Аймгийн Алдарт уяач Г.Баатарсүрэн: Миний морины төлөөх зүтгэлийг үнэлж аймгийн Алдартыг өгсөн гэж боддог


Увс аймгийн Бөхмөрөн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Г.Баатарсүрэнтэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Бөхмөрөн сумын “Домогт гас” МСУХ-г үүсгэн байгуулагч гэж сонслоо. Энэ тухайгаа яриагаа эхэлье?
-“Тод магнай” сэтгүүлийн хамт олон Увс аймгийн морин спортын хөгжлийн өнөөгийн түвшинтэй танилцаж, эрдэмт уяач, хурдан хүлгүүд, тэдний унаач хүүхдүүдийн талаар орон даяар танилцуулах болсонд баярлаж байна. Би ММСУХ-г үүсгэн байгуулагдсан цагаас л дэмжиж яваа хүн. 1996 онд багийн дарга хийж байхдаа уяачдынхаа хөдөлмөрийг үнэлэх, аймаг, орон нутгийн хэмжээнд нэр төрийг нь гаргаж алдаршуулах, нутгийн адуугаа сайжруулах хүслээр сумын МСУХ-г байгуулж байлаа. Тэр үед нэг наадмын морины сунгаан дээр хэсэг настай уяачид ирээд Бөхмөрөн сумын уяачдаа нэгтгэж холбооны зохион байгуулалтанд орж, уяачдын эрх ашгаа хамгаалах хүнтэй байя гэсэн хүсэлтийг тавьсан юм. Харин сүүлийн үед холбооны үйл ажиллагаа явуулахад нэлээн хүндрэлтэй болоод байна. Манай энд Тэс, Зүүнговь гээд Увс аймгийн хэмжээний бүх морьд, Баян-Өлгийн Ногооннуур, Бөхмөрөн, Хотгорын уурхайнхан ирж нааддаг. Тэр болгонд би морины комисст орж ажилладаг юм. Энд олон морь дагуулахыг хүсдэггүй, шударга наадахыг л хүсдэг. Тухайн наадмын комисс юм уу, үүрэг хүлээж албан үүрэг гүйцэтгэж байгаа хүн л энэ ажилд оролцох ёстой гэж үздэгээсээ болоод хэл ам гарах янзтай. Та хөгширлөө, энэ ажлаа надад өгчих гэж байгаа хүн ч байна. Гэхдээ орхиж болохгүй юм энэ адууг. Тэгээд нас явж байна, залуучуудад өгье гэхээр энэ санал тавьж байгаа залуучуудаас сонгочих хүн алга. Гурван залуу сууж байгаад л нэг юм уугаад тохиролцчих юм биш шүү дээ.
-Танд сонгосон хүн байгаа юм уу?
-Надад бол байна. Гэхдээ миний сонгож байгаа хүнд санал өгөх эсэх нь уяачдын асуудал л даа. Бид удирлагад оролцохгүй та байж бай л даа гэх хүмүүс ч байна. Би энэ ажиллах хугацаандаа наадмаа сайхан болгохын төлөө санхүүгээ бүрдүүлж, хүмүүсээ алдаршуулахын тулд их ч юм хийсэн. Нутгийн хурд уралдааныг зохион байгуулж ирлээ. Зөвхөн Бөхмөрөний морьд гэдэг утгаар уралдаанаа зарлаж, гаднаас ирсэн морьдоос бооцоо авдаг юм. Нутгийнхаа морьдоос 5000, гадны морьдоос 15000 төгрөг авна. Мэдээж “за май Баатарсүрэн гуай” гээд дуртай өгөхгүй шүү дээ. Минийхээр нутаг дотроо үзэж байж нутгийн хурдаа гаргаж, удам угшлыг нь тодорхойлох учраас ийнхүү уралдааныг зохион байгуулдаг. Нэгэн үе Баян-Өлгий, Увс, Ховд аймгуудад жороо, хатираа гэж найман нас уралддаг байлаа. Тэгээд би жороо хатираа уралдахыг нь болиулсан. Яагаад болиулсан гэхээр ялангуяа жороо морины уралдаанд таван морь ордог. Жороо биш нэг тийм замын саягтай морь ороод тэр таван медалийг нь аваад явчихдаг юм. Гэхдээ жижиг наадмууд, овоо тахилгаар морь сонирхогчид дотроосоо шагнал урамшууллыг нь гаргаад уралдаж байгаа л даа. Тэгэхэд олон хүмүүс дургүйцэж байсан ч баяр наадмын тухай хуулиараа явъя. Яахав дуртай хүмүүс нь сэргээгээд явна гэвэл дуртай зөвшөөрнө гэдгээ л хэлсэн. Мөн Санжийн Батаа, Шагдар нарын хүүхдүүдэд “энэ хүмүүсийн нэрэмжит морины уралдааныг хий, би дэмжье” гэсэн. Тэд ч зөвшөөрч, одоо эрдмийн баяраар жил болгон болдог дааганы уралдаантай боллоо. Гэхдээ сүүлийн үед манай энд унаач хүүхэд олдохгүйн зовлон байнаа.
Даатгалтай хүүхэд уралдаанд оролцох ёстой. Нөгөө талаас уралдааны замд тэдний аюулгүй байдлыг хангаж, жишээ нь нэг согтуу хүн очиж үймүүлээд байхгүйгээр зохицуулах ёстой юм. Бид үүнийгээ ч хийж чаддаг. Манайх шиг тийм зохион байгуулалттай наадам хийдэг газар баруун бүсэд байхгүй дээ. Энэ намар харж байсан хэд хэдэн өөр аймгийн нөхдүүд ирж жаахан дагалаа. Миний ангижав нар одоо 60 гарчихсан хөгшчүүл байна. Нутгаасаа гараад олон жил болчихсон улс чинь ирээд морь дагая гэнэ. Би ч чанга хүн, зүгээр суулгаад аваад явчихдаггүй. Манай нутгийн морины мэдээллийг өгөх хүнд л зөвшөөрдөг. Тэрнээс морь үймүүлэх гэсэн юм уу, өөрийн хүүхдээ дагаад суучихдаг хүмүүст зөвшөөрдөггүй.
-Одоо ч уяачдын холбооны тэргүүнд нэр дэвших хүн захаасаа авахуулаад л байгаа байлгүй дээ?
-Байна. Гэхдээ уяачдын саналыг сонсох хэрэгтэй. Өнөөдөр нэг морьтой ч тэрийгээ уяад ирж байгаа хүнийг уяач биш гэж хэлж болохгүй юм. Тухайн наадамд тэр хүн хөдөлмөр зараад л ирж байна. Ганц морьтой нь байхад хоёроос гурван насны морь уяад ирж байгаа ч байна. Ганцхан мориороо алдаршчихсан Буукуу гэж манай анхны аймгийн Алдарт уяач байна. Тэр бол хатираа морьтой хүн.
-“Домогт гас” холбооны гишүүнчлэлтэй хичнээн уяач байна вэ?
-Үнэндээ нэг насанд 50-н хэдэн морь уралдахад түүний цаана байгаа 50-н хүнийг уяач л гэж нэрлэнэ шүү дээ. Тэр үүднээс гал болж гараагүй нөхцөлд Бөхмөрөн сумын бүх уяачид “Домогт гас” уяачдын холбооны гишүүд юм. Холбооны үйл ажиллагаа, уралдаан зөвлөгөөнд оролцдог албан ёсны 53, 54 хүн байна.
-“Домогт гас” гэж ямар учиртай үг юм бэ?
-Манай Дөрвөдийн хэллэг. Халх хэллэгээр Домогт гадас гэж байгаа юм. Манай энэ суманд Алтангадас, Гадас гэж хоёр хос улаан хад бий. Яг л гадас шиг эгц босоо харагддаг юм. Тэр нь Сартагтай баатрын унаганы зэлний гадас байсан гэсэн домог бий. Үүнээс үүдээд ийнхүү нэрлэж байлаа. Морь уралддаг таван харын хөдөөгөө бас логон дээрээ оруулсан.
-Танайх хичнээн аймаг, сумын Алдарттай вэ?
-Миний үед аймаг, сумын алдарт нэлээн нэмэгдсэн. Гэхдээ би сум, аймгийн алдартыг тодорхойлдоггүй. Холбооны тамга гэж одоогоор байхгүй. Дараагийн хүн хийлгэнэ биз дээ.
-Танайхан ноднин 90 жилдээ их муу наадацгаасан юм байна лээ. Та энийг юу гэж үздэг вэ?
-Залуучуудын бяд аргагүй дутлаа. Холбооныхоо үйл ажиллагаанд нэгдэж оролцохгүй байна. Гал галаараа биш хувь хувьдаа морио уяж байна. Жишээ нь чи бид хоёр гайгүй морьтой байсан ч хоёулхнаа бэлдээд байна. Тэрнээсээ болоод өрсөлдөх чадвар муудсан. Дээр нь зохион байгуулалт муу хийлээ гэж хэлсэн. Үүнээс өмнө намайг л хардаг байсан, би орхисон.
-Өмнөх 70, 80 жилдээ яаж наадаж байсан юм бэ?
-70 жилээр манай Моголдойн морь түрүүлж байсан бол 80 жилээр хотгорын уурхайн харьяа Марат гэж залуу түрүүг нь авч байлаа. Ялангуяа бага морьд айраг, түрүү их авдаг байсан.Харин сүүлийн үед энэ амжилт эрс буурлаа.
-Тийм учраас танайх уяандаа өөрчлөлт хийх цаг болсон юм биш үү?
-Сүргийн бүтцийн хувьд угшлыг нь сайжруулах тал дээр энэ залуучууд өөрчлөлт хийх байхаа. Хавар бол нэлээн олон залуу морьдоо тэжээлээ. Бас Архангай, Хөвсгөл, Завханаас ч морь их авчирч байна. Өнгөрсөн жилийн ойн өмнө их л үнэтэй морьд авчирцгаалаа. Тэр үнэтэй морийг сонирхохдоо гол биш. Адилхан дөрвөн туурайтай амьтан, тордож чадахгүй байна гэдгийг хэлээд л байгаа юм. Яг наадмын морины өдөр зүгээр сууж чадахгүй очоод мотоцикльтой зохицуулаад үзсэн л дээ.
-Түрүүн та ярилаа. Таны аймгийн Алдартыг танай уяачид хүлээн зөвшөөрдөггүй юм шиг байна, тийм үү?
-Зөвшөөрөхгүй байх шиг байгаа юм. Тэгэхээр нь би хэлдэг юм. Би огт морь уралдаагүй хүн биш гэж. Хоёр сайхан хурдан морьтой байлаа. Нэгийг нь 80 жилийн ойгоор наймхан настай морио уралдуулсан. Сумын морьдоос хамгийн түрүүнд миний морь ирж байсан юм. Тэгээд яг барианы ойрхон ирээд уначихсан. Тэгтэл хүү ч аав манай морь колонкын ойрхон уначихлаа гэсээр ирсэн. Ингэж морио алдаад, урам хугарсан л даа. Нөгөө нэг нь хурдан морь ч сүүлдээ хатируулдаг байлаа. Уяач хүн наадамчдыг их хүндэтгэх ёстой. Тэр хүмүүс Баатарсүрэн гэж хүний морийг л харах гэж ирж байгаа шүү дээ. Би энэ магнай цагаан зээрд морьтойгоо олон жил наадсан. Даага байхад нь Муухуу гэж нөхрөөс унагатай гүү хүүдээ авч байсан юм. Дааган жилээ нэг их амжилтгүй. Гунандаа сургуулийн ойгоор гуравлаж, дөрөв, тавтайдаа тэжээж чаддаггүй байсан. Тэжээгээд уралдсан чинь хүүхдээ булгиад байхаар нь таваас нь хойш хатируулдаг болсон. Хатираанд дандаа тав дотор л ирнэ. Би үүнийг амжилт биш гэж үздэггүй. Аймгийн Алдартын хувьд миний морины төлөөх зүтгэлийг үнэлж өгсөн гэж боддог. Би наадмаар гэртээ суугаад баярлаж байсангүй. Морины асуудлаа зохицуулаад л явдаг хүн. Энийг аймгийн нөхдүүд ч мэддэг юм.
-Одоо та цаашдаа яая гэж бодож байна вэ?
- Нэгэнт л төрийн бус байгууллага юм чинь надаас илүү энэ ажлыг хийж чадах хүн байвал би өгнө. Холбооны дарга бас мөнгөтэй хүн байвал зүгээр байгаа юм. Сайн дурын үндсэн дээр ч гэсэн нийгмийн идэвхтэй залуус хийх хэрэгтэй биз дээ. Өнгөрсөн жил 90 жилийн ойгоор би баяр наадмын комисст намайг оруулахгүйгээр жирийн л хоёр хүн оруулчихаад та нар баяр наадам сайхан боллоо гээд яриад явж байсан. Тэгэхээр нь би хэлсэн, үгүй болиоч ээ та нар гэж. Жишээ нь гунан моринд нутгийн 14 морь ороогүй. Хүүхэд нь очоод суухын хооронд морьдоо гаргачихаж байгаа юм. Тэгээд би Болдоо даргад гомдол мэдүүлээд чи, би дээ тулаад орхисон.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар



2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
1 цагийн өмнө МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
2 цагийн өмнө Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
3 цагийн өмнө 195 соёолон бүртгүүлжээ
-
17 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
18 цагийн өмнө Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
19 цагийн өмнө Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрүүлсэн шүү
-
19 цагийн өмнө МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
20 цагийн өмнө 210 их насны морь бүртгүүлжээ
-
22 цагийн өмнө АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
23 цагийн өмнө МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Өчигдөр, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Өчигдөр, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Өчигдөр, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Өчигдөр, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Өчигдөр, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Өчигдөр, 17:16 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан шүдлэнгү…
-
Өчигдөр, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Өчигдөр, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Өчигдөр, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Өчигдөр, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Өчигдөр, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
-
2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
-
22 цагийн өмнө АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Өчигдөр, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Өчигдөр, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Өчигдөр, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Өчигдөр, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
23 цагийн өмнө МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
18 цагийн өмнө Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Өчигдөр, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
17 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Өчигдөр, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Өчигдөр, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
19 цагийн өмнө МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Өчигдөр, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Өчигдөр, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Өчигдөр, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
20 цагийн өмнө 210 их насны морь бүртгүүлжээ
-
3 цагийн өмнө 195 соёолон бүртгүүлжээ
-
1 цагийн өмнө МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
19 цагийн өмнө Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрүүлсэн шүү
-
2 цагийн өмнө Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Өчигдөр, 17:16 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан шүдлэнгү…
103.10.23.205
Хийх юмаа хийсэн хүн гэж боддог шүүү
Reply202.9.42.81
Ta bol mundag hun shu
Reply