Аймгийн Алдарт уяач Б.Нямсүрэн: Нэг насанд 2,3-аар нь оруулахаар хүнээс халгадаг болдог юм байна лээ


Баянхонгор аймгийн Галуут сумын уугуул, Сүмбэр 2-р багийн харьяат, аймгийн Алдарт уяач Б.Нямсүрэнтэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Аавынхаа тухай манай уншигчдад ярьж өгөөч. Энэ сумын сайн уяачдын нэг гэж олон хүний амнаас сонссон?
-Аавыг маань Галуутын хөгшчүүл андахгүй ээ. Насаараа Сүмбэрийн бригадын адуучин явсан хүн. Тэгээд аймгийн Аварга малчин, улсын адуучдын зөвлөгөөнд удаа дараа явж байлаа. Аав энэ хоёр багийн хурдан морины удмыг сайжруулсан хүн. Одоо энэ сумын захиргааны үүдэнд байгаа хөшөөн дахь алаг азарганаас энэ сумын адууны удам угшил үүсэлтэй.
-Аав тань хэдий үеэс адуу маллах болсон юм бэ?
-Яг хэдийнээс адуу маллаж эхэлснийг мэдэхгүй. Ямар ч байсан 60-н хэдэн оноос аавтайгаа адуунд явж эхэлснээ тод санадаг юм. Би чинь анх зургаатай даага унаж эхэлсэн хүн. Тэр жил суманд Юмцэрэн гэж малын эмчийн хүрэн даага түрүүлж, би нэг доголон бор даагаа хоёрлуулсан. Гэхдээ би 1975 оноос хойш Галуутын коммунизмын нэгдэлд жолоочоор ажиллаж байсан учраас аавын уяаны амжилтыг сайн мэддэггүй юм.
-Энэ сумын нэгдэл хэдэн онд байгуулагдаж байв?
-Арчулуутын алтны уурхай гэж байснаа дараа нэгдэл байгуулагдсан. Энд ээж аав маань амьдралаа холбож байлаа. Манай ээж, дүү нар ч олон удаагийн аваргууд явлаа. Ээж маань одоо ануухан буурай бий.
-Аав тань хэдэн адуу малладаг байв?
-Тухайн үед нэг хүний норм 250 байлаа. Гэхдээ би 1972 онд илгээлтээр гарч, гурван жил хэртэй аавтайгаа нийлж нэг суурь буюу 500 адуу малладаг байсан.
-Тэгвэл хэдий үеэс морь уяж эхэлсэн юм болоо?
-Мэдэхгүй байна. Намайг ухаан ороход л морь уядаг байлаа. Би чинь зургаатай аавынхаа уясан морийг унадаг байсан. Тэгээд нэгдэл тарахын өмнөхөн 1989 онд аав бурхан болсон.
-Аавын тань алаг азарга нэгдлийн адуу юм уу?
-Аав хэд хэдэн азаргатай байлаа. Харин дээрх алаг азарга нь аав намайг илгээлтээр гарахад “ нэг эр даага ав” гэсээр минийх болсон. Гэхдээ аав уяж, нэр дээр нь хурдалдаг байлаа. Гэхдээ удам угшлыг нь сайн мэдэхгүй байна. Харин алаг азарганаас хойшхийг сайн мэднэ.
-Алаг азарга хэдий үеэс уягдсан юм бэ?
-1975 онд шүдлэн эхэлж уяад дөрөвт давхисан. Тэр жил би цэрэгт яваад эзгүй хойгуур айрагдаж түрүүллээ л гэж байсан. Санаж байгаагаар 10 түрүүлж, зургаа айрагдсан байх шүү. Аймаг руу нэг удаа яваад айрагдсан. Тэгээд Баян-Овоонд болсон Нэгдэл дундын 20 жилээр нэг ороод, дараа нь бас нэг түрүүлсэн.
-Хэд хүртлээ уралдсан бэ?
-28 хүрсээн. Тэр үед манай дүү бригадын зоо техникч байлаа. Тэгсэн 1997 оны хувьчлалын дараахан нэг өдөр дүү “өнгөрчихлөө” гэсээр толгойг нь аваад ирсэн. Би жолооч байсан болохоор хөдөө яваад бас л эзгүй байж таарсан.
-Алаг азарганы төлүүд нь яаж давхисан бэ?
-Төлүүдээс нь Баттулгын цавьдар, Вашагийн хүрэн, Пүрэвтэгшийн алаг азарганууд, Бямбасүрэнгийн хээр гээд энэ Галуутын хурдан хүлгүүд бүгд сайн давхисан. Одоо ч удмын адуунууд нь хурдалсаар байна.
-Яриагаа таны бага насны дурсамжаар үргэлжлүүлье. Ямархан унаач явав?
-Анх ааваасаа нууцаар зоог нь авчихсан доголон даагыг гүүн зэлэн дээрээс авч уясан юм. Болоогүй ээжийгээ өөрийн талдаа элсүүлчихсэн байгаа. Харин дараа нь сайн давхиад аав “миний хүү болж байна” гэж урам хайрлаж билээ. Түүнээс хойш 1975 он хүртэл морь уясан. Гэхдээ нэг их олон түрүү аваагүй. Тэгээд 1993 оны хувьчлалаар хэдэн мал авах гэсэн улсын байгууллагад ажиллаж байсан гээд мал өгдөггүй. Сүүлдээ зургаан хүүхдийнхээ гурвын нэр дээр хэдхэн малтай болсон. Дээр нь ээж, аав өмчинд мөн хэдийг өгсөн юм. Ингээд хөдөө гарч морь уяж эхэлсэн. Түүнээс хойш аймаг сумын наадмаас хүүхдүүдтэйгээ 300 гаруй айраг, түрүү авсан байна. Нэг том банди аймгийн Алдарт, бага нь сумын Алдарт уяач цолтой.
-Анхны айраг, түрүүгээ хэзээ авч байв?
-1993 онд соёолон хээр морио тавлуулж, алаг даагаа дөрөвлүүлсэн. Дараа жил нь Батболд гэж хүн аваад шүдлэн айрагдсан. Харин 1999 оны аймгийн анхны даншгаар есөөр оруулж, хойтон жил нь аймагт гуравлалаа.
-Жилд хичнээн айраг, түрүү авч байна вэ?
-Жилдээ доод тал нь 10 гаруй айраг, түрүүтэй нааддаг юм. Бүүр нэг насанд соёолон дараагаар оруулж байсан удаатай. Ингээд хоёр, гурваараа ороод ирэхээр сүүлдээ хүнээс халгадаг болчихдог юм шигээ. Санаа зовоод байгаа эсвэл баярлаад байгаагаа ялгахаа больчихдог. Дандаа л эднийх айраг түрүү авчих юм гээд байхаар оюун санаанд дарамт ирдэг.
-Хамгийн дээд амжилт үзүүлсэн нэг жилийнхээ наадмаасаа сонирхуулаач?
-2000 онд гурван соёолон айрагдуулаад, гурван их нас дараагаар оруулж, азарга, шүдлэн, даага түрүүлгэсэн. Таван насны түрүүг авсан юмдаг. Эд дандаа л алаг азарганы удамтай. Одоо ч үр төлүүд нь дөрөв дэх үедээ сайхан давхиж байна.
-Үнэхээр одтой нааджээ. Тэр жил аймагтаа ч наадсан уу?
-Би ч аймаг, сумаараа л явдаг байлаа. Харин сүүлийн гурван жил аймаг явсангүй. Адууныхаа угшлыг сайжруулж байгаад аймагт наадах санаатай. Одоо чинь зүүн талаас адуу их зөөж байна. Би ч хоцрохгүй гэж Сүхбаатарын Асгатаас ганц нэг адуу авчирсан. Удахгүй үр төлүүд нь гарна.
-Аймгийн баяр наадмаас хэдэн айрагтай юм бэ?
-Аймгаас 20-н хэд айрагтай. Миний алаг азарга 2000, 2005, 2007 онуудад тус тус аймагт айрагдсан бол даншгаар еслөсөн. Өөр аймагт алаг азарганы удмын халтар шүдлэнгээ хоёрлуулж байлаа. Аймагт айрагдсан энэ халтар азарга дааганаасаа эхэлж уралдсан. Тухайн үедээ Баян-Овоогийн Улсын Алдарт уяач Ширнэнгийн хээр, хүрэн морьтой уралддаг байлаа. Бас даага, шүдлэн, хязааландаа айрагдсан халтар морь бий.
-Өөр ямар морь аймагт айрагдуулж байсан бэ?
-Хүрэн морь дааганаасаа соёолон хүртлээ жил дараалан айрагдсан. Тэр сумын 90 жилээр Васягийн хонгор түрүүлж мотоциклиор шагнуулж, манайх аман хүзүүдэж байлаа. Бас нэг хээр морь аймагт гурав айрагдсан. Одоогоор аймгаас түрүү авч үзээгүй л байна.
-Залуучууд уяаны талаар асууж их ирэх үү?
-Ирнэ шүү. Би ч асуусан юмыг нь мэдэж байвал хэлээд л өгдөг юм. Манай эндэхийнхэн андахгүй ээ. Шударга хэлнэ. “Энэ морь хөлс чинь дутуу байна, та нар хөлслөчихөөд миний хойноос очихгүй бол дахин битгий ирээрэй” гээд аваад өгнө. Харж байхад зарим уяач нар өөрөө мэдсэнээ хүнд хэлдэггүй юм билээ.
-Танай алаг азарганы удмын адуунуудаас авсан хүн байна уу?
-Бий бий. Пүрэвтэгш, Бямбацэрэн, Вася нарын аймгийн Алдартууд авсан.
-Алаг азарганы хөшөөг хэзээ босгосон юм бэ?
-Гурван жилийн өмнө Галуут сумын захиргааны үүдэнд алаг азарганыхаа хөшөөг босгож байлаа. Манай энэ азаргыг чинь олон хүүхэд унасан. Дүүнхэр, Баяраа нарын хүүхдүүд унадаг байлаа. Жаахан өөлөхөд болхидуу, тарган ч юм шиг хийчихсэн. Гэхдээ яахав хүний хийсэн юмыг юу гэж муулахав.
-Ярилцлагаа таны сэтгэлд хоногшсон хамгийн сайхан наадмын дурсамжаар үргэлжлүүлье. Тэр хэзээ байх уу?
-1979 онд суманд алаг азарга түрүүлж, нэгдлийн алаг аман хүзүүгээр ирж, ах бид хоёр үзүүр түрүүний төлөө барилдсан юм. Тэгэхэд манай аав хөшөө босгосон алагийн хүүг нэгдэлд өгсөн нь хожмоо Нэгдлийн алаг гэж алдаршсан учиртай.
-Ах дүү хоёрын хэн нь түрүүлсэн бэ?
-Ах түрүүлж, би үзүүрлэсэн.
-Та ямар цолтой вэ?
-Би 1979 онд сумын Начин цол авч, таван удаа начнаа баталлаа. Харин ах маань сумын Заан цолтой. Бас л дөрвөн удаа заан цолоо бататгасан нэгэн.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Баянхонгор аймгийн тусгай дугаар






0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
14 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
15 цагийн өмнө Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
16 цагийн өмнө Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрүүлсэн шүү
-
16 цагийн өмнө МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
16 цагийн өмнө 210 их насны морь бүртгүүлжээ
-
19 цагийн өмнө АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
20 цагийн өмнө МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
23 цагийн өмнө Фото - Азаргаа мордуулав
-
23 цагийн өмнө 153 азарга бүртгүүлжээ
-
Өчигдөр, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Өчигдөр, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Өчигдөр, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Өчигдөр, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Өчигдөр, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Өчигдөр, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Өчигдөр, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Өчигдөр, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Өчигдөр, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Өчигдөр, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
-
2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
-
2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
-
2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
-
2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
-
19 цагийн өмнө АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Өчигдөр, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Өчигдөр, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Өчигдөр, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Өчигдөр, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
23 цагийн өмнө 153 азарга бүртгүүлжээ
-
20 цагийн өмнө МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
15 цагийн өмнө Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Өчигдөр, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
23 цагийн өмнө Фото - Азаргаа мордуулав
-
Өчигдөр, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Өчигдөр, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
14 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
16 цагийн өмнө МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Өчигдөр, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Өчигдөр, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Өчигдөр, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
16 цагийн өмнө 210 их насны морь бүртгүүлжээ
-
16 цагийн өмнө Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрүүлсэн шүү
Сэтгэгдэл бичигдээгүй байна