтгэлийг минь аалины сайхнаараа улам гэгэлзүүлсэн “хатан гоо” маань Тод манлай уяач Д.Ононгийн гэргий. Би түүнийг харах бүртээ л “амар амгалан хүн гэж ийм байдаг байх даа” гэж өөрийн эрхгүй сэтгэл дотроо уулга алддаг юм. Тэрбээр харагддаг шигээ л ярьж хөөрөхдөө бас тун нээлттэй нэгэн аж. Удаан яриад суувал ааш занд нь уусч мэдмээр... Тиймээс ч түүнтэй ярилцах зууртаа “Ийм дөлгөөн, уяхан зантай өөр нэгнийг мэдэхсэн билүү” гэж өөрөөсөө хэдэнтээ асуугаад амжлаа.
Монголчууд эмэгтэй хүнийг биеэ авч яваа байдал, амьдралаа авч явах, засах чадварыг эзэмшсэн түвшнээс нь шалтгаалж авгай, эхнэр, гэргий гэж ангилдаг. Эхнэр гэдэг нь эр нөхөр, үр хүүхдээ эх шиг нь халамжилж, дулаан гэр, сайхан хоол, цэвэрхэн хувцастай байлгадаг ажилтай, анхиатай, ааш зан сайтай эмэгтэй юм. Харин эхнэрийн эдгээр үүрэг дээр нэмээд үр хүүхдээ сайн хүмүүжүүлдэг, хань нөхрөө зөв сайн сайханд уриалдаг ухаалаг эмэгтэйчүүдийг гэргий буюу гэр гийгүүлэгч хэмээн хүндэтгэдэг. Тодруулбал, өрх гэрээ ухаанаараа, сэтгэлээрээ, гэгээрлээр гэгээтэй, өнгөлөг, өөдрөг сайхан байлгагч, гэрийн гэгээ, эрийн түшиг, үрийн энэрэл болж байгаа эмэгтэйг гэргий гэдэг. Гэргий хүн ганц гэр орноор хаягаарлагдахгүй ах дүү хамаатан, нутаг ус, дүүрэг хорооныхоо ажил амьдралд оролцдог, шийдэлцдэг байх ёстой. Ийнхүү ухаанаараа, сэтгэлээрээ, хайраараа, халамжаараа гоёдог эмэгтэйчүүдийн нэг нь яах аргагүй Тод манлай уяач Д.Ононгийн гэр гийгүүлэгч М.Мөнгөнцэцэг юм.
Бүсгүй хүн гэдэг төрөлхөөсөө л энэ хорвоод гэрэл гэгээ тээж ирсэн гэлтэй. Гэвч гэрэл гэгээ цацруулж, гэрээ гийгүүлнэ гэдэг нь нүд гялбам дэгжин хувцас өмсөж, харц булаам алт эрдэнэсээр энэ биеэ гоёхыг хэлдэггүй аж. Ахмадуудын дунд “дотроосоо гэрэлтсэн” гэдэг нэгэн сайхан тодорхой томъёолол байдаг даа. М.Мөнгөнцэцэг яг л тийм хүн аж. Тэр зочин ирэх нь гээд “нүүрээ будаж, нөгөө хувцсаа өмссөнгүй”. Өөрийгөө гоёхын оронд зочдоо дайлах хоол цайндаа л илүү анхаарсан бололтой. Эцэг, эхээс наймуулаа, дээрээ гурван эгчтэй болоод ч тэр үү, тэр цэвэрч нямбай байхыг багаасаа л хэвшил болгожээ. Хэдийгээр адуу малтай ойрхон байж, хөвгүүдтэй голдуу тоглож, эршүүд талдаа өссөн ч гэлээ аливаа ажлыг тун нягт нямбай хийнэ. Аав нь “Авдар хангай” нэгдлийн ууган жолооч, сүүлд Нийтийн аж ахуйд усны тэрэг, ээж нь Худалдаа бэлтгэлийн трестэд сүүний тэрэг барьдаг, хоёулаа жолооч учир гэр орныхоо ажлыг хүүхдүүддээ бүрэн даатгадаг байжээ. Магадгүй энэ “ачаа” л М.Мөнгөнцэцэгийг ийм нягт нямбай нэгэн болгон хүмүүжүүлсэн биз ээ.
Дунд сургуульд байхдаа өглөө эртлэн босож, нэгдлийн 20 үнээ шувтарчихаад л 07:10 цагийн “Аавын цээж”-нд амжиж суух гэж яарна. Зүүн Дэлгэрээс аймгийн төв 6-7 км зайтай. Хэрэв унаанаасаа хоцорчихвол явган алхах юм болно. Хичээлийн бус цагаар хөвгүүдтэй нийлж айлын яндан хөөлж, ажил хөдөлмөр хийхийн зэрэгцээ зүггүйтэж, хэрэг тарна. Барилдаж, цанаар гулгана. Аймгийн цанын аваргаар хүртэл тодорч байсан гэж байгаа. Одоо ч тэр л зангаараа эрчүүдтэй голдуухан нөхөрлөнө. Тиймдээ ч тэр үү, бүсгүйчүүд шиг тэр бүр гоёж гангалж, аальгүйтэж нялхраад байхгүй. “Гангалъя ч гэж боддоггүй юм даа” гээд л инээд алдаж сууна.
Гэхдээ дэггүйтэж гүйгээд, хичээл сургуулиа цалгардуулаад байдаггүй л хүүхэд байсан бололтой. Элсэлтийн шалгалтанд 160-аад хүүхдээс гуравдугаарт жагсаж, Анагаах ухааны их сургуулийн эмчилгээний анги авч байжээ. Даанч задлангийн үеэр бие нь эвгүйцээд байхаар нь нэг жил сураад л сургуулиа орхичихсон. Хойтон жил нь ТИС-ийн цахилгааны инженерийн ангид элсэн суралцсан. 1982 онд анхны хүүхдээ төрүүлж, гурван жилийн дараа хоёр дахь хүүхдээ хэвлийдээ тээсэн. Тэр үед эр нөхөр нь сумандаа адуу малладаг байжээ. Тэгээд нэг л өдөр М.Мөнгөнцэцэг сургуулиа орхиж, хөдөө гарч малчин болохоор шийдчихсэн гэнэ. Ээж нь энэ тухай сонсоод, охиндоо гоморхоод хэсэгтээ дуугаа хураасан ч төдөлгүй өнөөх л бүсгүй хүний уужуу ухааны шүүлтүүрт сайтар тунгаасан хэдхэн хатуу үг хэлчихээд л уучилчихсан аж. Ингээд л М.Мөнгөнцэцэг бүсгүй нэгдлийн саальчин болжээ. Тэрбээр нөхрийнхөө хариулдаг 700-гаад адууны 25-30 гүүг саах нормтой. Угийн хөдөө өссөн, багаасаа үнээний дэлэн шувтарсан туршлагатайн зэрэгцээ өөрийн хичээнгүй зан нэмэгдээд тэрбээр 30 гүүнээс жилд 15 тонн айраг исгэн, улсад тушааж, улсын “Залуу аварга саальчин”-аар тодорч байжээ. Нэг гүүг өдөрт цаг 30 минутын давтамжтайгаар 10 удаа саадаг байсан гэхээр ёстой л үүрийн гэгээнээр зэлэн дээрээ очиж, үдшийн бүрий тасарсан хойно л ажил өндөрлөдөг байсан байх нь.
Уг нь М.Мөнгөнцэцэг дунд сургуулиа төгсөхдөө Бараа судлалын ангид орж, барааны нярав болъё гэж бодож байсан гэдэг. Гэвч элсэлтийн шалгалт түүнийг эмч болгохоор “төөрөлдүүлсэн” нь алсдаа ийнхүү адуучин залуугийн гэргий, саальчин бүсгүй болох бэлтгэлийг нь базаасан хувь заяаны зураг төөрөг ч байж мэдэх юм.
Оюутан болохынх нь өмнөхөн цэргээс ирсэн залуу тарваганы боодог хийж байх үеэр нь танилцсанаас хойш ирж очсоор байгаад нэг л мэдэх нь ээ дотносч, нэг гэртээ орсон. Хайрынхаа салаа мөчрийг дэлбээлүүлж, гурван сайхан хүүхэдтэй болсон. Нэгэн зүгт харж, нэгэн зорилгын төлөө дэм дэмэндээ зүтгэсээр зорьсон бүхнээ биелүүлсээр л явна. Угаас эхнэр, нөхөр хоёр гэдэг тус тусдаа зорилготой байх бус, гэрийн хос багана шиг хамтдаа нэг л зүгт зүтгэж сайн сайханд хүрдэг бололтой. Тод манлай уяач Н.Онон гуай ч өрх гэрийнхээ сүлд хийморь нь болж, М.Мөнгөнцэцэг ч гэрэл гэгээ нь болон гийгүүлсний үр дүнд л өнөөдрийн энэ сайхан амьдрал цэцэглэсэн нь лавтай.
ЭРИЙН ТҮШИГ
Бүсгүй хүн гэдэг энэ дэлхийн бүх эрчүүд насан туршдаа мөрдөж мөшгөөд ч олж нээж чадамгүй тийм нандин нууцыг өөртөө тээж явдаг амьд гайхамшиг билээ. Тийм гайхамшигт нууцыг бүтээж амьдраад, насан туршдаа өөртөө тээсээр, буцахдаа ч бас аваад явчихдаг. Тийм агуу нууцыг багтааж байна гэхээр бүсгүй хүний сэтгэл ямархан уужуу талбиун болох нь тодорхой биз ээ. Тэр л талбиун ухааныхаа ураар эр нөхөртөө амьдралд түших тулгуур, амжилтанд хөтлөх урам зориг нь болж явдаг ажээ.
М.Мөнгөнцэцэг эгчээс ч бас тэр талбиунаас талбиун ухаан ундарч байдаг гэлтэй. Тэрбээр нөхөртөө ажил, амьдралын нарийн ширийнээс бүдүүн тоймыг нь хүртэл зааж зааварлаад байхгүй. Өөрөөр хэлбэл, шийдвэр гаргах бүрт нь эр нөхрийнхөө өөрийнх нь ухаанд гүн бат итгэл олгочихдог. Н.Онон ах ч түүний тэр их итгэлийг алдаж байсан удаа үгүй. Эр хүн итгэл алдаагүй цагт бүсгүй хүн алив зөв шийдвэрийн төлөө тархиа гашилгаж, ухаан зараад байх шаардлага ч байдаггүй юм болов уу даа.
Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн гуай “эмэгтэй хүнийг ухаан зартал нь бүү зовоо” гэж хэлснийг уншаад би хувьдаа ихэд дургүйцэж билээ. Учир нь, би эмэгтэй хүн эрчүүдээс дутуугүй ухаан, од хийморьтой улс гэж бодож, итгэдэг юм. Тиймээс ч “эмэгтэй хүн зовохоороо л ухаан суудаг” гэсэн утгатай зүйл хэллээ гэж өнгөцхөн ойлгоод ундууцсан хэрэг л дээ. Гэтэл М.Мөнгөнцэцэг эгчтэй ярилцаад сууж байхад тэр үг гэнэт толгойд харван орж ирэх нь тэр. Зүгээр ч нэг харваад өнгөрсөнгүй, тэр үгийн цаад мөн чанарыг танихын эрэлд гарчихав. Гэвч эрлийнхээ үзүүрийг атгах гэж удаан бэдэрсэнгүй. Ярилцагчийнхаа “сэтгэлд нь өөр юу ч үлдээгүй байх” гэж бодогдмоор бүхий л үүх түүхээ хүүрнэх яриан дундаас эргэлзээт асуултынхаа мадаггүй хариултыг олсон юм. Олсныхоо эцэст харин өөрийнхөө муйхардуухан бодол, итгэлээсээ няцахад хүрэв. Учир юу хэмээвээс, эр хүн л эмэгтэй хүнийг зовоож тарчилгаад байхгүй бол эмэгтэй хүнд ухаан зараад байх шаардлага ч үнэхээр гардаггүй бололтой. Тархиа гашилгаж, ухааны учгаа сүвлэж ядаад суухын оронд харин эр нөхөртөө түшиг болж элбэрэл хайрынхаа илч гэрлээр өмнөх замыг нь гэрэлтүүлж өгөх үндсэн үүргээ төвөггүйхэн биелүүлээд л сууж байдаг аж. Тод манлай уяач маань гэргийдээ яг л ийм боломжийг бүрэн олгож, гэргий нь түүний хариуд томоос том аварга далавчаа дэлгээд, хүслийнхээ тэнгэр оргил руу эрх дураараа элэн халиж, хүмүүн болж төрснийхөө хүслийг гүйцэлдүүлэх эрх олгодог аж.
Өрх гэрийг өөрсдийгөө нэг их зовоолгүйхэн шиг өнгөтэй өөдтэй авч явах ухааны нууц чухамдаа үүнд л оршдог юм болов уу. Гэтэл... гэтэл бид айл гэрийг сайн сайхан авч явахын төлөө яасан ч их зүйл бодож, ямар ч шаналж тарчилдаг юм бэ дээ. Эр нөхөртөө тусалж, амжилтанд хүрэхэд нь дэм болох гэж өөрсдийгөө ямар ч их зовоодог юм бэ дээ. Эр хүний түшиг байна гэдэг үүрэх ачааг нь үүрэлцэж, тэгнэх ачааг нь дэмнэлцэхийн нэр биш юм байна. Харин өөрт оногдсон ачаагаа үүрээд, амьдралын замаар аажуухан алхахад нь дэргэдээс нь үг нэмэрлэж, бодол нэмэлгүй, зөвлөж байна гэж санааг нь хоёрдуулалгүй, өөрт ногдсон үүргээ л чимээгүйхэн биелүүлээд бараа болон алхах учиртай аж. Дуугардаггүй, зөвлөдөггүй, хамгаалж өмгөөлдөггүй байлаа ч алсын замд ханьтай явна гэдэг нь л өөрөө ямар их өмөг түшиг билээ дээ.
ҮРИЙН ЭНЭРЭЛ
Бид дийлэнхдээ “Хайр гэгч өөртөө аймшиггүй их эр зоригийг агуулж байх ёстой” гэж боддог. Тэгж итгэдэг учраас хайртай бүхнийхээ төлөө гал ус, гашуун зовлонг ч сөрөн зогсож, хайрыг эсэргүүцэн зогссон бүхэнтэй тэрсэлдэн тулалдахад өөрийгөө бэлтгэдэг. Зарим нэгэнд маань үнэхээр санасанчлан тийм их адал явдал, зовлон жаргал тохиодог. Гэвч амьдрал ямар ч адал явдалгүй өрнөсөөр байгаад эцсийн зогсоолдоо хүрчих нь олонтаа.
Хүний амьдрал л хойно жаргал зовлон, баяр гуниг сүлжилдэнэ л дээ. Гэвч тэр бүхнийг бид өөрсдөө томруулдаг шил, энгийн нэгэн харааны шил хоёрын алингаар нь харж буйгаас зовлон жаргалын хэмжээ асар их хамаарна. Энэ ухаарлыг ч бас нийтлэлийн маань баатар М.Мөнгөнцэцэг эгч л надад өгсөн юм. Учир нь, тэр сайн, муу ямар ч асуудалд нэг их ач холбогдол өгч, “томруулаад” байдаггүй нэгэн аж. Том хүүгээ гурван настайдаа морь унахад нь эхийн сэтгэлээр багахан зовниж байсан боловч тэр бүхнийг асуудал болголгүй, дуугүй л өнгөрсөн. Ээж энхрийлэн “үглээгүйн” ачаар ч юм уу, Билэгээ хүү гурван настайдаа морь унаж давхиад, гүүгээ ялгаад хураагаад ирдэг болж, багаасаа тусад орсон. Яг үүн шиг олон зүйлийг тэр “томруулалгүй” яг байгаа хэмжээнд нь орхисоор иржээ. Тиймдээ ч “Надад уур бухимдал гээд байх зүйл байдаггүй юм даа” гэж тун итгэлтэй өгүүлээ биз ээ. Амьдралд тохиох баяр жаргалд ч бас М.Мөнгөнцэцэг бүсгүй яг л ингэж хандана. Баяр, гунигийн аль алийг нь яг ингэж байгаа хэмжээгээр нь хүлээж авна гэдэг хүний үүрэх ачааг их хөнгөлдөг бололтой. Н.Онон, М.Мөнгөнцэцэг хоёр ч насан туршдаа л иймэрхүү хөнгөхөөн ачаатайхан шиг амьдралын замаар урагш довтолгож яваа даг аа. Тиймдээ ч тэд их урт зам туулж чаджээ.
Нэгэн насны амьдралаа моринд зориулсных Н.Онон уяач хаана наадам болж байна, тэр болгонд л хүрч, морь мордуулахыг эрмэлзэнэ. Гэргий нь ч унаач хүүхдүүдээ халамжилж, гэргийнхээ үүргийг биелүүлээд л ханьсаад шогшино. Тэрбээр эр нөхөр, эрмэг хүлгээ дагаад Монгол орноо хэдэнтээ тойрчихсон. Очиж үзээгүй газар гэвэл Хөвсгөл болон баруун аймгууд л гэнэ. Ийм хөнгөн ачаатай, явдал хурдтай улс төдхөнөө очиж үзээгүй газартаа очиж, харж амжаагүйгээ харчих биз ээ.
Тэрбээр бас л “Би хүүхдүүдийнхээ цай хоолыг сайн бэлтгээд л, хувцас хунарыг нь засч сэлбээд л сууж байдаг юм. Гэхдээ уяач, морь хоёр л хоорондоо сайхан хосолж байж хурдална уу гэхээс биш гэрийн эзэн сайн байснаар морь хурдан давхина гэж юу байх вэ” гээд инээмсэглэж байна. Аливаа ажлыг өрөөлд хийж өгч байна гэж боддоггүй энэ бодол ч бас Н.Ононгийн гэр бүлийн “амьдралын ачаа”-г нэлээд хөнгөвчилдөг байх аа.
Өөрийн хүүхдүүдээс гадна өрөөлийн олон хүүхдийг хайр халамжаар дутаахгүй байх үүрэг уяачийн гэргийд оногддог. Н.Онон уяачийнд л гэхэд 6-13 насны хүүхдүүд хурдан морь унацгааж, 18 нь яг л энэ голомтоос өрх тусгаарлан, галаа бадрааж, амьдралаа цэцэглүүлжээ. Сар шинийн баяраар л гэхэд хамгийн өнөр өтгөн зочид Н.Онон уяачийнд л цуглана. Шинийн нэгний өдөр л гэхэд 400 гаруй зочин хүлээж аваад, үдэн гаргана. Үүнийг дагаад гал тогооны ажилд жаахан дургүйхэн бүсгүй хүнд бол зүрхшээмээр их ажил ундардаг байж таарна. Гэтэл М.Мөнгөнцэцэг эгч огт ажрахгүй. Цаг үргэлж л эзэгтэйн ажил нь ундарч байдаг хэр нь “амжилттай яваа эр хүний ард ухаалаг эмэгтэй байдаг” гэж нөхрийнхөө амжилтаас булаацалдана гэж бүр ч үгүй.
Амьдралын туршид хэн хэн нь аливаа бэрхшээлийн өмнө шантарч байгаагүйгээ “хажуудаа ханьтай хүн саад бэрхшээлээс халширч шантардаггүй юм болов уу даа” гэсэн эглийн эгэл хэрнээ утга төгөлдөр ганцхан өгүүлбэрээр тайлбарлачихсан. Түүгээр ч зогсохгүй “Айл гэр нэг л толгойтой байх ёстой. Хэн хэнийгээ хүндэтгэж, нэгэн зорилгын төлөө нэгдэж байж л гэр бүл бат бөх оршино. Сүүлийн үед гэр бүл салалт ихэслээ л гэх юм. Өвгөн бид хоёрын хэн хэнийх нь удамд салж сарнисан улс байхгүй ээ. Бүгдээрээ л амьдрал нь бат бөх, элэг бүтэн сайхан амьдарцгааж байна” гэсэн хэдхээн өгүүлбэрээр ертөнцийг үзэх үзэл, амьдралыг харах өнцгөө илэрхийлчихсэн.
Аливааг ярихдаа юу ч бодолгүй л урсгаад байгаа юм шиг хэр нь дараа нь эргээд бодоход аль хэдийнэ тархиныхаа шүүлтүүрээр хэдэнтээ шүүгээд шигшчихсэн тун чиг нандин ухаан байх юм. Ийм л эгэлийн эгэлийн цаана нуусан нандин ухааны учигтай бүсгүйтэй “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн босгон дээр уулзаж, сэтгэлийнх нь дулаанд бүлээцэн, бүсгүй аалиных нь сайханд уяран хуучилснаа товчхон сийрүүлэхэд ийм байна.
Хотлыг баясгасан бүсгүй ааль, хорвоог гийгүүлсэн нандин ухааных нь учгийг тайлан тайлбарлахад ядмагхан сэтгүүлч миний үгийн ур даанч дутаж буй учир биднийг үдэн гаргахдаа хэлсэн ерөөлөөр нь энэхүү нийтлэлээ өндөрлөе.
“Монголын нийт ард түмэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй. Ирэх жилдээ аз хийморьтой, унага болгон нь хурдан төрж, уяач бүрийн уясан хүлэг болгон нь хурдан байг. Унасан хүүхдүүд маань цовоо сэргэлэн, эрүүл энх байг ээ”.
"Тод магнай" сэтгүүл. Дугаар 94






















0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
Сэтгэгдэл бичигдээгүй байна