Боржигоны ноёнд үнэлэгдсэн нь


Сэцэн хан аймгийн Говь мэргэ вангийн хошуу, Сэцэн хан аймгийн Боржигон цэцэн бээлийн хошууд говь, хээр, өвс ургамал юм юмаар зөрүүтэй хол зайтай нутагсан. Хошуудын ихэс дээдэс билгийн сайн өдрүүдэд хүлэг морьдоо сойж наадмын торгон дэнжид хаш хөөрөг зөрүүлэн хааяахан мэнд амараа мэдэлцдэг эртний заншилтай. Мэргэ вангийн хошууны их уяач Хунз хэмээх Ганжуур өнөөдөр өнгөлөх морийг гадарладаг гэхийг олон хошуудаар шуугиад байдаг нь ихэсийн чихэнд содон. Боржигоны тэргүүлэх ноён Цэрэнсандив бодож сууна. Ганжууртан /Говийн уяачдыг хэлнэ/ морины уяагаар явна гэнэ. Ганжуурт нь хөнгөн хазаар, хударга өгөөд хэр мэддэгийг үзье. Түрүүлэх моринд энэ хоёрыг хийчих. Би харж байя, гэх нь зөв гэж бодлоо. Бараа бологчид Боржигоны ноёны үгийг ташааралгүй дамжуулан Ганжуурын гарт хазаар хударгыг хүргэв гэнэ.
Шинжээч Ганжуур ноёны сүйх хөлөглөн олон хошуудаас ирсэн гал уяагаар орж хударгыг нэг буурал моринд хийгээд хазаарыг нь хийлгүй алхаж яваа харагджээ. Морьдын түрүү асар тойрон эргэв. Ганжуур хазаар барьсан хэвээр алхаад байх юм. Морьд гарч байхад зүүн өмнөөс хүүхэдтэй гурван морь хөтөлсөн хүн гарч ирэхэд Ганжуур түүнийг дуудан тосч уулзаад хэдэнтээ тойруулан харснаа толин сартай хүрэн моринд хөнгөн хазаарыг хийгээд явуулахыг Боржигоны хиа нар ажиглаж амжив. Наадамчин олон морь бариа руу хошуурч мөнөөх шинжээчийн мэддэг эсэхийг цэгнэж дүгнэх цаг болжээ.
Тоосны үзүүрт бараан морь айсуй. . .
Толгойдоо мөнгөн хийцтэй хөнгөн хазаартай, толин сартай хүрэн морь түмэн эх болж гоёмсог хударгатай буурал морь дараалав. Наадамчин олон Мэргэ вангийн их шинжээч Ганжуурын эрдэмд бишрэн түүний нэр алдар наадмын дэвжээнээс Даншиг долоон хошуу Халх даяар салхи мэт улбаалан хүрэв.
Боржигоны ноёд Мэргэ вангийн ноёдод зоог барихдаа "Би танай Ганжуурт түрүүлэх моринд хий гэж хазаар, хударга өгүүлсэн болно. Харин Ганжуур хазаарыг түрүүлэх моринд, хударгыг аман хүзүүний моринд олж хийлээ. Танай хошууны морины үнэн сайн шинжээчийг би харлаа" гэж согтуу нүдээр ирмэсэн гэдэг. Говь мэргэ вангийн хошуунд морины их мэргэд төрөх хувь заяа оршвой.
Л.Сандуй
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна