Ч.Ванчинбазар: Манайхны уяаны түүх 70 гаруй жил үргэлжилж байна
“Дэлтэй цэнхэр” МСУХ-ны дэд тэргүүн, аймгийн Алдарт уяач Ч.Ванчинбазарын ярилцлагыг хүргэж байна.
-Удам залган уяа эвлүүлж яваа Алдарт хэд дэх үеийн уяач билээ?
-Миний өвөө Чалхаа дуу цөөтэй, ядмагхан хүн байсан юм. Тиймдээ миний аав Чойжилсүрэнд ганц хар гүү өмчинд өгсөн нь долоон хурдан эр унага гаргасан байдаг. Аав маань 1950-иад оноос эхэлж хурдан морь уяж эхэлсэн бөгөөд би багадаа хурдан морины унаач хүү явлаа. Намайг унаач байхад аавын өндөр хээр, жижиг хээр гээд айраг түрүүнд хурдалдаг хурдан хүлгүүд байсан. Дараа нь алаг, бор морьд тэдний халааг авч хурдалж эхэлсэн дээ. Би тэр алаг морио унаад 1965, 1966 оны үед санагдана, Шинэ-Идэрийн наадамд түрүүлж, хээр азаргаа аман хүзүүдүүлж байлаа. Ийм яриа эхэлсэн чинь нэгэн түүх санаанд орчихлоо. 1960 хэдэн онд манай Хөхцавт сэтгүүлчдийн том баяр болсон юм. Тэнд би алаг морио түрүүлгэж, МУ-ын Алдарт уяач Цэдэнсамбуугийн бор морь аман хүзүүдсэн. Дараа жил нь Арбулаг сумын 30 жилийн ойгоор Цэдэнсамбуу гуайн бор морь түрүүлж, миний алаг аман хүзүүддэг юм байна. Тэгсэн Цэдэнсамбуу гуай “миний бор морь танай алагийн ард нэг ирсэн, урд нь бас ирж болдог л юм байна” хэмээн үеийнхээ хүнтэй ярьж байгаа юм шиг аархаж билээ.
Аав 1970-аад оноос аймагт уралдаж эхэлсэн юм. Тухайн үед аймагт бас л хурдан адуунууд ирж уралддаг байлаа. Түнэлийн Пунцагийн буурал морь аймагт 2-3 удаа түрүүлэхэд аавын алаг морь айрагдаж л байсан. Түнэлийн баярт манай хоёр морь түрүү, аман хүзүүг дараалан авч байсан түүхтэй. Бас аавын хар морь аймагт хүүхэдгүй түрүүлж, аман хүзүүнд нь алаг морь ирж байсан. 1990-ээд оны үед хурдан хээр морь нь Бүрэнтогтох сумандаа түрүүлчихээд, аймгийн наадамд Хишигбатын хонгор морины ард орж, аман хүзүүдсэн. Сүүлд 1993 онд аймгийн наадамд түрүүлсэн юм. Тэгэхэд нь миний хүү унаж түрүүлгэсэн. Түүнээс хоёр жилийн дараа аав маань бурхан болж би уяа тааруулах болсон. Ер нь манайхны уяаны түүх 70 гаруй жил үргэлжилж байна даа. Аавынхаа зорьж тэмүүлж байсан ажил үйлсийг үргэлжлүүлэн, улсад нэг шат ч гэсэн ахиулчихсан гэсэн сэтгэлдээ хөтлөгдөн моринд орсон маань энэ. Өдгөө аавын шавь нар болох Цэрэнгийн Чулуун, Ганболд, Равдан, Сүхээ нар одтой сайхан наадаж байна. Сүүлийн үед залуус олноороо моринд орж байгааг харахад сайхан байна. Гэхдээ жаахан адгаад байх шиг харагддаг. Наадам болгонд л түрүүлэх юм шиг санаад байх юм. Энд жаахан уужуу ухаантай, хүлээцтэй байх хэрэгтэй гэж залууст хэлээд л байна. Морь нь жаахан тааруу давхичих юм бол гомдож, шантрах нь ч байх юм. Амар ажил гэж юу байх билээ. Нэгэнт зорьсон л бол унаж босч байж л амжилтанд хүрнэ шүү дээ. Миний аав их уужуу сэтгэлтэй хүлээцтэй хүн байсан. Тэр зан нь надад байдаг шиг байгаа юм. Наадам нэгээр дуусахгүй ээ л гэж үзнэ дээ.
-Та ямар мэргэжлийн хүн бэ?
-Би чинь малын эмч хүн л дээ. Мэргэжлээрээ 1984-1990 оны хооронд Жаргалант суманд ажиллаж, түүнээс хойш 2000 он хүртэл Бүрэнтогтох сумын Мал эмнэлгийн тасгийн эрхлэгчээр ажилласан. Одоо ч хүмүүс морь малаа үзүүлж, зөвлөгөө авч, баярлаж талархсанаа хэлнэ. Тэр тоолонд баярладаг. Гэхдээ би морь хатгадаггүй.
-1995 оноос хойш морь уяж байна гэлээ. Хичнээн айраг түрүүтэй болоод байна даа?
-Анх хонгор даагаа түрүүлгэж байлаа. Тэр бол 1994 он. Тэрнээс хойш аймгийн баяр наадмаас 4 түрүү, 10 гаруй айраг авч, 2008 онд аймгийн Алдарт уяач болсон. Одоо хүү Ганзориг маань сүүлийн 2-3 жил бие даан морь уяж байгаа. Би ч өвлийн уяанд нэг их оролцдоггүй юм. Харин зун олон морь уядаг болохоор өөрөө заавал оролцдог. Дулааны улиралд адуунаасаа салахгүй. Адуугаа дагаад майхан сав, илүү гэртэй отрын маягаар л амьдардаг юм. Сүүлийн үед чинь сүүлтэй, сүүлгүй чоно олшроод хэцүү л байна. Найз нөхөдтэйгээ нийлээд сүүлтэй чонотой нь тэмцэнээ бас. Манай Цогт-Очир, уяач Нямбаяр, анчин Төөмөө бид нэг баг. Ноднин бид 28 чоно алсан. Хэцүү л дээ. Би чинь анх арван хэдэн азарган үрээтэй болж байгаад ердөө гуравтай л үлдэж байлаа. Бас нэг жил 30-аад унаганыхаа 20-ийг нь чононд идүүлчихээд анчин болсон. Тэр жилдээ 10 гаруй чоно агнаж байлаа. Ер нь Бүрэнтогтох тэр дундаа манай нутагладаг Сангийн далай руу чоно ихтэй л дээ.
-Ааваасаа өвлөн ирсэн адуугаараа наадаж байна уу?
-1993 онд аймгийн наадамд хээр морио түрүүлэхэд аав маань ач хүүдээ хээр мориныхоо удмын нэг охин даага бэлэглэсэн юм. Хожмоо Бүрэнхааныхаа хүрэн халзан азаргыг тавьж гарсан цавьдар морь надад олон айраг түрүүг авчирсан. Аймагт хоёр удаа түрүүлж, 7-8 айрагдаж, бусад наадамд ч олон удаа айрагдаж түрүүлсэн хурдан ажнай даа. Одоо 15-16 хүрч байгаа.
Сүүлийн үед адуу их цуглуулж байна. Аавынхаа хээр морины дайны унаган адуутай болж улсад уралдчих юмсан гэж боддог. Тиймдээ ч үржлийн бодлоготоо түлхүү анхаарч байгаа. Охин талдаа манай аавын хээр морины удам бий. Хээр морины эх тал нь бол аавын ганц хар гүүний удам байгаа юм. Харин эцэг тал нь Чунхаа Чүлтэм гэж хүний хурдан азарганы төл байгаа юм.
-Адуу их цуглуулж байна гэлээ. Хаана хаанаас адуу аваад байгаа вэ?
-Сүүлийн тав зургаан жил гаднаас азарга авч тавьсан. Хэнтий, Төв аймгийн Борнуураас Жаргалант угшилтай нэг азарга тавьсан. Цаг үеэ дагаад эрлийз адуу ч сонирхдог болоод байгаа. Өнгөрсөн жил Эрдэнэчулуун Тод манлайгаас манай дүү 10 гаруй саяд нэг үрээ авсныг нь би авсан. Одоо хязаалан үрээ бий. Энэ хавраас гүү хураалгасан. Давхилыг нь үзсэн сайн байгаа. Манай хадам хөгшин Сүхбаатар аймгийн Халзан сумын хүн. Энэ жилээс хадмын нутаг руу явж адуу авчрах санаатай. Мэдээж өмнө нь олон удаа явж байсан ч адуу авч байгаагүй. Харин хоёр үзэмчин хуц хурга, Сүхбаатарын Баяндэлгэрээс бас нэг ухна ишиг авчирч өөрийн малаа сайжруулаад зогсохгүй, нутгийн олныхоо хүртээл болгоод байгаа. Надаас Монгол улсын сайн малчин Цэнд-Аюуш, Дэлгэр нар ухна авцгааж байсан.
-Нээрээ та чинь мянгат малчин гэсэн байхаа?
-Тийм ээ. 2008 онд мянгат малчин болсон. Одоо адуу 200 гаруй, үхэр 50-60, бог 1000 хүрсэн байна.
-Адууны наймаа их хийж байна уу?
-Сүүлийн үед хурдаа олон түмэнтэй хуваалцдаг болоод байгаа. Манай адуунаас Цагаан-Уул, Цэцэрлэг, Арбулаг, Жаргал, Шинэ-Идэр, Төмөрбулагт 20-30 орчим адуу очсон байна. Хурдан ч байгаа. Өнгөрсөн жил гэхэд Цагаан-Уулын Бандиа гэж залуу уяач баярын дараа над руу залгаад “танаас авсан үрээгээрээ долоон наадамд оролцож гурав түрүүлж, дөрөв айрагдлаа” гэж ярьсан. Сайхан л санагдаж байлаа.
-Ингэхэд Бүрэнтогтохын адуу уяаны ямар онцлогтой вэ?
-Манай Бүрэнтогтохын адуу чинь их бярлаг, ерөнхийдөө арьс зузаандуу, сайн “уулын унаа” байгаа юм. Гэхдээ манай ааваас ирсэн удмын адуунууд дээр үеэсээ хурдны чиглэл хөөсөн юм болохоор арьс нимгэндүү талдаа орно шүү. Зүүн зүгээс ирсэн адуунууд арьс нэлээд нимгэн, хурдлах чадвар өндөр байдаг даа. Эднээс миний адуунууд дутахгүй. Миний багад чинь адуугаа тэжээнэ гэж байсан биш. Манайх 2-3 гүүтэй, тэднийгээ барьж айргаа ууна. Тэр үеийн унага бороо ороход нурууны нь ховилд ус тогтоод урсаж байдагсан. Тийм л тарган байж. Одоо тийм унага алга байна ш дээ. Өвс ногооны гарц муудсан болохоор тэжээхээс өөр арга ч үгүй юм. Манай Хишигбат Алдарт улсад явж морио уралдуулахдаа дан ногоогоор яваад л уралдуулж байсан нь түүх болон үлдэж байх шиг байна даа. Өдгөө наадам олширч өвөл зунгүй уралддаг боллоо. Тийм болохоор найз нөхөдтэйгээ нийлж байгаад тэжээл таръя гэж бодож байгаа.
-“Дэлтэй цэнхэр” МСУХ-ны тэргүүлэгчдийн нэг байгаа. Холбооныхоо ажилд хэр идэвхитэй оролцож байна вэ?
-Холбооны үүх түүхийн талаар нөхөд маань ярьчихсан бизээ. Миний хувьд 2003 онд Улаанбаатар хотод болсон уяачдын холбооны их хуралд Пүрэвхүүтэй хамт явсан юм. Тэнд улсын том том уяачидтай уулзаад нүд орох шиг болсон юм даа. Тэрнээс хойш МСУХ-ныхоо үйл ажиллагаанд идэвхитэй оролцох болж 2004 онд холбооны хурлыг хийж Даваасүрэн гишүүнийг тэргүүнээр сонгож байлаа. Уяач нар маань намайг дэмжиж МСУХ-ны нарийн бичгийн даргаар сонгож 2004 оноос хойш хийж байгаад хоёр гурван жилийн өмнөөс Болдбаатарт шилжүүлсэн. Би өөрөө тэргүүлэгч болсон юм. Бид хамтдаа “Хотгойдын хурд” уралдааныг уламжлал болгон явуулдаг боллоо. Холбооноос санаачлан жил болгон хаврын дээд 3 нас, 6 сарын 2-нд бага 3 насны уралдаануудыг тогтмол явуулдаг боллоо. Мөн адууныхаа цусыг сэлбэж сайжруулах ажлыг эрчимтэй хийж байна. Шинэ залуу уяачид ч олноор гарч ирж байна. Уяач олон болохын хэрээр наадам уралдаанууд ч өтгөн болдог болсон. Тийм болохоор зохион байгуулалтын хувьд илүү анхааралтай ажиллах хэрэгтэй болж байгаа юм. Энэ мэт олныг ярьж болох юм. Товчхондоо морины төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүсийн хичээл зүтгэлээр манай Хөвсгөлд морин спорт үсрэнгүй хөгжиж байна гэж би хэлнэ.
-Бидний урилгыг хүлээн авч цаг зав гаргасан танд баярлалаа.
А.Чимэг
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна