Аймгийн Алдарт уяач Р.Лувсан: 60 гарсан хойно адуу уургалж л байлаа


Дорноговь аймгийн Алтанширээ сумын харьяа, аймгийн Алдарт уяач Р.Лувсан гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Уугуул нь Хөвсгөл сум, суугуул нь Алтанширээ юмаа даа. Хэзээнээс энэ нутгийн хүн болов?
-Би 1941 онд Хөвсгөл сумын нутаг Гашуун хэмээн газар төрсөн. Нутагтаа мал маллаж байгаад 1968 онд цэрэгт явж, 1971 онд халагдангуутаа Алтанширээ суманд ирж суурьшсан даа. Энэ нутагт ирээд 40 гаруй жил болж байна. Хурдан морьтой холбогдсон тухайд цэрэгт явахаас өмнө өргөмөл эцгийнхээ адуунаас хээр азарга, зээрд морь зэргийг уяж хурдлуулж байлаа. Равжин гэж миний өргөмөл эцэг л дээ. Тэгээд нэг хэсэг цэрэг цураг гэж яваад 1973 оноос эхлэн хурдан морь уяж байна. 1978 онд аймгийн наадамд соёолон цагаан морь түрүүлгэж том наадмын өм нээгдсэн. Түүний дараа 2003 онд Равжаа хутагтын 200 жилийн ойгоор хээр азаргаа соёолон түрүүлгэж байлаа. 2007 онд хээр азарга аймгийн наадамд дахин түрүүлээд, 2008 онд айргийн таваар давхисан. Миний хээр азарга дааган цагаасаа хурдалсан буян даа.
-Тэр хээр азарганыхаа удам угшлыг танилцуулаач?
-Алтанширээгийн унаган адуу. Би Дашравдан гэдэг хүнээс авсан юм. Хээр азарга том бага наадмуудад 15 удаа түрүүлж айрагдсан адуу. Одоо үр төл нь залган хурдалж байна. Хээр азарга даагандаа Зараагийн наадамд аман хүзүүдээд, намар нь Замын-Үүд, Улаан-Уулын наадамд бас хоёроор давхисан. Шүдлэнд нь өнжөөд, 2000 онд хязаалан Тойгийн наадам болон Алтанширээгийн наадамд түрүүлсэн. 2003 онд соёолондоо сумынхаа наадамд аман хүзүүдээд, аймагт түрүүлэн УАЗ-69 машинаар шагнуулж байлаа.
-Тухайн үедээ том бай биз?
-Өндөр байлгүй яахав. Сайхан л юм билээ. Хээр азарга түүний дараа 2005 онд Улаанбадрах сумын 80 жилийн ойд аман хүзүүдсэн. 2007 онд сум, аймагт түрүүлээд Өргөнд гурваар давхисан.
-Алтан овооны тахилга наадамд уралдсан гэдэг нь 2008 он уу?
-Тиймээ. Аймгийн наадамд таваар давхичихаад Алтан овооны их тахилга наадамд очиж 80 хэдээр давхисан. Халхын олон сайхан хурдан буянгууд уралдаж, тэгж давхисанд өвгөн би баяртай л явдаг юм.
-2009 онд яаж давхисан бэ?
-Сумынхаа наадамд таваар давхисан. 2010, 2011 онуудад уяагүй. Одоо 16-тай хөгшин азарга. Харин үр төлүүд нь их хурдалж байгаа. Төл үрээ нь Өмнөговь аймгийн Цогтцэций суманд очиж даагандаа хоёр аман хүзүүдэн, шүдлэндээ хоёр түрүүлсэн байдаг юм. Хөвсгөл суманд бас нэг төл нь очоод шүдлэндээ айрагдсан.
-Лувсан Алдартын нэрийг дуурсгасан өөр ямар ямар хурдан буянгууд байна?
-Нэг хар морь байсан. Сумынхаа наадамд түрүүлээд, эмнэлгийн 75 жилийн ойгоор аман хүзүүдсэн. Түүний дүү хээр хязаалан бас айрагдсан. Алтанширээгийн Миеэгийн Ууганаагийн хүрэн азарганы төл зээрд азаргыг хүүдээ авч өгсөн. Соёолонгоосоо эхлээд олон айрагдаж, түрүүлсэн дээ. Анхны Хутагтын хурдад аман хүзүүдсэн. Мөн Алтанширээгийн нэрт уяач Пагжийн адууны угшилтай гүү авсны төл их морь бас айрагдаж, түрүүлж байна. Би ер нь Алтанширээгийн л адуугаар наадаж амжилтанд хүрч байгаа хүн дээ. Энэ сумаас төрсөн улсын Алдарт уяач Гомбоцэрэнгийн адууны угшилтай цавьдар азарга авч хурдлуулсан. Цавьдар азарганы төл алаг морь, цавьдар морийг аймгийн Алдарт уяач Д.Очир гэдэг хүнд зарсан нь хоёр жил дараалан сумынхаа наадамд түрүүлсэн.Намайг уяач болоход хадам аав Дарамын нөлөө бас их байсан гэж боддог. 1960-1970-аад оны үед тэр хүний хонгор халзан морь, дүү Гомбын саарал азарга аймгийн наадамд түрүүлж байсан юм билээ. 1968 оны аймгийн наадамд зээрд азарга нь түрүүлж, алаг морь нь дөрвөлж байсан гэдэг.
-Аймгийн аварга малчнаар удаа дараа шалгарч байсан гэсэн. Ямар мал маллаж байсан юм бэ?
-Би Хөвсгөл сумандаа адуу маллаж байгаад Алтанширээд ирснээсээ хойш хонь маллаж аймгийн аваргаар, сумын аваргаар бас гурван удаа шалгарсан даа. Би бага залуудаа оролдохгүй юмгүй л байсан хүн. Спортоор их хичээллэдэг байлаа. Хөнгөн атлетикаар хичээллэж, Орост болсон тэмцээнд урт, өндрийн харайлтаар хүртэл оролцож явлаа. Би бүх ард түмний нэг, хоёр, гурав, дөрөв, тавдугаар спартакиадад оролцож явсан. Сум, аймагтаа түрүүлээд улсад 4х100 төрлөөр очиж мөнгөн медаль хүртэж байлаа. 1963, 1967 онуудад уртын харайлтын төрөлд хоёрдугаар байрт орж байлаа. Бидний үеийнхэн ер нь нийгмийн идэвх сайтай байсан шүү. Түүний ачаар одоо 70 хүрсэн ч өвдөх зовох юмгүй л байна.
-Сайн эрийн бас нэгэн шалгуур нь адуу эдлэх байсан юм шигээ. Энэ тал дээр Лувсан Алдарт хэр үнэлэгдэж явав даа?
-Мэдсэн юм шиг асууж байх чинь ээ. Цагтаа адуунд эртэй, хийморьтой гэгдэж явлаа. Морь мал уургалах, унах хоёрт яахав гэж асуудаггүй, дуртайгаа бариад уначихдаг, дураараа уургалчихдаг тийм л эр байсан. Морь уургалахад биеэсээ өнгөрөөж чирэгдэж үзээгүй. Дугтарч эргүүлээд л үсрээд толгой дээр нь буучихдаг. Мориор ч уургалдаг л байсан. Дээр үед тавдугаар сарын нэгэнд “Майн 1”-ний тэмцээн болдог байлаа. Морь уургалаад суулгасан газар дээрээс нь хэмжиж шалгаруулдаг байсан. Тэгэхэд манлайлж л явсан.
-Хамгийн сүүлд хэзээ морь уургалсан бэ?
-60 гараад уургалж байсан байх аа. Зурагтаар “Адуучин” нэвтрүүлгийг үзээд би энд таарч байсан бол гэж бодогддог шүү. Одооны залуус морь мал унана, эдэлнэ гэж байхгүй. Дандаа мотоциклиор малаа хариулна. Тэгэхээр яаж морь унахын сайхныг мэдэхэв дээ. Заримаа хэлмээр л санагдах юм.
-Санал нэг байна. Ингэхэд та хэдэн оны Алдарт билээ?
-2004 онд.
-Хурдан морь сонирхдог залуус олширч хаа газрын хурдыг андахаа байж. Таны хээрийн төлүүдээс авъя гэсэн санал ирж байх юм уу?
-Гарсаан. Дундговь аймгийн харьяат Бирозана гэдэг хүнд би унагатай гүү өгсөн. Дагаж очсон унага нь даагандаа хоёр аман хүзүүдээд, шүдлэндээ хоёр түрүүлсэн гэнэ лээ. Одоо хязаалан үрээ болсон байх ёстой. Хөвсгөл суманд очсон бас нэг үрээ даага шүдлэндээ аман хүзүүдсэн гэсэн. Хээрийн төлүүд сайн ч тарсан. Сайн ч давхиж байгаа. Миний Аварга хээр азарганы дээд угшил нь Адилаа адуу. Би долоон настай азарга авч байсан юм. Эх нь Галшар угшилтай гүү байсан гэдэг юм билээ. Миний хээрийн эцэг хээр азарга нь таван медальтай адуу байсан.
-Хурдан адуунд зодог тайлах ёслол хийдэг гэх юм билээ?
-Тэгдэг л юм билээ. Би хийгээгүй ээ. Хийх санаа бол байна. Овоо тахилга юм уу, сумын наадмаар хээр азарганыхаа мялаалга наадмыг хийгээд албан ёсоор зодог тайлуулна даа гэж бодож байгаа.
-Удам дамжсан уяачдын уухайд цучил нэмж буй залуус бий л биз дээ?
-Миний хүү Чинбат уяж байгаа.Миеэгийн Ууганбаярын хурдан хүрэн азарганы төл хүрэн азарга аваад соёолонгоос нь эхлэн хурдлуулж байгаа. Аймгийн анхны бүсийн наадамд аман хүзүүдээд түүнээс хойш олон айрагдсан.
-Мориор дамжсан үндэсний өв соёлыг хойч үедээ түгээн дэлгэрүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж яваа буурал уяачид эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе. Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Дорноговь аймгийн тусгай дугаар



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
53 минутын өмнө Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
1 цагийн өмнө Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
2 цагийн өмнө Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
2 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
4 цагийн өмнө З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
5 цагийн өмнө МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
6 цагийн өмнө Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7 цагийн өмнө 195 соёолон бүртгүүлжээ
-
21 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
22 цагийн өмнө Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
23 цагийн өмнө Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
23 цагийн өмнө МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Өчигдөр, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Өчигдөр, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Өчигдөр, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Өчигдөр, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Өчигдөр, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Өчигдөр, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Өчигдөр, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Өчигдөр, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Өчигдөр, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
-
Өчигдөр, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Өчигдөр, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Өчигдөр, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
4 цагийн өмнө З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Өчигдөр, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Өчигдөр, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
22 цагийн өмнө Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
21 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Өчигдөр, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
23 цагийн өмнө МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Өчигдөр, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Өчигдөр, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7 цагийн өмнө 195 соёолон бүртгүүлжээ
-
5 цагийн өмнө МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Өчигдөр, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
6 цагийн өмнө Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
23 цагийн өмнө Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
1 цагийн өмнө Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
2 цагийн өмнө Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
2 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолон…
-
53 минутын өмнө Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
Сэтгэгдэл бичигдээгүй байна