Тонж тоорой уралдаан хойшлогдлоо


Лид тонж торой төрийн бус байгуулга , богд хан гал уяанаас хамтран шинэ монгол шүдлэн хязаалан насны морьдын уралдааныг зохион байгуулахаар товлоод байсан. Уяачдын саналыг харгалзаж энэхүү уралдааныг хойшлуулахаар болсон байна
Тонж торой ТББ нь Монгол угсаатны өв соёл, хурдан морины уралдааныг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, ирээдүй, хойч үедээ өвлүүлэх, Монгол бахархлыг олон улсад сурталчлан таниулах зорилгын хүрээнд “Тонж торой-2012” Шинэ Монгол шүдлэн, хязаалан насны хурдан морины уралдааныг 2012 оны 7 дугаар сар 20-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөсөн билээ. Энэхүү уралдаанд улс, аймаг, нийслэлийн алдар цолтой нэрт уяачид, сонирхогчид, бридерүүдийн уяж сойсон шигшмэл хурдан морьд уралдахаар бүртгүүлсэн боловч уралдаанд оролцох морьдын тоо нь зохион байгуулагчдын зүгээс тавьсан шалгуур үзүүлэлтэнд хүрээгүйн улмаас Монголын морин спорт уяачдын холбооны удирдах зөвлөлийн гишүүдтэй санал солилцож, мөн цөөнгүй уяачдын хүсэлтийг харгалзан үзсэний үндсэн дээр тус уралдааныг зохион байгуулах хугацаанд өөрчлөлт оруулахаар боллоо. Энэхүү шийдвэрт дараах хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлсөн болно. Үүнд:
• Монгол Улсын Их Хурал, НИТХ-ийн сонгууль улс орон даяар болж, энэхүү түүхэн шийдвэрлэх улс төрийн үйл явцад улс даяараа анхаарлаа хандуулж, морин спорт сонирхон дэмжин ажилладаг бизнесменүүд, улс төрчид сонгуульт ажилдаа түлхүү анхаарч байсан тул хурдан морьдоо бэлтгэх, бүртгүүлэх завдал олдоогүйгээ бидэнд илэрхийлсэн.
• Сонгуулийн дараа улсын их баяр наадам залгуулан болсон бөгөөд их баяр наадмын үеэр ихэнх уяачид, бридерүүд улсын их баяр наадамдаа бэлтгэлээ базаан орцгоосон. Тэдний зүгээс манай ТББ-д хандан хугацаагаа эргэн харахыг хүссэн санал удаа дараа ирсэн.
• Бүсийн наадам энэ сарын 28, 29-нд Улаанбаатар хот, Сүхбаатар, Дундговь, Баян-Өлгий аймгуудад зохион байгуулагдах тул морь сонирхогчид, уяачид, мэргэжлийнхэн энэхүү наадмын бэлтгэлдээ ханцуй шамлан орсон байна. Энэхүү шалтгаан нь бидний уралдаан зохион байгуулах цаг хугацаанд нөлөөлж байгаа тул эдгээр болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзэж хамтрагч, дэмжигчид болон Монголын морин спорт уяачдын холбооны зүгээс нэгдсэн шийдвэрт хүрч байгаагаа ийнхүү албан ёсны захидлаар мэдэгдэж байна.
Зохион байгуулагчдын хувьд шинээр товлосон хугацааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон өөрсдийн вэбсайтдаа албан ёсоор зарлах болно.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна