Аймгийн заан П.Батчулуун: Мэх сурахаасаа өмнө түмний хайрыг хүндэлж сурах хэрэгтэй
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын уугуул, аймгийн Алдарт уяач, аймгийн Заан, эмнэг сургалтын спортын мастер Пэрэнлэйгийн Батчулуунтай ярилцлаа.
-Алдарт залуудаа нэлээд хөдөлгөөнтэй хүн байжээ дээ. Өөрийгөө олон зүйлд сорьж явсан байх юм?
-Багадаа ар гэрийн гачигдлаар сургууль соёлоор явж чадаагүй. Тэгээд цэргийн албанд татагдаж очоод олон зүйлд суралцаж өөрийгөө нээсэн дээ. Би Улаанбаатар хот дахь жанчин Сүхбаатарын нэрэмжит гурван одонт тусгай хороонд цэргийн алба хаасан юм.
-Тусгай хороо гэдэг нь юугаараа ялгарах вэ?
-Тусгай хороо гэдэг нь тухайн үеийн төрийн удирдлагуудыг хамгаалдаг, нэг ёсны тусгай алба юмуу даа. Хүмүүс тусгай хороо гэхээр хүндэт харуулын цэргүүдтэй андуураад байдаг. Манайх бол гадна дотны зочид төлөөлөгчид ирэхээр хамгаалалтанд гардаг байсан юм. Тухайлбал тэр үеийн нам төрийн удирдлагууд Цэдэнбал, Батмөнх нарын дарга нарыг хамгаална. Тэр үеийн дарга нар орой явган их явна. Тэгэхээр нь манай хорооны цэргүүд 50-100 метрийн зайтай алсаас комиссорынх нь хэлсэн зааврын дагуу дагаж хамгаалалдаг байсан юм. Хүмүүс янз бүрээр ярьдаг ч Цэдэнбал даргын авгай Филатова гуай их сайхан хүн байсан шүү. Хүмүүстэй их сайхан харьцана. Энэ нь дарга, энэ нь цэрэг гэж ялгахгүй.
-Та тэгвэл мундаг газар алба хаасан юм байна?
-Манай тусгай хорооны цэргүүдийг “адуунууд” гэдэг байсан юм. Тэр нь ямар учиртай вэ гэхээр гүйвэл гүйцэгддэггүй гэсэн үг. Цэргийн коминдат гэж байлаа. Орой үдэш гадуур явж байгаад коминдатад баригдвал шийтгүүлдэг. Харин коминдатыг тусгай хорооны цэргүүдийг баривал шагнадаг байсан юм. Баригддаггүй болохоор нь тэгж байхгүй юу./инээв/
-Бэлтгэл сургуулилтын хүч үү? Эсвэл анхнаас нь шалгуур тавьж сонгож авдаг юм уу?
-Аль аль нь даа. Эхлээд бие хааг нь харж сонгож авна. Дараа нь ангид ирсэн хойно байнгын бэлтгэл сургуулилттай байдаг байсан. Долоо хоног бүр 30 километрт гүйлт хийнэ. Өглөө болгон таван км гүйнэ. Тэр үеэс л ах нь спортын амтанд орсон доо. Халагдаж ирээд тэрийгээ хаяагүй. Манай нутгийн сумын заан Жам гэж хүн байсан. Тэр хүн намайг цэргээс ирэхэд “их сайхан залуу болж бие хаа чинь задарч, овоо ч өндөр болж, барилдвал таарна” гэж зөвлөсөн. Тэр зөвлөгөөг нь дагаж хойтон жил нь Цэцэрлэг суманд очиж барилдаад шууд сумын начин цол авч байлаа. Хүмүүс “барилддаггүй хүн сумын начин цол” авлаа гээд л шуугиж байсан. /инээв/
-Тэр цагаас хойш уран мэх уралдуулсан олон сайхан наадамд зодоглосон байх?
- Ах нь 20-иод жил барилдлаа. Би өөрийгөө олонтойгоо явсан гэж боддог шүү. Бөх морь гэдэг хүнд их зүйлийг сургадаг. Үндэсний ёс заншилд суралцах, ахас дээдсээ хүндлэхээс эхлээд хүн болгодог л юм. Бөх, морины буянаар олон сайхан хүнтэй нөхөрлөж, олон сайхан наадмыг үзлээ. Дээр үед аймгийн аварга шалгаруулах тэмцээн гэж болдог байлаа. Сум болгоноос нэг бөх оролцоод хэн аваргалахаа үзнэ. Оролцохгүй бол тухайн сумын социалист уралдааны дүнгээс хасдаг. Тэр үед манай сум нэгдлийн дарга Хөдөлмөрийн баатар Аварзэд гэж хүн байсан юм. Тэр хүн намайг 1983 онд аймгийн аварга шалгаруулах тэмцээнд сумаа төлөөлүүлээд явууллаа. Тэмцээнд түрүүлбэл арслан, учраа бөхчүүдийхээ 90%-ийг хаявал заан, 85%-ийг хаявал начин цол өгдөг байсан юм. Тэгсэн би хангалттай 85%-ийг нь хаяж, шууд аймгийн начин цол авдаг юм. Тэрийгээ ч олон жил баталсан. Ер нь манай Хөвсгөлийн бөхийн хорхойтнууд намайг “заалны сайн бөх” гэдэг байсан. 1990 оноос өмнө хөдөөний малчин хүн мал ахуйгаа хаяад наадам, барилдаан гээд явах боломж тэр болгон байгаагүй. Магадгүй байсан бол илүү цолонд хүрэх байсныг үгүй гэхгүй.
-Бөхийн хувьд хамгийн оргил үе нь хэзээ байсан бэ?
-1983-2003 оныг хүртэл ер нь урт хугацаанд гайгүй барилдчихдаг л байсан шүү. Онгирч байгаа юм биш. 40-н хэдэн нас хүртлээ сайн байсан. Одоогийн залуучууд 30-н хэд хүрэв үү үгүй юу л болих юм. Би энэ жил 59 настай. Гэхдээ жил болгон л сумынхаа наадамд барилддаг. Ихэнхдээ тав давна, ноднин гэхэд дөрөв давсан.
-Начин төрүүлсэн үү?
-Найрааны начин энэ тэр төрүүлээд байдаггүй. Бөх гэдэг өөрөө маш том цол юм. Түүнийг зөв дааж явах ёстой. Олон түмнээ, наадмаа, түмнийхээ хайрыг хүндэлдэг байх учиртай. Ер нь мэх сурахаасаа өмнө түмний хайрыг хүндэлж сурах хэрэгтэй шүү.
-Цаг үедээ таарсан сайхан сургаал байна. Ингэхэд зааны дархан мэх нь юу вэ?
-Миний хувьд хав дөрвөлжин барьцнаас өргөж тонгорох, мордож дайрах зэрэг мэхүүдийг гайгүй хийдэг байсан. Мөн залуудаа гайгүй сайхан өмсдөг байсан. Хоёр гарынхаа шуунд бяртай, цээжний тамиртай л гэгддэг байсан юм. Хөл мэх эрсдэл ихтэй болохоор хаширлаад нэг их юм хийдэггүй байсан юм билээ эргээд бодоход. Ганц үндэсний гэлгүй 1991 онд чөлөөт бөхөөр улсад очиж зодоглож байлаа. Саяхан монгол бөхийг Геннисийн номонд бүртгүүлэхэд сумаа төлөөлөн очиж барилдсан. Хамгийн ахмад байна гэсэн шүү.
-Бөх хүний хүч тэнхээг гайхуулсан сайхан дурсамжууд олон бий биз. Түүнээсээ хуучлаач?
-Дээхэн үед манай Тэсийн голд тос цохино гэж нэг мундаг ажил байдаг байлаа. Нэгдлийн үнээнүүдийн сүүг хурааж, сүүн завод дээр тос цохиж, модон поошигонд хийж 100 гаруй кг жинтэй болгож цөцгий тосоо хийхийг хэлж байгаа юм л даа. 1980-аад оны үед манай нөхдүүд ачигч хийгээд нөгөөхөө ачих болохгүй юу тэгсэн намайг тэр хавиар явж байсан “чи энэ 100 кг тосыг чиргүүлтэй машин дээр биедээ хүргэхгүй гаргачихвал бид 27 төгрөгийн үнэтэй нэг шил архи авч өгнө” гэж байна. Тэгэхээр нь би 2-3-ыг өргөөд машины чиргүүл дээр нь гаргаж тавиад цагаан архиа авахуулж уусан. /инээв/ Дараа нь сум даяараа мэдчихсэн Аварзэд дарга хүртэл дуулчихаад “поошигтой тосноос хүнд хүн гэж байхгүй шүү.Тос өргөсөн шигээ сайн барилдаарай” гэж байсан юмдаг.
-Бөхийн тухайд сайхан хууч дэлгэлээ.Уяачийн эрдэмд хэдий үеэс шимтэх болсон юм бэ?
-1960-аад оны үед юмуу даа багадаа хурдан морь унадаг байсан. Тэгээд 1968 оноос моринд томдоод уях ажилд орсон доо. Тэр үед ч яахав юугаа ч мэдэхгүй, ингэвэл яадаг юм байна, тэгвэл яадаг юм байна гээд турших маягтай л байсан. Харин дараа нь цэрэгт явж ирээд 1988 онд Хөвсгөл аймагтаа таван насны морь айрагдуулж эхлээд, аймгийн Алдарт уяач гэдэг цолыг авсан даа. Аавынхаа хэдэн адууны удмыг таслахгүй гэсэн зорилго тавьж, түүндээ ч хүрч явна. Манайхны адуу эмнэг хангал талдаа. Ямар сайндаа булгидаг буурлын удам гэж байхав. Өөрийн тэр адуунаасаа азарга, их нас, ганц нэг даага гээд хоёр гуравхан адуу уяж сумынхаа наадамд мордуулахад давхиад л байдаг байсан. Тэгж байгаад 1988 оноос аймаг руу явж уралддаг болсон юм.
-Морь уяад сум аймгийн наадмаас хичнээн айраг, түрүү хүртсэн байдаг вэ?
-Миний хувьд бөхийнхөө түрүү, шөвгөөс морины айраг, түрүү цөөн байдаг. Морь уяад аймгийн наадмаас нэг түрүү, дөрвөн айраг авсан нь нэг жилийн амжилт. Би дээр хэлсэн шүү дээ. Аймагт анх ирсэн жилээ тэгж сайн наадсан гэж. Нэг жил тэгж сайхан наадсан уяач цөөхөн байдаг юм билээ. Түүгээрээ их бахархдаг. Харин сумын баяр наадмаас зургаан түрүү, 16 айрагтай.
-Хэдэн оны аймгийн Алдарт уяач вэ?
-1997 оных.
-Танаар овоглосон хурдан буянгуудаа танилцуулаач?
-Буурал хээрийг маань манай нутгийнхан “Батчулууны бүрээ хамартай хээр” гэдэг юм. Аймагт нэг айрагдаад, суманд нэлээд хэд орсон адуу. 1991 онд Улаан-Уул сумын 60 жилийн ойгоор түрүүлсэн. Тэр үед аав маань “буурал адууны минь удмыг сайн давхиуллаа” гээд нэг даагаар шагнаж байлаа. Тэр их сайхан санагддаг юм. Аавын маань аав буурал адуутай байгаад, аав тэрийг нь нэгдлийн ажил гэж уяж сойж амжилт гаргаагүй. Тэгээд өвөөгийнхөө буурал адууг өсгөсөн, уяж хурдлуулж айраг түрүү авсан гэж аав минь их баярлаж хүүгээ шагнасан нь тэр. Тэр даага маань Улаан-Уул сумын наадамд соёолондоо түрүүлж байлаа. Улаан-Уул сум чинь эндээс 100 гаруй км зайтай, дархад сум. Манайх болохоор Хотгойд сум. 1991 оныг хүртэл Улаан-Уул сумын наадмын их насны түрүүг 17 жил дараалаад гадны сумдынхан аваад явчихсан байсан. Тэр үед нь би өөрийнхөө мэддэг чаддаг зөвлөгөөг өгч түүний дараа нутгийнхаа наадмын түрүүг өөрсдөө авдаг болсон. Түүнээс болоод тэндэхийнхэн надад их сайн байдаг юм.
-Эмнэг сургалтын спортын мастерын тухайд хууч дэлгээч?
-Нэгдлийн эмнэг сургана гэдэг их том компанит ажил байлаа. Тэр ажилд оролцож яваад л энэ спорт руу халтирчихсан. 1991 он хүртэл Батлан хамгаалах яамны нэрэмжит тэмцээний нормийг биелүүлж, гурван жил амжилтаа бататгасан хүнд спортын мастер цол өгдөг байсан. Ах нь тэгж л мастер болж байсан.
-Шууны бяр сайтай хүн хангал догшныг чихдээд л номхруулах уу?
-Айлын ааштай догшин ганц нэг адуу сургаж өгөхдөө бага саг юм үзүүлэлгүй яахав. Цэцэрлэг сумын залгаа Пэлж гэдэг айлд хүн номхруулж чадахгүй ааштай догшин нэг адуу байна сургаад өгөөч гэхээр нь сургаж өгсөн. Хожим нь тэр нь их сайхан морь болсон. Тэр их бяртай адуу байж билээ. Булгиж давхиад айлын хашааг дайрч хугалахыг нь хугалаад, сугалахыг нь сугалаад чирээд ирж байсан. Миний өөрийн унаган адуунд бас нэг хээр морь байсан. Хэрийн хүн толгойдоо хүргэдэггүй, буруу эргэж хараад шидчихдэг. Тэр хээр намайг болохоор л яаж ч чаддаггүй байсан юм.
-Хүүхдүүд тань аавынхаа аль авъяасыг нь илүүтэй дуурайж байна?
-Би таван хүүхэдтэй. Гурван хүү, хоёр охин. Нэг хүүгийн маань бие жаахан тааруу. Нөгөө хоёр банди маань бие хаа сайтай ч сумандаа тав давж чадахгүй нэг их сайнгүй л барилдаж байна. Би хувьдаа жаахан голдог юм./инээв/ Үеийнхэн нь болохоор Батчулуун ахын хүүхдүүдтэй барилдвал үрэгдэнэ гэдэг юм билээ. Би өөрөө их хатуудуу хүмүүжүүлсэн юм уу, ажилд их сургаснаас биш барилдах ноцолдох талд нь тааруу сургасан юм шиг байгаа юм. Одоо тэрэндээ гэмшээд ач нартаа сайн заах гэж оролдож байгаа. Манай хоёр ач гайгүй спорт сонирхоод, ганц нэг медаль аваад байгаа. Өөрийн нүглээ ач нартаа наминчлахаас /инээв/ гэж бодож явна.
-Тэгвэл морь уяж байгаа хүн байна уу?
-Байгаа. Мөнх-Оргил гээд миний нэг хүү моринд дуртай. Яагаав нөгөө жаахан гар муутай гээд байдаг нөхөр гайгүй уях өнгөндөө орж байгаа. Тэр хүү маань одоо нэг хязаалан үрээ уралдууна гээд аймагтаа авчирчихаад байж байна. Эмнэг сургах тал дээр том хархүү гайгүй сайн. Ер нь морио сайхан номхруулчихна, адуугаа сайхан өсгөнө. Малд нүдтэй.
-Бидний урилгыг хүлээн авч хууч дэлгэсэнд баярлалаа. Танай гэр бүлд сайн сайхныг хүсье.
-Та бүхний ажилд бас амжилт хүсье. Мартагдсан түүхүүдийг маань сэргээж сайхан асуулт асуулаа, сэтгэл сэргээд сайхан байна.
А.Мөнх
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна