Батхутаг даянгийн адуу
А.Тэлмэн 2016 оны 6-р сарын 27 -нд
Эртнээс “Хан хөхий адуу”-ны дийлэх удам угсаа нь хошуу ноён, хэдхэн баячуулын эзэмшилд байжээ. Хан хөхийн элжгэн халхчуул сайн үрээнүүдээ агталж, хурдан морь хийдэг, азарга уралдуулдаггүй байсан тул адууныхаа удам судрыг эх гүүний талыг барьж тогтоодог уламжлалтай байлаа. Харин 1998 оноос хурдан үрээгээ засахаа больж, азарга тавин угшлыг хөөдөг үржлийн арга нэвтрүүлжээ.
Хан хөхийн 10000 адууутай Батхутаг даян /баян/-гаас морь их таньдаг, баячуулыг нэг их тоодоггүй, шударга зантай зайсан Барханаг азарга тавих үрээ гуйжээ. Баян Батхутаг:
-Хавар отроос адуу ирэхээр хүү Гомбоогоор заалгаж аваарай гэжээ. Гэтэл дур мэдэн “хулсан шар хээр шүдлэн үрээ”-г аваад явсан байв гэнэ. Тэгэхэд Гомбо хүү:
-Тэр гуай жилийн өмнө гуйсан гээд шар хээр үрээ аваад явчихлаа гэж хов мэдүүлжээ. Баян Батхутаг:
-Чи авна гэсний зоргоор өгөөд явуулчихсан биз дээ гээд өнгөрчээ. Баян эр өдөр бүр л архи зооглож суудаг, жилдээ морь уях гэж 6 дугаар сард, адуугаа тоолох гэж 9 дүгээр сард сүрэгрүүгээ хоёр удаа л очдог болсон байжээ. Тэр жил уяа эхлэхэд адуугаа үзэж явсан баян Батхутаг.
-Ноднин дааганд нь уяагүй нэг шар хээр үрээ байх ёстой. Эх нь ханхар ташаатай гүү байсан. Шогшоо ламын хээр азарганы адуунд явах ёстой гэж асуужээ. Гомбо хүү гэнэт санаж:
-Зайсан гуай аваад явчихсан шүү дээ гэхэд баян эр уурсаж:
-Юу гэнээ хө, би түүнд азарга тавих үрээ ав гэснээс хурдан үрээ өгөөгүй, очоод аваад ир гэж зарц нараа хөөжээ. Азарга уядаггүй байсан цаг үе тул арай өөрөөр ойлгодог байсан бизээ. Үүнийг сонссон зайсан Барханаг сандарч:
-Ээ даян үзээдэхжээ. Би үзээгүй гэж бодсон юм. Одоо уячихсан, сайн уяж засаад өгье. Нэрээр нь уралдуулна гээд хазаарлаад уяанаасаа уячихжээ. Зарцаа буцаж ирэхэд нь баян эр:
-За юу гэж байна гэхэд нь :
-Зарц нь үнэнээ хэлээгүй юм. Наадамд түрүүлээд ирэхээр нь өгье гэсэн гэхэд:
-Аан тэгэх ёстой гээд хүлээж гэнэ.
Зуны наадамд шар халтар үрээг түрүүлж ирэхэд зайсан Барханаг “хэтэрхий сайн уячихлаа. Уг нь намар голын бярыг нь гүйцээж Чингисийн цагаан сүлд цэнгэр наадамд уях гэсэн юм” гэж гэнэ.
Тэр зун уралдаанд аман хүзүүдсэн хүрэн үрээгээ даян Батхутаг хөтлөн ирээд:
-Хөөе Барханаг аа, алив наад үрээ өгөөдөх азарга тавих үрээ ав гэснээс хүлэг ав гээгүй гээд цулбуурыг нь шувт татаж аваад хөтөлгөө хүрэн үрээнийхээ цулбуурыг зөрүүлж атгуулчихаад яваад өгсөн гэдэг.
"Монголын хурдан морины домог, түүх" номноос

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна