“Арын хангайн шигшмэл хурд-2012” амжилттай өндөрлөв
А.Тэлмэн 2012 оны 7-р сарын 26 -нд
Долдугаар сарын 21-23-ны өдөр Эрдэнэмандал суманд “Арын хангайн шигшмэл хурд-2012” даншиг сайхан боллоо. Хурдан морины уралдаанд аймаг болон сумынхаа их баяр наадамд 2011-2012 онуудад айрагдсан азарга, соёолон, их насны хурдан ажнайнууд уралдах мандат авч хурд шандасаа сорив. Эрдэнэт хот дах нутгийн зөвлөлийн дарга Ч.Ганзоригийн хүү Г.Тэмүүлэн 2010 оны зун Ихтамир суманд зөвхөн Архангай аймгийнхаа шигшмэл хурдуудыг цуглуулан “Арын хангайн шигшмэл хурд” уралдааныг амжилттай сайхан зохион байгуулсан. Тухайн үед уг даншиг наадмыг хоёр жилд нэг удаа уламжлал болон хийхээр, мөн наадамд түрүүлсэн гал-сумын нутагт дараагын арга хэмжээг зохион байгуулахаар болсон. Сум бүр нэг гал болон оролцдогоороо онцлог ба наадмын зохион байгуулалтанд сайнаар нөлөөлдөг аж. Энэхүү уралдааны гол бодлого бол Арын сайхан хангайн адууны хөгжил, монгол хүний эд бах хийморь болсон соёлынхоо өв уламжлалыг хойч үеийнхэндээ өвлүүлэн үлдээхэд оршино. Түүнчлэн “Арын хангайн шигшмэл хурд” уралдаанд түрүүлсэн морь, уяач унаач хүүхдүүдийг аймгийн цол зэргийн болзолд хамруулж байгаа нь уяачдыг татах нэгэн хөшүүрэг болж байна. Энэ жилийн наадамд таван оноо авч түрүүлсэн Цэнхэр сумын галд 10 сая төгрөгийн үнэтэй араб үүлдрийн эрлийз азаргыг бэлэглэж 2014 онд уг наадмын Цэнхэр сумын нутаг Урд Тамирын голын үзэсгэлэнт хөндийн Өргөөтийг тэнүүн талд хийхээр тогтлоо. Энэ жилийн уралдааныг Архангай, Орхон аймгийн морин спорт уяачдын холбоо зохион байгуулна.
Уран мэхийг уралдуулж цэц мэргэнээ сорив
“Арын хангайн шигшмэл хурд” уралдаанд 128 бөх зодоглож, 21 харваачид цэц мэргэнээ сорив. Үндэсний бөхийн барилдаанд улсын заан Ч.Санжаадамба түрүүлж улсын гарьд Н.Бат-Эрдэнэ үзүүрлэн улсын начин Р.Пүрэвдагва, аймгийн арслан Л.Шинэбаатар нар шөвгөрөв. Сурын эрэгтэй харваачдаас спортын мастер Эрдэнэбулган сумын тамирчин Ш.Баттулга, аймгийн хошой мэргэн ШУТИС-ийн оюутан Б.Түвшинбаяр, аймгийн мэргэн А.Очирхуяг эмэгтэй харваачдаас Архангай аймгийн цагдаагийн газрын харваач аймгийн дархан мэргэн А.Цэрэндолгор, нийслэлийн “Алтан туул” төвийн харваач Я.Нарантуяа, Цэцэрлэг хотын нэгдүгээр цэцэрлэгийн багш аймгийн дархан мэргэн В.Энхтуул нар эхний байруудыг эзэлж наадамчин олныхоо магнайг тэнийлгэв.
Нар зөв тойрч нааддаг болох нь ээ
“Арын хангайн шигшмэл хурд” даншиг наадмыг Ихтамир Эрдэнэмандал Цэнхэр сумдад нар зөв тойрон зохион байгуулж байгааг нутгийн зон олон ихэд бэлгэшээж байна. Уг наадмыг зохион байгуулах дүрэмд: “Сум бүрээс уяачид нэг гал болон оролцоно. Ингэхдээ тухайн жилийн уралдаанд тэргүүлсэн сумын нутагт дараагийн наадмыг хийнэ” гэж заасан. Анхны уралдаан 2010 онд Ихтамир сумын уугуул Г.Тэмүүлэнгийн уяж уралдуулсан “Дөлгөөн хар” улсын их баяр наадмын түрүү авсны мялаалга болгон Хойд Тамирын голын үзэсгэлэнт хөндийд болсон бол тэрхүү даншигт Эрдэнэмандал сум таван оноо аван түрүүлсэн учир энэ жилийн наадмыг тус суманд зохион байгууллаа. 2014 онд болох наадмыг энэ зуны наадмаас хоёр түрүү, нэг айраг авсан Цэнхэр суманд хийхээр шийдвэрлэсэн явдал тохиолдлоор хорвоогийн их нарыг зөв тойрон болж байгаа нь сонин содон тохиол юм.
Цэнхэр сумын уяачид магнайлав
“Арын хангайн шигшмэл хурд-2012” уралдаанд нийт 603 хурдан хүлэг уралдсанаас азарга, их насны уралдаанд Цэнхэр сумын уяач И.Баярсайхан, Б.Будрагчаа нарын хээр зүсмын хүлгүүд, соёолон насанд Эрдэнэмандал сумын уяач А.Алаг-Уулын алаг үрээ магнайлан торгон жолоогоо өргүүллээ. Мөн Цэнхэр сумын уяач Г.Энх-Амгалангийн хүрэн соёолон айрагджээ. Түрүүлсэн моринд хоёр, айрагдсан моринд нэг оноо өгдөг дүрэмтэй. Ийнхүү дүрмийн дагуу гурван айраг авсан Ихтамир сумын уяачид гуравдугаар байранд орсон бол таван оноогоор Цэнхэр сумын уяачид энэ жилийн баяр наадмыг өнгөлөв. Дашрамд дурьдхад Өвөрхангай аймгийн Арвай хээрийн талд болсон Монгол улсын шигшмэл хурдан хүлгийн анхны наадамд Архангай аймгийн Цэнхэр сумын уяач Д.Мөнхтөр, Дашцэрэн нарын хоёр хээр их насны түрүү, аман хүзүүнд хурдалж монголчуудыг шагшааж байсан яруухан түүхтэй бөлгөө.

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна