ММСУХ-ны зөвлөх А.Баярмагнай: Хурдан морио өөрийнхөө хүүхдээр унуул
Тэлмэн
2013 оны 4-р сарын 28 -нд
Монголын хурдан морины уралдааны хөгжлийн бодлогыг сүүлийн 20-оод жил тодорхойлж байгаа цөөхөн эрдэмтний нэг, адуу судлаач, доктор, ММСУХ-ны зөвлөх А.Баярмагнайтай уулзаж, цаг үеийн сэдвээр ярилцлаа.
-Морин уралдааныг тойрсон олон талт асуудлууд сүүлийн үеийн халуун сэдвүүдийн нэг болоод байна. Энэ бүхнийг та хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Хурдан морины уралдаан гэдэг Монголын нийгмийн нэг үзэгдэл юм. Үүнийг тоохгүй, анзаарахгүй явсан үе бий. Харин одоо бол ямар нэг хэмжээгээр нийгмийн сэтгэлзүйд нэвтэрч давхарга болгон анхаарч байна. Төр засаг нь, түмэн олон нь, засаг захиргааны байгууллагууд, төрийн бус байгууллагууд нь ч анхаарч байна. Өөрөөр хэлбэл хурдан морины уралдаан гэдэг нийгмийн нэг үзэгдэл өнөөдөр монголын нийгмийн харилцааны чухал бүрэлдэхүүн болчихож. Энэ бол маш зөв юм. Гэхдээ энэ үзэгдлийнхээ мөн чанарыг танихгүй байна уу даа гэж бодогдоод байна.
-Тухайлбал?
-Үндэсний хурдан морины уралдааны эрх зүйн орчинг сайжруулъя, тусад нь хуультай болгоё гэж ярьж байгаа нь зөв. Хууль эрхзүйн орчныг улам боловсронгуй болгох сонирхолтой хууль тогтоогч нар олон байна. Тэдний дунд хурдан морины уралдааныг эрхэмлэн хүндэтгэдэг, чин сэтгэлээсээ мэдэрдэг, соёл, үндэсний өв гэж ухамсарладаг гишүүд олон байна. Гэтэл энийг мэдэрдэггүй гишүүд бас байнаа. Энийг үндэсний юм, манай юм, соёлын өв, даяаршлын их тоосон дундаас Монгол гэж танигдах цөөхөн юмны нэг нь хүүхэд унаад уралдаж байгаа морин уралдаан юм шүү гэдгийг зүрх сэтгэлээсээ мэдэрдэггүй өөр нэг хэсэг бас байна. Эрчүүд цэргийн алба хааж, өдөр өдрөөр невалд гардаг шүү дээ. Тэрэн шиг УИХ-ын гишүүд маань дөрөв дөрвөн жилээр сонгогдож, хууль боловсруулж баталдаг. Харин баталж байгаа хуулиа өөрсдийн эрх ашигт тохируулах бус, хэдэн арван жилийн турш Монгол улсын хэмжээнд мөрдөгдөх хууль хийх ёстой гэдгээ мэдрэхгүй байна. Өөрөөр хэлбэл үзэгдлийнхээ мөн чанарыг гүйцэд мэдэхгүй учраас олны анхааралд орсон сэдвийг барьж хууль санаачилсан болж, өөрөө хүн амьтанд танигдах гэсэн явцуу эрх ашиг яваад байх шиг. Монгол улсын тусгаар тогтнолын баталгаа болсон энэ их өвийг сүйтгэж шатаагаад ч хамаагүй тэрнийхээ гэрэлд өөрөө тодрох гэсэн хэсэг хүмүүс байх шиг. Хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай телевизийн шууд нэвтрүүлэгт ороод Баянсэлэнгэ гишүүний хэлсэн үгийг шууд тэгж ойлгож байгаа. Хурдан морины хүүхдэд уралдааных нь өглөө “гуравхан балга ус” өгдөг. Уяачид хүүхдээр хурдан морио унуулахын тулд “өсөлтийг нь зогсоодог” тариа хийдэг гэж телевизээр ярилаа шүү дээ. Энэ хүнд ямар баримт, ямар судалгаа байгаа болоод ийнхүү хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтийг цочроож байгаа юм. “Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэдэг. Эрхэм гишүүн болгоомжгүй хэлсэн үгээрээ Монголын 40,000 гаруй уяачдын нэр хүндэд шууд халдаж байна. УИХ-ын гишүүн чуулганы танхимд хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй ч гэсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан олон нийтийг ташаа мэдээллээр цочроосон бол түүнийхээ төлөө хариуцлага үүрэх учиртай. Эсвэл өөрийнхөө ярьсан зүйлийг батлах ёстой. “Тийм уяач, тийм хүүхдэд, тийм нэртэй тариа хийж өсөлтийг нь зогсоосон байна. Тэр гэдэг уяач хүүхэддээ гурван балга ус өгч уралдуулсан байна” гээд.
-Таны ярьж буйтай санал нэг байна. Гэвч хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах асуудалд анхаарал хандуулж, арга хэмжээ авах цаг нь болсон гэж бодож байна?
-Хүүхэд эндэх тохиолдол ховор боловч байдаг харамсалтай зүйл. Тэгтэл хүүхдийн эрхийг хамгаалдаг төрийн бус байгууллагын нэг нөхөр “сүүлийн хэдэн жилийн дотор 20 хүүхэд нас барлаа” гээд худал яриад байна билээ. Таван хүн нийлж төрийн бус байгууллага байгуулчихаад, цаад үзэгдлийнхээ мөн чанарыг мэдэхгүй байж, монголынхоо соёл уламжлалын эсрэг юм яриад байж бас таарахгүй байх. Соёл уламжлал дотор бэрхшээлтэй ч юм байна, зовлонтой ч юм байна. Сайн муу хоёр нийлж сав дүүрдэг шүү дээ. Тэгэхээр бид тэр бэрхшээлийг нь давж, саарыг нь арилган, сайныг нь хөгжүүлэх учиртай юм. Монголчууд бидний өвөг дээдэс хэдэн мянган жилийн турш энэ өв соёлыг зөв аятайхан аваад ирсэн хүмүүс. Бидний үед тэр нь тасарч болохгүй биз дээ. Нийгэм цаг үеийн шаардлагаар хурдан морины уралдааныг тойрсон олон талт асуудлууд гарч, түүнийг зохицуулах хууль эрх зүйн зохицуулалт шаардлагатай байгаа нь үнэн. Тиймээс үүнийгээ тал бүрээс харж тунгаагаад, хаа хаанаа ашигтай хуулийг л гаргах хэрэгтэй. Есөн эмэгтэй гишүүний Ерөнхий сайдад өгсөн ес билүү 10 зүйлтэй албан бичгийг би үзсэн. Дэвшүүлж тавьж байгаа болон шийдэх гэж байгаа асуудлуудаа тэр бичигтээ багцалсан байна лээ. Тэгэхээр шинэ гарах гэж байгаа хуулийн концепци, үзэл баримтлал тэр болох нь байна шүү дээ. Тэгтэл тэр бичгийг харахаар эмэгтэй хүний сэтгэлийн хөөрлөөр бичсэн нь шууд ажиглагдаж байгаа юм. Тэр бол нэг л өнцөг нь шүү дээ. Дорно дахины философид үнэн гэдэг ганцхан ч 108 талтай гэж байдаг. Түүн шиг хурдан морины уралдааныг эх хүний сэтгэлийн үүднээс харах нь нэг л тал. Цаана нь 107 өнцөг байна шүү дээ.
-Эмэгтэй гишүүдийн санаачилсан хуулийн төсөлд жишээлбэл юу туссан байх юм?
-Бүсийн уралдааныг байхгүй болгох хэрэгтэй гэсэн байна лээ. Цаашлаад Засгийн газрын тогтоол гаргаж морь уралдуулах ямар хэрэг байна гэсэн байсан л даа. Тэдний нүдээр харахад Засгийн газраас тогтоол гаргаж морь уралдуулах хэрэггүй юм шиг харагдаж болно. Одоогийн мөрдөж буй хууль эрх зүйн орчноороо Засгийн газраас тогтоол гаргаад, бүсүүдэд хурдан морины уралдааныг хийлгэж байгаа. Яагаад үүнийг хуулинд тусгасан юм бэ гэдгийг тэр есөн гишүүн дотор бодож судалсан хүн үнэндээ байхгүй юм шиг. Шуудхан хэлэхэд есөн эмэгтэй гишүүн дотор Монголын хурдан морины уралдааны нэг хэлбэр болсон бүсийн уралдаан гээч юмыг ойлгох хүн ер нь алга. Оюунхорол морь унаж чаддаг, Оюунгэрэл морь унаж чадах байх, хөдөө өссөн гэнэ билээ. Бусад нь ч мэдэхгүй дээ. Тийм байж Монголын нийгмийн эмзэг, чухал үзэгдэлд хариуцлагатай хандах хэрэгтэй. Зөвхөн энэ дөрвөн жилд мандат авсныхаа хэрээр дур зоргоороо аашилж болохгүй. Яагаад бүсийн хурдан морины уралдаан гээч юм Монголд байхгүй байсныг сүүлийн 20-иод жил буй болгоод хийгээд ирэв ээ гэхээр энэ бол ардчилал шинэчлэлийн ач буян. Бүсийн хурдан морины уралдаан гээч ямар учиртай юм гэдгийг тайлбарлая л даа. Өнөөгийн улсын баяр наадмын хурдан морины уралдаан гэдэг чинь “улсын” уралдаан бишээ.Улсын нийслэлд зохион байгуулагддаг болохоор нь улсын наадам гэж нэрлээд заншчихсан л байхгүй юу. Би дээр хэлсэн Төв аймгийн Улаанбаатар хотыг тойрсон хэдхэн сумын морьд л уралддаг гэж. Тийм учраас уяач нарт алдар цол олгодог болоод ирэхээр Төв аймгийн хэдэн өвгөчүүл л цол аваад байдаг. Тэгсэн хэр нь Дорнодын Халхголын хязгаарт, Баян-Өлгий аймаг, Хөвсгөл, Өмнөговьд байгаа уяач нар чинь адилхан л хурдан морь уядаг атлаа улсын цол авч болдоггүй. Нийслэлээс хол оршдог нь тэдний буруу биш биз дээ. Энийг нь арилгах гэж л улсын наадмын хурдан морины уралдаанаас чанар, чансаа, оролцдог морьдын тоо, хэмжээ хүрээгээрээ дутахааргүй 4-5 уралдааныг жил тутам Засгийн газрын тогтоолоор зохион байгуулаад, түүнд амжилт гаргасан уяачдад улсын цол олгодог тогтолцоог бий болгосон. Өөрөөр хэлбэл бүсийн уралдааныг зохион байгуулснаар монгол орны өнцөг булан бүрт байгаа уяачдын хөдөлмөр үнэлэгдэх боломжтой болсон. Хоёрдугаарт бүсийн хурдан морины уралдаан яагаад чухал юм бэ гэхээр нөгөө яриад байгаа дур зоргоороо хийдэг уралдаануудыг хязгаарлах зорилготой юм шүү дээ. Монгол улсын хэмжээнд зөвхөн төрийн баяр наадмаар гэхэд 360 гаруй уралдаан болдог. Нэгэн зэрэг наадаад бүгдийг нь 7 сарын 11-12 ны хоёр өдөр багтааж байна. Тэгэхгүй цувуулаад хийнэ гэвэл бараг бүтэн жилжин уралдана. Жилдээ ганц болдог тэр уралдаанд уяачид, унаачид наадамчдын сэтгэл ханахгүй, хэн дуртай нь жалга довондоо уралддаг. Энэ бүх уралдаануудыг чинь замбараатай, системтэй болгохын тулд бүсийн хурдан морины уралдааныг зохион байгуулдаг болсон. Өөрөөр хэлбэл тэр олон жижиг уралдааныг нэгтгэж зохион байгуулалтанд оруулж өгч байгаа юм шүү дээ. Бүсийн хурдан морины уралдааны энэ мэт ач холбогдлыг мэдэх ойлгох хэрэгтэй л дээ. Мэдэхгүйгээ үгүйсгэж, чадахгүйгээ дайсагнаж болохгүй шүү дээ.
-Үндэсний баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгах унаач хүүхдийн насны байдлын талаар салбар холбоодын удирдлагууд өөр өөр байр суурьтай байх шиг байна лээ. Таны хувьд хурдан морь унаач хүүхдийн хамгийн тохиромжтой нас хэд вэ?
-Монгол хүүхэд хичнээн багасаа л морь унаж сурна төдий чинээ моринд сайн болдог. Үнэн нь тэр юм. Морь хүүхэд хоёрыг хооронд нь ижилсүүлэх, ээнэгшүүлэн дасгах ажлыг одоо манай залуу уяачид, залуу уяачдаар морь уяулж байгаа улс төрч, бизнесменүүд мэдэхгүй байна л даа. Айж байгаа бол тэр хүүхдийг тухайн морины нуруун дээр тавих хэрэггүй. Морь хүүхэд хоёр бие биенээ таниад, хүүхэд мориноос айхаа байгаад ирдэг, тэр үед нь унуулна шүү дээ. Хурдан морь унах хүүхэдтэй ажилладаг үндэсний тогтолцоо байна л даа. Жишээ нь, манай эцэг хурдан морь унаж байгаа хүүхэддээ өдөр болгон өөр морь барьж өгч унуулдаг байсан. Уяж байгаа хурдан морьд нь уяан дээрээ байхад тэднээс өөр морь барьж өгч хүүхэддээ унуулах нь байна шүү дээ. Уяж байгаа морийг тэр болгон унаж ухасхийгээд байхгүй. Харин унуулахаар барьж өгсөн морийг хаа хамаагүй унаж, хонь хурга эргүүлэхээс эхлээд босон суун ухасхийгээд байхаар хүүхдэд хөдөлгөөний эвсэл дадал сууна биз дээ. Энэ мэтийн юм одоо байхгүй болчихож. Бизнесменүүд нэг л их үнэтэй хурдан морь уяулаад байдаг. Тэгсэн хэр нь унааны морьгүй. Хүүхэд уяа морио хөтлөөд тойруулах морьтой л байх ёстой. Хүүхдийн насны тухайд бол ойчихоо хүрвэл 7-той ч ойчно, 8-тай ч ойчно, 10 гарсан хойноо ч ойчно. 20 гарсан залуу давхиж яваад ч ойчдог шүү дээ. Тэгэхээр тэр бол эрсдэл. Эрсдлээс хамгаалахын тулд насыг жаахан өндөрсгөж болно. Тэгэхдээ 10 нас хүргээд морь унуулна гэвэл морь унаж сурдаггүй юм даа. 4-5 настайдаа л морь унаж сураагүй бол хожим нь “морин дээр сууж” сурна уу гэхээс биш, морь унаж сурдаггүй юм. Намайг Гонконгд явж байхад 15-16 настай хятад хүүхдүүд морь унаж сурна гээд хичээллэж байсан. Би “та нар морь унаж сурахгүй” гэсэн чинь дасгалжуулагч нь гайхаж байна лээ. Тэд морин дээр сууж л сурна. Монгол хүний хувьд морь унана гэдэг өөр ойлголт. Морьтойгоо нэг цул зүйл болно гэсэн үг юм. 2003 оны баяр наадмын тухай хуулинд найман наснаас дээш гэж оруулж байсан юм. УИХ-ын гишүүд маань багаасаа морь унаж байсан нэг УИХ-ын гишүүнээс “чи хэзээнээс морь унасан бэ” гэж асуугаад нөгөөдөх нь долоотойгоосоо гэж хэлэхээр нь “долоотойгоос” гээд оруулчихсан байсан.
-Баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгад уяачдын алдар цолны холбогдолтой хоёр ч шинэчлэлийг хийхээр тусгасан байсан. Жишээлбэл Дархан Тод манлай цолыг шинээр бий болгох тухай асуудал байна?
-Дээр телевизээр ярихдаа би нэр төрийн өмнөөс бизнес хийж байгаа нэг хэсэг байна гэж хэлсэн шүү дээ. Тэр нэр төрийн бизнес чинь л наадах чинь явж байгаа юм. Бөхчүүдэд олон зуун жил цол өгөөд ирсэн, төрийн бодлого ч тэрэнд нь нөлөөлсөн. Суманд үзүүрлэсэн бөх сумын начин, түрүүлвэл сумын заан, тэрнээс дээш цол байхгүй. Аймагт бол аймгийн Арслангаас дээш цол байхгүй. Улсад бол Аварга, Дархан аварга гээд ... маш эмхэрсэн, эрэмбэлэгдсэн сонгомол тогтолцоо байгаа биз. Үүнийг Манж нар эвдээд 5, 6 давсан бөхчүүдэд нэг адил, 7,8 давсан бөхчүүдэд бас нэг адилхан цол өгдөг болгочихсон. Тэр бол монголчуудыг хооронд нь хагаралдуулах гэсэн Манжийн төрийн бодлого юм. Бөхийн цол тийм бэрхшээлийг даваад ирсэн сонгомол тогтолцоо. Уаячдын цол бол хорин хэдхэн жил болж байна. Тэгэхээр улам боловсронгуй болгох хэрэгтэй. 2003 онд баяр наадмын тухай хуулинд алдар цолны асуудлыг тусгахдаа Монгол улсын Алдарт, Манлай, Тод манлай уяач гээд, дээр нь яваандаа Дархан манлай гэж цолыг буй болгоно гэж тооцож байсан юм. Дархан тод манлай биш шүү. Бөхийн цол Аварга, Даян аварга, Далай аварга, Дархан аварга гээд явдаг шүү дээ. Тэрэн шиг уяачийн дээд цол Манлай, Тод манлай, Дархан манлай гээд явбал зүгээр юмуу. Цаашдаа Дархан манлай уяач гэдэг цол бий болно л доо. Тэгэхдээ энийгээ Тод манлайн амжилтаас үл ялиг ахиулан ялгарч болохгүй, босго нь өндөр байх ёстой. Уг нь 2007 оны 7 сарын 7-нд наадмын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай УИХ-аар хэлэлцсэн. Тэр хуулинд орох нэмэлт өөрчлөлтийг бид хоёр жил гаруй хэлэлцээд Тод манлай уяач гэдэг цолны болзолыг нэлээд өндөр босго тавьж 10 түрүү, эсвэл 20 айраг хүртсэн байна. Түүний 50% нь дээд хоёр нас байна. 50% нь унаган мориор үзүүлсэн амжилт байна гэж тусгасан байсан. Харамсалтай нь яг хуулийн заалтыг авч оруулсан хүн маань оронд нь эхний 10 морийг радиогоор зарлана гэх мэтийн юм хийчихээд орхичихсон байсан юм. Зөрчил бас байна шүү дээ. Зөрчилгүй газар гэж хаана ч байхгүй. Жинхэнэ морь уядаг уяачдаа дэмжих бодлого барьж байсан юм. Гэтэл яг хууль болоод батлагдаад гараад ирэхдээ өөр санаа бодолтой өөр улсын гараар ороод уядагийнх нь төлөө биш, уяуулдагийнх нь төлөө болоод гараад ирэх ч явдал байна.
-Яг энэ асуудалтай холбогдуулан асуухад уяач эзэн хоёрын тухай маргаан байнга дэгддэг. Энэ асуудлыг анхны хувилбарт хэрхэн тусгасан байсан юм бэ?
-Хуучин уяач өөрөө өөрийнхөө морийг уяж ирээд цолоо авдаг байсан бол сүүлийн үед эзэн гэдэг хүн гараад ирсэн. 2003 онд анх баяр наадмын тухай хууль батлагдахад эзэн гэдэг ойлголт гараад ирчихсэн байсан л даа. Гэхдээ л бид уяачид цол өгнө гэж оруулсан. Тэр үед чинь хурдан морины уралдааны комисс морь бүртгэхдээ “эзэн нь хэн бэ?” “уяач нь хэн бэ?” гэж аль алиныг нь бүртгэдэг байв. Тэгтэл сүүл рүүгээ хурдан морины комисс уяачийг биш эзнийг нь бүртгэдэг болчихсон. Энэ бол уяачийн төлөө бус уяулдаг хүмүүсийн төлөөх бодлого юм. Манай төрийн бус байгууллагын бодлого уядаг хүмүүсийн төлөө байхад хурдан морины комисс гэдэг биднээс дээд төрийн байгууллагынх нь бодлого уяулдагийнх нь төлөө болчихоод байна. Ийм л бодлогын зөрүүтэй юм яваад байгаа юм. Гэхдээ хурдан морины төлөө сэтгэл зүрхээ, цаг заваа, мөнгө хөрөнгөө зориулаад яваа улсыг ямар нэг хэмжээгээр урамшуулах ёстой. Уяач нь цолоо аваад дээд цолонд хүрсний дараагаар эзэн нь цолоо авч болно. Тэгсэн хүн зөндөө бий л дээ. Тэгтэл сүүлдээ бүр замбараагаа алдаад уяачаасаа өмнө өөрсдөө цолоо аваад байдаг болж. Энэ бол бодлогын завхрал. Улсын наадмыг харж байхад тийм компанийн захирал тэрний морь гээд байхаас биш уяачийн нэр гарахгүй байна. Манай энэ парламент сонгодог парламент биш байна ш дээ. Энэ дотор чинь бүх юмыг өөрийнхөө эрх ашигт зохицуулах гэсэн хэсэг хүмүүс байна. Бүх хэлэлцэж байгаа хуулиа өөрийнхөө мэдлэгийн хүрээнд сэтгэж, өөрийн өнцгөөс харж, өөрийн болон бүлэглэлийнхээ эрх ашигт нийцүүлж гаргадаг явцуу бодолтой улс бишгүй л байна. Баяр наадмын тухай хууль, хурдан морины тухай хуулийг өөрөө энд дөрвөн жил сууж байх цагтаа өөртөө ашигтайгаар хийгээд гаргачихъя гэсэн бодолтой гишүүд ний нуугүй хэлэхэд зөндөө байна. Өчигдөрхөн нэг зураг төсөл хэлэлцснийг би бүр нэгдүгээр эх булгаас сонслоо. 35 тэрбум төгрөг гаргаж байгаад Хүйн долоо худагт тойруулгын зам засаад, тэрэндээ тойрч уралдах юм гэнэ. Тэгэхдээ морин тойруулга биш юм шиг байгаа юм. Тойрч уралдана гэдэг монголын соёл уламжлал биш. Энэ нь УИХ, хотын захиргаа хавийн санал гэсэн байхаа. Тэгэхээр энийг санаачилж оруулж байгаа улсуудын компани бариад 35 тэрбум төгрөгийн учрыг олох байх. Тээр жил Хүйн долоон худагийг тохижуулах тухай асуудал бас яригдаж улсын төсвөөс 117 сая төгрөг төсөвлөж “Аравгар хээр” холбооны данс руу шилжүүлсэн. Засгийн газрын хуралдаанд нь оролцож байсан болохоор би бүр мэдэж байна. Одоо тэгээд хийчихсэн юм хаана байна. Гарааны төхөөрөмж мэтийн юм хийсэн байх. Тэрийг хийхэд их сайндаа л 4-5 сая төгрөг орно биз дээ. 110-н хэдэн сая төгрөг хаачдаг юм бэ? Энэ 35 тэрбум гэдэг чинь тэрний хойноос л явна. Өөрсдөө мөнгө идэхийнхээ, өөрсдөө дахин сонгогдохынхоо шалтаг болгож энэ морин уралдааныг ашиглаж болохгүй ш дээ. Ийм л юмыг би хэлмээр байна.
-Шинэчилсэн найруулгын төсөлд тусгагдсан өөр нэг анхаарал татсан асуудал наадамд 75% буюу түүнээс дээш хувийн цустай монгол адууг уралдуулна гэсэн заалт юм. Энэ заалтыг хэрэгжүүлэх боломжтой юу?
-Тоон үзүүлэлтийн өнцгөөс л хандсан хандлага л даа. Хэрвээ ийм зүйл заалтыг хэрэгжүүлье гэж бодож байгаа бол шат дараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх ёстой. Эхлээд монгол адуугаа дэлхийн адууны үүлдэрт бүртгүүл. Дараа нь бүртгэлжүүлж паспортжуул. Бүгдийг нь биш юм аа гэхэд ядаж уралддаг морьдоо. Монгол адуу өслөө гээд 3 сая хүрдэггүй, багаслаа гээд 2 саяас буурддаггүй мал байгаа юм. Энэ дотроос уралдаж байгаа нь давхардсан тоогоор жилд 300 мянга орчим. Тэгэхээр уралддаг хэд нь нийт адууныхаа 10 хувийг л эзэлж байгаа биз дээ. Тэднийг ядаж паспорттай болгочих хэрэгтэй. Тэгээд дараа нь тэгж ялгаж болно шүү дээ.
-Монголын морин уралдааны хууль эрх зүйн хүрээг шинэчлэхээс гадна нийгмийн сэтгэл зүйгээ эмчлэх маш том шинэчлэл хийх ёстой юм шигээ. Ний нуугүй хэлэхэд морин уралдааныг өв соёл гэх үзэхээсээ илүү баячуудын зугаа цэнгэл гэж үздэг гэсэн давамгайлж байх шиг санагддаг шүү?
-Чи хэдэн онд төрсөн билээ?
-1980
-10 нас хүртлээ социаслист үзэл суртлаар хүмүүжсэн гэсэн үг. Тэгэхээр одоо амьдарч байгаа хүмүүсийн маань ихэнх нь л социализмын үеийн бүтээгдэхүүнүүд. Социализм гэдэг маань хувийн өмчийг үзэн яддаг нийгэм шүү дээ. Тэр нийгмийн үед үзэл бодол нь тогтчихсон хүмүүс наадам үзээд сууж байна. Гэтэл телевизээр хурдан морины уралдаан тайлбарлахдаа морины давхил, уралдааны тактикийг ярихаасаа өмнө тэр компанийн захирал тэрний морь, тэдэн төгрөгөөр тийм тийм морь худалдаж авсан, бараг дансандаа төчнөөн төгрөгтэй гэх нь холгүй юм ярьж байна. За хааяа нэг морины зүсийг хэлж байгаа нь морийг таньж байгаа хүн болох гээд байгаа юмаа даа, зайлуул. Ийм юм яриад байхаар нөгөө социализмын үед амьдарч төлөвшсөн, хувийн өмчийг үзэн ядах сэтгэлгээ яс маханд нь шингэчихсэн, одоо арай гэж нэг юм зах зээлийн сэтгэлгээ рүү орж байгаа дийлэнх үзэгчдийн чинь дургүйг нь хүргэнэ биз дээ. Тэгээд л “”муусайн баячууд” гээд эхэлж байгаа юм. Одоо монгол улсад нийт 40-өөд мянган уяач байна гэсэн судалгаа байдаг. Тэгвэл баячуудын гээд байгаа гал чинь албан ёсны бүртгэлтэй 35 л байна. За бүртгэлгүйтэйгээ нийлээд дөчин хэдэн гал болж байгаа биз. Тэгэхээр нөгөө баячууд чинь нийт уяачдын бараг л мянганы нэг хувийг л эзэлж байгаа биз дээ. Юм болгоныг тал талаас нь харж, бодож зөв бодлогоор зөв зохицуулж авч явмаар байгаа юм.
-Дээр ярьсан хурдан морь унаач хүүхдийн асуудал дээр нэмээд асуухад унаач хүүхдүүдийг нэгдсэн журмаар бэлтгэвэл яасан юм бэ гэдэг саналыг зарим нь дэвшүүлдэг. Яагаад гэхээр морь унах хүүхэд олдохоо байлаа гэдэг үг хот хөдөөгийн аль ч уяачийн амнаас гарч байна шүү дээ?
-Унаач хүүхэд олдохгүй байна гээд байгаа хүмүүс өөрийнхөө хүүхдээр морио унуул. Хүний хүүхэд гуйгаад явах юм бол яаж олддог юм. Уяач эрхэмээ, УИХ-ын гишүүн гуай, эрхэм бизнесмен гуай та өөрийнхөө хүүхдээр морио унуул. Өөрийнхөө хүүхдээр унуулбал таньд хүүхэд хайх шаардлага байхгүй. Эрэгтэй ч байна уу, эмэгтэй ч байна уу тэр хүн хүүхэдтэй л байгаа шүү дээ. Харин нэгдсэн сургалтын тухайд, монгол хүн хүүхдээ бэлтгэлгүйгээр морин дээр гаргадаггүй. Нэгдсэн журмаар бэлдэх хэрэггүй, унаач бол шавь сургалтаар бэлтгэгддэг юм. Өөрийнхөө хүүхдийг л бэлд, бүр багаас нь 4-5 настайгаас нь морь унуулж сургаж байгаад 7-8 нас хүрэхээр нь хурдан морь унуул. Өөрийнхөө хүүхдээр даагаа сургуул, малаа хариулга, тэр чинь жинхэнэ бэлтгэл. Монгол хүн морь унаж сурахдаа нэгдсэн сургуульд сурна гэдэг бол ёстой инээдтэй явдал. Битгий инээдтэй юм ярь гэж тэр хүмүүстээ хэл. Хэдэн мянган жил шавь сургуулиар яваад ирсэн юм. Хүүхэд олдохгүй бол өөрийнхөө хүүхдээр унуул, тэгвэл чамд олдоно гэж хэлэх байна.
-Цаг үеийн халуун сэдвээр илэн далангүй ярилцсан танд баярлалаа.
А.Тэлмэн

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна