Аймгийн алдарт
Хорол Лувсанцэрэн
1930 оны 05 дугаар сарын 15-нд Өмнөговь аймгийн Ханхонгор суманд төрсөн. Бага наснаасаа мал маллаж байгаад дунд сургууль дүүргэж 20 хүртлээ мал маллаж байлаа.
1950 онд Улаанбаатар хотод цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд Улаанбаатар хотод авто сургуульд жолоочийн мэргэжил эзэмшиж, 1990 он хүртэл Өмнөговь аймгийн барилгын 32-р баазад жолоочоор ажиллаж байлаа.
1989 оноос эхэлж, мал аж ахуй дээр гарч мал малласан бөгөөд энэ хугацаанд хурдан удмын адуун сүрэгтэй болсон.
Анх Говьсүмбэрээс Буугийн Лха-нэрэн гэдэг уяачаас зээрд зүсмийн хурдан удмын азрага авч, адуун сүрэг минь сайжирч хурдалсан даа.
Сумын сайн малчин -2000 онд
Аймгийн сайн малчин -2004 онд
Улсын сайн малчин-2007 онд тус тус хүртсэн байна.
Говьшанхын наадамд Насантогтох гуайн адууны шарга морьтой очиж уралдаж сайн давхиулж байлаа.
Говьсүмбэр аймаг, сум нийлсэн нийт 30-д айраг түрүү аваад байна.
Хүү Л.Уранцэнгэлийг дагалдуулан сургаж, морь уяах эрдэм ухаанд сургаж, уралдуулж байна.
Дараа нь адуугаа сайжруулах зорилгоор Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын уяач Моломоос цагаан азарга, Дорноговь Сайхандулаан сумын уяач шужирын Жамбалын адуунаас нэг сайхан хул үрээ авч азарга тавьж байлаа.
Залуу наснаас бөх барилдаж байсан 1966 оны Дорноговь аймгийн заан цолтой.
Өөрийн амжилт
Он | Наадам | Байр | Морь | Нас | Эзэн | |
Амжилт бүртгэгдээгүй байна. |
Бусад амжилт
Он | Наадам | Байр | Морь | Нас | Эзэн | |
Амжилт бүртгэгдээгүй байна. |
Холбоотой мэдээ
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна