Ц.Дорждэрэм: Алтан Дарь-Эхийн овоо надад унаач хүү бэлэглэсэн


Сүхбаатар нутгийн унаган хүү, Дорнодын суугуул нэгэн болох аймгийн Алдарт уяач Ц.Дорждэрэм энэ удаагийн сонирхолтой зочдын нэг байлаа.
-Сүхбаатар нутгийн хүүгээс морь сонирхох болсон түүхийг асуултгүй биз. Нутгийн тулхтай буурлууд уяаны эрдмийг харамгүй заасан биз?
-Нутагтаа байхдаа тэр том уяачдын дэргэд морь уях эрэмбэ байхгүй шүү дээ. Гар хөлийнх нь үзүүрт зарагдаж, морийг нь хөлслөх гэх мэтийн ажлыг нь л хийнэ. Гэхдээ тэрний буянаар Дорнодод ирээд морь уяхад нүүр улайхааргүй амжилт үзүүлсэн. Халхголд ирээд уясан морь маань айрагдаад амьхандаа томорч байгаа шүү дээ.
-Та Дорнодод хэдэн онд ирсэн юм бэ?
-14-15 настай байхад ах маань Халхголд хуваарилагдаад, би ахыгаа дагаад очсон юм. Манай ах хөдөө аж ахуйн ойн инженер мэргэжилтэй хүн л дээ. Тэгээд тэндээ арван жилийн сургуулиа дүүргэсэн. Очсоныхоо дараахан буюу 1964 онд бүдүүн Очир гэдэг хүнээс 200 төгрөгөөр морь худалдаж аваад уятал сумын наадамд айрагдчихдаг юм. Хүүхэд насны нандин дурсамж тээсэн тэр наадмынхаа тухай албан бичгийг саяхан архиваас авсан. Хожим дурсагдах түүх шүү дээ. Өвөө нь арван хэдхэн настай жаахан хүү байхдаа сумынхаа наадамд морь айрагдуулж байлаа гээд үр ачдаа үзүүлье. /инээв/ Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл 50 шахам жил адуу гэдэг хийморилог амьтнаас холдсонгүй дээ. Алба амины аль ч ажил малаас хөндий байх үндэсгүй байсан. Би чинь цагдаагийн байгууллагын мал аж ахуй хариуцсан хүн байсан. Нутгийнхан намайг “малын” Дорждэрэм л гэдэг юм.
-Сэхээтэн хүн байж морь уялаа гээд таван хүн нэлээд гоочлуулдаг байсан юм бишүү. Тэдний нэг нь таныг гэж сонссон?
-Тэр ч тийм л дээ. /инээв/ Байсхийгээд намын хурлаар хэлэлцэгдэнэ. Намын хороон дээр дуудагдана. Намтайгаа байх уу, адуутайгаа байх уу гээд л асууна.
-Тэгэхээр нь юу гэхэв?
-Намаасаа хөөгдөж болохгүй. Ядаж л үр хүүхэд маань сургууль соёлд явж чадахгүй болно. Тиймээс “намтайгаа байна” гэж хэлэхээс өөр сонголт байхгүй.
-Тэгээд яаж морио уяхав?
-Хүн аргыг нь олно ш дээ. Хүн гуйна. Өөрийнхөө морины цомцого сүүлийг нь ч боож чадахгүй, баригдчихна гээд. Бас л хатуу цаг шүү. Гэхдээ их сонин тэр үед миний морьд сайн давхидаг байсан. Хавчигдмал байдал үгүй болоод одоо л онд морио тааваараа уяъя гэтэл урьдынх шигээ давхихгүй байгаа. /инээв/ 1986 оны аймгийн наадамд миний гурван морь айрагдчихаад бөөн баяр хөөр болоод морьдоо хөтлөөд стадионд орлоо. Тэгсэн аймгийн дарга над руу муухай муухай хараад л “энэ нөхрийг харж байна уу? Сэхээтэн хүн байж, яг хөдөөний хүн шиг” гэж хэлж байсан юм. Би одоо хэр нь тэр үгийг мартдаггүй юм. Монгол хүн монгол дээлээ өмсөхөд л тэгж ад үзэгддэг байсан цаг шүү дээ. Тэгсэн манай хэлтсийн дарга намайг дуудаад “за чи яах гэж дээлтэй стадионд морь хөтлөөд орж байгаа юм бэ? Аймгийн намын үүрийн товчоогоор орох нь байна шүү дээ” гэж билээ.
-Тэгээд дуудагдсан уу?
-Дуудагдсан. Тэд нар асуудагаа асуугаад, би хэлдэгээ хэлээд гарсан. /инээв/
-Дээл өмсөхөд дуудагдаж байгаа чинь, морь яриад суувал бас зэмлэгдэх нь ээ?
-Нэгнийдээ цуглаад нууцаар ярина. Тэгэхгүй бол ажил төрөл алдагдуулсан. Бусдыг уруу татсан гээд бөөн асуудалд орно шүү дээ. Тэр үеийг бодвол одоо үнэхээр сайхан болж дээ. Одоо бол морь уядаг. Монгол хувцсаа өмссөн хүн илүү сайхан харагдаж байгаа юм биш үү?
-Хатуу цаг үед таны морьд сайн давхидаг байсан гэлээ. Магадгүй нутгаасаа хурдан морь авчирч уралдуулдаг байсан уу?
-Хамгийн анх Халхголоос нэг соёолон үрээ авсан гэж дээр ярьсан шүү дээ. Тэрний дараа төрсөн нутаг Сүхбаатар аймгийн Халзан сумаасаа нэг үрээ авчирсан. Тэр бол сумынхаа 50 жилийн ойд түрүүлсэн Чилхаагийн хээр азарганы төл байгаа юм. Тэгээд түүгээрээ азарга тавьж, Шагдарын Бямбаа гэдэг хүний адуунд тавьсан.
-Аймгийнхаа баяр наадмаас анх айраг түрүү хүртсэн нь хэдэн он бэ?
-Анх Сүхбаатар аймгийн Дарьгангын гаралтай ухаа халзан хязаалангаа аймгийн наадамд айрагдуулсан. Энэ олон жил морь уяхдаа аймгийн наадмаас ганц ч түрүү авч үзээгүй хүн дээ би. Хоёр аман хүзүү, 14 айраг хүртсэн амжилтаараа 2002 онд аймгийн Алдарт уяач цол хүртсэн. Дээр ярьсан шүү дээ. Нэг жилийн наадмаас гурван айраг хүртсэн гээд. Тэр жил буюу 1986 онд манай аймаг анх удаа түрүүлж айрагдсан мориндоо медаль өгсөн юм. Тэгэхэд би шүдлэн, хязаалан, соёолон айрагдуулж, одоогийн аймгийн Алдарт уяач Алтангэрэл хоёр морь түрүүлгэж, нэг морь айрагдуулдаг юм. Тэгээд хоёулаа цоллогоон дээр гурав гурван морь хөтөлчихөөд зогсож байхдаа “арай зүүдлээгүй байгаа даа” гэж ярьж байлаа. Алтангэрэл маань надтай харьцуулшгүй мундаг уяач ч бид их сайхан нөхөрлөдөг найзууд байгаа юм.
-Танай өрөөнд орж ирсэн цагаас хананд өлгөөтэй хүүхдийн бакал нүдэнд тусаад байх юм. Хурдан морьдын медальтай эн зэрэгцэн тахигдсан нь ямар учиртаи гутал вэ?
-Ах нь уул овоо байгалиа шүтдэг, ертөнцийн фиолософийн үнэн хүчинд итгэдэг хүн. Монгол улсын төрөлхийн онц содон авьяастан зурхайч гэсэн цол хэргэмтэй. Олон түмнийхээ сайн сайхны төлөө хийнэ гэснээ хийж чадна гэж боддог.
Энэ гутал бол миний даллаганы сав байгаа юм. Миний гэр бүлийн хүн залуудаа бурхны оронд яваад, би том хүүгийндээ амьдардаг юм. Хүү маань гурван охинтой. Хүү бэр хоёр маань “та бусдыг үр хүүхэдтэй болгоод л байна, бид хоёрыг хүүтэй болгож, өөрийнхөө гал голомтонд хүү авчраач” гэдэг байсан юм. Хүний итгэл гэдэг маш чухал. Хүн итгэлтэй байж юм бүтээдэг. Тийм болохоор би хүүхдүүдээ “Дарьгангын Алтан-Овооны наадамд надтай хамт яваад, уул овооноосоо үр ачаа гуйгаад ир. Тэгвэл голомт сахих сайхан хүүтэй болно” гэж хэлсэн. Тэгээд л 2008 оны Алтан-Овооны наадамд хамт явсан юм. Тэгэхэд нэг сайн санаат хүний машинд суучихаад морь дагаж явтал машин мургинаад сонин яваад болдоггүй. “Яасан бэ” гэтэл нэг хүүхэд гутлаа хаячихаж, дээгүүр нь гарчихлаа гэж байна. Тэгэхэд би “овоо надад хүү хайрлаж байгаа нь тэр. Машинаа зогсоогоорой хүү минь” гэж хэлээд шороон дундаас энэ гутлыг шүүрч аваад машиндаа суусан юм. Тэгээд түрий рүү нь гараа хийсэн чинь хав халуунаараа хүүхдийн шивэрний үнэр нь ч гараагүй байсан. Би чинь бөөн баяр болоод “овоо минь надад ингээд хүү өгдөг юм байна” гээд гутлынхаа шороог сайхан гөвөөд өвөртөлчихсөн. Тэгээд гэртээ авчраад даллаганы сав болгочихсон нь энэ.
-Гол нь та бүхний хүсэл биеллээ олсон уу?
-Бололгүй яахав. Намар нь манай бэр бие давхар болоод, хавар нь сайхан хүүтэй болсон. Хурдан морь унана даа. Өвөө нь хурдан морины хүүхэдтэй болсон. /инээв/
-Сонирхолтой бас сайхан түүх байна. Төрийн тахилгат хайрханы хишиг, ач хүү тань таны хурдан хүлгийн хийморийг дуудах бизээ. Та бүхнийг хурдан тууртын босоо цагаан хийморь өнөд ивээж байг.
А.Тэлмэн

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна