Аймгийн Алдарт уяач Ц.Өлзийсайхан: Хурдны өлгий нутагт ганцхан үрээтэй очоод, айраг хүртсэндээ үнэхээр их баярласан


Дорнод аймгийн уаячдын холбооны тэргүүлэгч гишүүн, мөн аймгийн Баянтүмэн сумын уяачдын холбооны дэд тэргүүн Ц.Өлзийсайхантай ярилцсанаа хүргэж байна. Өөрийнх нь хэлснээр моринд хожуухан орсон ч өдгөө аймгийн чанартай наадмаас 3 түрүү, 9 айраг хүртээд байгаа тэрээр хоёр жилийн өмнө санаа нийлсэн нөхдийн хамтаар “Хийморь” галыг байгуулжээ. Цэргийн хэлтсийн дарга, хурандаа Сүхбаатар, жолооны багш Батдорж, Өлзийсайхан нар хамтран морины ажлаа хийдэг аж.
-Таны хувьд хусуур, сойз бүслэн уяа тааруулах болсон үе хэзээнээс вэ?
-Санаандгүйгээр моринд орсон гэх үү дээ. Би аймгийн төвийнх, эхнэр маань Баянтүмэн сумын хүн байгаа юм. Биднийг айл гэр болоход хадам аавын ах МУ-ын Алдарт уяач Чойдонжав нэг гүү бэлэглэлээ. Надад ирээд эр шарга унага төрүүлсэн нь 1999 онд даагандаа аймагт дөрвөөр орж, шүдлэндээ түрүүлсэн нь моринд орохын эхлэл байлаа. Үүнд урамшсандаа аав, ээжийнхээ төрсөн нутаг руу 2002 онд явж адуу цуглуулж эхэлсэн. Миний аав Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, ээж Сүхбаатар аймгийн Халзан сумын хүмүүс л дээ. Тэгээд анхны шарга үрээгээр азарга тавьж, Сүхбаатараас авчирсан гүүнүүдээ хураалгалаа. Эндээс удалгүй анхны төлөө авсан нь соёолондоо аймгийн наадамд түрүүлсэн. Энэ бол 2008 он байгаа юм. Бас Сүхбаатараас авчирсан ухаа гүүнээс гарсан саарал азарга маань дааганаасаа авахуулаад л сайн давхиж байгаа. Өдгөө сэтгэл шингэсэн ахын бэлэг өдгөө дөрвөн азарга адуу боллоо. Өнгөрсөн хугацаанд гурван азарганыхаа төлүүдээр аймагтаа сайхан наадаж байна. Ноднин уржнан Архангай аймгаас хүмүүс ирж надаас хэдэн үрээ аваад явсан. Миний адуунаад баруун талд очоод сайн давхиж байна лээ. Хурдан тууртын юм даа хэмээн бэлгэшээж явдаг.
-Гурван азарганыхаа төлөөр наадаж байна гэлээ. Энэ тухайгаа жаахан дэлгэрэнгүй ярьж өгөөч?
-Миний шарга азарга Дорнод аймгийн Баянтүмэн сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Чойдонжав гуайн адууны угшилтай. Харин саарал азарганы маань эцэг тал нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын даргын ногоон гэж цуутай хурдан азарганы угшилтай. Эх тал нь МУ-ын Манлай уяач Ухна гуайн адууных. Саарал азарга дааган цагаасаа эхлэн хурдалж, хязааландаа Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 80 жилийн ойд дөрөвлөн, соёолондоо Дорнод аймгийн баяр наадамд аман хүзүүдсэн. Миний хүрэн азарга бол Сүхбаатар аймгийн Халзан сумын Гомбосүрэн гуайн Ембүү хүрэн азарганы төл байгаа юм. Эдний амжилтыг үр төлүүд нь үргэлжлүүлж байна. Шарга азарганы төл гэхэд одоо 10 настай. Соёолондоо Дорнод аймгийн баяр наадамд түрүүлж, их насандаа Уяачдын холбооны уралдаанд хоёр жил дараалан гуравласан. Саарал азарганы анхны төл хавчиг азарга бий. Даагандаа аймгийн хаврын өндөр бооцоот уралдаанд таваар орж, сумын баяр наадамд дөрвөөр, аймгийн наадамд бас 4-өөр орсон. Хязааландаа Сэргэлэн суманд түрүүлсэн. Хүрэн азарганы төл ноднин даагандаа сунгаанд түрүүлээд ирэхээр нь би унаачдаа бэлэглэсэн. Энэ жил сумын баяр наадамд түрүүлсэн байгаа.
-Энэ 14 жилийн хугацаанд хичнээн айраг түрүүтэй болсон байна вэ?
-Аймгийн чанартай наадамд 3 түрүү, 9 айраг авчихаад байна. Адуунд ороод 9 жилийн дараа аймгийн Алдарт уяач болсон.
-Хамгийн холдоо хаана очиж наадаж байсан бэ?
-Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 80 жилийн ойд очоод айрагтай ирж байлаа. Одоогоос зургаа, долоон жилийн өмнө Сүхбаатарт очоод айраг авна гэдэг том амжилт байлаа шүү дээ. Хурдны өлгий нутагт ганцхан үрээтэй очоод, айргийн дөрвөөр оруулчихаад үнэхээр их баярласан. Одоо ч өөр болж дээ. Сүүлийн жилүүдэд манай аймагт хоёр ч удаа бүсийн наадам боллоо. “Дорнод хурд 2009” зүүн бүсийн наадамд миний морьд 9-15 хооронд ирсэн. Ер нь бүсийн наадамд морьд маань боломжийн давхиад урамшаад л байгаа даа.
-Баянтүмэнд удам дамжсан уяачид олон юм билээ. Та ч бас удам дагасан уяач уу?
-Миний нагац ах Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат, МУ-ын Алдарт уяач Монгоцой гэж өвгөн байлаа. Ер нь ээж, аавын маань талынхан морь мал уядаг хүмүүс. Одоо ч гэсэн нутаг орондоо сайхан наадацгааж байна. Сонирхуулахад ээж маань багадаа хурдан морины унаач хүүхэд явсан юм билээ. Биднийг багад морины тухай их ярьж өгдөгсөн. Тэгэхэд манайх аймгийн төвд амьдардаг байсан болохоор хүүхэд нас жаахан мориноос хол өссөн. Гэхдээ зарим нэгэнтэй харьцуулахад хожуу моринд орсон ч богино хугацаанд амжилтаа ахиулсандаа баяртай явдаг. Хичээвэл амжилтанд хүрдэгийг биеэрээ мэдэрч байна гэх үү дээ. Хүнээр морио уяулчихаад, өөрөө хаа нэг эргэж тойроод явна гэдэг амаргүй. Алдсан ч оносон ч залуу хүн өөрөө л гардан хийх хэрэгтэй санагддаг. Магадгүй өнөөдөр алдлаа гэхэд маргааш алдахгүй шүү дээ.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Ярилцсанд баярлалаа.
-Нийт уяачдадаа энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.




0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
Сэтгэгдэл бичигдээгүй байна