МУ-ын Алдарт уяач агсан Д.Хорлоодой: Алдарт уяач болтол хүмүүс намайг хүлээн зөвшөөрдөггүй байсан
Бүсгүй хүн уяан дээр ирэхийг хүртэл хүлцдэггүй өвгөдийн цээрийг эвдсэн анхны хүн бол МУ-ын Алдарт уяач Д.Хорлоодой агсан юм. Багаас моринд тэр дундаа эмнэг сургахад гаргуун байсан тэрээр нэлээд хожуу буюу 56 наснаас аа эхлэн хусуур зүүн хурдан морины уяа тааруулж эхэлжээ. Эхэндээ түүнийг ойлгож дэмжих хүн цөөн байсан ч уясан морьд төрийн наадамд айрагдаж, түрүүлээд ирэхэд аргагүй хүлээн зөвшөөрсөн гэдэг. Д.Хорлоодой агсан зөвхөн монголдоо уралдаад зогссонгүй 75 настайдаа дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг дуурсган Арабт болсон холч морьдын уралдаанд амжилттай оролцож байсан билээ. Бүсгүй хүний хатан тэвчээрийг гайхуулж, халхын наадмын дэвжээг чимж явсан Алдарт уяачийг нэхэн дурсаж түүний 2006 онд өгч байсан ярилцлагыг хүргэж байна.
-Анх морь уяж эхлэхэд чинь хүмүүс тийм ч таатай хандаагүй байх. Ер нь больё гэсэн бодол төрж байв уу?
-Мэдээж нэг их таатай байгаагүй л дээ. Алдарт болсны дараагаас л “болдог юм байна” гэж бодсон уу намжсан даа. Манай өвгөн намын гишүүн байсан юм. “Хүмүүс янз бүрийн юм яриад байх юм Хорлоо минь. Больчихож болдоггүй юм уу” гэдэгсэн. Эгч нь айлын ганц хүүхэд. Багын л хийе гэснээ хийдэг. Нэг л зориглосон бол замын дундаас буцаж үзээгүй. Дураараа талдаа хүн. Тэр зан маань өнөөдөр цорын ганц эмэгтэй Алдарт гэж цоллуухад нөлөөсөн байх.
-Айлын ганц охин гэхэд адуу маланд эрмэг байсан гэдэг юм билээ?
-Багадаа ямар ч эмнэг морийг сургачихдаг. Моринд их сайн байсан шүү. Үр хүүхэд гаргаад үйлдвэрт ажиллаад нэг хэсэг завсарласан ч, нөгөө сурсан юмыг сураар боож болдоггүй гэдэгчлэн тэтгэвэрт гараад л морьтойгоо холбогдсон доо. Хүүхдүүд маань ч гэсэн том болчихсон болохоор ар гэр гэж санаа зовох юм бага байлаа. Өвгөн маань намайг их ойлгож дэмжинээ. Ялангуяа эхний морь айрагдсаны дараа машинаараа морьдыг маань зөөгөөд наадамд хамт явна. Нэг үе ч наадам алгасахгүй явдаг байлаа. Манай Баруунхараагийнхан чинь гал болж аваад л явна шүү дээ. Улсын наадмын 30 айраг түрүүнээс 12-ыг нь манайхан авчихсан бахархалтай сайхан түүх ч бий. Нэг удаа майхандаа байж байтал “Хорлоо ажаа Ерөнхийлөгч ирэх гэж байна” гэж залуус ярьж байна. Том том уяачид байхад манайхаар юу гэж ирэхэв гэж бодоод байж байтал П.Очирбат, Жасрай гуай хоёр ороод ирдэг байгаа. /инээв/ Сандарсан гэж. Төрийн тэргүүнүүд уяачдаа хүндэтгэж байгаа сайхан л санагддаг юм билээ. Манайханд их урам өгсөн шүү. Сүүлийн үед би явахаа болиод манайхан жаахан идэвх нь буураад байх шиг байна.
-Морины ажил хүнд шүү дээ. Бас ч гэж нас дээр гарчихсан болохоор ядардаг л байсан биз?
-Ядарлаа зүдэрлээ гэж бодож байсангүй дээ.Өнөөдөр 76 хэдий ч ядрахаа мэдэхгүй, дэлхийн тавцанд монгол морьдынхоо шандсыг гайхуулахсан гээд зүтгэж байна.
-Хорлоодой Алдарт 76-тай гэхэд ануухан байна шүү?
-Том хүүхдүүд 54-55-тай болсон байна. Би ямар өөрийгөө харах биш. Хүмүүс л Хорлоодой гуай ануухан байна л гэдэг юм. /инээв/ Байнгын хөдөлгөөнтэй байдаг болохоор тэгдэг биз дээ. Дөрвөн жилийн өмнө 90 км-ын холч морины уралдаанд өөрөө унаад л уралдаж байлаа шүү дээ. Одоо хэр нь би хаашаа ч явсан морьтой явдаг. Хүүхдүүд маань ч гэсэн нэг удаа өвчин хэлэлгүй хүн болцгоосон. Харин том болсон хойноо дөрөв нь өнгөрч эмээ нь нэг хэсэг хэцүүхэн байсан. Тэр үед морио уяж л сатаарч байлаа. Морь гэдэг чинь өөрөө хийморилог амьтан учраас эзэндээ дандаа сайн сайхныг авчирч байдаг. Өнгөрсөн жил Арабт Азийн холч морины уралдаанд оролцоод ирсэн. Тэр маань алтан тууртын маань л буян шүү дээ. Түүнээс биш 70 -гарчихсан эмгэнээр хүн яах билээ.
-Арабт болсон холч морины уралдааныхаа талаар дэлгэрүүлэхгүй юу?
- Манай холч морины холбоо Олон улсын холч морины холбоонд гишүүнээр элссэн.Монголд болсон бүхий л уралдааны дүнг явуулдаг. Түүнийг харж байгаад сонгосон байх. Надаас гадна дөрвөн хүн явсан. Өнгөрсөн жилийн 12 сард урилга ирсэн. Газар хол учраас монголоос морь авч явах боломжгүй. Тэгээд Араб адуу унасан. Бээжингээс Арабын Доха хот ороход л онгоцоор 9 цаг ниссэн. Тэгэхээр адуу авч явах боломжгүй. Араб адуу үнэхээр сайхан юм билээ.
-Манайхан цэвэр цусны адуу холын зайд муу давхидаг гэж ярьдаг. Зай нь хэдэн км байсан бэ?
-Араб адуу тэжээл бордоо маш сайтай, хөлийн хурдтай давхивал давхичихдаг тийм л адуу байна лээ. Элстэй газар бас л явж байна лээ шүү. Өнгөрсөн жилийн хувьд 100, 60 км уралдсан. Зургаан цаг хэдэн минут л явсан. Монгол мориноос нэг их дутахааргүй санагдсан. Нутагт нь өвс ургадаггүй учраас байнгын тэжээлтэй байдаг. Тарган ч гэж жиггэйхэн.
-Араб адуу их үнэтэй. Хүмүүс нь ч гэсэн адуугаа их хайрладаг гэж сонссон юм байна?
-Тэд адуугаа жигтэйхэн хүндэлж хайрлана. Нэг адуунд хэдэн ч хүн ажилладаг юм. Өдөрт олон удаа угааж, дэл сүүлийг нь засна. Хүүхдээ арчилж байгаа юм шиг арчилдаг. Адуу нь ч гэсэн жигтэйхэн гоё. Яг л зурган дээр гардаг шиг. Муухан хүн унахын аргагүй. Манайхан сүүлийн үед Араб адуу их сонирхох болж. Холбооны шугумаар Араб азарга авчраад монгол гүүтэй нийлүүлж хурдан адуу гаргаж авах гээд л байж байна.
-Таны унасан адуу ямар адуу байсан бэ? Монгол морьдоос юугаараа ялгаатай санагдсан бэ?
- Ялгарах юм байлгүй яахав, явдал нь хатуу гэж жигтэйхэн, бас их өндөр. Би сандал дээр гарч мордсон. Сугалаа сугалаад морийг нь өгсөн. Надад доктор, профессор хүний морь таарсан. Гэхдээ над шиг настай хүн унадаггүй 20-30 насны залуучууд унадаг юм билээ. Намайг их хүндэтгээд Ээжээ" гэж дуудаж байсан. Уг нь 60 км явах ёстой байсан ч нөгөө морь нь жаахан бэртэлтэй байсан болохоор 50 км яваад л больсон. Морио их хайрладаг. Жаахан бэртсэн л бол уралдуулдаггүй юм билээ. Энэ жил дэлхийн аваргад орох урилга ирсэн ч санхүүгийн асуудлаас болоод явж чадсангүй. Ахиж ирвэл яаж ийж байгаад явна гэсэн бодолтой байгаа.
-Холч морины уралдааны талаар хүмүүс төдийлөн мэдэхгүй байх. Хэзээнээс холын зайд уралдах болсон юм бэ?
- Анх Даваа гэдэг хүн санаачилж холч морины холбоо байгуулаад намайг оролцооч гэсэн хусэлт тавьсан юм. Холын зайн уралдаан 60 , 90, 120, 160 гэсэн хэд хэдэн зайд болдог. Хамгийн анх 120,160 км-т уралдсан түүнээс хойш дандаа .120 км-т уралдаж байгаа. Харьцангуй сүүлд гарч ирсэн гэхэд нэг удаадаа 30 -аад морь уралдчихдаг юм. Уралдах морийг 70 кг жинтэй,16 наснаас дээш хүн унадаг. 30 км яваад морио үзүүлж, зүрхний цохилтыг нь чагнуулдаг. Хэвийн байвал цаашид уралдана. Хэвийн бус байвал уралдаанаас хасдаг. Их нас, азарга, гүү бүгд холилдож уралддаг.
-Холч морины уралдаан хаана болдог юм бэ?
-Хаа сайгүй. Ноднин намар Эрдэнэтэд болсон. Одоо 3 сар гаргаж байгаад манай Баруунхараад болох байх. Зам хол учир эрүүл үнэхээр шандастай морьд л уралддаг. Миний хоёр морь бий. Манай Номгоны угшилтай адуу. Гурван удаа түрүүлж, нэлээд хэд айрагдсан.
- Эмэгтэй хүн уяан дээрээ илүү торгон мэдрэмжтэй ханддаг байх? Таны уяаны гол онцлог юу вэ?
-Морио хараад ямар уяа тохирохов гэдгийг уяач хүн мэддэг байх хэрэгтэй. Морийг гол нь зөв эдлэх хэрэгтэй. Нэг их тарган морийг би давхиулдаггуй. Ер нь нимгэвтэрхэн хүчтэй мориндоо үлдэх юм багатай. Тарган морь хөөрүү,буруу ааштай болчих гээд байдаг муу талтай. Би уядаг морьдоо байнгын унаж эдэлж байгаад л давхиулдаг. Манай зарим нэг уяачид уядаг морь байгаа юм гээд унаж эдэлдэггүй. Гэхдээ их зөв эдлэх хэрэгтэй. Жишээ нь, хурдан моринд мах ганзагалдаггүй, ямаа, хонь дүүрдэггүй. Тэрнээс биш аятайхан унаж эдлэхэд болохгүй юм байхгүй. Хүмүүс Хорлоо эгч унаж байгаад л уралдуулчих юм гэдэг. Нэмэлт тэжээл айхтар хэрэглэдэггүй. Зундаа гүүний саамаар тэжээдэг. Эхийн сүу юм болохоор хор нөлөөгүй аятайхан байдаг юм. Би энэ хавийнхаа хүүхдүүдэд өөрийн мэддэг чаддагаа харамгуй хэлдэг. Асуугаагүй байхад л хэлнэ.
-Шавь нар нэлээд олон болоо биз? Хүүхдүүдээс чинь удам залгаж, уяач болох хүн байна уу?
-Шавь нар олон бий.Мягмардорж гэдэг хуү маань морь уядаг юм. Сэлэнгээ гээд хамгийн бага хүү маань бас уяна. Гэхдээ Мягмардорж хар багаасаа надтай морь уяж, жаргал зовлонг нь эдэлж явсан. Одоо хотод байгаа. Энэ хүүгээ л залгамжлах болов уу гэж боддог юм.
-Нутгийнхаа уяачдын холбооны тэргүүлэгч гишүүнээр ажилладаг юмаа даа?
-Тиймээ. Манай холбоо нэлээд идэвхитэй сайн ажилладаг. Холбооныхоо уяачдаа малгайн тэмдэг, залаа зэрэгтэй болгосон. Ийм холбоо цөөхөн байдаг байх. Жилдээ хэд хэдэн уралдаан тогтмол зохион байгуулна. Тун удахгүй цэргийн баяраар нэг уралдаан зохион байгуулах гэж байна. Хийж бүтээе гэсэн энэ залуустай ажиллахад их сайхан байдаг юм.
-Бидний урилгыг хүлээж авч илэн далангүй ярилцсан танд баярлалаа. Урт насалж удаан жаргаарай.
Баруунхараа 2006 оны 3 сар
А.Тэлмэн
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
202.131.251.5
wow
Reply