Гурван төрийн нүүр үзсэн нэрт зүтгэлтэн, Улсын мэргэн Бунибазарын Дорж
А.Тэлмэн 2014 оны 5-р сарын 07 -нд
1934 онд буюу АХ-ын 13 жилийн ойн Улсын их баяр наадмын сурын харваанд Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын уугуул Б.Дорж 20 сумаас 19 онож түрүүлэн Улсын мэргэн цол хүртэж байжээ. Тэрбээр хуучин Түшээт хан аймгийн /Говь түшээ гүн/ Түшээт ван Чагдаржавын хошуу, одоогийнхоор Баян-Овоо сумын нутаг Жаргалант хэмээх газар XV жарны шар бар жилийн, бар сарын, бар өдрийн, бар цагийн, бар мөчид буюу 1878 онд Боржигон овогтой хохь тайж Бунибазарын тавдугаар хүү болон мэндэлсэн байна. Эцэг эх нь хүүгээ багад нь "Өөлд" гэж энхрийлэн нэрийддэг байснаас хожмоо "Өөлд мээрэн" гэж алдаршсан гэдэг.
Дорж хүү бага ахуйгаасаа л монгол бичиг, тоо бодлогод бие даан суралцсанаас гадна ах лам Чойнхорбалаараа төвд ном, монгол-төвд анагаах ухааныг, мөн нутгийн Долдойн Ялгуун баатар Бэх-Очир туслагч, Хүрээгийн Мантай галдаагаар манж хэлийг заалган нэвтэрхий боловсорсон байв. Тиймээс тэрбээр хошуу тамгын бичээч, мээрэн, Түшээт хан аймгийн чуулганы дарга, түшмэл, Монгол Улсын Гадаад явдлын яаманд дэд сайдаас тэргүүн сайд болсон Хичээнгүй билэгт Б.Цэрэндоржийн орлогч, дэс түшмэлийн албадуудад 1913-1919 он хүртэл ажиллаж байжээ. Мөн улсын доод хурлын хурлын гишүүн байв. Басхүү Монголын хувьсгалчдын нууц бүлгийн гишүүн байсан тул цаг төрийн байдлыг дүгнэн цэгнэж Д.Сүхбаатар нарын цэрэгт бут цохигдон урагшилж яваа гамин цэргээс орон нутгийн ардиргэд, мал хөрөнгийг хамгаалах бэлтгэлийг хошуу тамгын газраас шийдвэр ирэхээс өмнө хийсэн байсан гэдэг. Түүний зохион байгуулсан цэрэг Дэлгэр хангай уулаас урагш Онгийн гол, Дундговь аймгийн Эрдэнэдалай, Дэлгэрцогт, Хулд, Луусыннутаг болон тус аймгийн Цогтцэцийн Долоо сүмээс зүүн тийших нутаг, Шанхай, Шар хацраас урагш, Онгийн голын адгаас Гурван сайхан, Хачиг хөрхийн уулаас эхлэн Өвөрмонголын нутгийн зах хүртэл газар нутгийг хяналтдаа авч цэргээ хэсэг анги болгон, удаа дараа ард түмнийг түйвээн сүм хийдийг тонон дээрэмдэж яваа гамингуудтай тулалдан мал, эд зүйлийг нь эздэд нь буцаан олгох буюу тамгын газраа дансаар хүлээлгэн өгч байжээ. Түүгээр үл барам цагаантны нэгэн бүлэг нөхөд орон нутагт орж ирж дээрэм тонуул хийж байсныг устгасан гэх мэдээ баримт ч байдаг билээ.
Ардын хувьсгал ялснаар түүний амьдралд гурав дахь шинэ үе эхэлсэн гэж үздэг. Учир нь түүний урьд хийж байсан ажил, хичээл зүтгэлийг нь харгалзан 1921 оны намар Ардын засгийн газраас нийслэл Хүрээнээ татан ирүүлж, Гадаад яаманд түшмэлээр, 1923 оноос Сангийн яамны зөвлөх сайд, Хоршооны ерөнхий хорооны дарга, Хятад улсад суух төлөөлөгчөөр тус тус тохоон ажиллуулж байжээ. Улмаар 1932-1940 оны хооронд Шинжлэх ухааны хүрээлэнд шилжин ажиллаж байлаа. Энэ үеэс Б.Цэрэндорж, Г.Бумцэнд нарыг даган сурын харваа сонирхох болсон гэдэг яриа байдаг агаад аливаад оролдлоготой, хичээнгүй чанар нь давамгайлж богино хугацаанд сайтар сурч, улмаар ардын төрийнхөө наадамд ийнхүү 56 насандаацэц магнай болсон нь бий. Мөнхүү боловсрол хийгээд хэд хэдэн хэл үзсэний хувьд ажлынхаа зав зайгаар "Малчнаа сануулах сэдэв" хэмээх хоёр дэвтэр, "Туулай, гөлөг, чоно гурвын үлгэр", "Заяатын шунал, зүтгэлтнүүдийн бодол" зэрэг ном зохиол бичсэн байдаг агаад амьдралынхаа эцэст "Монгол хэлний тайлбар толь" зохиох ажлыг сэдэн эхэлж ахуйдаа 1943 онд насан өөд болжээ.
Б.Дорж нь ийнхүү гурван төрийн нүүр үзсэн улс төр, нийгэм, соёл-шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн, төрөл бүрийн авьяас билэгтэй нэгэн байсан ажгуу.
Анианханы Хүрэн-Алагийн Отгонбаяр

3 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

202.179.27.94
ААДЫГ МААНЬ АМЖИЛТ,АЛДРЫН ОРГИЛД ХҮРГЭСЭН ХҮН БОЛОХООР МОНГОЛЫН УХААЛАГ ТЭР ҮЕЙН АХМАДУУДАА ТАЛАРХАЖ ИРСЭНЭЭ НУУХГҮЙ ,
Reply103.14.37.7
Энэ хүн бол Монгол ахуй, монгол сэтгэлгээний сод төлөөлөгч, цуутай эрдэмтэн гэж би боддог юм. Улам сайн мэдэх юмсан гэж хүсэгч нэгэн бүлгээ, би.
Reply103.57.94.69
Б.Дорж бол мэдэх хүндээ бол мал судлалыг бий боглгосон хүн. Ардын мал эмнэлгийн үндэслэгч.
Reply