Аймгийн Алдарт уяач Б.Чойдорж: Хөдөлмөрийн баатар Намхайнямбууд мөнгөн аягатай сүү, хадагтай барьж, шавь орж байлаа
Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Банзрагчийн Чойдоржтой хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-1992 оны МУ-ын сайн малчин гэж сонслоо. Нэгдэл арай задраагүй байсан үе үү?
-Тиймээ. Тухайн үедээ нэгдлийн 200-гаад адуу, 500-600 хонь маллаж хониороо Монгол улсын Аварга малчин болж байлаа. Би удам залгасан уяач хүн. Миний аав Банзрагч аймгийн хошой Аварга адуучин, “Алтан унага”-ны эзэн явлаа. Таван жил, найман сар Дорнодод цэргийн алба хаагаад, 1955 онд нэгдэл байгуулагдахад орж, түүнээс хойш насаараа л адуу манасан юм. Баацагааныхан даяараа мэднэ дээ. Миний аав чинь 1986 онд бурхан болсон. Аавыг тэтгэвэрт гарахад нь манай хүргэн ах улсын Аварга малчин Үрчгэр, спортын мастер Сэр-Од, аймгийн Аварга малчин Ёндон нарт адууг нь хувааж өгч, эд нэгдэл тартал малласан. Дунд нь би адуунд хорхойтой болохоороо хонины завсраар авч маллаж байсан.
-Хэд хэдэн онд Аварга малчин болж байсан юм бэ?
- Лав 1978 онд Алтан унаганы эзэн болсон юмдаг. Харин Аварга малчны оныг нь тулгамдаад сайн санахгүй байх чинь. Би гал голомтондоо үлдсэн хүн. Диплом өргөмжлөлүүдийг харж болно. Тухайн үед чинь МУ-ын сайн малчин болоход таван ханатай цоохор гэр өгдөг байсан юм. Аавын тэр гэр, хоёр том цоохор авдар, дөрвөн сандал, тогооны шкаф, серванттай, зуух яндантайгаа, хоёр давхар бүрээс, шалавчтайгаа бий. Эдэлж хэрэглэж байснаас нь ганц хоёр аяга л дутуу байгаа болов уу. Эдгээр нь одоо миний отгон бандид өвлөгдсөн.
-Та хэдэн хүүхэдтэй юм бэ?
-Бид эцэг эхээс 11-үүлээ. Эндээс дөрөв нь эмэгтэй. Харин би өөрөө дөрвөн банди, нэг охинтой хүн. Гурван банди тусдаа гарсан. Ганц охин маань Улаанбаатар хотод Биеийн тамирын дээд сургуулийн дөрөвдүгээр курсийн оюутан.
-Тэгвэл Алтан унаганы эзнийг яаж тодруулж байсан бэ?
-Аймгийн дарга Дашчийрав гэж сайхан өндөр хөгшин, хотоос ХАА-н яамны мал аж ахуй хариуцсан залуугийн хамтаар ирж Алтан унаганы эзэн гээд, унаганы дүрстэй цул мөнгөн өргөмжлөл өгсөн. Баярлаж догдолсон аав маань сэтгэлийн бэлэг болгож хоёуланд нь нэг, нэг адуу бэлэглэж билээ. Өнөө өргөмжлөлийг нь ээж ихэд нандигнан хадганд ороогоод авдартаа хадгалаад л байдаг байсан юм. Харамсалтай нь алдчихсан байна лээ. Ээж маань 90 гарсан хөгшин аймгийн төвд амьдарч байна.
-Урьдчилж хэлэлгүй аваад л ирдэг байсан юмуу?
-Тэр үед тийм л байсан. Харин намайг Аварга малчин болоход битүүний урьд өдөр таван ханатай гэр авчраад барьчихаж билээ. Түүнээс өмнө “Улсын Аварга малчин болсон байна шүү” гэж урьдчилан сануулж, хувь хүнийхээ хувьд бэлтгэх боломжийг олгож байгаа юм. Тухайн үедээ аймгийн дарга Цэдэндагва, аймгийн намын хорооны дарга Сандуйжав, хүн эмнэлэг, газрын дарга нар УАЗ 469 уначихсан ирсэн. Одоо шиг гоё тэрэг унадаггүй байлаа шүү дээ. Урт цагаан эсгий дэвсэж, үзүүр дээр нь гэрийг чинь барьчихсан, янзын. Маш нэр хүндтэй гоё үйл явдал болсон миний амьдралд. Харин өнөөдөр аймгийн сайн малчны хурал хийгээд л гардуулчихдаг болсон шүү дээ. Улсын Аварга малчны цол тэмдгийг Улаанбаатар хотод аваачаад сайд нар өгдөг болчихсон байна лээ. Өнгөрсөн жил би улсын Аварга малчны зөвлөгөөнд Улаанбаатар хот руу явж, аймгийн Гавьяат малчин болсон. Энэ зөвлөгөөнөөс олон ч сайхан найз нөхөдтэй болсон. Энд сонирхуулахад ирсэн төлөөлөгчдөөс хамгийн олон малтай нь Дорнод аймгийн Матадын Батмөнх гэж 10,000 малтай хүн ирсэн байлаа.
-Зөвлөгөөнөөр туршлага солилцоод сайхан байсан байх даа?
-Тиймээ сайхан байлаа. Энд Хэнтий аймгийн Мөрөн сумын Цагаанхүн гээд улсын Сайн малчин мөн ирсэн байсан. Харж байхнээ зүүн талын хонь ямаа сайн байна шүү.
Асуултаас чинь жаахан хальсан байж мэднэ. Гэхдээ сонирхуулахад би чинь Хөдөлмөрийн баатар, Их хурлын гишүүн агсан Намхайнямбууд мөнгөн аягатай сүү, хадагтай барьж шавь орж байсан хүн. Намын 18-р их хуралд оролцож байхад нь танилцаад дараа нь дарга нараар дамжуулан нутагтаа урьж багш шавь бололцсон юм. Их гоё нутагт амьдардаг, сайхан хүн байсансан. Би чинь сургууль соёл төгсөөгүй ээ. Наймдугаар ангийн өвөл улаанбурхан өвчнөөр өвдөж, өнөөх нь хүндрээд ухаангүй 20-иод хоног эмнэлэгт хэвтсэн. Сайн эмч нарын хүчинд л хөл дээрээ боссон шиг байгаа юм. Тэгээд сургуулиа төгсөж чадаагүй. Яахав дараа нь наймын гэрчилгээ өгсөн л дөө. Тэгж мал дээр гарсанаас хойш олон жил өнгөрчээ.
-Хөдөлмөрийн баатраас их юм сурсан биз?
-Тэр бол мэдээж. Баатраас олон юм сурсан. Жишээлэхэд Намхайнямбуу гуай “эх нь тарган байгаад намар гарсан эр малаар адуу бол азарга, үхэр бол бух тавь” гэж хэлдэг байсан. Тэмээ яахав жил өнждөг учраас намар ботголно гэж байхгүй.
Тэр үед надад өвөл төрсөн, хоёр чих нь угаараа байхгүй хул унага байсан юм. Сургаагүй хэнз адууг анх шүдлэн сургаад янзын номхроод ирэхээр нь соёолонд нь уяж байгаад болиод их насанд нийлүүлж уясан нь тэр. Тэгээд Мөнгөн чимэг нэрийг авч байлаа. Тэгэхэд аавын хамаатан Малийн халтар алаг морьтой хамт уяж, 1973 оны аймгийн наадамд давхиулж уяачийн гараагаа эхэлсэн. Энд айргийн таваар ирж билээ.
-Тэр үед моринд цол өгдөг байсан уу?
-Өгөлгүй яахав. Наана нь би жаал жуулхан уясан. Хашир хөгшчүүл харчихаад тэнхээтэй адуу болох нь гэж магтана. Аав маань энэ их бяртай адуу болноо гэдэгсэн. Бид чинь эхээсээ олуулаа. Нэгдлийн олон адуу, хонь маллана. Хажуугаар энэ олон хүнийг тэжээх гэж хөөрхий ээж, аав маань борви бохисхийлгүй хөдөлмөрлөдөг байлаа. Бид ч өөрсдийн хэрээр тусална. Ээлжилж хониндоо явж, өглөө адуугаа хураана. Бүгд нэг нэг хазаартай. Би лав 14 нас хүртлээ эмээл тохож үзээгүй юмдаг. Зайдан адуутай л давхиад байна. Адуугаа хураагаад ирэхээр аав морь уургалаад бариад авангуутаа шууд уургаа мулталчихна. Тэрийг нь хүчрээд барьж унаж чадвал аз. Чадахгүй бол “бариад өгсөн унаа оосорлоод унаж чадахгүй бол явган явж байхгүй юу” гэнэ. Тэгж байгаад нэг удаа алаг даагыг барьж өгөхөд нь шарандаа унана даа л гэж зүтгэсэн. Янзын догшин амьтан байсан. Ингээд санасандаа мордоод, яваандаа би ч унадаг болсон. Өнөөхдөө Чойгийн хулгар гээд нэр өгчихсөөн бас. Даахиа гүйцэд хаяагүй навсайсан амьтан байж билээ. Хожмоо хэцтэй шонгийн модонд чиргүүлээд хөлгүй болгочихоод, энхрийлээд таалал төгссөн.
-Аймагт айрагдахаасаа өмнө яаж давхиж байсан юм?
-Аймагт айрагдахаасаа өмнө найм, ес дээр нэг нэг ирээд, яг арваар нэг орсон. Хорь дотор хоёр, гурав ч ирсэн байна уу. Манай сум чинь хангайн хамгийн дээд талын бригад болохоор аймагт наадацгаах нь олонтаа. Гэхдээ сумандаа ч уралдаж байсан л даа. Сумандаа нэг гурвалж, нэг дөрөвлөөд, сургуулийн 60 жилээр хээр морь, соёолон тус тус дөрвөлж, “Хонда” мотор, дөрвөн метр хивстэй харьж байлаа. Тухайн үедээ мотор, хивс ховорын бараа байсан шүү дээ. Бас нэг хэсэг өөрийн унаган адуу болох Чойгийн гоё хээрээрээ сайхан наадсан. Баацагаан болоод тойрсон хэдэн сумандаа олон орсон.
-Гоё хээр хэдий үеэс уягдаж, ямар, ямар амжилт гаргасан юм бэ?
-1995 оноос хойш уралдсан морь байгаа юм. Анх Тамчирт болсон Оторчдын баяраар уралдуулаад түрүүлгэсэн. Түүнээс хойш уяж, овоо тахилга, жижиг наадам, сумын ойгоор уралдуулж, аймагт нэг оруулсан. 10 дотор гурав давхисан. Эхэндээ ч айрагдаж өгөхгүй нэг бол ес дээр, эсвэл долоогоор ирчихээд байдаг байлаа. Тэгж явахдаа аймгийн шилдэг уяач Сономбалтай Баян-Овоогийн дээд талд буухдаа уулзаж, зөвлөгөө авсны дараа айрагдуулж чадсан.
-Юу гэж хэлсэн бэ?
-Олон юм хэлсээн. Намайг хээр морио хэтэрхий их хайрласан байна. Өдрийн халуун наранд ерөөсөө хөлсийг авч байгаагүй юм байна. Түүнээс болоод хөлсийг нь дотогшуулчихсан байна. Тарганаар нь ажил хийгээд хөлсөө өгөхөө байчихаж гэж хэлж билээ. Тэр үед морины тэжээл, нэмнээ гэж байхгүй байлаа ш дээ. Хоёр, гурав үсэргэчихээд л уячихдаг байсан юм чинь. Тэгээд намайг “цаасан цув авч очоод өглөө нар гарахаас өмнө өнөөхөө хондлойд тохоод, цогиулахгүйгээр адуугаа тойроод 10-20 удаа шогшоочих. Дараа нь гарч байгаа хөлсийг сайн ажиглаарай. Гэхдээ их олон авчихвал зүдэргээнд орчихно” гэсэн. Хэлснээр нь хийчихээд “Бал ахаа” гэсээр очвол “мараа хөлсөө гаргаж байгаагүй юм байна. Морины чинь хөлс дотогшоо цувчихаж. Дахиад маргааш үз. Хөлсөө амсаж үзээрэй. Түрүүчийнх дээр нь анхаарал муутай байгаад хөлсийг нь амсаагүй мараа аваад ирсэн байна. Зориуд хөлсөө амсаж үзээрэй” гэсэн. Би ч өглөө нь дахиад л цаасан цуваа аваад барьж унаад л эхэлсэн.
-Их номхон морь байжээ?
-Тиймээ, янзын номхон амьтан. Одоо ч бүх уяаны хөлсийг нь тэгж авч байгаа. Тэжээлд орсон болохоор өдөр болгон ажилд оруулж хөлсийг нь авахгүй бол битүүрээд таг болчихдог.
-Тэгээд хоёр дахь зөвлөгөө хэр амжилттай болсон бэ?
-Гашуун ч юм шиг амттай нь хөлс гарсан. Очоод үзүүлбэл “шорвог хөлс нь дуусчихсан байна. Чи сайн ажил хийжээ. Одоо тосон хөлс рүүгээ орж. Дараа нь сувдан хөлс гэж бас бий. Чи 20 тойруулаад байгаа бол маргаашнаас 15 тойруулчих. Цогиулж ерөөсөө болохгүй” гэж байгаа юм. Тэгээд яг 15 тойроод ирсэн чинь амтгүй хөлс гарч ирсэн. Тэгсэн “хоёр өнжөөд нэг хөдөлгөчихөөд бай” тэгээд л айрагт орно доо гэдэг байгаа. Ингээд аймаг руу хамт явцгаасан юм. Аймаг дээр явж очоод гурван морь ташчихлаа. /тасарчихлаа/, Миний хээр, Жанчивын хээр, Эрдэнэцогтын зээрд морь гурван морь. Гараад зугтаагаад явчихаж байгаа юм л даа. Тэгээд толгой дээгүүр гурвуулаа гарлаа. Тонгойгоод миний хээр морь хадуураад, араас нь морь зөндөө орчихсон. Баларлаа л гэж бодож байлаа. Аз болж араас нь хөөлгөж тавьсанаар дөрөвт орсон түүхтэй. Тэгэхэд Бал ах “чи урд шөнө хоолыг нь ихдүүлчихсэн байна. Хэсэг түгжрэлд ороод жоохон эрч нь хариад, шингээд гарч ирж байгаа байхгүй юу” гэсээр зогсож байсан даа.
-Тэрнээс хойш ахиж айрагдаагүй юм уу?
-Аймагт айрагдуулж чадаагүй. Суманд бол олон оруулсан.
-Өөр таны нэрийг гаргасан ямар хурдан хүлэг байна вэ?
-Баянхонгор аймгийн уяачдын холбооны дарга Мөнх-Эрдэнэ анхны өвлийн уралдааныг хийж, манай Баацагааны азарга түрүүлж, миний хээр азарга аман хүзүүдсэн юм. Үүнийг би 25 ямаа ишиг, 10 бүдүүн хониноос авч байлаа. Сумандаа хэд хэд орчихсон гурван медальтай адууг Бөмбөгөрийн Бямба гэж хүнээс авсан юм. Ер нь аав ээжийн буян байдаг юм уу, надад билэгтэй адуу таардаг юм шүү. Үүнээс өөр нэг хонгор морь байна. Түүнийг Сүхбаатар аймгаас эхтэй нь авсан. Ингээд дааганд уялгүй өнжөөд, ноднин шүдлэн эхэлж уяад тав уралдаж, тав орууллаа. Баацагааныхаа баяраар гуравлуулж, Бөмбөгөрийн бүсийн наадамд очиж айргийн дөрвөөр давхиулаад, Шарбүрдэд болсон уяачдын хаалтын наадамд айргийн гурваар орж, ургийнхны нэг том баярт түрүүлсэн. Өөр Дорнод гаралтай нэг хонгор морь байна. Сая аймгийн уралдаанд 10-аар давхиад, Бууцагааны төвийн бүсийн уралдаанд тавлаж, өвөл Бөмбөгөрт болсон наадамд түрүүлсэн. Эд маань бүгд тэжээлтэй байгаа. Одоо ч сайхан болжээ. Тэжээлээр бяр суулгаж мордуулдаг болчихлоо шүү дээ.
Нэгдэл нийгмийн үед бол Аварга Банзрагч “чанартай сайн адуутай” л гэдэг байлаа. Арга ч үгүй биз дээ. Газар газраас цугларсан болохоор сайн байлгүй яахав. Эндээс аавын адуу бүрдэж байсан болохоор манайхаас зарагдсан морьд ч их сайн давхисан. Анхны өвлийн уралдаанд орсон Түмээгийн хонгор хул азарга бол аавын адуунаас гаралтай. Хонгор азарганы эцэг нь шийр цагаан хээр азарга бол манайд хувьчлалаар ирсэн адуу.
-Аав тань морь уядаг байв уу?
-Уяж байгаагүй ээ. Харин уурганд гаргуун хүн байсан шүү. Насаараа адуу дагасан болохоор хайртай ч гэж жигтэйхэн. “Хээрээр гэр хэцээр дэр хийнэ” гэдэгчлэн адуугаа дагаад хээрээр л явна. Моринд ташуур хэрэгтэй. Өлсгөж болохгүй. Сайн унаж эдэлж бай гэж захина. Дээр үеийн хөгшчүүл чинь хурдан морио намар барьж аваад чөдөрлөчихнө. Өөхийг нь барж бор махыг нь суулгана гээд. Манай аавын үеийн морь сайн уядаг адуучин олон байсан. Баян-Овоогийн Отгон, жаахан Готов, Далваан Халтар нар яг л дээрхээр морио чөдөрлөчихдөг байж билээ.
-Танай аав адууг азаргаар нь сайжруулдаг байв уу, эсвэл гүүгээр нь үү?
-Нэгдэл нийгмийн үед адуугаа нүдний цөцгий мэт л хайрлана шүү дээ. Тоо толгой, хорогдолгүй байх ёстой. Тийм болохоор тэндээс азарга, эндээс гүү авчир гэхгүй. Гэхдээ дотроосоо бол азарга тавихгүй. Баян-Овоогоос азарган үрээг гүүгээр ч юмуу, мориор ч юмуу солиод л тавьчихна. Харин хувьчлалаас хойш аав Өлзийт, Жинст, Бууцагаан, Говь-Алтайгаас сайн азарган үрээ, гүү байдас авчирч, адуугаа сайжруулж байсан.
-Та азарга, гүүнийг алийг нь авч байна. Сая уулзсан Баянцагааны ах сайн уяач бол гүүнд өгдөг юм. Дунд зэргийн уяач азарганд, муу уяач моринд өгдөг гэж ярьсан.
-Тэр бол дээр үеийн үг. Савнаас л юм гарна шүү дээ, тиймээ. Цоорхой саванд хийчихвэл гоожоод л дуусчихна. Тэгэхээр гүү сайн байж хурдан хүлэг төрнө. Аав маань охин малаа зарж байгаагүй. 11 хүүхдийнхээ долоон эрэгтэйд тус бүрд нь нэг нэг үрээ, нэг нэг байдас өгч байлаа.
-Танай хөвгүүд морь уяж байна уу?
-Багадаа дөрвүүлээ л морь унаж өссөн. Одоо хоёр нь уяа сойлго эвлүүлж байна.
-Бидний яриа энд хүрээд жаргаж байна. Ярилцсанд баярлалаа.
-Олон сайхан алтан тууртын буянаар, олон сайхан аавын хүүхдүүдтэй уулзаж, улмаар орон даяар таниулж яваа та бүхэнд эрүүл энх, аз жаргалыг хүсье.
"Тод магнай" сэтгүүл Баянхонгор аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна