Аймгийн Алдарт уяач Я.Галдан: Таван соёолон түрүүлгэж, 17 морь айрагдуулсан
Өнөөдрийн зочин хойморт Баянхонгор аймгийн Баянцагаан сумын уугуул, ахмад дайчин, улсын анчин, аймгийн Алдарт уяач Ядамын Галдан уригдлаа. Тэрээр 1925 онд Баянцагаан сумын нутаг Баянхайрханы нуруу Хоёр худаг хэмээх газар айлын хоёр дахь хүү болон мэндэлжээ. Нас сүүдэр 91 хүрч буй Я.Галдан Алдарт сум орон нутагтаа хамгийн өндөр настайд тооцогддог аж.
1939 оны эх орны дайнд явж, наймдугаар дивизэд холбоочин хийж байлаа
-Сайхан хаваржиж байна уу та. Нас сүүдэр хэд хүрч байна вэ?
-Өвөө нь 1925 онд төрсөн. Энэ жил нас сүүдэр 91 хүрч байна.
-Та сумандаа хамгийн өндөр настай нь байна уу?
-Тиймээ. Надаас дээш настай хүн байхгүй.
-Эцэг эхээс олуулаа юу? Аав ээж тань малчин улс байв уу?
-Аав минь намайг долоо настайд хүнд алагдчихсан. Харин ээж 19-тэй цэрэгт явахын урд жил бурхан болсон. Бид эцэг эхээс тавуулаа. Би дээрээ нэг эгч, дороо гурван дүүтэй. Одоо отгон дүү маань энэ нутагт амьдарч байна. Бид энүүхэн Баянцагааны өвөр, урд бэлээр нутагладаг юм. Гэхдээ одоогоор хотод хүүхдүүд рүүгээ яваад эзгүй байна.
-Хаана хаана ажиллаж байв?
-Шинэ үсгийн багшаар заалгаж бичиг үсэг тайлагдаж байлаа. Дараа нь өөрөө шинэ үсгийн багшаар хоёр, гурав жил ажиллаж байгаад Архангай руу цэрэгт явсан. Тэнд ч багшийн ажлаа хийж байгаад, 1939 оны эх орны дайнд явж, наймдугаар дивизэд холбоочин хийж байлаа.
-Олон чухал мэдээллийг дамжуулж байсан байх даа?
-Тэгэлгүй яахав. Дайсан зам отож байгаа эсэхийг дамжуулахаас эхэлнэ шүү дээ. Дайн дуусахад Маршал Чойбалсан ирж, “за ингээд дайн дууслаа. 13 амраад эх орондоо ирээрэй” гэж Хятад руу амруулсан юм. Тэгэхдээ 13 хоноогүй ээ, ес хоноод л буцсан.
-Морьтой л явахуу?
-Тиймээ морьтой сар шахуу явж хүрсэн.
-Тэрний дараа ямар ажил алба хашиж эхэлсэн бэ?
-Дайны дараа сургуулийн каминдат хоёр жил хийлээ. Дараа нь мал дээр гарсан. Нэгдэл нийгмийн үед таван хошуу мал тавууланг нь маллаж явлаа. Тухайн үедээ сумын сайн малчин болж, хэдэн жил дараалан Шаргалжуутын амралтанд очиж амарч байсан юм.
-Таныг чинь бас улсын анчин гэлцэнэ. Ямар хүнд олгодог юм бэ?
-16-тайгаасаа л ан хийлээ. Айхтар шагнал энэ тэр авч байгаагүй ээ. Улсын анчны л үнэмлэхтэй.
-Тэгвэл хэдий үеэс морь мал уяж эхэлсэн бэ?
-1951 онд цэргээс ирчихээд, дараа жилийн зун нь нэг даага уяж, аман хүзүүдүүлсэн. Тэр даага соёолон болтлоо аман хүзүүнд давхисан юмдаг. Харин Чимэдийн бор даага дандаа түрүүлнэ. Айраг түрүүг булаалддаг хурдан хүлгүүд.
-Соёолонгоосоо хойш яаж давхиж байв?
-Харамсалтай нь хавчиг соёолон болоход нь хулгайд алдчихсан.
-Дараа нь ямар мориор яаж наадав?
-Янз янзын л морь уясан. Борын Гочоо гэж хүний хоёр хар морийг уяж, хоёуланг нь түрүүлгэсэн. Өөрийн хээр азаргаа долоон жил хийгүй завсаргүй түрүү магнайд хурдлууллаа. Бор морио сумандаа нэг түрүүлгээд, Баян-Өндөрт мөн түрүүлгэсэн. Хүний өөрийн 21 түрүүтэй авсан байдаг юм. Түүнээс таван соёолон түрүүлгэж, 17 морь айрагдуулсан.
-Тухайн үед сумын баяр наадам хэр өргөн дэлгэр болдог байв?
-Өргөн дэлгэр болдог байлаа. Манай суманд их нас 100 гарч уралддаг үе байсан.
-Завсаргүй түрүүлсэн азарга хаанахын адуу вэ?
-Манай сумын хээр азарга л даа. Эзэн нь эмэгтэй хүн байсан юм. Би түүнээс шүдлэнд нь худалдаж аваад уясан нь тэр.
-Хээр азаргатай өгөө аваатай уралддаг ямар азарга байв?
-Миний хээр азарганы ард нэгдлийн зээрд азарга жоохон дөхөж ирдэг байлаа. Тэрнээс өөрөөр хавьдаа юм ирүүлдэггүй хурдан амьтан байсан л даа. Сонин шүү, төлүүдээс нь хурдан адуу гараагүй. Дандаа жороо төрнө. Өөрөө жоохон арилддаг азарга байсан юм.
-Төлүүдийг нь жороонд уралдуулж байв уу?
-Уралдуулалгүй яахав. Жороонд мөн л түрүүлнэ. Дээр үед чинь уралдсан морьдын 70 хувийг нь барьдаг байлаа. Одоо харж байхад цөөн морь барьдаг болж. Тиймдээ ч уяачид жоохон сэтгэл дундуур байх шигээ. Уг нь 100 морь уяж байгаа хүн, 10 морь уяж байгаа хүн яг ижил зүтгэж байгаа юм.
-Хээр азаргатайгаа та сумаас гарч уралдаж байв уу?
-Сумаасаа гарч байгаагүй.
-Ямар уяатай адуу байсан бэ?
-Их эдэлгээтэй азарга байсан. Зундаа уралдуулчихаад тавиад намар тарваганд явахдаа унаад гарна. Ингэж махыг нь сайн буулгаж аваад өвөл тавьчихна. Нэг л тааруухан бор амьтан, таргалуулдаггүй байсан юм. Хурдны хувьд ярих юмгүй. Ухасхийхэд дэл нь шүнгэнээд л явчихна шүү дээ.
-Морь мал уяж байхад тарваганы мах идэх, тарваганы мах ганзагалах цээртэй гэж уяачид ярьдаг юм билээ?
-Би тоохгүй ээ.
-Хээр азарганаас өөр олон түрүүлж, айрагдсан ямар морь байна?
-Өөр хар морь шүдлэнгээсээ соёолон болтлоо түрүүлсэн. Харин хондон морь дааганаасаа соёолон хүртлээ мөн л түрүүлсэн. Манай унаган адуунууд байгаа юм.
-Та жороо морьдоо уралдуулж байв уу?
-Уралдуулалгүй яахав. Миний алаг жороо морь дандаа түрүүлж чадахгүй, аман хүзүүнд л ирнэ. Хуучин Жинстийн унаган адуу. Би шүдлэнд нь дөрвөн залуу мориор худалдаж авсан юм. Харин эндэхийн Бумбага хөгшний цагаан өсгийтэй хээр морь дандаа түрүүлнэ.
-Тухайн үед нутгийн мундаг уяачид олон байв уу?
-Одоо ч миний үеийн морь уяж байсан улсаас бараг алга даа. Жаргал, түүний ах Чимэд, Цэндо, Түмэндэмбэрэл, Дариймаа, Норов нарын мундаг уяачид байсан. Эндээс Норов насаар дүү хүн л дээ. Тэр үед одоо шиг галаараа уяна энэ тэр гэж байсангүй. Ганц ганцаараа л морьдоо уяна. Жаргалын нийгмийн хүрэн, Чимэдийн хээр, Чандманаас авсан Хондон морь нь их хурдан байлаа. Хонины ээлж таарвал Гаанжуурын хээр, Жанар хангайгаас авчирсан морьд, Намсрай хулан хээр, Лхүндэгийн тэгш хүрэн гээд айраг түрүүгээ хүртэхээ хүртчихдэг хүлгүүд байлаа. Лхүндэгийн хүрэн нь манай сумын морь байгаад Баацагаанд зарагдчихсан юм. Тэгээд бүдүүн насандаа хөгшинд ирж нэлээн давхисан. Чандмань, Эрдэнэт, Баян-Өндөрт тус тус түрүүлсэн. Мөн Бадарчийн хээр, хондон, хүрэн морьд нь түрүүгээр л давхидагсан.
Миний уяж байсан хээр азарга нэг наадмаар тасархай түрүүлж байсан. Энэ урд тахирын араас тавьдаг байхад бид урд талбай дээр хараад зогсож байгаа юм. Морьд ч хуйлраад давхиад байна. Наана нь ганц морь тасархай түрүүлсэн явааг харсан хүмүүс өөр хоорондоо морь харах гэж ирж байгаа л хүн байна. Тэрнээс ингэж тасарна гэж юу байхав гэж ярилцаж байсан. Би таньж байсан ч хэлээгүй юм. Тэгээд ирээд хөлсийг нь цэвэрлээд явчихсан хойно дараагийн морьд ирж байлаа.
Дээр үед морь уях гэж нойртой нойргүй зүтгэдэг байлаа. Тэгэхэд одоо тэжээл тавиад л унтацгаачих юм
-Залгаа Баацагааныхан хурдтай сум гэж яригддаг. Тэнд очиж наадаж байв уу?
-Үгүй ээ.
-Нутгийнхаа дэвжээг хамгаална гэж айхтар юм болно биз?
-Баацагаанаас манай суманд морь ирдэг л байсан. Түүнээс ганцхан Аварзэд гэж хүний морь түрүүлж байсан. Тэрнээс өөр нь түрүүлж байгаагүй. Ер нь манай сум хурдны хувьд илүү. Яагаад гэвэл унаган хурдтай. Даанч одоо тэр хурд алга болж дээ.
-Яагаад алга болчихлоо гэж та бодож байна вэ?
-Ээлж гэж байдаг юм билүү. Би ч гайхаад л байдаг. Уг нь тэдгээр хурдтай адууны удам байвал баймаар л санагдахын. Гэтэл дандаа авмал адуу болчихож. Суманд уралдаж байгаа морьдоос ердөө хоёр, гуравхан унаган адуу байна.
-Цагтаа энд Долоон саарал гэж ах дүү долоон саарал морь нэртэй байсан гэлцэх юм. Та мэдэх үү?
-Мэдэлгүй яахав. Жаргалын Бор гэж хүний нэг гүүний төл долоон саарал морь байсан юм. Эцэг нь Цэрэн гэж айлын хар азарганы унага. Эдгээр долоон саарлаас хоёр нь эзэн болох Борд, бусад нь Жигджав, Маамуу, Дашбалжир нарт байсан. Дашбалжирын хүү цэргээс ирэх болоход “наадамд гараасаа хөтөлж явах морь Борхүүгээс авлаа” гэсэн нь хар морь. Тэр онцгой хурдан морь. Хүү нь хоёр гурван жил уяж, ганц нэг түрүүлгээд энэ голын Түмэндэмбэрэлд зарчихсан юм. Тэр хүн аваад долоон жил түрүүлгэсэн.
-Хар морь байсан юм уу? Яагаад саарал гээд байдаг юм бэ?
-Дандаа хар саарал морьд байсан. Нэг нь л сааралдуу зүстэй. Эдгээрийн эцэг, эх нь хоёулаа хар зүсмийн адуунууд байсан юм.
-Ах дүү долоон саарал долуулаа цуварч орж байсан тохиолдол бий юу?
-Гурван саарал нь дараагаар орж байсан. Дашбалжирын авсан саарал морь түрүүлж, Борын өөрийнх хоёр хар айргийн тав дотор л ирнэ.
-Хар гүүнээс охин төл гараагүй юм уу?
-Долоон эр унага л төрсөн юм гэнэ лээ.
-Өөр энэ долоон саарал шиг яригддаг ямар ямар хүлгүүд байв?
-Лодонгийн Бадарч гэж хүний дөрвөн морь сумандаа ч, Баян-Өндөрт тавьсан ч түрүүлдэг л байлаа.
-Сүүлийн үеийн залуучуудын уяаны арга барил ямар санагдах юм?
-Үнэнийг хэлэхэд би тоохгүй л байгаа шүү. Дээр үед морь уях гэж нойртой нойргүй зүтгэдэг байлаа. Гэтэл одоо тийм юм алга. Тэжээл тавиад л унтацгаагаад өгөхийг яана. Хөлсийг нь авч байгаа нь хүртэл таалагдахгүй юм. Нойр хоол хасахын тухай ярилтгүй. Бид ч өөрсдийгөө сойдог байлаа. Уралдаан дууслаа сая нэг амарна.
-Нутаг болгон өөр байдаг даа. Танай нутагт морь мал уяж байхдаа юуг илүү цээрлэх үү?
-Уяаны морьд дээр эмэгтэй хүн очих цээртэй. Уяаны морь дээр унаа морьдыг аваачиж уяхгүй. Өөр айхтар хорио цээр гэж байхгүй ээ.
-Уяа эвлүүлсэн энэ он жилүүдэд хамгийн бахтай наадсан нь хаанахын ямар наадам бэ?
-Оролцсон наадам бүхэн сайхан. Наадмын үйлчилгээ ч сайн гэж жигтэйхэн. Уяачдын хөдөлмөрийг ч үнэлдэг байж. Түрүүлж, айрагдсан морины эзэд, шөвөгт үлдсэн бөхчүүдэд зориулж наадмын комиссоос баяр хүргэж найр хүртэл хийдэг байлаа.
-Та хэдэн хүүхэдтэй юм бэ? Морь мал уяцгааж байна уу?
-Энд тэнд дөрөв таван хүүхэд бий. Гэхдээ морь уяж байгаа нь алга. Харин зээ хөвгүүдээс Батболд, Алтанрагчаа нарын нөхөд уяа сойлго тааруулдаг юм.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж урт удаан наслаарай.
П.Ундраа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна