Монгол төрийн их баяр наадамд гурван үеэрээ морь айрагдуулсан Падынхан


Богд хаант Монгол улсын хамгийн сүүлийн Засгийн газрын Ерөнхий сайд Манзушир хутагт Цэрэндорж бол төр, шашны томоохон зүтгэлтэн, тухайн цагийн нийгэмд асар их нөлөөтэй нэгэн байсан байна.
Ар халхын тамгатай 13 хутагтын нэг, түүний дотроос голын долоон хутагтын нэг энэ хүний шавь нарын сүүлч нь өнөөгийн Төв аймгийн Сэргэлэн сумын хууччуул, өвгөд хөгшид юм аа.
Манзушир хутагт өөрөө соён гэгээрүүлэгч, баяр наадмын хурдан морины уралдааныг дэмжин хөгжүүлэгч байжээ. Ийм ч учраас энэ нутгийн ард олон хэдэн үеэрээ морь уян хурдлуулж ирсэн уламжлалтай.
Сүүлийн 250 орчим жил Богдын даншиг болон улсын их баяр наадам бараг л энэ сумын нутаг дээр, эсвэл зэргэлдээх нутаг дээр болж ирсэн нь эднийхэнд хурдан морины уралдааныг эрхэмлэн дээдлэх сэтгэл зүй бүрдэхэд ихээхэн нөлөөлсөн юм. Миний сайн мэдэх ХХ зууны 60-80-аад оны үед улсын наадамд 300 гаруй их насны морь уралдахад л түүний лавтайяа тэн хагасаас илүүг нь энэ нутгийн уяачид эмээллэж мордуулсан байдаг.
Тэгээд ч ХХ зууны туршид энэ нутгаас улсын наадамд 60 шахам морь түрүүлж 200 гаруй морь айрагдсан нь чухамхүү үнэмлэхүй дээд амжилт билээ. Мөн улсын их баяр наадамд өвөг эцэг, аав, хүү гурав гурван үеэрээ тасралтгүй морь айрагдуулсан нэгэн төрлийн сод амжилтыг энэ нутгийн уяач Наваанмөрийн Пад, Падын Цэдэв, Цэдэвийн Мэндсайхан нар тогтоосныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Наваанмөрийн Пад гуай бол удам угсаагаараа Манзушир хутагтын шавь бөгөөд ХХ зууны эхэн үеийн Монголын үндэсний томоохон хөрөнгөтнүүдийн нэг байсан юм. Ар Халхын зартай баян Н.Пад гуай өөрийн хөрөнгө, мал сүрэгт түшиглэн дорвитой томоохон ажил нилээдийг хийсний нэг нь “ Их шавийн” гэж нэрлэгдэх болсон хурдан адууны бэсрэгхэн боловч хүчтэй угшлыг бүрдүүлсэн явдал юм.
1900-аад оноос эхлэн тодорхой зорилго тавин, алхам алхмаар, бодлоготой ажилласны үрээр 1920-иод он болоход тэдний адуу илт сайжирч улсын наадамд хурдан морьд нь айрагдах болжээ. Донойн Цэгмид гэж Галшарын нэрт уяач хүний төрсөн дүү Донойн Даваажанцан гэдэг ахмад судлаач хүн над “ Хорин хэдэн оны нэгэн сонин дээр “ Балжир гавьжийн Хүрэн, Баян Падын зээрд халзан хоёр зуузай холбон ирэв” гэсэн байдаг гэж ярьж байсан юм.
Үүнийг би 1923-1924 оны үед л болов уу гэж багцаалдаг юм. Харин энэ зээрд халзан морь 1925 онд улсын наадамд гуравт хурдалсан байдаг. Наваанмөрийн Пад уяачийн хурдан морьдын улсын наадамд уралдсан хараахан бүрэн биш боловч баттай цувааг авч үзье. 1925 он
- Дэлгэр Их уулын аймаг. Зогсоол-Жаргалант хошууны Падын Зээрд халзан морь гуравт давхисан.
1929 он
Богдхан уулын аймаг. Зогсоол-Жаргалант хошууны Падын Хар шүдлэн түрүүлсэн.
1933 он
Төв аймгийн Авдарбаян сумын Падын Хүрэн азарга аман хүзүүдсэн.
1934 он
Төв аймгийн Авдарбаян сумын Падын Хүрэн халзан морь дөрөвт давхисан
1935 он
Төв аймгийн Авдарбаян сумын Падын Хүрэн азарга түрүүлсэн.
1938 он
Төв аймгийн Авдарбаян сумын Падын Хүрэн азарга түрүүлсэн.
1941 он
Төв аймгийн Авдарбаян сумын Падын Хүрэн азарга түрүүлсэн.
Төв аймгийн Авдарбаян сумын Падын Хүрэн халзан хязаалан гуравт давхисан.
1943 он
Төв аймгийн Авдарбаян сумын Падын Хүрэн даага тавд давхисан.
1944 он
Төв аймгийн Авдарбаян сумын Падын Зээрд халзан морь тавд давхисан. Төв аймгийн Авдарбаян сумын Падын Харногоон шүдлэн түрүүлсэн.
1945 он
Төв аймгийн Авдарбаян сумын Падын Цоохор хязаалан аман хүзүүлсэн.
Нийтдээ таван түрүү, долоон айраг. ХХ зууны нэрт уяач Н.Пад гуайн хурдан морьдын улсын их баяр наадамд уралдсан цувааг нь үзвэл өнөөдрийн Манлай уяачийн болзлыг өлхөн хангаж байгаа юм. Ийм ч учраас ММСУХолбооноос Пад гуайн гал голомтод “Дурсгалын мөнгөн судар ” хадгалуулсан билээ. Пад гуай бол өнөөдрийн Тод манлай, Манлай уяачдаас ялгарах нэг давуу талтай. Энэ нь:
Нэгдүгээрт: Өөрийн унаган адуугаар уралдаж ийм амжилтанд хүрсэн. Өнөөгийн том уяачид болохоор Монгол орны өнцөг булан бүрээс мөн гадаад орнуудаас өндөр үнээр цохиж авчирсан дандаа авуул морьдыг уяж амжилт олж байгаа юм. Өөрөөр хэлбэл өөрийн бус “өрнийн” хурдан морьдоор тоглож байгаа, бас тэгээд ихэнх нь хүнээр уяулж нэр олж байна. Өөрийнхөө унаган морийг өөрөө уяад юманд хүрч байгаа том цолтой 2-3 уяач л байна.
Хоёрдугаарт: Пад гуай бол нэгэн бэсрэг атлаа, маш хүчтэй угшлыг бүрдүүлж буй болгосон уяач билээ.
Миний сайн мэдэхээр 1950-аад онд мал нийгэмчилхээс өмнөхөн Төв аймгийн Авдарбаян,Сэргэлэн, Баян сумдын нийт адууны лавтайяа тэн хагасаас илүү нь Падын хоёр Хүрэний угшлын азаргатай байсан. Би тэр үед арван хэдэн настай гээд л адуунд давхиж байсан цаг. Бараг л бүх адуу хүрэн, зээрд, цавьдар азаргатай юм шиг санагдаж байж билээ. Пад гуайн Их хүрэн, Янзаган хоёрын угшил тэрүүхэн бүс нутагтаа ийм л их тархсан байсан. Их хүрэн нь улсын наадамд гурав түрүүлсэн нь баттай баримттай зүйл. Үүнээс гадна Төв аймгийн наадамд ч бас түрүүлж байсан. Ер нь Цэдэв гуай над ярихдаа “ Манай Их хүрэн том наадамд зургаа түрүүлсэн ” гэж байсан. Янзаган гэдэг бага хүрэн нь хязааландаа улсад айрагдсан, аймгийн наадамд түрүүлж байсан гэдэг юм. Пад гуайн адууны угшлаас ХХ зууны Манлай хурдан азарга гарсан нь бас нэг онцлог юм. Их хүрэн нь өөрөө гурав түрүүлж, нэг аман хүзүүдсэн. Түүний үр Санжаабүрэгийн цавьдар азарга улсын наадамд гурав түрүүлж, гурав айрагдсан.Түүний үр Шийтэрийн Зээрд азарга улсын наадамд дөрөв түрүүлж, гурван удаа аман хүзүүдсэн. Өөрөөр хэлбэл улсад долоо уралдахдаа дөрөвт нь түрүүлж, гуравт нь аман хүзүүлж байсан гайхамшигт хурдан буян. Энэ амжилтаараа Монгол улсын Манлай хурдан азаргаар шалгарсан юм. Пад гуайн адууны угшлын хурдан морьд улсын наадамд чухам хэд айрагдсаныг нарийн тоолсонгүй, харин энэ угшлаас хамгийн сүүлд айрагдсан нь Балжингийн Алтангэрэлийн Ухаа азарга (1965), Ухаа морь (1964)хоёр юм. Пад гуайн хүү Цэдэв уяач 1946 онд буюу цэргээс ирсэн жилээ улсад хонгор хязаалан айрагдуулжээ.Түүнээс хойш 20 гаруй жил тасралтгүй морь уясан ч айрагдуулж чадахгүй л явсан бөгөөд харин хүнд өгсөн нь сайн хурдалж байжээ. Ганцхан жишээ хэлэхэд 1955 онд нэг нутгийн Сүрэнжав гуайд өгсөн Зээрд халзан даага нь тэр жилдээ сумандаа түрүүлээд, 1956 онд шүдлэндээ улсын наадамд түрүүлж, 1957 онд хязааландаа, 1958 онд соёолондоо улсын наадамд тус тус аман хүзүүдсэн. Ийнхүү бага насандаа айраг түрүүнээс салахгүй хурдалсан морьд ХХ зуунд ердөө 14-15-хан гарсан юм. Энэ зээрд халзан морийн сүүлд Цэдэв гуай өөрөө унаад явж байдагсан.
Удам, уламжлалаа даган морь уях ажлыг олон жил уйгагүй, тасралтгүй үргэлжлүүлсний эцэст Цэдэв гуай 1968 онд улсын наадамд их насны морь айрагдуулсан юм.
1968 он
Төв аймгийн Сэргэлэн сумын Падын Цэдэвийн Бор морь тавд давхисан
1969 он
Төв аймгийн Сэргэлэн сумын Жамцын Алаг соёолон тавд давхисан.
1970 он
Төв аймгийн Сэргэлэн сумын Падын Цэвэлийн Бор соёолон аман хүзүүдсэн.
Жамцын Хар алаг соёолон бол яах аргагүй Цэдэв гуайн унаган адуу. Цэдэв гуай өөрөө уясан юм. Жамцын нэг хүүгээр морио унуулаад шанд нь өгсөн адуу юм. 1968 онд Баянцагааны Банзрагчийн ухаа морь их хурдан дуулдаж байлаа. Урьд нь улсын наадамд ирэх бүрдээ шахуу л түрүүлж байсан болохоор “Аварга зээрд ” нэрийг нэгэнт олсон цаг юм. Тэр жил Банзрагчийн Ухаа, Дамдингийн Буурал хоёрын тухай баримтат кино хийж байлаа. Падын Цэдэв гуай, Ар халхын нэрт уяач Донойдоогийн Гал гуайгаас “ Толгой бор ” гэдэг морийг худалдаж аваад “өөрийнхөөрөө турааж уясан байна. Гал гуай бол морийг тарганаар нь онгойлгож уядаг хүн. Тэгтэл 7-р сарын 7-нд Долооны голд болсон Их сунгаан дээр Цэдэв гуайн бор морь нөгөө мундаг “Аварга зээрд ”-ийг дийлээд түрүүлэхэд Цэдэв гуай баярлаад бууж хөлсийг нь хусч чадахгүй, Жамц,Чогдон нар хөлсийг нь хусч байсан.
Наадмын үеэр их бороо орсон юм. Их насны морьд эргээд Түргэний гол орж ирэхэд Цэдэв гуайн бор морь наян хэдээр явж байлаа. “ Үнэн ” сонины Г.Жамц гуай бид хоёр “ Горьдоогоод байсан бор морь маань их л доогуур явна даа ” гэж ярилцсаар морьдын хажуугаар давхиж Адисын даваан дээр гарч иртэл нөгөө бор морь маань бидэнтэй яг зэрэгцээд давааны орой дээр айргийн тавд гараад ирлээ шүү. Хүүхэд нь ч морио тас ороолгоод давааны ар руу бүх морьдын түрүүнд явж өглөө. Бор морь тэр чигтээ өнгөлсөөр Алдартолгой өнгөрөөд, Буянт-Ухаа руу гарч ирэхдээ жаахан суух маягтай болж байв. Харин барианы газар ирэхэд айргийн тавд ирсэн билээ. Маргааш өглөө нь Цэдэв гуайн Бор соёолон түрүүлэв. Ийнхүү 20 гаруй жил хүлээсэн айраг түрүүгээ авч аз өмөө онгойлгосон энэ хүн мөн азтайяа. Дараагийн хоёр жилд нь мөн хоёр соёолон айрагдуулсан. Тэр үед өөрөө над “Цэдэв гуай нь жилийн нэг соёолон айрагдуулаад л явж байна даа ” гэж ярьсансан. Энэ амжилтаараа МУ-ын Алдарт уяач цол хүртсэн. Тэр үед болзол нь нэг түрүү, хоёр айраг байсан юм. П.Цэдэв гуайн хийсэн бас нэг сонин ажил бол анх удаа баруун хойноос хурдан морь авсан явдал юм. Жаргалант адуу хурдан болж байна гэдгийг хамгийн түрүүнд мэдэрсэн хүн дээ. Хоёр соёолон бор морийг хоёуланг нь Борнуураас авсан юм.
Падын Цэдэв, Цэдэвийн Мэндсайхан, Батсайхан нар эцэг өвгөдийнхөө энэ сайхан уламжлалыг үргэлжлүүлэн өнөө цагт морь уяж яваа нь тун сайшаалтай. Цэдэвийн Мэндсайханы хээр даага 1999 онд улсын наадамд тавд давхиснаар эднийхэн ХХ зуунд Монгол төрийн их баяр наадамд гурван үеэрээ морь айрагдуулсан гуравхан айлын нэг болсон юм.
Төв аймгийн Сэргэлэн сумынхан Манзушир хутагтынхаа ивээл уламжлалаар ийнхүү морьдоо хурдлуулсаар явна.
Одоо МУ-н Гавъяат малчин Тод манлай уяач Д.Онон, Тод манлай уяач Ц.Хэнмэдэх, сумын засаг дарга мөнөөхөн Цэдэвийн Мэндсайхан нарын зэрэг уяачид Их Шавийн угшлыг шинээр бүрдүүлэн буй болгохоор санаа нэгдэн ажиллаж байна.
Улсын их баяр наадам бүрд Богд уулын энгэрээс морь айрагдаж, түрүүлдэг наднин уламжлал ХХI зуунд тасралтгүй үргэлжлэх болтугай.
Сэтгүүлч, СГЗ А.Баярмагнай


1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
-
2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
-
2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
-
2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
-
2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
-
2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
-
2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
-
2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
-
2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
-
2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
-
2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
-
2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
-
2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
-
2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
-
2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
-
2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
-
2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
-
2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
-
2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
-
2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
-
2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
-
2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
-
2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
-
2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
64.119.16.227
Маш их баярлалаа
Reply