Адуу малыг хүндэтгэх ёс
Даваадорж
2014 оны 9-р сарын 08 -нд
Монголчууд бодит үнэний яруу сайхны тусгалын нэгэн дүрслэгдэхүүн нь тэдний амь зуулгын үндэс, уламжлалт хөдөлмөрийн нь хэрэгсэл, үйлдвэрийн бүтээгдэхүүн нь болж ирсэн мал аж ахуй юм. Энэ учраас малчин хүмүүсийн уран сайхны сэтгэлгээг хөгжүүлэх материаллаг үндсийн нэг нь мал гэж болно. Мал бол монголчуудын хувьд материаллаг болон оюун санааны хэрэгцээг хангах өвөрмөц хэрэгсэл, чухал баялаг нь юм. Хүмүүсийн материаллаг хэрэгцээ болсон орон сууц, эд хэрэглэл, хувцас хунар, хоол унд, хөсөг, тээврийн хэрэгсэл нь таван хошуу мал болно. Орон гэрийн бүрээс, дэвсгэр, уут сав, хувцас, хүнс тэжээлийн үндсэн хэрэглэгдэхүүн нь хониноос гарч, гэрийн бэхэлгээ /хялгасан оосор, хошлон гэх мэт/, ундаан /айраг/, хоолны хэрэглэгдэхүүн /мах/-ийг бүрэлдүүлэн, хурдан хөлгийн үүргийг адуу гүйцэтгэн, сур, хөм, цагаан идээ, хоолны хэрэглэгдэхүүнийг үхрээс нийлүүлж, бас түүнийг ачилганд хэрэглэн, тулам савын хэрэглэгдэхүүн, сүү, махыг ямаанаас ашиглан, тэмээг ачилга уналгын үндсэн хэрэгсэл болгон, утас, дээс үдээрийн түүхийн эдийг түүнаас гарган авдаг. Мөн бод мал /үхэр, адуу, тэмээ/ нь тал, говь нутагт аргал түлшний хэрэгцээг хангадаг билээ. Ийнхүү мал сүрэг нь малчин хүний материаллаг хэрэгцээг голчлон хангадаг зүйл ажээ. Нөгөөтэйгүүр мал нь хүмүүсийн оюун санааны хэрэгцээг бас хангадаг байна. Жишээлбэл, монгол хүн адууг хүслийг хангагч эрдэнэ, хүний дотно нөхөр, гоёл, наадам цэнгэлийн хэрэгсэл, бэлгэдлийн амьтан гэж үздэг. Тиймээс ч адууны хөхөл, сүүлээр туг сүлд мэт бэлгэдлийн зүйлийг хийдэг. Мөн хуур хөгжмийн чавхдасыг адууны хялгасаар хийж, хөгжмийн зэмсгийг морины дүрсээр гоёно. Адууны сүүг ёслолын ундаа болгон хүндлэхийн дээр адууны толгойн ясыг овоонд тавин тахих нь буй. Энэчлэн адууг эрхэмлэх зан үйл арвин болно.
Адууны гоо үзэсгэлэнг ялгах ардын ухаан буй. Адууны гоё сайхан зүс нь хөө /хилэн/ хар, зандан хүрэн, хээр, буган халиун хул болох, тааруухан нь зээрд, шаазгай болно.
Галбирын сайхан нь-чих босоо, хамрын нүх агуу, мөөрөн /бүргэд/ хамартай, толгой, хүзүү урт, мундаа өндөр, бөгтрөг их, ташаа өргөн, ахар сүүл урт, сүүл шингэн, хөл шулуун, бэрэвхий босоо, туур нимгэн, цомбогор ширхэг босоо байх, гөхөл шанх уртавтар, дэл суман байваас зохино.
Явдлын сайхан нь-замын сайвар, гүйн хар алхаа, тэгш хатир гэнэ. Тэгвэл муухай адууны шинж нь үхэр бөгстэй, бөгтрөг тонгоон, чих дэлбэн, хошуу бавгар, хүзүү моосгор, богино хөл мурийн бэрэвхий урт, туур дэлбэгэр, гэдэс цүдгэр, сүүл бөөн, хамрын нүх анигар, махан толгойтой байхын дээр гуядахаар сүүл шарвадаг, цөг цөг шогшихоос өөр явдалгүй, яндан цагаан адуу болно. Хэдий тийм боловч адууны гоё, хурдны шинж хоёр зөрөх нь буй. Хурдан нь ямагт гоё байдаггүй. Тиймээс хурдан морин шинж жичдээ байна. Тэгэвч манай ард түмэн адууны манлай аргамаг, хурдны тэргүүн ажинуун ажнай хүлэг гэж ялган хэлэлцэж заншжээ. Түүнээс гадна гоё азарга, гоёлог гүү, хөөрхөн унаганы шинжийг бас ялгадаг.
Ардын аман зохиолд гарах мал нь монголчуудын уламжлалт үнэлэмж дэх бэлгэдлийн зүйлстэй хүмүүнчлэгдэж байна. Аман зохиолд морины шинжийн тухай өгүүлэхдээ, эртний хүмүүсийн дээдлэн үздэг зүйл болох аянга мөндөр, харцага шонхор, буга маралтай адилтгах, хүний хэлийг мэдэгч мэргэн зөвлөгч, жигүүрлэн нисдэг шидэт амьтан болгох. Нэгэн бол хожмын үеийн буддын шашны бэлгэдлийн зүйл дөрвөн хүчтэн /арслан, бар, луу, гарьд/, өлзийт найман тэмдэг /шүхэр, загас, бумба-хомх, бадамлянхуа, дун-лавай, өлзий утас, жанцан-дуаз, хорол хүрдтэй/ жишин үздэг. Жишээлбэл, хурдан морины цолонд морины биеийн сайхныг магтахад:
Саран шүхрийн дэлтэй
Самади загасны нүдтэй
Самьяа бадамын чихтэй
Сайхан хомхын толгойтой
Цагаан лавайн шүдтэй
Зангидмал утсан цээжтэй
Сайхан дуазын сүүлтэй
Сансрын хурдан туурайтай
Сайн морь ажнайн хүлэг гэж найман тахилтай зүйрлэх буюу дөрвөн хүчтэнтэй адилтган:
Алтан лууны соёотой
Алаг гарьдын дэвлэгтэй
Цагаан арслангийн жавхлантай
Эрээн барсын үсэрлэгтэй гэж хэлдэг.
Мөн байгалийн үзэгдэл, эгэл жигүүртэн гөрөөстэй зүйрлүүлэн:
Дуут мөндөр
Ширүүн сүм
Шүүрдэг харцага
Марал хаял гэх мэтчилэн өгүүлдэг. Түүнчлэн ардын аман зохиолд гарах сайн морины зүс нь Монголд алдартай түүхт морьд хийгээд морины шинжийг сударт гардаг хурдан сайн хүлгийн зүстэй ихэд таардаг. Түүний онцлогийг гаргахдаа ертөнцийн бодит сайхан амьтантай зүйрлэх буюу малын ашигт чанарыг бие эрхтэний нь эрдэм болгон тусгасан нь элбэг юм. Иймээс ардын дуу, ерөөл, магтаалын морьд нь малыг дээдлэн дүрслэх уран сайхны аргаар өгүүлэгдсэн гоо сайхны хүслэнгийн шинжтэй байдаг. Хурдан морины магтаалд:
Хундаган чинээн нүдтэй
Хулан чихтийн байдалтай
Заан дөрвөн соёотой
Засмал дөрвөн хүзүүтэй
Туулай сайхан зоотой
Тогос сайхан сүүлтэй гэх буюу
Хурдтай тарга нь ууцандаа
Хурдан шинж нь борвиндоо
Бушуу түргэн нь сагагандаа
Буян хишиг нь сүүлэндээ гэх мэтээр өгүүлдэг нь хурдан морины шинжийн сударт гаргадаг бодит байдалтай дүйж байна.
Хурдан морины шинжийн судруудад морины биеийг нэлэнхийд нь болон хэсгээр нь шинжиж хоёр зүйлийг голлодог байна. Морины нэл шинжээр нь тэнгэрийн морь, газрын морь, шувуун язгуурт морь, гөрөөсөн язгуурт морь, гал мах бодит морь хэмээн найман зүйл, хэсгийн шинжээр нь толгой, сүүл, туурай, дуу, идэш, ус уух, мөр, шүдэ, шөрмөс, бүхэл биеийн онцлогийг харгалзан арван зүйл болгон ангилдаг. Бас морины шинжийг шүлэглэн өгүүлсэн нь ч буй.
Морины зүсийг ээлтэй болон муу зүс гэж ялган, ээлтэйд нь улаан хошуутай цагаан, тостой сайхан, гялгар хар, элгэн хүрэн, цусан зээрд, зэвтэй улаан бор, толбот бор, үйсэн ухаа, цагаан амтай халтар, улаан хээр, хар хээр, цагаан буурал, төмөр хөх, сайхан улаан, цагаан шаргал, загалгүй хонгор зэрэг хориод өнгийг оруулсан байх жишээтэй байна. Мөн хурдан болон сайн морины шинжийг зүс нь ардын дуунд гардаг хээр, хүрэн, хар, хонгор, шарга, халиун, загал морины зүстэй таарахын дээр Монголд алдартай Элбэг хээр, Зандан хүрэн, Хилэн хар, Нийгмийн хонгорынхтой дүйцэж байна.
МУ-ын Манлай уяач, морин спортын ууган мастер Т.Даваадорж

1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
202.55.188.94
nc broo
Reply