З.Ойдов: Үүнд шүүгчийн буруу шийдвэр ч нөлөөлсөн


Зуны олимпийн ХХХнаадам болж байгаатай холбогдуулан чөлөөт бөхийн алтан уеийнтамирчдын юг Монгол Улсын "Зууны манлай” тамирчин, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Дэлхийн хошой аварга, олимп, дэлхийн хошой мөнгө, хурэл медалып, Ази тивийн хоёр удаагийн, улсын дөрвөн удаагийн аварга алдарт бөх З.Ойдовтой ярилилаа.
- Зуны олимпийн XXX наадамд манай улс мөнгө, хүрэл хүртэж чамлахааргүй амжилттай явна. Сүүлчийн тэмцээний ачаа хүнд гэгчээр чөлөөтийнхөн "Ловдон-2012"-т эхлуүлсэн амжилтын буухиаг нэр хүндтэй үргэлжлүүлж чадах болов уу?
-Олимпод явсан 29 тамирчны тэн хагас нь оролцоод түрүүч нь ирлээ. Тэр дундаа жүдогийнхон мөнгө, хүрэл медальтай ирсэнд туйлаас баяртай байна. Монголчуудын найдлага тасраагүй байгаа. Боксын хоёр тамирчин шигшээд үддэж ямар мундаг тулалдаж байгаа билээ. Мөн чөлөөтийн эрэгтэй дөрөв, эмэгтэй дөрвөн тамирчин олимпийн дэвжээнд ба-рилдах гээд хүлээж байна. Энэ жил сайн бэлдсэн гэж бодож байна. Энэ олимпод олон жил тасраад байсан чөлөөт бөхийн медалийн буухиаг залгуулах байх гэж найдаж сууна.
-Та хэдэн оноос эхэлж бөхийн спортоор хичээллэсэн бэ. 1967 оны, идэрчүүдийн аваргын тэмцээнд түрүүлсэн нь магадгүй таныг бөх болоход нөлөөлсөн болов уу?
-Би хар багаасаа бөхийн спортоор хичээллэх дуртай байсан. 1967 онд идэрчүудийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлснээр бөхийн спорт руу орох шалтгаан болсон гэж шууд хэлэх нь хаашаа юм. Би хүүхэд байхдаа. мундаг мундаг бөхчүүдийг нэг дор харж бишрээд бөх болох сонирхолдоо хөтлөгдсөн.
-Таны сонирхлыг татсан тэр мундаг бөхчүүд хэн байв?
-Х.Баянмөнх, Ж.Мөнхбат, Д.Сэрээтэр, гээд олон бөхчүүд бий.
-Олимпод оролцож амжилт гаргаж байсан үеэ эргээд дурсахгүй юу?
-Олимп дэлхийн аваргын тэмцээнд оролцож байсан үе мартагдахааргүй сайхан. Нэр хүндтэй том дэвжээнд амжилт гаргасан тэр их хөлс, хүч хөдөлмөрийг үгээр хэлэх аргагүй юм. Энэ амжилтуудын гаргах гэж тамирчид бүх ймьдралаа золиослодог.
-Та болон таны үеийнхэн олимп, дэлхийн тэмцээнүүдэд богинохон хугацгаанд олон том амжилтуудыг гаргасан. Цааш хичээллэх боломж байсангүй юу?
-Миний үеийн бөхчүүд эрт зодог тайлсандаа биш юм. Бид богино хугацаанд амжилт гаргахгүй бол болохгүй байсан. Яагаад гэвэл бид чинь бөхийнхөө учрыг нь олох гээд цаг хугацаа харвасан сум шиг оджээ. Манайхан тэр үед тамирчин, дасгалжуулагчид нь аль аль нь шинэ туршлага муутай болохоор нас дээр гарсан хойно амжилт гаргасан байхгүй юу. Жишээ нь, би гэхэд л 30 дөхчихөөд амжилт гаргаж байхав дээ. Гуч гарсан хүн дөнгөж . 20-той шижигнэсэн залуутай ноцолдохоор ямар олиг байхав.
-Таны үеийнхэн ихэвчлэн хүнд жинд амжилт гаргаж байсан. Тэр амжилтьш түүх яагаад тасархад хүрэв. Сүүлийн үед хөнгөн жингийн бөхчүүд амжилт гаргах болж. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Азийнхнаас хүнд жинд амжилт гаргахад төвөгтэй. Сургалт дасгалжуулалтын систем алдагдсантай холбоотой гэжүздэг.
-Чөлөөтийнхөн хоорондоо эв түнжингүйгээс болж талцдаг, түүнийг дагаад амжилт нь эрс уруудсан гэлцдэг. Энд хэн буруутай вэ. Зарим хүмүүс хоёр аваргыг буруутгадаг?
-Хоёр аварга үндэсний бөхөөр, чөлөөт бөхөөр ч хоорондоо өрсөлддөг байсан. Түүнээс биш тэд бөхийн спортыг хоёр хуваасан буруутан биш. Тэр хоёр багш шавийн барилдлагатай явж байсан удаатай. Хоёр аваргын амжилтанд атаархаж талцуулж, яс хаядаг хүмүүс байдаг байхгүй юу, Хоёр аварга үүнийг хэнээс ч дутахгүй мэддэг. Түүнээс биш тэр хоёроос болж бөхийн спорт урагшлахгүй байна гэж бухах муухай.
-Манайхан үндэсний спортыг илүү үзээд их спортыг арай дутуу анхаардаг юм биш үү. Шагнал урамшууллын тал дээр ч тэр?
-Монгол үнэдсний бөхийн байг өнгөрсөн жилээс л нэмж 15 сая болгож байгаа юм. Би үүнийг зөв гэж үздэг. Даншиг, аймаг сумдын наадмуудын байг өндрөөр байлж байгааг буруутгаж болохгүй. Монгол бөхийн шагнал урамшууллыг нэмсэнээр олимпод оролцсон тамирчдын шагналд нөлөөлөхгүй.
-Таны дархан мэхийг Олон улсын чөлөөт бөхийн холбоо Ойдов мэх хэмээн оюуны өмчид бүртгэсэн. Тэр үед танд ямар санагдав?
-Энэ мэхийг 1974 онд бэлтгэл дээр санаа авч бодоод туршаад гартаа оруулсан. Надад энэ мэхийг хамт давтах хүн олдоогүй. Бараг л тэмцээн дээр хийчихсэн. Монголынхоо бөхчүүдэд мэхнийхээ санааг хэлж байсан. Харин гаднын бөхчүүдээс Ойдов мэхээ нууцалдаг байлаа.
-Энэ олимпод чөлөөтийнхнөөс юм дуулгах болов уу?
-Анхныхаа олимпод оролцож байгаа тамирчид ч байна. Хэд хэдэн удаа оролцож байгаа тамирчид ч бий. Өөр өөрийнхөө хэмжээнд давгүй сайн бэлдсэн. Сайн бэлдсэн болгон амжилт гаргадаг уу гэвэл үгүй. Одоо дасгалжуулагчийн ухаан үлдсэн. Чөлөөтийн охидууд шаггүй сайн барилдчих болов уу. Түүнээс биш олимпод хэн нэгний өнгийг шинжээд өнгөтэй бөх олимпийн аварга болдоггүй юм.
-Та 2008 оны олимпод Н.Түвшинбаярыг олимпийн аварга болоход хэр баярласан бэ. Хэрвээ чөлөөтийи тамирчид анхны алтан медалыг авсан бол арай өөр байх байсан болов уу?
-Жүдогийн тамирчин түрүүлээд аварга болчихлоо гээд баярлахгүй өнгөрвөл сонин хэрэг биз дээ. Бүх монголчууд баярлахаараа л нэг болсон. Н.Түвшинбаяр Бээжинд төрийн дуулаллаа эгшиглүүлэхэд Монгол угсаатан хэн боловч баярлах ёстой.
-Таны тухай алтан медаль авчихсан байсан юм шүү, зүүгээгүй л болохоос гэж Ж.Мөнхбат аварга ярьж байсан санагдана?
-Манай улсаас олимпийн наадамд олон тамирчин оролцсон. Тэднээс олимпийн алтан медаль энгэртээ зүүх хүмүүс байсан боловч янз бүрийн шалтгаанаас болоод бидэнд ирээгүй юм. Үүнд шүүгчийн буруу шийдвэр ч нөлөөлсөн. Энэ бүхнийг дүгнэж байхад манай улс аваргын тавцанд гарах цаг нь арай болоогүй юм байждээ гэж бодож байсан. Тэгээд алтан медаль зүүх ёстой хүн нь зүүж, авах ёстой хүн нь авлаа гэж боддог.
-Та ид барилдаж байхдаа хэдэн килограмм хасч баридддаг байсан бэ?
-Анхны тэмцээндээ найман килограмм хасдаг байсан. Харин олимп дэлхийн аваргын тэмцээнд 10 гаруй клограмм хасч ордог болсон.
-Тэр их алдсан энерги, хүчээ юугаар нөхдөг байв?
-Хоолоор л нөхдөг байсан. Тэр үед витамин В2, В6 гээд, хааяа л алданг оног тэжээлийн бэлдмэл тариулна, тарьдаг гэж дээ тасалдуулаад тарьсан ч болдоггүй байж дээ, Одоогийнхтой адил уураг гэж юм байгаагүй.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна