Хурдан морь тайлбарлагч, аймгийн Алдарт уяач Д.Батболд: Сумъяагийн хээр азарга л аймагтаа гурван жил дараалан түрүүлсэн
А.Тэлмэн
2016 оны 4-р сарын 08 -нд
Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, хурдан морь тайлбарлагч, аймгийн Алдарт уяач Д.Батболдын яриаг уншигч танаа хүргэж байна.
-“Эрдэнэтийн Оюунбаатар” хэмээн өөрийг тань тодорхойлсон. Ер нь хэзээнээс эхлээд морин уралдааныг тайлбарлаж байгаа юм бэ?
-АХ-ын 85 жилийн ой, Эрдэнэт хот үүсгэн байгуулагдсаны 35 жилийн ойгоор анх хурдан морь тайлбарлаж байлаа. Түүнээс өмнө 2005 онд Алдарт уяачдын наадмыг Лхагваа гуайн хүсэлтээр тайлбарласан юм байна. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл энэ бүс нутагт болж байгаа бүхий л уралдааныг тайлбарлан хүргэдэг. Зөвхөн аймаг, орон нутгийнхаа гэлтгүй 2013 онд болсон Архангай аймгийн 90 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдааныг мөн тайлбарлаж байлаа.
-Морьдоо зөв танихаас гадна амжилтыг нь мэддэг байх хэрэгтэй юу?
-Тиймээ, би хүүхэд байхын л цээж сайтай, юмыг их амархан тогтоодог байсан юм. Тэр маань өнөөдөр надад хэрэг болж байна. Хүний нэр ус, алдар цол, адууны удам угшил зэргийг бол сайн мэднэ шүү.
-Тэгвэл энэ нутгийн эрхгүй хурдан их насны морьдыг танилцуулаач?
-Дээхнэ үедээ буюу 1970, 80-аад оны үед буриад Дашбальдар гэдэг хүний саарал морь их хурдалж байсан. Түүний дараагаар МУ-ын Алдарт уяач Санжаахандын Баатархүүгийн цавьдар морь нэг хэсэг сайн давхиж байлаа. Залгаад Булган аймгийн Хангал сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Доржийн Батчулууны хээр морь гарч ирсэн. Энэ хурдан хүлэг бол АХ-ын 73 жилийн ой, төрийн их баяр цэнгэл наадамд аман хүзүүнд хурдалж байсан адуу. Энэ хавиараа их олон түрүүлсээн. Эднийг залгаад дараа олон сайхан хурдан буянгууд гарч ирсний нэг нь “Хангайн хурд” галыг санаачлагч, аймгийн Алдарт уяач Мягмарсүрэнгийн хээр морь байна. Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат, Төрийн шагналт зоотехникч Сүхбаатар гэж хүний унаган адуу хээр морь энэ хавиараа олон түрүүлсэн дээ. Гурван бүсийн наадамд түрүүлж, айрагдсан аймгийн Алдарт уяач Ядамын Хорлоогийн бор, Шархүүгийн Лхагвасүрэнгийн Янзаган цоохор зэргийг мөн хэлэхгүй бол болохгүй. За тэгээд заавал дурдах хүлгүүдийн нэг бол МУ-ын Алдарт уяач Д.Дэлгэрбаярын хүрэн болон өсгий цагаан хээр моринууд нь байна. Мөн Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат Дэлгэрийн унаган адуу миний хонгор морь байна. Хонгор морь маань Эрдэнэтийнхээ баяр наадамд хэд хэдэн удаа түрүүлсэн. Энэ цагийн эрхгүй хурдан буянгуудын нэг бол аймгийн Алдарт уяач Доржийн Баясгалангийн Суман хүрэн морь байна. Хүрэн морь Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул олноо “гэзэг” хэмээн алдаршсан Жаргалсайханы унаган адуу шүү дээ. Төрийн наадамд хоёр удаа, бүсийн наадамд гурван удаа түрүүлж, айрагдсан энэ хурдан хүлгийг монгол түмэн андахгүй байх. Сүүлийн үеийнх гэвэл Д.Дэлгэрбаярын хонгор , аймгийн Алдарт уяач Нямсүрэнгийн Отгонбаярын халзан, “Хойморын хурд” галын тэргүүн, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уугуул Т.Батмөнхийн бор зэрэг улс, бүсийн дэвжээнээ амжилттай уралдан Эрдэнэтийнхээ нэрийг гаргаж байгаа хурдан буянгууд байна даа.
-За тэгвэл энэ нутгийн сайн азаргануудыг танилцуулаач?
-Сүүлийн үед манай уяачид адууныхаа үүлдэр угсааг сайжруулах зорилгоор олон азарга авчирч байна. Гэхдээ Эрдэнэтийн наадамд гурван жил дараалан түрүүлсэн азарга ганцхан л бий. Тэр бол Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын уугуул олноо Хотон хэмээн алдаршсан Сумъяагийн хээр азарга юм. Сүүлийн үед гэвэл шигшмэл морьдын “Их хурд-6” уралдаан болон төвийн бүсийн наадамд хоёронтаа айрагдсан аймгийн Алдарт уяач Батцэцэгийн Батбаярын Чавх хул азарга байна. Мөн “Зохиомж” центрийн захирал Мижиддоржийн Пүрэвдоржийн хар, “Төгөл” группийн захирал, аймгийн Алдарт уяач Данжаадын Гантөмөрийн хонгор зэрэг азарганууд энэ цаг үедээ сайн хурдалж байгаа. Сүүлийн үед уралдсан болгондоо түрүүлж, айрагдах болсон аймгийн Алдарт уяач Ж.Золбоотын хээр азаргыг дурдалгүй болохгүй. Эдэн дээр нэмээд Өсөхбаярын Толин хул, Дэлгэрбаярын хонгор, Пүрэвлхагвын саарал, халзан зэрэг азаргануудыг заавал хэлэх ёстой.
Харин үр төл нь сайхан хурдалж байгаа гэвэл МУ-ын Манлай уяач Чулуунбатын Буган хүрэн азарга байна. Хүрэн азарганы олон төл нь эцгийн шийрийг хатаан хурдалж байгаа. Ер нь сүүлийн үед манай Эрдэнэтийн уяачид унаган адуугаараа урамтай сайхан наадаж байгаа шүү.
-Энэ цаг үед хүлэг морьдынхоо уяа сойлгыг сайн тааруулж, түмэн олноо цэнгүүлж байгаа залуу уяачдаа танилцуулаач?
-Сүүлийн үед уяачид их залуужиж байнаа. Гал уяаны залуучууд ер нь бүгд л сайн уяж байна. Тэдний дундаас онцолж дурдвал “Хангалуун хурд” галын гишүүн, аймгийн Алдарт уяач Хишигсүрэнгийн Баярсайхан байна. Эрдэнэтийн баяр наадмаас тогтмол 1-2 айраг түрүү авна. Дээр нь Дүнжингаравын хурдад Ойдовын хул, Д.Мөнхтүвшингийн хээр зэрэг азаргануудыг айрагдуулж байсан. Улсын наадамд Бямбажаргалын халтар азаргыг айрагдуулсан. Энэ мэтээр дурдаад байвал олон сайхан амжилт үзүүлсэн. За мөн МУ-ын Алдарт уяач Д.Батчулууны хүү Батболд сайн уяж байна. “Хангай хурд” галын гишүүн, өнгөрсөн жил аймгийн Алдарт уяач болсон Цэвээндоржийн Амгаланбаатар мөн сүүлийн үед сайн уяж байгаа. Аймгийн Алдарт уяач Хишигжаргалын Батжаргалын морьд бас сүүлийн үед их сайн давхиж байна. “Хойморын хурд” галаас Гочоогийн Ганбат, Т.Отгонбаяр нар одтой сайхан наадаж байгаа. “Тод магнай” галаас Бүрэнтогтох, Эрдэнэбат нар сайн наадаж байна. За дээр нь нэмээд Ж.Батсайхан, Л.Алтангадас, Д.Баярсайхан, Г.Чулуунбаатар нарыг залуусыг нэрлэмээр байна. Энэ мэтчилэн дурдаад байвал олон сайхан залуус бий. Ер нь манай залуучууд дор бүрнээ морио их сайхан уяж байна.
-Ингэхэд Алдарт хэдий үеэс эхлэн морь уяж байгаа билээ. Хувь хүний тухайд жаахан хуучлаач?
-Би эцэг эхээс 14-үүлээ. Түүний ес нь эрэгтэй. Манайхны эрчүүд бүгдээрээ л морь мал унана. Би гэхэд Төрбат гэдэг хүний хул азаргыг, Багаа гэдэг хүний хүрэн морьтой унадаг байсан. Нэг хэсэг сургууль соёл гэж яваад мориноос хөндийрсөн тал бий. Гэхдээ 1980 онд Эрдэнэтэд ирээд, 1990-ээд оны үеэс морь уяж эхэлсэн. Хамгийн анхны айргаа 1996 онд Жаргалан сумынхаа баяр наадамд соёолон үрээ гурваар давхиулан авч байлаа. Түүнээс хойш олон айраг түрүү авч зөндөө сайхан наадсаан. Сүүлийн үед хүүхдүүд маань залган морь уяж байна. Манайх гурван хүү, хоёр охинтой. Охид ч ялгаагүй моринд дуртай. Манай эхнэр гэхэд л малын эмчийн хүүхэд. Тэр утгаараа багаасаа морины комисст явдаг байсан.
-Таны нэрийг хамгийн олонтаа дуурсгасан ямар хурдан буян байна вэ?
-2000 онд манай компанийн арван жилийн ой болж, тэнд түрүүлсэн хонгор морийг тухайн үедээ их өндөр ханшаар аван шуугиулж байлаа.
- Тухайн үеийн өндөр ханш нь хэд байхав?
-Дөрвөн тугалтай үнээ, дөрвөн унагатай гүү, 80 хонь, эрээн гэр дээр 500,000 төгрөг өгөөд авсан юм. Дараа жил нь АХ-ын 80 жилийн ойгоор нөгөө хонгор морь маань Эрдэнэтийнхээ наадамд түрүүлсэн. Тухайн үед 300 гаруй морь мордож, их өтгөн наадам болж байсан юм. Тэрнээс хойш хонгор морь маань Эрдэнэтийнхээ наадамд 4-5 түрүүлж, том, бага наадамд 30 гаруй удаа түрүүлж, айрагдан одоо 26-тай хурдан буян байж л байна. Хонгор морины дараа Дорнодын Дашбалбар сумын гаралтай бор хязаалан авч соёолонд нь Эрдэнэтийнхээ наадамд их хол түрүүлгэж байлаа. Бор үрээ тэр жилээ зургаан наадамд түрүүлээд, дараа жил нь хавчиг морь Булганы наадамд түрүүлэн, Эрдэнэтийн наадамд айрагдаж байсан. Тэгээд Мягмардорж надаас авч Дүнжингаравын хурдад айрагдуулж, шигшмэл хурдад түрүүлгэсэн дээ. Энэ мэтчилэн яриад байвал олон сайхан хурдан хүлгүүд байсаан. Манай морьдын уяаг Дашнямын Цэрэндаш гэж хүн тааруулдаг байсан юм. Одоо байхгүй бурхны оронд явсан. Тэр хүн хөвгүүдэд маань олон зүйл зааж сургасны хүчээр одоо хүү Энхбаярын маань хул азарга их сайхан давхиж байна. АХ-ын 90 жилийн ойгоор Эрдэнэтдээ айрагдсан. Баян-Өндөр хайрханы анхны тахилгат түрүүлсэн. Мөн бага хүү бас морь сайн уяна. Соёолондоо Эрдэнэтэд түрүүлсэн бор үрээгээ уяж байсан юм.
-Ярилцлагаа 20 жилийн ойн баярын мэндчилгээгээр өндөрлье.
-20 жилийн ойгоо тэмдэглэж байгаа “Эрдэнэт хүлэг” МСУХ-ны хамт олондоо, нийт уяачид, хурдан морь унаач хүүхдүүдэдээ, морьтны соёлыг дэмжиж явдаг үзэгч олондоо баярын мэндийг хүргэж морины босоо цагаан хийморьт ивээгдэн юу санасан есөн цагаан хүсэл нь биелж явахын ерөөл өргөе.
"Тод магнай" сэтгүүл "Эрдэнэт хүлэг" МСУХ-ны 20 жилийн ойн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна