Орлой гурван зээрд - Омголон хурдтай
А.Тэлмэн
Хяруу унаж сэрүү татлаа. Тал нутгийн өвс гандсан атал таанын толгойд нарны элч шингээд энэ тэжээл амтат мах, айраг тарганд шим оруулдаг алтанхан намрын адаг сард менгөн шүүдэр цавцайгаад онгон тал цэнхэртсэн шөнийн сэрүүнд удамт хурдан хүлгээрээ халхад алдаршсан Орлой гурван зэзрд нутгийн адуучид таананы аагинд цадатлаа таргалсан хурдан хүлгүүдээ "чөмгийг нь тасартал" уяж сойн чийрэгжүүлэн байгаа нь адуун сүрэг оторлох ойртсоныг гэрчээ.
Наадмаас хойш нуруун дээр нь эмээл тохоогүй аргамаг хурдан хүлгүүдийн ташаа нь тэвхийж цээж нь түхэлзэн чих нь сортолзох агаад цомбон дөрвөн туурайгаараа газар цавчлан дүүхэлзэх нь юутай гоёмсог. Орлой гурван зээрд хэмээх нүд алдам тал нутаг бол Хэнтийн Галшар, Буянт-булаг, Сухбаатарын Уулбаян, Мөнххаан, Дарханхаан, Баяндэлгэр, Дарьганга сумдын нутаг бөгөөд энд халхын сайн эрийн хөл гишгэж шандаст хүлгийн хурд шалгаж явсан домогт Торой банди, Тогтох тайж мэтээр олонтаа дүрслэгдсэн билээ.
Чухам яагаад Орлой гурван зээрдийн унага хурдан байдаг билээ хэмээвээс тэндэхийн морь уяачдын сэтгэл бодол ухаан нь тэнгэрийн хаяатай нийлсэн тэнүүн тал шигээ арвин байдаг шиг ч юмуу эсвэл энэ нутгийн адуу хулангийн цустай гэгдэх ортой буюу эртнээс нааш жилийн дөрвөн улиралд морьдоо сойж уралдуулдаг заншилтай байсан нь эрхбиш нөлөөлдөг байж магад.
Одоо хяруунаар сойсон морьдын уяанд Хэнтийн Дархан сумын Цэрэндоржийн хонгор шүдлэн, халиун соёолон, Сүхбаатар сумын Жамцын улаан бор, Хэнтийн Галшарын Банзрагчийн саарал азарга, хилэн хар морь гээд хурдан шандсаа улсад гайхуулсан хүлгүүд тохомын хөлсгүй болтлоо сойгдон торгон ир орж байгаа нь сонин.
Энэ нутгийн нэрт уяач, уран уургач Баянжаргал гэгч эр, морь уях таних ухаанд нэвтэрхий байсан гэдэг. Галшарын адуу булгидаг, ороолдог, догшиноороо онцгойг хулангийн угсаатай учир адармаатай гэдгээр ярих домог бас бий. Тэр нутгийн ууланд зэрлэгшсэн ороо шарга морийг олон морьтноор хашуулан Баянмөнх уулын хярд цойлуулаад уулын эгц уруу чавхдахад нь уургалж байсан ард Баянжаргалаар хошууны ноён хардэл жанжин бэйс Пүрэвжав морь таних шинж ба морь уях эрдмийг биечлэн заалгаж, бусад нутаг хошуунаас өндөр үнээр сайн морь азарга худалдан авчирч адууныхаа үүлдэр угсааг сайжруулан байжээ. Орлой гурван зээрдийн Дагва, Самбуу, Совд, Чойнбол гэдэг ах дүү уяачдын үйзэн хонгор, цоохор шиншиг буурал, мойног хонгор хэмээх азарганууд цуутай хурдан байсан ба Дагва бол морь сайн таньдаг, ялангуяа түрүүлэх морийг анддаггүй байжээ.
Ардын хувьсгалын 25 жилийн ойгоор Хэнтийн аймгийн уяач Жигээ Дамбадаржаагийнтай нэгэн уяанд Гочоогийн хонгор азаргыг унаж явсан санагдана. Дамбадаржаа гуайн улаан бор азарга наадмын азарганы уралдаан будилаад хоёр уралдахад хоёр дахин холоос хол түрүулээд "Матар" сэтгүүлд далавчтай болгон магтуулаад зуруулж байсан нь сэтгэлд тов тодхоон.
Галшарын Донойн Цэгмэдийн Сайхан хонгор азарга 1951 онд улсын наадамд ирж Нялгын буурал, Санжаабүрэнгийн цавьдар хоёрыг гүйцэж түрүүлсэн удаатай. Галшарын хурдан морьдыг Хятадын худалдаачид ч шохоорхон уяж байжээ. Алдарт уяч Дагмидын "нүцгэн зээрд" гэгч морийг Хятадын Шанхай хотын худалдаачид 80 лан алтаар худалдан авч байсан баримт бий.
Галшарын түмний эх саарал алаг, Зандан хүрэн, оготор хонгорууд, мэнгэт халиун, Элбэг хээр, Идэр хээр, Зандан буурал, Магнай, Баяр, Бөген, Одон зэрэг азарганууд Орлой гурван зээрдийн омголон хурдтайг халх даяар цуурайтуулсан алдартай. Энэ нутгийн эрхэм уяачдаас Пүрэвжав, Аюур, Жунай, Амгалан нар ахмад үед Дагмид, Лувсанцэнд, Цэрэндорж, Лхажав нар дараахь үе Зундуй, Дугаржав, Ононмөр, Лосол, Банзрагч, Халтар, Салдаг, Цэгмэд, Сүрэнхорол, Шагдарсүрэн гээд л залгамж үе болон алдаршин байна.
Дээр үеийн нэгэн жил Галшарынн наадмын шүдлэнгийн уралдаанд Далай вангийн хошуу /Одоогийн Сүхбаатар аймгийн Мөнххааны хар үрээ түрүүлжээ. Хойтон хавар нь Галшараас бэйс Пүрэвжав, Далай вангаас хязаалан үрээ авахаар очжээ. Хар үрээгээ л өгөхгүй юмсан гээд адуугаа нуурт оруулчихаад урдуур нь азарга азаргаар тууж гаргахад "Пүрэвжав бэйс очиж, очиж доожоогүй шар хээр үрээ авлаа, морь таньдаг гэсэн алив" хэмээн Далай вангийнхан шоолсон юм гэдэг. Гэтэл тэр нь алдарт гуулин хээр гэдэг морь болж, Далай вангийн морьдыг урдаа гишгүүлээгүй юм гэдэг. Жаахан сүүлийнхээс гэвэл Банзрагчийн хар, Дугаржавын хүрэн морьд хөл хар, шилбэ хар азарганууд байгаа ба эдүгээ энэ нутгаас улсын их баяр наадамд 17 морь түрүулж, 35 морь айрагдан Орлой гурван зээрд хэмээх нутаг омголон хурдтайг олноо цуурайтуулан байгааг тэмдэглэсэн маань энэ.
С.Жамъяншарав
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна