Аймгийн Алдарт уяач Л.Баярсайн: Морьдоо хөтлөөд, тэмээн тэрэгтэй хүүхдээ аваад замд гардагсан
А.Тэлмэн 2016 оны 3-р сарын 28 -нд
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, аймгийн Алдарт уяач Л.Баярсайн гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Алдарт сайхан өвөлжиж байна уу. Нас сүүдэр хэд хүрч байна вэ?
-1930 онд аймгийнхаа Баянбулаг гэдэг газар аав, ээжийн бага хүү болон төрж байлаа. Нас сүүдэр 85 хүрч байна. Эгч маань 91-тэй хөгшин Чойрт амьдарч байгаа. Одоо ч бидний үеийнхэн ховор болж дээ. Бид сайн ижийгийн буянд сайхан л наслаж явна.
-Та хэдэн хүүхэдтэй вэ?
-Анх 27 настай аав болж байлаа. Манайх зургаан хүүхэдтэй.
-Таны өвөг дээдэст морь мал уядаг улс байв уу?
-Байхгүй ээ. Моринд дуртай нутгийн олны нөлөө л их байсан болов уу. 24,25-тайгаасаа өөрийн болон өрөөлийн морийг уяж эхэлсэн. Одоо санаж байгаагаар 27-тойдоо Төв аймгийн нэг суманд их нас түрүүлгэж явлаа. Бас нэг даага түрүүлгэсэн нь анхны амжилтууд. Тэр үед улсад морь түрүүлгэсэн Морьтын Цэнд, Боргой нарын лут уяачидтай нэгэн цагт мөр зэрэгцэн явлаа. Мэдээж аймаг, сумандаа нэрээ гарсан алдартууд ч олон байв.
-Тэр үед ямар ажил хийж байсан бэ?
-Нэгдэл нийгмийн үед багийн дарга, худалдаа бэлтгэлийн дарга явлаа. Насаараа л дарганцар хийсэн хүн дээ, би. Ажлынхаа хажуугаар морио уяна.
-Морь уялаа гэж зэмлүүлэхгүй юу?
-Яалаа гэж. Харин ч айраг түрүү аваад ирэхээр сайн байна л гэнэ. Тэр үедээ нэр хүндтэй ч байж. Морьдоо хөтлөөд, тэмээн тэрэгтэй хүүхдээ аваад л замдаа гарна даа.
-Адуу малны наймаа арилжаа хэр хийж явсан бэ?
-Сүүлд эндээсээ нэг их морь худалдаж авсан нь одоо бий. За тэгээд Дамдинжав гэж хүнээс хар морь авч сумынхаа наадамд түрүүлгэсэн бол Борхүүгээс авсан даагаа ч түрүү магнайд хурдлуулж байлаа. Мөн Шаравжамц гэж хүнээс соёолон азарга авч Даланжаргаланд нэгийн дараа аман хүзүү орууллаа. Дээхнэ Туяа нэгдлийн 20 жилийн ой их мундаг болсон юм. Олон сумын уяачид оролцсон энэ наадамд 100 орчим шүдлэн мордож, борлог үрээгээ аман хүзүүдүүлж явлаа. Тэгэхэд Иххэтийн томчуудаас Онгоо Адилбиш, Нарангэрэл, Өндөршилийн Гүр нарын зүрхтэй улс ирж, сайхан танилцгаасан. Томчууд бүгд л айраг түрүүтэй буцсан юмдаг.
-Өнгөрсөн хугацаанд уяачийн хувьд бахархал төрүүлсэн ямар наадам байна вэ?
-1959, 60 оны үед манай энд нэг том наадам болж, хар их морио түрүүлгэж байлаа. Бас л сайхан наадам болохоор одоо ч дурсахад таатай санагдаж байна.
-Одоо морь уяж байна уу?
-Уяхгүй. Харин болж өгвөл наадам алгасахгүй үзэхийг боддог. Харж байхад манийн үеийн юм алга болж. Бид ч бүдүүн барагаар уядаг байсан юм биш шүү. Одоо жилийн дөрвөн улирал уралдаантай болчихлоо. Уяачдын морь уях эрдэм ухаан ч илүү нарийсаж, илүү мэргэжлийн болчихож. Мэдээж энэ сайн хэрэг. Харин наадам дээр сайхан морь унасан улс манай энд цөөхөн харагдах юм. Машин, мотоцикльтой л давхилдаад байна. Сайхан морио унаад, үндэсний дээлээ өмсөөд, ур хийцтэй эмээлээ тохсон хүн тун ховорхон гээч. Бид бол үүгээрээ л гангардаг байлаа. Өвгөн ах нь монгол наадам гэдэг утгаараа үндэсний гэсэн бүхэн энэ өдөр цогцолж байгаасай гэж хүсдэг юм.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж урт удаан наслаарай.
"Тод магнай" сэтгүүл Говьсүмбэр аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна