Монгол соёл, монгол адуу дэлхийн дээд амжилтад
ММСУХолбооноос Монгол улсад адууны яам байгуулагдсаны 750 жилийн ойг 2013 оны 08-р сарын 9-10-ны өдрүүдэд тэмдэглэн зохион байгуулж, Монгол Үндэсний өв их соёл, гайхамшигт Монгол адуугаа Дэлхий дахинд зарлан тунхагласан бадрангуй үйл хэргийг монгол түмэн хараад бахархан хөөрцгөөж байна. Энэ бол Дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлэх морьтон монголчуудын их жагсаал “Морьтон Монгол - 10000”, монгол үндэсний хурдан морины уралдаан “Монгол морь-3000”-ыг тус тус зохион байгуулсан явдал байлаа.
Үүнийг ММСУХолбооны Ерөнхийлөгч М.Энхболд , Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн нар санаачлан холбооны тэргүүлэгчид, нөхдийн дэмжлэгтэйгээр зориглон хийж, гайхалтай зохион байгууллаа. Энэ нь монголчуудын зүрхэнд байдаг үндэсний үзлийг цочоон сэрээсэн, зүрх сэтгэлийн дуудлага болсон онцгой үйл явдал болов. Жагсаалд 11,125 морьтон жагсаж, 4249 морьтон нэгэн зэрэг уралдсан нь албан ёсоор тоологдон төлөвлөсөн тооноос мянга, мянгаар давсан нь санаанд оромгүй зүйл болсон юм. Үүнийг монголчуудын зүрх сэтгэлийн дуудлага гэхээс аргагүй.
“Морьтон монгол 10000” морьтны их жагсаал Хүйн долоон худгийн хөндийд ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболдод Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн илтгэл өгснөөр эхлэв. Төрийн далбаагаа өмнөө намируулан жагсаалын эхэнд ММСУХ-ны Ерөнхийлөгч, тэргүүлэгчид жагсаалыг магнайлан индэрийн зүг хөдлөв. Жагсаалд УИХ-ын гишүүн Батцогт, Н.Батбаяр, аварга Б.БатЭрдэнэ, Ц.Даваасүрэн, ХХАА-н дэд сайд Цогтгэрэл зэрэг цөөн тооны улс төрийн өндөр албан тушаалтнууд жагслаа. Жагсаалд оролцогчид 21 аймгаас ирсэнээс хамгийн бага нь 3 настай Гэрэлт-Одын Үүрцайх, хамгийн өндөр нь 90 настай Гунгаадаш нар байсан нь бас нэг онцлогийг илтгэв. Жагсагчид алхуулсаар 4 км зам туулсан байна.
Өглөөний 7 цагаас эхэлсэн энэ арга хэмжээ өдөр 14 цагт өндөрлөснөөр дүн нь гарав. Хатагтай Луйс Гиннесийн дээд амжилт тогтоосон батламжийг гардуулахдаа “ ийм 11000 морьтон өөр оронд цугласан бол үймээн самуун болох байсан гэж бодогдож байлаа. Бүх хүн морь унаж байгаа нь гайхалтай байсан, гайхалтай монгол соёлыг Европт тээж очих болно “ гэж хэлж байлаа.
Маргааш нь “Монгол морь – 3000” уралдаан болж нэгэн зэрэг гараанаас гарган уралдуулах зохион байгуулалтыг гайхалтай зохион байгуулсаныг онцлон тэмдэглэх хэрэгтэй. Гарааны төхөөрөмж зэрэг нээгдэн уралдаан 18 км замд явагдахад газар хөдөлж байгаа ч юм шиг, Чингисийн морин цэрэг дайрч байгаа ч юм шиг, дээрээс нь харвал шоргоолжны цуваа хөвөрч байгаа ч юм шиг үзсэн харсан бүхэнд гайхалтай мэдрэмж төрүүлж байв. Уралдаж яваа хүмүүс ч , үзэгчдийн нүүр царайд ч баяр бахдал, монголоороо бахархах сэтгэлийн хөөрөл хүн бүрт харагдаж байв. Уухайн дуу тасрахгүй байхыг бодвол морьтнууд дайлаар мордоход ч бэлэн бололтой.
Уралдаанд оролцогчид морьтойгоо өглөө 7 цагаас эхлэн гарааны талбайд ирцгээж эхлэв. Бүхий л насны хүмүүс ямар ч насны мориор уралдах боломжтой болохоор 7 настай балчраас 79 настай өвгөн хүртэл уралдсан нь бас нэг онцлог байлаа. Харин ганц хориотой зүйл бол “эрлийз,” гадаад үүлдрийн адуугаар уралдахыг хориглосон. Энэ нь монгол хүн адуугаараа бахархах хамгийн зөв шийдвэр байлаа. Энэ нь эрлийз адуу бол монгол адуу биш гэдгийг үүлдрийн хувьд албан ёсоор шийдэж хэрэгжүүлсэн хэрэг. Уралдаанд гараанаас 4279 морь уралдаж, барианд 4249 орж 30 морь барианд ороогүй гэсэн дүн гарав. Эхний таван морьд 18 км замд хурдалсан хугацаа нь 1-рт 24.30.42, 2-рт 24.30.46, 3-рт 24.30.54, 4-рт 24.31.24, 5-рт 25.02.36 минут тус тус хурдалж барианд орлоо.
Уралдааны үеэр тэнд монгол үндэсний үзэл, бахархал , сэтгэлийн илэрхийлэл болсон олон содон зүйлүүд оргилж байлаа.
Уралдаан эхлэхээс өмнө Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч нь уралдаанд уралдсан хүүхдүүдийг бүртгэж авч байлаа. Аймгийн Засаг дарга нутгаасаа ирж оролцож байгаа тэдгээр хүүхдүүдэд бүгдэд нь 50000 төгрөгийн шагнал өгөхөөр болсон байжээ.
Гарааны төхөөрөмжийн хаалган дээр байгаа залуучууд тэр эгч , бас нэг эгч ирлээ, тэр нэг ах, тэр өвөө орлоо гээд л ярьцгаагаад байх нь сонсголонтой бахархалтай сонсогдож байв.
Нэг гэр бүлийн залуу хосууд, ах дүү, үр хүүхэд , ач зээ нараараа дөрөө харшуулсан морьтонгууд явах нь үнэхээр гайхалтай нэгэн монгол омогшил байлаа.
Өглөө уралдахаар гарааны төхөөрөмж дээр ирсэн хоёр халамцуу залуу хоорондоо - хоёулаа хүүхэд насаа дурсанаа хө, цээжинд гараад ирвэл явуулж өгнө шүү ... гэж ирээд л ярьж байлаа.
Баян-Овоо сумын мянгат малчин, уяач Өлзийсайхан, Батсайхан нар гэр бүлүүдийн хамт энэ наадмын хамгийн сайхан үзэмж төгс хосууд байв. Монгол үндэсний гоёлын хувцсаараа гангарсан, морьтон хосууд үнэхээр гайхалтай бахархалтай харагдаж олны нүдийг хужирлаж дэлхийд гайхуулах монгол омогшлыг төрүүлж байлаа.
Морь гарааны газарт гоё ганган хувцастай авгай нөхөр хоёр машинтай ирж зогсоод. Хүү нь бололтой том залуу машин дээрээс сүүл нь боолттой морьдыг нь буулгаад, аав ээжийнхээ мөнгөн хэрэглэлтэй эмээлүүдийг моринд нь тохож эмээллэж мордоход бэлэн болгон, аав ээж хоёр нь номероо зүүгээд мориндоо мордон, гоё ганган гэж жигтэйхэн хоёр морио эрэгцүүлж , дугтчуулсаар уралдааны хашаа уруу ташуурдсаар орж байлаа.
Хэнтий аймгийн Баянхутаг сумын Алдарт уяач З.Хүрлээ гэж жар гаруй насны холхгор эр хүн бүхнээс хайртай ач охин Баасанжавыгаа “Монгол-3000” уралдаанд уралдуулахаар гарааны төхөөрөмжийн хашаанд дагуулан оров. З.Хүрлээ өөрөө буцаад гарах байсан боловч гарааны төхөөрөмжийн ард “ганц амь” охиноо орхичихоод гараад явж чадахгүй ойролцоо зайнаас хараад байж байтал дохио өгч гарааны төхөөрөмж нээгдэн олон морьд нирхийгээд л явчихаж . Хүрлээ сандран “ бурхан минь, бурхан минь” гэсээр ач охиныхоо араас тэдэн дунд уралдаж өгчээ. Ингэж ач охиныхоо барааг харж явсаар 3000 уралдаанд уралдсаар орж ирэв.
Уралдаанд уралдаж явахдаа зарим нь дөрөөн дээрээ босчихсон утсаар ярьж, яваан дундаа морио ташуурдаад явуулж өгч байгаа нь даанч гоё харагдаж байлаа.
Зарим нь зам дээр хаягдсан ташуур, хүүхдийн каск малгайнуудыг бууж түүгээд яваад байсан харагдсан. Олзонд дуртай хүмүүс байсан бололтой.
Хэнтий аймгийн Дархан сумын аймгийн Алдарт уяач Пунцаг-Очирын Хуяг 79 настай өвгөн “Монгол морь 3000” уралдааны хамгийн өндөр настай уралдаанч байлаа. Тэрээр уралдаж ирээд ямар ч ядарсан зүйлгүй харин уралдаад ирсэн морио гишгүүлээд л уяа тойруулж байв. Түүнд ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболд хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйл гардуулсан юм.
Хэнтий аймгийн Батноров сумын уяач Балдорж 22 медальтай, 23 настай хурдан бор морио уралдаж осголжээ. “Монгол морь 3000” уралдаанд уралдсан хамгийн өндөр настай морь энэ ажээ.
Энэ мэтээр нэмээд Дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлчихмээр содон сонин зүйл энэ наадмын үеэр олон байлаа.
Хоёр өдөр болсон энэ том уралдаан, жагсаал нь үнэхээр монголчууд хосгүй соёлтой, гайхалтай хүмүүс гэдгээ харууллаа.
Энэ удаа монгол хүн морьтойгоо хамгийн олуулаа жагсаж, монгол мориороо хамгийн олуулаа уралдаж дэлхийн хүн зонд гайхагдсан дээд амжилтыг тогтоолоо. Энэ үйл хэрэг нь монгол үндэстний сэргэн мандлын бэлгэдэл, сайн бүхний эхлэл ч юм шиг.
Ийнхүү Хүйн мандлын хөндийд хоёр түмэн морьтон цуглаж, хоёр сая долоон зуун мянган монголчуудаа дэлхийд алдаршууллаа. Монгол бахархал энд л харагдаж байлаа.
2013.08.15.
ЗҮҮН БҮС
1. Дундговь Луус сум Чулуунбаатарын сартай хар
2. Дундговь Луус сум Эрдэнэчулууны Пүрэвдоржийн бор
3. Дундговь Луус сум Чулуунбаатарын Алтангарьдын хээр
4. Дундговь Дэрэн сум Өлзийн цагаан морь
5. Хэнтий Баянхутаг сум Цэнддоржийн Амарсайханы хонгор
Зүүн бүсэд 435 морь бүртгүүлсэн
1. Дундговь Луус сум Чулуунбаатарын өсгий цагаан хар
2. Мөн сумын Эрдэнэчулууны Пүрэвдоржийн бор
3. Мөн сумын Чулуунбатын Алтангарьдын хээр
4. Дундговь Дэрэн сумын Өлзийн цагаан
5. Хэнтий Баянхутаг сум Цэнддоржийн Амарсайханы хонгор
6. Архангай Өндөр-Улаан сумын Түмэнбаярын бор
7. Сүхбаатар Мөнххаан сум Чулууны Гантөмөрийн хүрэн. Хүүхэдгүй
8. Хэнтий Баян-Адарга сум Ганпүрэвийн Цэндгомбын ногоон
9. Дундговь Цагаандэлгэр сум Цэгмэдийн Мөнхбаярын хул
10. Дундговь Цагаандэлгэр сум Даваагийн Сайнбаярын шарга
ТӨВИЙН БҮС
1. Завхан Тосонцэнгэл сум Галбадрахын ногоон
2. Төв Батсүмбэр сум Цогтын Батсайханы сартай зээрд
3. Төв Баян-Өнжүүл сум Батжаргалын хонгор
4. Төв Баян сум Миеэгомбын Энхболдын хүрэн халзан
5. Төв Зуунмод сум Алтангэрэлийн хул морь
БАРУУН БҮС
1. Завхан Хяруу сум Дашцэвэгийн Дагвадоржийн зээрд
2. Ховд Алтай сум Цэдэвийн Гантөмөрийн бор
3. Завхан Эрдэнэхайрхан сум Бат-Очирын Энхболдын халзан
4. Говь-Алтай Халиун сум Гантөмөрийн Чинзоригийн бор
5. Завхан Яруу сум Дашцэвэгийн Дагвадорж бор
УЛААНБААТАРЫН БҮС
1. Төв Сэргэлэн сум Сашкагийн Эрдэнэбатын буурал
2. Төв Баянцогт сум Мөнхбатын Сэрэнжавын халтар
3. Төв Баянжаргалан сум Бат-Очирын Саранхүүгийн хээр
4. Улаанбаатарын Хан-Уул дүүрэг Лувсандавгын бор
5. Улаанбаатарын Багахангай дүүрэг Чойдогийн Батбадрахын ухаа халзан
ХАНГАЙН БҮС
1. Архангай Өндөр-Улаан сум Отгонбаатарын хар
2. Архангай Эрдэнэмандал сум Очирбатын Алаг-Уулын хар
3. Сэлэнгэ Хушаат сум Бат-Очирын соёмбо хул
4. Орхон Жаргалант сум Батхуягийн хээр
5. Дархан-Уул Дархан сум Бат-Очирын Лхагвасүрэнгийн сартай зээрд
1. Булган Гурванбулаг сум Дамбын Хишигжаргалын хонгор
2. Булган Сэлэнгэ сум Тайванбаатарын Нямсүрэнгийн халиун
3. Булган Бугат сум Равжирын Мягмардоржийн хул
4. Булган Дашинчилэн сум Буянбаатарын хээр
5. Булган Рашаант сум Санжидын Соёлпүрэвийн харлаг
Намсрайцэрэнгийн Санжаадорж
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна