Аймгийн Алдарт уяач Н.Ухна: Өвгөн ноёны адууг маллалцаад авсан Бүжин хээрийн удам манайд бий
А.Тэлмэн
2015 оны 1-р сарын 12 -нд
Галшар сумын хийморилог уяачдын буухиаг аймгийн Алдарт уяач Наваандаржаагийн Ухна үргэлжлүүлж байна. Өөрийн болон нутгийн буурал уяачдын тухай амтат хуучийг дэлгэсэн Алдартын яриа таны таалалд нийцэх бизээ.
-Буурал Алдарт та хэдэн наснаасаа хурдан хурц уяж эхэлсэн бэ?
-Би дөрөвдүгээр ангийн л боловсролтой хүн. 14 настай дөрөвдүгээр ангиа төгсөж хөдөө мал дээр гарсан. Гарсан жилээ аминыхаа хэдэн даагаа сургах зуур овоо хурдалчих шинжтэй зээрд үрээ байхаар нь уяя гэсэн чинь “морь уях гэдэг сайхан ажил” гээд аав дуртай зөвшөөрч байна. Харин ээж “Чиний морь уях гэж хаашаа харсан юм байх вэ” гээд дурамжхан байсан. Сүүгүй зээрд даагаа өглөө, оройд нэг лонх саам өгөөд уялаа. Тэгтэл Гомбын Төмөрсүх гэж сүүлд аймгийн Алдарт уяач болсон хүн цэргээс дөнгөж ирсэн залуу гурван насны морь хөтлөөд манай аав дээр ирлээ. “Эцгээсээ хойш морь уяагүй, таныг энд байна гэхээр хүрээд ирлээ. Танайд байж хэдийгээ уявал яах вэ?” гэж байна. Аав ч дуртай зөвшөөрч, би тэр хүнтэй хамтдаа даагаа уясан. Сумын наадамд очоод өнөө хүн азарга, их морь түрүүлгээд, нэг даага аман хүзүүдүүлдэг юм байна. Ангасай Банзрагчийн халтар даага түрүүлж, хүрэн даага нь аман хүзүүдэн, Төмөрсүхийн даага нь гуравлаад, миний даага дөрвөлдөг юм. Эцэг настай байсан учраас наадам үзээгүй, би жижиг хусуур барьчихаад анхныхаа бай шагналыг авах гээд мундаг уяачдын дунд ичээд зогсож байж билээ. Тэрнээс хойш адуунд дуртай болсон доо. Энэ хугацаанд аймгийн Алдарт уяачийг 64 айраг, 12 түрүүгээр авсан. Өнгөрсөн жил Галшар сумынхаа 90 жилийн ойгоор аавынхаа хусуурыг өөрийн дүү “Хасумегаватт” компанийн захирал Түмэн-Аюушид, өөрийнхөө хусуурыг хүүдээ өвлүүлэн өгч ёс үйлдэж, нэг ёсондоо зодог тайллаа даа.
- Халхын том уяачид нааддаг том дэвжээ, хурдны өлгий Галшар сумын наадамд жаахан хүүхэд даага айрагдуулна гэдэг томоохон завшаан гэж бодож байна. Тэр даага ямар удам угшилтай үрээ байсан юм бэ?
-Манай эцэг Өвгөн ноёны Бүжин хээрийн удмын азаргатай байсан. Бодвол тэрний л төл байх. Манай эцэг бага залуудаа Өвгөн ноёны адуучин Жунай гэдэг хүнд туслан адуу малыг нь тоололцож, маллалцаж байсан юм билээ. Өвгөн ноёны өөрийн гар бичмэлд “Дэндэвийн Наваандаржаа” гэж манай аавын нэр байдаг юм.
-Жунай гэдэг нь “Идэмхий” хочит нэрт уяач мөн үү?
-Мөн, мөн.Өвгөн ноёны адууны даамал шүү дээ. Нөгөө алдарт Элбэг хээрийг чинь жинхэнэ уяж байсан хүн шүү дээ. Тэр хүн манай аавд Бүжин хээрийн угшилтай хээр үрээг өгч, түүгээр нь азарга тавьсан гэдэг юм. Манайх сүүлд 1958 онд нэгдэлд адуугаа нийгэмчлэхэд дан хээр адуу өгч байсан.
-Танай аав чинь хэдэн оны үед амьдарч байсан хүн бэ?
-Хэдэн онд төрснийг нь мэдэхгүй юм. Манай аав 86 насалсан, лам явсан хүн байсан юм. Би эцгийнхээ 51 настайд, эхийнхээ 41 настайд гарсан хүн.
- Хэлмэгдүүлэлт гэдэг мангасаас хол өнгөрсөн юм уу?
-Таван жил хүрээнд суучихаад гэлэн болж байсан юм билээ. Хаврын нэг өглөө багш нь бүх шавь нараа дуудаад сайхан хоол хийж өгөөд “За ингээд та нар нутаг нутагтаа буц. Багшийгаа битгий эрж сураарай, алсдаа уулзах цаг ирнэ биз ээ. Шууд нутагтаа очилгүй, Богдод мөргөөд харьж явна гээд бүтэн жил өөр нутаг хошуугаар явж байгаад хариарай. Хулгай битгий хийгээрэй, ядарсан амьтанд тус хийгээрэй” гэж захисан гэдэг. Тэгээд миний эцэг Богдод мөргөөд буцаж явна гээд л зам зуур айл амьтнаар явсаар одоогийн Сэргэлэн сумаас хойхно нэлээд баян бололтой олон адуу хураачихсан айлд явж хүрчээ. Хүрээд очтол гүү барьчихсан, үе тэнгийн залуучууд эмнэг догшин сургаж байна гэнэ. Хоол унд сайтай тэр буянтай айлд унаганаас нь таталцаад сар болсны дараа үрээ унуулан адуу малдаа явуулдаг болж. Адуу малд нь явж, эмнэг догшиноос нь сургалцсаар намар ч хаяанд иржээ. Нэг өдөр гэрийн эзэн “Ард хошууны Даржаа хүүг дууд” гэж эцгийг маань дуудуулж гэнэ. “За бидэндээ гайгүй тус боллоо, оторт явах уу? Гэртээ буцмаар санагдаж байгаа бол хэлээрэй хүү минь” гэхэд “Үгүй ээ, үгүй би яарсан юм байхгүй, оторт явъя” гэж. Тэр буянтай айл оймстой монгол гутал, өмд, нэг сайхан үзүүрсгэн дээл хийж өгснийг өмсөөд оторт яваад хавар иржээ. Зун нь зусаад, намар болоход нутгаа санахын дээд болж, гэрийн эзэнд хэлж чадахгүй байтал өөрөө дуудаж, “Даржаа хүү одоо буц даа. Чи энэ сургасан адуунуудаасаа нэг гүүг нь ав, би чамайг шагнаж байгаа юм шүү. Долоо хоног сайхан шавхраагаад замдаа гар” гэжээ. Долоо хоног нь бараг сар болж байгаа юм шиг санагдсан гэдэг. Тэр буянтай хүнийхээ нэрийг хэлдэг байсан ч би одоо мартчихаад байна. Тэгж л нутагтаа ирсэн. Айлд байсан жилийн хугацаанд нь баривчилгаа болоод өнгөрсөн байсан гэдэг юм. Эрдэмт багшийнхаа хэлсэн үгийн ачаар л амьд гарсан гэж аав минь ярьдаг байлаа.
-Сонин сайхан хууч байна. Өвгөн ноёныд хэзээ адуу маллалцдаг байсан юм бэ. Өвгөн ноёны талаар танд хэр ярьдаг байсан бэ?
-20 гаруй настай нутагтаа ирээд, хар болж Өвгөн ноёныд очиж байгаа нь тэр. Өвгөн ноёны уяа сойлгын талаар юм хэлдэггүй байсан. Өвгөн ноён өөрөө гардаж уядаггүй, доод улсууддаа тийм ажил хий, ийм ажил хий гэж хэлдэг байж. Түнтгэр Наваандэндэв гэж моринд хүндэдсэн хүүхдээр модон самбар дээр хулсан бийрээр зураг зуруулдаг, одоогоор бол хар зураг байна л даа. Гадаа уяан дээр байгаа морьдоосоо зураад ир гээд гаргадаг, зураад ирэхээр нь зургийн тэг, хэмжээ ийм байна гээд зааж өгдөг байна. Ингэж заалгасаар түнтгэр Наваандэндэв сайн зураач болсон гэдэг. Нэг өдөр хазгар Цамба гэж Түнтгэр Навааны ах жасын гэрт ирээд бууж байгааг Өвгөн ноён хараад “Жасын гэрт ямар хүн ирсэн байна, түүнийг зураад ир” гээд явуулж. Түнтгэр Наваан ахыгаа зураад аваачиж үзүүлтэл Өвгөн ноён уулга алдаад, татуурганаасаа хэвийн боовны тал, домбон ёотон гаргаж шагнаж байсан гэж дурсдаг юм. Тийм адилхан зурсан хэрэг л дээ.
-Түнтгэр Наваандэндэв гэж хүн таны үед байсан хэрэг үү?
-Байсан юм. Миний эцгээс хэдхэн насаар дүү хүн л дээ.Тэр хүнээр Өвгөн ноёны Элбэг хээрийг зорж хийж өгөөч гэж гуйсан чинь “Би чамд өөр адуу зурж өгье” гээд болдоггүй. Үгүй ээ Элбэг хээр гэдгийг л зоруулмаар байна гэвэл “Энэ жил ч би амжихгүй ээ, Наваандэндэв гуай нь энэ өвөлжингөө оролдох хэрэг боллоо” гэж байна. Танд хэрэгтэй юм байна уу гэтэл “Унах номхон морьгүй болсон, Наваандэндэв гуайдаа унах унаа өгөөрэй” гэдэг юм. Хавар нь хөдөө явчихаад иртэл манай пин онгорхой, утаа баагиж, гадаа нь боолттой эмээл байна. Яваад ортол Наваандэндэв өвгөн ирчихэж. Өвгөнийг дайлж цайлж, аяга тагш нэрмэл ууцгааж байтал цагаан боодолтой юм гаргаж надад өгөөд “Би чамаас унах морьтой л болно гэж бодоод эмээлээ аваад ирлээ” гэж байна. Өвгөнийг хоёр унтуулаад/хонуулаад/, номхон хар морио өгч, баярласандаа 300 цаас нэмж өгч байсан юм. Өвгөн ноёны Элбэг хээрийг нүдээр харж байсан тэр хүний хийсэн энэ зормол одоо ч надад бий. Түнтгэр Навааны шавь Насан-Очир гэж байгаад өөд болсон юм, хөөрхий. Тэр шавийгаа Наваандэндэв гуай зурахдаа дэндүү гоёдуулчих гээд байдаг юм гэдэгсэн. Өөрөө бол тэрнээс сайхан зурна шүү дээ.
-Наваандэндэв гуайн зурсан зургуудаас танай нутгаар бий юу?
-Байхгүй. Надад ганцхан Элбэг хээрийн зормол бий. Анх морь уяснаас хойш миний 18 азарганаас гурав нь л айрагдаж байгаагүй, 15 азарга нь багадаа ч айрагдсан, том болоод ч айрагдсан.1973 онд аймгийн 50 жилийн ойгоор хоёр даага дөрөв, таваар оруулаад, Энхээгээс Батноровын дээд гарын чимэгтэй эмээлээ өгч байж авсан хул азаргаа соёолонд гуравт оруулж, гурван медальтай наадаж байсан. Ингэж азаргаар айраг тасраагүй наадаж байсан минь Өвгөн ноёны Элбэг хээрийг зоруулан, бурхантайгаа адил тахиж яваагийнх гэж боддог шүү. Тэгж боддог болохоороо аймгийн ойгоор үзэсгэлэн гаргана гээд авъя гэхэд нь өгөөгүй юм. Өвгөн ноёны музейд л наадмаар түр тавиулсан.
-Галшар суманд олон сайхан хурдан буянгуудын үр удам тарсан байдаг юм билээ. Та морь мал уяж эхэлснээсээ хойш ааваасаа үлдсэн адуун дээр нэмж сэлбэх, хурдыг нь сайжруулахын тулд хаанаас ямар ямар адуу авав?
-Дагмид адуу буюу Мээрэнгийн адуунаас цус сэлбэсэн. Дагмид мээрэнгийн адууны цавьдар азарга маань 1971 оны наадамд аман хүзүүдэж байсан.Тэр наадамд Ангасай Банзрагчийн саарал азарга буруу талаар, манай цавьдар азарга зөв талаар нь зэрэг барианд ордог юм. Тэгтэл “Асрын хойно зочдын гэрт Дашийн Банзрагч, Ухна хоёр ир” гэж цагаан хоолойгоор дууддаг юм байна. Гэрт орвол нэгдлийн дарга Сономын Батсүх хэлж байна: “За та хоёроос нэг юм асуух гэсэн юм. Үзэгчдийн зарим нь Банзрагчийн саарал түрүүлсэн гэж, зарим нь Ухнаагийн цавьдар түрүүлсэн гэж байна. Эзэд нь чухам юу гэж бодож байгаа юм бол?” Банзрагч гуай “Аль нь ч хамаагүй ээ, хоёулаа хурдан буянгууд байна” гээд бухчихдаг юм. “За Ухна юу гэж бодож байна” гэхээр нь долоотой адуу түрүүлбэл дахиж түрүү олддоггүй гэх юм билээ гэж бодоод “Манайх аман хүзүүдсэн. Банзрагч гуайн саарал азарга улсад аймаг сумынхаа нэрийг аваад явж байхад, надад гомдол байхгүй” гэлээ. Тэгээд би түрүүлж гараад дуугүй хөдөө явчихсан. Тэгсэн Банзрагч гуай араас хөдөө гарч ирээд “Үнэндээ цавьдар азарга хошуу өлгөчихсөн юм шүү?” гээд намайг үнсэж байсан юм. Тийм л хоргүй сайхан байжээ. Адууныхаа удам угшлыг Донойн Цэгмидийн Бөгөн хул, Од хүрэнгийн угшлаас болон Түвшингийн Шаравдоржийн хөлгүй болсон хамар цагаан ногоон азаргыг 60 хониор авч, цус сэлбэсэн. Адуугаа сайжруулах гэж аминдаа л их хичээж байгаа нь тэр. Гэхдээ би гүү авах дургүй. Эцэг минь азарга л авч бай, гүү бол унаган адуугаараа байдаг юм шүү гэж хэлдэг байсан юм.
-Хурдан цавьдар азаргаа улсын наадамд уралдуулж байв уу?
-Үгүй. Би тэр цавьдар азаргыг долоон настай аваачиж аман хүзүүдүүлчихээд, найман настайд нь Хэнтийн ойд уяад, их борооноор давхиулаад шөрмөс нь сунаад тэгээд хөлгүй болчихсон. Хэдий хөлгүй болсон ч надад нэлээн сайн төл өгсөн. Сүүлд нь нэгдэлд очсон доо. Цавьдар азарганы төл надад байсан нь ч сайн байсан, хүн амьтан авсан нь ч сайн давхиж байсан шүү.
-Та ер нь улсын наадамд ирж байв уу?
-40 жилийн ой, 90 жилийн ой хоёрт явсан.
-Улсын наадамд таны морьд яаж давхиж байв?
-40 жилийн ойд нь би 20-н хэдэн настай, нутгийн хэдэн настайчуудтай явсан. Сайндаа ч яваагүй, урьд жил нь нэг даага аман хүзүүдүүлсэн байгаад, айрагдсан морьдын эздийг хотын 40 жилийн ойд явуулах болсны буянаар би нэг соёолонтой, их морьтой, нөгөө шүдлэнгээ аваад явсан юм. Анжил хүрэн гэдэг азаргыг маань хөл муутай болсон гэж дуулаад, хүн авна гэхээр нь зарах санаатай аваад явлаа. Очоод шанаа шарга гэдэг морио мордуулах гэтэл номероо майхандаа мартчихаад хасагдчихлаа. Соёолон маань явахгүй эцчихээр нь мордуулаагүй. Анжил хүрэн азаргыг авна гэсэн гаргүй Жамбал гэдэг хүнийд очсон чинь “намайг азарга авна гээд хөтлөөд ирж” гээд томчуултай яриад намайг нэг нүдээрээ ч харахгүй сууна. Тэгээд л миний наадам дуусдаг юм. Наадмын дараа наашаа хөдлөөд Налайхын урд өндөр толгой дээр дээд гурван нас уралдуулахаар боллоо.
-Тэнд улсад наадаж чадаагүй даагаа нэхэв үү?
-Тэнд манайхны Буянт, Галшарын уяачид нийлээд олуулаа болсон байсан юм. Шийтэрийн зээрд гэдгийг нэг л гараад жийчихвэл өнгөн дээр гарч морь хүргэдэггүй гэж ирээд л ярьдаг юм байна. Шийтэрийн зээрд азаргатай манайхны зургаа долоон азарга мордохоор болж, тэрэнтэй цуг азаргаа гаргачихмаар байдаг ч надтай тоож ярихгүй, настангууд л хоорондоо ярьцгаана. Тэгтэл эвэрхий зээрд гэдэг сайн халзан азаргатай, хүрэн Пэрэнлэй гэдэг хүн “За Занхаан миний дүүгийн хүрэн азарга ер нь хэр гарах уу?, Шийтэрийн зээрдтэй гарч чадах уу?” гэж байна. Занхаан гэдэг нь би л дээ. Намайг нутгийнхан тэгж хочилдог байсан юм. Би ч “Чаднаа чадна, надад Шийтэрийн зээрдийг заагаад өгөөрэй” гэлээ. Гараад хартал Шийтэрийн зээрд гэж мөнгө шиг цагаан амгаатай, нэг их цацаг болсон нөмрөгтэй зээрд азарга байна. Үүнтэй цуг дагаж яваад эргэчихээрэй гээд хүүхдээ мордуулчихлаа. Тэгж байтал азарга гараад нэлээн ч дөхөөд ирчихлээ, хоёр бараан адуу өнгөлөөд байна л гэж байна. Нэг нь ч Шийтэрийн зээрд л байна даа, харин нөгөө нь юу билээ, ямар азарга байдаг юм бол гээд ярьцгааж байснаа Занхааны хүрэн азарга байна биш үү? гэдэг юм. Харсан чинь хүрэн азарга маань баруун талд нь мөн шиг л байна. Морьд 5 км орчим дөхөж байтал араас нь хэдэн бөөн адуу ирж нийлээд, Төв аймгийн хонгор халзан азарга түрүүлээд, Буянт сумын саарал азарга аман хүзүүдээд, Хазгай Дамдинсүрэн гэдгийн хул азарга гуравлаад, Гэндэнжамцын улаан азарга дөрөвлөж, манай сумын хэдэн азарга ороод, тавд нь Шийтэрийн зээрд, зургаад нь манай хүрэн азарга ордог юм.Шийтэрийн зээрд, манай хүрэн хоёр гарсан цагаас өнгөлсөөр суучихгүй юу.
-Хүрэн азаргаа уг нь уралдуулахгүй гэж байсан биз дээ?
-Уг нь тийм. Гэхдээ өөр юм байхгүй юм чинь яахав. Яагаад уяж болохоо байсан бэ гэхээр дааганд нь уралдуулаад айрагдаад ирсэнийх нь дараа гашилсан сүү өгчихсөн чинь сар шахуу хэвтүүл байсан. Тэгээд тэрнээсээ хойш бөгс нь сул шарваад байдаг болчихсон юм. Гашилсан сүүний хор гэж тийм айхтар байдаг юм билээ. Тэгээд уяж болохоо байсан.
-Таныг аймгийн Алдарч уяач болж энэ олон жил хурдан морины уяа сойлгыг тааруулж байхад хамгийн олон жил айрагдаж түрүүлсэн ямар хурдан хүлэг байсан вэ?
- Би ер нь азаргаар овоглогдсон хүн. Ухнын халзан, Ухнын хээр гээд их морьд байсан. Гэхдээ миний 15 азарга бүгдээрээ айраг, түрүү авч байлаа. Түүн дотроос манай аймгийн 70 жилд тавласан Хөнхөр саарал азарга илүү олон айраг, түрүүтэй байсан юм. Би бөгөн угшилтай хоёр ч саарал азаргатай байлаа. Хурдан азаргатай уралдаж байсан нь бол тэр Ангасай Банзрагчийн саарал азаргатай уралдаж байсан Цавьдар байгаа юм.
-2 дахь удаадаа улсын баяр наадамд яаж наадсан бэ?
-Улс хувьсгалын 90 жилийн ойгоор улсад буурал азарга маань уралдсан. Тэгэхэд би улсын наадамд очоогүй л дээ. 510 азарга мордоход буурал азарга анх эргээд л нэлээн зайтай тасарсан. Хэнтий аймгийн Галшар сумын Ухны Пүрэвдоржийн Хоргой буурал азарга холоос гарлаа даа гэж сурвалжлагч нар зарлаад байсан. Буурал азарга жаахан ханиад хүрчихсэн байгаад Төмөрхадуур эмчид үзүүлсэн чинь “Эзэн хүн мэдэж байгаа биздээ. Тэр холоос ирсэн морийг яаж боль гэхэв. Явж байгаад нэг л биш боллоо гэхэд нь татуулчихаарай. Хүүхдэдээ сайн захь” гээд мордуулсан гэсэн. Тэр жилээ бас нэг соёолон Хан-Уулын тахилгатай наадамд гуравлаж, Чингэлтэй уулын тахилгын наадамд тавласан. Хойтон жил нь долоотой азарга уяагүй юм.
-Пүрэвдорж хүүгээс тань өөр таны хурдан буянгуудыг чинь залгамжлан уяаны эрдэм залгаж уяж байгаа ямар хүн байна?
-Би долоон хүүхэдтэйгээс зургаа нь хүүхэн, хамгийн отгон нь хүү байгаа юм. Пүрэвдорж хүү маань морь уяна. Баяр гэдэг азарга нь дөрөв түрүүлээд, тав айрагдсан, аймгийн 70 жилд түрүүлсэн, ойн медальтай. Түмэн-Аюуш гэж манай дүү бий. Хүү маань адуугаа Түмэн-Аюуш ахынхаа адуунд нийлүүлчихээд, уяачид нь нэмэр болж Өлзийт хороололд гурав дахь жилдээ байгаа.
-Бидний урилгыг хүлээн авч тэр холоос энэ хүртэл зорьж ирсэн танд баярлалаа. Хурдан хүлгийн босоо цагаан хийморь таныг, таны үр хүүхдүүдийг өнө мөнхөд ивээж явах болтугай гэсэн ерөөлөөр ярилцлагаа өндөрлөе.
-Та бүхний ажил амьдрал амжилттай байх болтугай.
Д.Ирмүүн

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна