Уртын дуучин А.Түмэн-Өлзий: Уртын дуучин бол хүн болгоны эзэмшээд байж чадахааргүй агуу мэргэжил


Уртын дуучин А.Түмэн-Өлзий “Сэтгэлийн толь” нэртэй гурав дахь бие даасан цомгоо худалдаанд гаргалаа. Нэг хэсэг чуулгад харьяалагдаж явсан ч өдгөө чөлөөт уран бүтээлч болсон дуучин бүсгүй ээлжит цомгоо гаргасан даруйдаа бие даасан тоглолтоор үзэгч сонсогчиддоо бэлэг барихаар зэхсэн гэнэ.
-Анхны бие даасан цомгоо хэзээ гаргасан юм бэ?
-Соёлын тэргүүний ажилтан, дуучин Э.Төрмандахтай цуг хамтарсан уран бүтээлээрээ цомог гаргаж байсан. Үүний дараа зөвхөн өөрийнхөө уран бүтээлүүдээс бүрдсэн анхны бие даасан цомгоо гаргасан даа. Өнгөрсөн сар шинийн баяраар хуучны хит дуунуудаас бүрдсэн кино концерт хийж, үзэгч сонсогчиддоо хүргэсэн юм. Тэр дуунуудаараа сая “Сэтгэлийн толь” нэртэй гурав дахь бие цомгоо гаргалаа. Сүүлийн үед уран бүтээлчид маань хуучны дуунуудыг нэлээд түлхүү дуулах болж. Тиймээс би хүн болгоны мэддэг дуу гэхээсээ илүүтэйгээр хуучны мартагдах шахсан юмуу ганц хоёрхон дуулагдаад өнгөрсөн уран бүтээлүүдийг судлан байж сонголтоо хийсэн. Ийм болохоор хүн болгоны мэддэггүй, бараг шахуу мартагдсан дуунуудыг дуулахыг хичээж байна. Энэ цомог маань маш сайхан бүтээл болсон.
-Бие дааж уран бүтээл хийхэд санхүүгийн хувьд ч хүндрэлтэй. Ямар нэгэн ивээн тэтгэх байгууллага бий юу, аль эсвэл?
-Уран бүтээлийг минь мэддэг, дэмждэг олон хүн бий. Ер нь, уран бүтээлийнхээ санхүүг 100 хувь өөрийнхөө халааснаас гаргана гэж байхгүй шүү дээ. Яагаад гэвэл, нэг дуу гаргах гэж ямар их хөдөлмөр, хөрөнгө хүч, цаг хугацаа зарцуулдаг болохыг ихэнх хүмүүс мэдэж байгаа биз. Тэгэхээр клип, кино концерт хийх, цомог гаргахад юу болох нь тодорхой. Харин энэ бүх асуудалд тусалж дэмждэг ах эгч нар маань байдагт баярлаж явдаг юм. Тэдний ач тусыг хариулж, өөрийнхөө чадах чинээгээр тэр сайхан сэтгэлийнх нь хариуг барих юмсан гэж хүсч, хичээж явдаг.
-Яагаад заавал уртын дуучин болсон юм бэ?
-Манай аав ээж хоёр Хөвсгөлөөс гаралтай улс. Харин би Завхан аймагт төрсөн. Урлагийн сургуулийг хөгжимчин мэргэжлээр төгссөн ч гэлээ, дуу хууртай амьдралаа холбосон түүхтэй. Уртын дуучин болсон шалтгааныг минь олон хүн асууж сонирхдог л доо. Энэ урлаг хүнийг маш сайн хүмүүжүүлдэг. Уртын дуу дуулснаар маш их зүйлийг мэдэрч, амьдралын олон өнгийг олж хардаг. Тухайлбал, би уртын дуу дуулахаасаа өмнө огт өөр Түмэн-Өлзий байсан бол, уртын дуу сурч дуулж эхэлснээс хойш маш их өөрчлөгдсөн гэж боддог юм. Уртын дуучин бол хүн болгоны эзэмшээд байж чадахааргүй агуу мэргэжил шүү дээ. Уртын дууг монголын сонгодог урлаг гэж хүртэл ярьдаг юм билээ. Дэлхийд уртын дуу, морин хуураараа монголчууд бид үргэлж гайхуулдаг. Тийм учраас уртын дууг сурахад тун хэцүү, бас дээр нь маш их хичээл зүтгэл хэрэгтэй байдгийг сайн мэдэрсэн. Ер нь, уртын дуу дуулснаар хүн маш их тайтгарлыг олж авдаг юм байна. Тэр тайтгарал дундаас өөрийгөө олж мэдэрдэг гэх үү дээ. Цөөн үгээр тайлбарлахад ийм л байна даа.
-Уртын дуучид маань хамтлаг байгуулж, олон төрлийн чиглэлээр тоглох болж. Энэ тал дээр ямархуу бодолтой явдаг вэ?
-Би уран бүтээлээ ганцхан уртын дуугаар дагнаж хийхгүй байгаа ч гэлээ, энэ тал дээр дорвитой зүйл хийнэ гэж бодож явдаг. Ирэх сарын 13-нд анхны бие даасан тоглолтоо Монгол бөхийн өргөөнд хийхээр товлож, бэлтгэл ажилдаа бараг орчихсон байгаа. Хэрэв төлөвлөсөн ажлуудаа амжуулж чадвал уртын дуугаар цомог гаргах бодол ч бий. Яг хийнэ гэж хэлж чадахгүй ч гэсэн, дотроо бодож төлөвлөсөн болохоор боломж олдвол зүтгэнэ дээ.
-Тоглолт, арга хэмжээнд хэр зэрэг уригдаж байна вэ?
-Өө, зөндөө урилга ирдэг. Уран бүтээлчид маань хэсэг хугацаанд тоглолт хийхээ завсарласан бол, одоо урин дулаан цаг ирсэн учраас бүгд л хөдөлгөөнд орлоо. Тиймээс миний хувьд зав чөлөөгүй ажиллаж, янз бүрийн л тоглолтод оролцож явна.
-Цаашид хийх шинэ уран бүтээлүүдийнхээ талаар яриач?
-Завхан нутгаас минь төрсөн олон сайхан мундаг уран бүтээлч бий. Гавьяат жүжигчин, дуучин У.Далантай ахтай би хамтарч дуулж байлаа. Одоо бас шинэ уран бүтээлээ хамтарч хийх гээд явж байгаа. Ер нь, цаашид уран бүтээлүүдээ цаг алдахгүйгээр гаргаж, миний дууг сонсох дуртай үзэгч сонсогчдоо баярлуулна гэж хэлмээр байна.
-Уртын дуунаас өөр чиглэлээр дуулах бодол байгаа байх. Тоглолтоос бусад үед бол поп дуучин шиг л харагдаж байна?
-Уран бүтээлийн тал дээр ямар нэгэн стильд баригдахыг хүсдэггүй. Түмэн-Өлзий гэдэг хүний хоолойны цар хүрээ хэр хэмжээнд хүрэх нь вэ, тэр хүртэл би өөрийнхөө уран бүтээлийг чадлынхаа хэрээр хийж, үзэгч түмэнд хүргэхийг хүсдэг. Зөвхөн уртын дуу, нийтийн дуугаар бус поп чиглэлийн уран бүтээл ч бас туурвиж байгаа. Миний уран бүтээлийг сонсдог хүмүүс ерөнхийдөө сайн мэдэх байх. Би өөрөө хөгжимчин хүн учраас ур чадвар, мэдлэг туршлага минь олон төрлөөр уран бүтээл хийхэд маш их дөхөм болдог. Дуу дуулах ур чадвар, хувьсах чанар хөгжимчин хүнд илүү их заяасан байдаг юм. Тэгэхээр олон төрлийн дууг дуулах жаахан ч гэсэн авьяастай юм болов уу гэж өөрийгөө боддог. Түүнээс би олон төрлийн дуу дуулах чадвартай гэж хэлж чадахгүй. Хувь хүнээс гадна уран бүтээлийн тал дээр ч даруу занг эрхэмлэж явдаг гэх үү дээ. “Би ийм мундаг чадалтай дуучин” гэж цээжээ дэлдэж үзээгүй. Чанартай, сайн уран бүтээлээ хүргэхийг зорьдог учраас үзэгч түмэн маань маш сайхнаар хүлээж авдаг байх.
-Хувцаслалтын тал дээр уран бүтээлийн имиж гаргасан уу, аль эсвэл?
-Би мэргэжлийн чиг хандлагатай уран бүтээл хийхийг хүсдэг. Төрийн хүндэтгэлийн тоглолт, хүлээн авалт, томоохон арга хэмжээнд маш их оролцдог учраас элдэв төрлийн стиль сонгохгүй гэсэн үг. Тиймээс мэргэжлийн хэмжээний чиг хандлагыг барьж явдаг. Энэ бол миний байр суурь. Олон янзын чиг шугам руу яваад байвал цаашдаа юу ч биш болж хувирна шүү дээ. Хувцаслалтын тухайд гэвэл, уран бүтээлийн тоглолтоос хамаарч янз бүрийн загвартай гоёл бий. Хамгийн гол нь хэзээ, хаана, юугаар гоёх вэ гэдгээ л хамгийн сайн мэдэх ёстой гэж боддог юм.
-Залуу уран бүтээлчид аль нэг чуулгад орж, мэдлэгээ ахиулахыг хичээдэг. Харин таны хувьд, чөлөөт уран бүтээлч болно гэдэг нэлээд зориг шаардсан шийдвэр байх?
-Тийм ээ. Ер нь ямар нэгэн байгууллагад харьяалагдах нь байх ёстой зүйл л дээ. Чөлөөт уран бүтээлч хүмүүсийн хувьд, хийж бүтээхийг хүссэн зүйлээ цагт баригдахгүйгээр дуртай үедээ зохицуулах боломжтой гэдгээрээ давуу талтай. Нөгөө талаар гэвэл, ямар нэгэн чуулгад харьяалагдаж ажиллах нь бидэнд маш их хэрэгтэй. Тиймээс цаашид хоёр гурван жилийн дараа аль нэг байгууллагад орж, уран бүтээлийнхээ хажуугаар давхар ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Одоохондоо миний өмнө төлөвлөгөөт ажил маш их байгаа учраас энэ бүхний дараа чуулгад орно гэж бодож байна.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна