Улсын мэргэн С.Энхтунгалаг: Үндэсний сурыг айлын шоовдор хүүхэд шиг үздэгт гомдолтой явдаг
А.Тэлмэн
Монголчууд эрийн гурван наадам гэж ярих дуртай атлаа “Сур харваа”-г хэзээний л айлын шоовдор хүүхэд адил үзэж байдаг. Сурчид энэ тал дээр гомдол тээн ярьдаг боловч тэр бүр хүмүүс анхаарч, санаа тавиад байдаггүй нь харамсалтай. Өөрсдийг нь гэх хүнгүй шахам байхад бор зүрх, сэтгэл оюунаа зориулан сур харвааг хөгжүүлэхээр зүтгэсэн. Эдгээр хүмүүст талархал илэрхийлж, олон түмэнд яриаг нь хүргэхээс өөрөөр дэм болж чадахгүй нь. Тэдэн дунд ар гэрээ орхин сурынхаа төлөө нойр хоолоо умартан яваа эмэгтэй хүн хүртэл олон байдаг гэж бодохоор халширмаар. Хэзээ л Монголын сур харваа хөгжиж, Эрийн гурван наадам гэж ам бардам хэлэх үе ирэх бол доо. Гадаа гандаж, хүйтэнд хөрч байдаг сур харваачтай цөөн хэдэн хоромд уулзаж ярилцлаа.
-Таны хувьд бусад харваачдын нэгэн адилаар удам дагаж энэ спортод уруу татагдсан уу?
-Үгүй дээ. Сур харваа бол ямар ч хүнийг өөрийн эрхгүй уруу татчихдаг сайхан спорт байгаа юм. Манайхны хувьд анх би өөрөө харвааг сонирхож, харин ч гэрийнхнээ уруу татсан. Одоо манай гэр бүлийнхэн бүгдээрээ харвадаг. Нөхөр маань нэлээд хожуу орсон гэхэд их сайн харвадаг юм. Би 1982 оны хавар “Үндэсний сурын холбоо”-ны нээлтийн тэмцээнд анх удаа харваснаар эргэлт буцалтгүй суртай амьдралаа холбосон гэх үү дээ. Тасралтгүй таван жил харваж байгаад, 1986 онд улс хувьсгалын 65 жилийн ойгоор түрүүлж, “Улсын мэргэн, спортын мастер” гэсэн цол хүртэж их баярласан даа. Эмэгтэй хүн болсон хойно амьдралын эрхээр гурван хүүхэд гаргаж долоон жил завсарлаж 1993 онд спортдоо эргэж ирсэн. Түүнээс хойш тасралтгүй арваад жил, нум татаж эхэлсэнтэйгээ 20-иод жил харваж байх шив.
Эмэгтэй хүн энэ том нумыг агсаад зогсож байхад айлд бахархмаар байдаг. Харин та нөхдөд шантрах үе байдаг уу?
- Анх улс хувьсгалын ойг тэмдэглэж эхлэх үед эмэгтэй хүн харвадаггүй байсан боловч хожим 1950-аад оны үеэс харвах болсон. Хурд, хүч шаарддаг болохоор эмэгтэй хүнд үнэхээр хүнд спорт. Хэцүү үе алийг тэр гэхэв. Залуу байхад ч яахав өвөл ямар ч бэлтгэл хийлгүйгээр хавар нумаа татаж чаддаг байсан бол сүүлийн хэдэн жил өвөл хүчний бэлтгэл хийхгүй л бол хавар шууд очоод татна гэсэн ойлголт байхгүй болсон. Нэг удаа нум татлаа гэхэд 70 кг зүйл өргөсөнтэй адил хэмжээний хүч хүнээс гардаг. Гэхдээ нум болгон адилгүй л дээ. Хатуу зөөлөн гэж ангилдаг. Үүнээс өөрийнхөө чадал, чацдаа тохируулж авах хэрэгтэй.
Харин таны хувьд..?
Би хатуу нумаар харвадаг. Хатуу нум, зөөлөн нумыг бодвол онч сайн эвтэйхэн байдаг болохоор хүмүүс ихэвчлэн хатуу нумаар харвадаг гэж хэлж болно.
Ингээд бодохоор их л булчинлаг болдог байх даа?
Гарын булчин хөгжиж, хүч орохоос гадна эв дүй их чухал байдаг. Сурчид дундаа би харьцангуй туранхайд орно шүү дээ. Тэгэхэд л нум татсаар байгаад нэлээн бяр сууснаа хүн ерөөсөө мэддэггүй юм билээ. Ямар сайндаа л наадмын үеэр нэг залуу миний нумыг татах гээд дийлээгүй. Олон жил харвасан хүний эрхий хуруу бусад хуруунаасаа бүдүүн болчихсон байдаг. Өөрөөр хэлбэл эрхий хуруу, гар шуундаа хүч чадал нь хуримтлагддаг гэж ойлгож болно. Спортын эмэгтэй хүнийг эв хавгүй бүдүүн гэж боддог юм шиг байгаа юм. Яг үнэндээ бөхийнхнөөс бусад нь гайгүй ш дээ. Гэхдээ зун байнга нарны өөдөөс хараад зогсчихдог болохоор наадмаар шүд нь гялалзаад байдаг юм. Энэ нь л жаахан хэцүү.
Ихэнх цагаа сурын талбайд өнгөрөөдөг болохоор гэрийн эзэгтэйн үндсэн ажил хоцрогдоно биз?
Тийм тал ч бий л дээ. Таван сараас есөн сар хүртэл тасралтгүй бэлтгэл сургуулилттай байдаг болохоор ар гэрийн амьдрал хэцүүднэ шүү. үнэнийг хэлэхэд хүүхэд гаргаж, өөрийн гэсэн амьдралтай болоод ирэхээр энэ спортоор хичээллэх боломжгүй болдог. Яг энэ л шалтгаанаар олон сайн тамирчид спортоо орхиж байна. Харин би их азтай.хадмууд маань намайг их ойлгож дэмждэг учраас тэмцээний үеэр хүүхдүүдийг маань асарч өгдөг. Тэднийхээ буянаар дуртай спортоо хаялгүй өнөөдрийг хүртэл явж байна даа.
-Эрийн гурван наадмаас сурын харваанд арай өөр ханддагийг уулзсан харваач болгон хэлдэг. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Яахав дээ, сэтгэл зүрхнээсээ л энэ бүхний төлөө тэмцэж байгаа учраас хэзээ нэгэн цагт үр дүн нь гарч ирэх байх гэж боддог. Төр засаг дэмждэггүй энэ тэр гэдэг зүйл тогтмол л ярилцдаг асуудал шүү дээ. Үнэндээ үндэсний сурыг айлын шоовдор хүүхэд шиг үздэгт нь гомдож явдаг. Улсын баяр наадмын бай шагнал хүртэл харилцан адилгүй. Энэ байдалд харваачид сэтгэл дундуур явдаг.
А.Энхжил
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна