Аймгийн Алдарт уяач Н.Амгаланбаатар: Хурдан морь дэлнийхээ салхинд явдаг гэдэг тэр юм билээ
-Удам дамжсан ах дүү Алдартуудтай уулзах завшаан тохиосонд баяртай байна. Уяаны эрдмийн багш аавын тань талаар яриагаа эхэлбэл ямар вэ?
-Миний өвөг эцэг баян Содном гэгч олон сайхан хурдан буянтай. Түүн дундаа хурдан бор гэж алдартай хурдан морьтой байсан юм гэнэ лээ. Тэр бор нь Өвөрмонголд очиж уралдаад Барга Халхын даншигт түрүүлж байсан гэдэг юм.
-Нээрэн үймээний үеэр урагшаа гарсан гэдэг бил үү?
-Тиймээ. Эмээ маань нутаг амьтай хүн байсан болохоор эндээ таван хүүхэдтэйгээ үлдсэн юм билээ. Тэгээд гурван томыг нь их гэр нь авч үлдээд, эмээ хоёр багатай тусгай айл болж гарсан юм билээ л дээ. Эмээтэй үлдсэн хоёр хүүгийнх нь том нь манай аав Норовдорж байгаа юм. Аав маань багадаа Шанхайн арын баян Бат-Очирын эмнэгийг зунжин сургаж өгөөд хөлсөнд нь сургасан дааганаасаа дуртайгаа авах эрхтэй болж. Тэгээд харж байгаад дөрвөн хөл шийр цагаан халиун алаг охин даагыг “авья” гэхэд Бат-Очир гуай “эр хүн тэг тэг” гэсэн гэдэг. Тэр халиун алаг гүү, түүний үр төлөөс их бор, дунд бор, бага бор гэж гурван мундаг азарга гарч, тэдгээрийн үр төлөөр нь манайхан үе дамжин сайхан наадацгааж байна. Би бага борыг нь л муухан санадаг юм. Нөгөө хоёрыг нь бараг мэдэхгүй ээ.
-Занданбал гуайн ухаа азаргатай уралдаад энддэг нь аль бор нь юм бэ?
-Дунд бор нь байгаа юм. Их борыг нь нэг их олон уралдуулаагүй 5-6 удаа уралдаад нэг түрүүлсэн гэдэг юм. Харин тэр энддэг дунд бор нь дааганаасаа эхэлж уралдаад 13 түрүүлээд байсан юм билээ. Борууддаа зориулаад
Шинийн таванд мандсан
Тэнгэрийн сар шиг тамгатай,
Ширээ Үйзэнгээр нутагтай
Шандас сайтай удамтай
Буурал аавын хурдан бор
Буян заяаны хүлэг бор
Азын алтан одноос
Арван гурвыг шүүрсэн
Асар цэнгэлийн манлайд
Ард олноо баярлуулсан
Буурал аавын хурдан бор
Буян заяаны хүлэг бор гэж миний бие шүлэглэсэн ухаантай.
-Сайхан шүлэг байна. Боруудаа биш ч гэлээ аавынхаа уясан морьдыг унадаг байсан байлгүй?
-Уналгүй дээ. Манайх олон морь уядаг байсан. Ааваас гадна, аавын ах нь бас морь уяна. Миний ээжийн эгч Цэеэнхүү гэж морийг нэвт таньдаг хүн байлаа. “Эм хүн шинжээч бол мэргэн сумны тусгалтай, эм хүн бяртай бол эмэгчин барны иртэй” гэдэг үг байдаг. Би нагац эгчийгээ тийм дайны уяач байсан гэж боддог шүү.
-Цэеэнхүү гуайн талаар охинтой нь ярилцсан. Тиймээс энэ удаа таны талаар ярилцъя?
-Мундагчуудтай харьцуулахад миний уяач гэж юу байхав. Тэгээд л тэдний талаар бичээрэй гээд захиад байгаа нь энэ.
-Нэг насны амьдралаа адуутай холбосон хүнийг би хувьдаа хэн ч биш хэмээн дүгнэж чадахгүй нь?
-За тийм бол яахав. Би гэдэг хүн зургаатайгаасаа эхлээд 16 нас хүртлээ хурдан морь унасан. Хүлэг бор, Согоо ухаа гээд аавынхаа уясан хурдан хүлгүүдийг унаж байлаа. Авга ахынхаа хурдан хонгорыг ч унаж байсан. Унасан уясантайгаа нийлээд 50 гаруй жил морины тоосонд булагдлаа даа. Манай аав орон нутагтаа нэгдлийг анх үүсгэн байгуулж, даргаар нь ажиллаж байсан хүн. Тиймээс гурван хүүгийнхээ нэгийг заавал хөдөө гаргана гээд би 1978 онд хөдөө гарч малчин болж байлаа.
-Малчин болсон нь аавын сонголт уу таны сонголт уу?
-Ах төрийн алба хашдаг, дүү айлын бага гээд эрх танхи. Тэгээд л би гэдэг амьтан аавынхаа байгуулсан нэгдэлд малчнаар очиж, тэмээ ямаа малладаг болсон доо хөөрхий. Бас болоогүй ээ нэгдэлжих хөдөлгөөн үүссэний 30 жилийн ойгоор буюу 1986 онд “Аймгийн аварга” малчнаар тодорч байлаа. /инээв/
-Тэгээд хэдэн оноос эхэлж морь уясан бэ?
-Аавыгаа өөд болсноос хойш л бие дааж морь уясан даа. Тэрнээс өмнө аав, авга ах хоёртоо туслаад л явдаг байсан. Яг өөрөө гардаж уясан нь 1981 он юм байна. Тэр жил хамар цагаан хүрэн азарга, саарал соёолон,хээр шүдлэн уяж соёолонгоо түрүүлгэсэн. Хээр шүдлэн, саарал соёолон хоёр ах дүү хоёр. Аймгийн Алдарт уяач Мааманхүүгийн адууны угшилтай азарганы төлүүд юм байгаа юм. Аавын нэг морь аймагт түрүүлээд түүний байнд ирсэн азарганы төлүүд л дээ.
-Анх морь уяад соёолонгоо түрүүлгэж нөгөө хоёр нь яаж давхисан бэ?
- Азарга маань эвгүйтээд сандаргасан шүү.
-Хөл нь эвгүйтсэн үү?
-Үгүй ээ. Хөрвөөгөөд болдоггүй. Тэгсэн хүмүүс архи өгчих гэхээр нь уулган ч юм шиг хамраар нь цутгаад өгчихлөө. Тэгсэн маргааш нь ерөөсөө хөдөлдөггүй. Тэгэхээр нь “за яахав ээ дараа жилийн наадам гэж байгаа” гээд азаргаа мордуулаагүй.
-Дараа жил нь гайгүй давхисан уу?
-Үгүй ээ дахиж мордуулаагүй. Би ер нь нэг морийг нэг, хоёр л мордуулдаг. Сайныг нь л мэдчихвэл дахин хөдөлгөе гэж санадаггүй. Одооны залуус эцсийг нь хүртэл хайрлахгүй давхиулах юм. Уяач хүн адууныхаа чансааг үзье гэж л давхиулдаг биз дээ. Нэгэнт сайныг нь мэдсэн бол дахин дахин зовоогоод байх шаардлагагүй. Бай шагнал өндөр болсон нь нэг талаараа сайн ч нөгөө талаараа хүмүүсийг адуугаа хайрлах сэтгэлгүй болгож байх шиг санагддаг.
-Амгаланбаатар уяачийн нэрийг гаргаж байсан хурдан хүлгүүдийнхээ талаар яриач?
-Олон сайхан хурдан хүлгээр наадсан. Сайн хүлэг эрийн чимэг гэж үнэн шүү. Над шиг малын захад насаа барсан хүмүүсийн хувьд ганц ярих сэдэв нь адуу л байна. Бидний үеийнхэн нийлээд ганц нэг шил юм мултлахараа адуугаа л ярих юм байна шүү дээ. Сайн адуу эр хүний насны түшиг бахархал нь байдаг юм байна. Гүзээ бор, Дүү бор гэж хоёр бор морьтой байсан. Мөн Зээрэн хээр, Янзган хээр гээд намайг баярлуулж байсан олон сайхан хурдан буян бий. Би ер моринд их гоё нэр өгөхийг боддог. Нэг л жаахан эвгүй нэртэй морь байсан нь Годон зээрд юм.
-Даваахүү Тод манлай адууг хүний зэрэгт тооцож сайхан нэр өгч бай хэмээдэг?
-Данзанням гуай тэгж захидаг байсан гэдэг юм. Ер нь манай залуус буурлуудынхаа сургаалыг жаахан анхаарч сонсож байх ёстой юм шигээ. Нутгийн залуус морь уях гээд оролдож байгааг харах сайхан байдаг. Гэхдээ тэд маань байгаагаа тордох биш бэлэн давхилтай адуу авчирч уралдуулаад нэр гаргах сонирхолтой болсон юм шиг санагдаад жаахан шүүмжлэнгүй байдаг юм. Уг нь манай Цэций чинь бас ч гэж хурдтай нутаг. Их савны ёроол хоосонгүй л байх учиртай. Хэнтийнхэн төрмөл адуугаа ярьж байхад, манайхан өргөмөл адуугаа ярьж байгаад ах нь ний нуугүй хэлэхэд жаахан сэтгэл дундуур байдаг хүн. Энэ нутгийн адуу улсын наадмын дэвжээн дээр түрүүлж айрагддаг, уяачдынх нь ур чадвар үнэлэгддэг байсан цаг саяхан юм шүү дээ. Би нутгийнхаа уяачдын тухай ганц нэг жишээ хэлье л дээ. Манай энд Идэрийн Эрдэнэ гэж хээр бүүдэн хоёр их хурдан морьтой хүн байлаа. Аль ч талаас нь харсан хээр нь илүү. Тэгсэн хэр нь яг наадамд уралдахаар бүүдэн морь нь өмнө нь орчихоод байдаг байж л дээ. Тэгээд ааваасаа асуутал ”чи хээрийгээ сайн хар даа. Цөмөрхий хонготой, өндгөн хасны мах нь нийлдэггүй зузаан гуятай адуу байгаа биз. Харин бүүдэн морь чинь нимгэн гуятай адуу” гэсэн байгаа юм. Хээр морь нь чононд хазуулаад цөмөрхий хонготой болчихсон юм байж л дээ.
-Гуяны бүдүүн нарийн яаж нөлөөлнө гэсэн үг вэ?
-Яахав газрын өөдөө бүдүүн гуятай, бөгс хүндтэй адуу давхиж чадахгүй. Харин нимгэн гуятай бөгс хөнгөнтэй адуу нь дийлээд байхгүй юу. Аль ч газрын морь барианы газар үзүүр дээрээ өгсдөг шүү дээ. Тэгээд л бүүдэн нь үзүүр дээрээ дийлээд байдаг байж. Үүгээр би юу хэлэх гээд байна вэ гэхээр уяач хүн энэ мэт жижиг зүйлийг ч нарийн тооцож байж, сая амжилт гаргадаг байх нь.
-Мэдмээр л юм байна?
-Бунийн Дашдаваа гэж морь сайн шинждэг хүн байлаа. Тэрээр нэг удаа мах бэлтгэлийн хашаанд байсан адуунуудыг үзчихээд тэжээлийн аж ахуй хариуцсан Маниа гэдэг хүнд “энэ дотор хоёр хурдан хар үрээ байна. Чи оронд өөр морь өгөөд аваад үлд” хэмээн захиж. Нөгөөх нь ч хэлсэн ёсоор нь солио хийж аваад Маниагийн хар хэмээх хурдан азаргатай болж байсан юм билээ. Өөр бас нэг түүх ярих уу?
-Мэдээж татгалзах юу байхав?
-Аймгийн Алдарт уяач Энхсайханы аав алаг морьт Намхай гэж хүн байлаа. Манай сумын сургуулийн 60 жилийн ой болох гэж байтал Намхай гуай “Болдоогийн зээрд үрээний дэлийг авч уу” гэж асууж байна. ”Авчихсан байна лээ” гэтэл “дэллэчихсэн бол тэр явахгүй ээ. Уг нь дэлнийхээ салхинд явах адуу байсан юм” гэсэн. Нээрэн ч тэр уралдаанд зээрд үрээ давхиагүй. Хурдан морь дэлнийхээ салхинд явдаг гэдэг тэр юм билээ. Энэмэтчилэн яриад байвал Тавантолгойн нүүрснээсээ дутахгүй сайхан баялаг түүх манай нутгаас дуулах учиртай юм. Би танай сэтгүүлийн хамт олонд талархаж явдаг. Газрын хол гэж шантралгүй хөдөөгийн хөх уяачийн яриаг дуулах гээд энэ өвлийн хүйтэнд зориод ирж байгаад. Сүүлийн үед уяачийн хөдөлмөрийг үнэлдэг болсон гэж ярьж байгаа ч яг нарийн дээрээ харин ч үнэлэхээ больсон юм шигээ. Уяхыг нь уяач нь уяад, алдар цол гавьяаг нь морины эзэн нь хүртэж байна. Үүнд ах нь жаахан сэтгэл дундуур явдаг. Харин танай хамт олон бол жинхэнэ уяачийн үгийг дуулж, тэдний хөдөлмөрийг үнэлдэг хүмүүс шүү дээ.
-Баярлалаа. Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ гэж чихэнд чимэгтэй, сэтгэлд таатай магтаал байна?
-Магтаж байгаа юм биш. Үнэнийг л хэлж байна.Цааш цаашдаа олон сайхан өгөөжтэй хуучийг дуулж бидэндээ хүргэж байгаарай.
-Хичээнээ. Амгаланбаатар ахыг хурдан хүлгийг найргийн хэлээр урладаг гэж сонссон?
-Морь айрагдаж, түрүүлж буйг хараад самсаа нь шархирдаггүй, хөөрч догдолдоггүй монгол хүн гэж хаана байхав. Тийм л үедээ толгой холбож шүлэг бичдэг ухаантай. Гэхдээ өөрийн зохиосноос илүү “Толин хул” “Тогоруу халтар” гээд бусдын бичсэн сайхан дуу, шүлгийг дууг сонсох дуртай. Манай Өмнөговийн гаралтай яруу найрагч Э.Хархүү гэж хүн бий. Олон сайхан шүлэг бичсэн ч морины тухай бичдэггүй юм. Тэгээд л залуусаа уриалан дуудах маягтай хэдэн шүлэг бичсэн юм. Энэ Амгаланбаатар гуай бичиж байхад би юунаас нь дутах вэ гээд оролдох байх гэсэн ашгүй бичиж байна лээ. Тэрэнд нь би их баяртай байгаа. Даагаар шагнанаа.
-Тантай ярилцах сонирхолтой байлаа. Хурдан хүлгийн уяа эвлүүлэх их үйлсэд тань амжилт хүсье. Эрүүл энх байж урт удаан наслаарай.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна