МУГЖ С.Дамдин: Амьдрахын эрхээр 12 наснаасаа буу барьсан минь хөх чонын дүрийг бүтээхэд ойр байсан


-Кино урлагт олон сайхан дүрүүд бүтээсэн байдаг ч “Их замынх хэнд” киноны Хөх чонын дүр үзэгчдэд илүү хүрч, сэтгэлд нь мөнхөрч чадсан байдаг. Кинонд тоглох болсон талаар эргэн дурсвал сонин байна байх?
-Энэ кинонд тоглуулах гэж их олон хүн пробонд оруулсан гэдэг. Харин намайг пробонд оруулалгүй шууд л “за Дамдин, бид чамаас өөр хүн зөндөө хайж байсан ч дотроо чамайг товлочихсон байлаа. Чамаас өөр хэн ч энэ дүрд тохирохгүй юм байна” гээд найруулагч Сумхүү гуай энэ дүрийг надад өгсөн. Энэ кинонд тоглосны дүнд Монголын ард түмэн, үзэгчид намайг нэрээр минь биш Хөх чоно гээд дуудаад сурчихаж. Гудамжинд явж байсан ч “хөөе Хөх чоно” гэж дуудахаас биш Дамдин гэж дуудах хүн цөөхөн. Зарим нь бүр “Хөх чоно гуай Таны нэр чинь хэн билээ” гэж асуудаг. Хөдөөний амьдрал мэддэг, морь унахдаа сайн, ан гөрөө хийж уул хадаар явдаг байсан нь Хөх чонын дүрийг бүтээхэд ойр байсан байх. Сумхүү гуай надад “Чи өөрийнхөөрөө л бай” гэж хэлснээр нь бараг жүжиглэлгүйгээр тэр дүрийг бүтээсэн. Намайг олны танил болгосон Сумхүү гуайд их баярлаж явдаг юм. Хөдөө явж байгаад айлд хонолоо гэхэд Дамдинд нэг аяга хоол өгөх бол Хөх чононд цадталаа ид гэж хэлтэл миний нэр хүндийг өсгөж өгсөн дүр бол яах аргагүй энэ дүр. Энэ киноноос гадна нэлээн хэдэн кинонд тоглосон байдаг. “Хүлээх газар” кинонд бүтээсэн дүрийг маань хүмүүс нэг их тоодоггүй. Хөх чоно л сайн дүр болсон гэцгээдэг юм.
-Кино зураг авалт хэдий хугацаанд үргэлжилсэн бэ?
-Зураг авалт бараг жил үргэлжилж, намаржин, өвөлжин зураг авсан. Киног ингэж л хийдэг байсан. Одоо ч хорь, гучхан хоногийн дотор кино хийчихсэн сураг дуулдах юм. Өмнөговийн Булган, Номгон сумын нутгуудаар зураг авахад нутгийн ард түмэн сайхан тусалж байсан. Өөдтэй өнгөтэй морио “Хөх чоно”-д унуулахын тулд надтай адилхан Дамдин гэдэг өвгөн хурдан алаг морио надад өгч унуулж байлаа. “Дамдин гуай хэзээ зурагтай вэ” гэж асуугаад зураг авах үед эмээллэчихсэн аваад ирдэг байсан. Тэгээд өвөл 12 сард хүйтэн усаар шүршиж бороо оруулж зуны бороотой зураг авсан юм. Тэгэхэд нэлээн хэцүү байсан ч давж туулаад гарсан л даа.
-Киногоо үзээд Хөх чоныг биш Дамдин олж хардаг байх нь ээ?
-Ер нь миний зан төрх Хөх чонотой төстэй. Би ээжтэйгээ хоёулхнаа хатуу ширүүн амьдралыг туулж өссөн болохоор Хөх чонын байгаа байдал, араншин нь миний туулж өнгөрүүлсэн амьдралтай нэлээд төстэй санагддаг. Одоо киногоо үзэхээр би өөрөө л яваад байдаг юм. Жүжиглэж байгаагаа харахад дутуу хийсэн юм мэр сэр байдаг. Тэгээд энэ дээр арай өөр тоглолт хийх байж дээ гэж өөрийгөө голдог ч хүмүүс үнэлдэг болохоор өөрөөрөө байсан нь дээр ч юмуу гэж боддог шүү. Тэгээд ч Сумхүү гуай би “Чи юм битгий нэм, өөрөөрөө л бай” гэсэн юм. Би яг ийм хүн гаргах гэж зорьсон. Дамдин ч өөрийнхөөрөө, энгийн сайхан гаргаж өгч чадлаа” гэж комиссынхонд хэлж байсан.
-Зан аашаараа, туулсан амьдралаараа Дамдин “Хөх чоно”-той төстэй байсан хэрэг үү?
-Төстэй нь ч юу байхав. Ээжтэйгээ хоёулхнаа хэд гурван малтай. Өвөл нь хэдэн малаасаа идэш болгож идээд, зунд нь цагаан идээгээр амьдарна. Хүүхэд юм болохоор зун мах идмээр санагдаж тарвага агнасан айлд орой нар жаргахын өмнө ороод л баруун хатавчинд нь суучихна. Тэгээд нөгөө айл чинь махаа чанаад л байна. Тэгсэн хэрнээ надад юм өгөхгүй. Хүмүүс ирээд тарваганы мах идчихээд яваад өгнө. Би суугаад л байна, бүр унтахын хэрд надад хэнхэлдэг, толгой мэтийнхнийг л өгдөг байсан. Гэр рүүгээ явах замдаа талыг нь идчихээд, талыг нь ээждээ аваачиж өгнө. Ээж “Миний хүү юунд ингэж байдаг юм бэ. Өлсөөд байвал ээж нь нэг хонь гаргаж өгөх үү” гэдэгсэн. Би “Хэрэггүй ээ ээжээ, надад тэр айл зөндөө их мах өгсөн” гэж худлаа хэлдэг байлаа. Тэгээд би ээжээсээ гуйж байгаад ганц хоёр хониор буу авахуулж, тарвага, зурам алж сурсан юм. Ингэж 12 настайгаасаа л буудаж эхэлсэн. Хүмүүс дагаж анд явж сураад тарвага их алдаг байлаа. Найз маань нэгдлийн адууг малладаг байсан юм. Тэр найзтайгаа хоёулаа уул хадаар адуугаа маллахын зэрэгцээ ан хийж, нэгдлийн адууны хангал догшныг нь сургадаг байсан. Ан гөрөө хийх, морь сайн унадаг байсан минь Хөх чонын дүрийг бүтээхэд их дөхөм байсан даа.
-Тарвагачин хүү жүжигчин болоход хэн, юу нөлөөлсөн юм бол?
-Дунд сургуулиа төгсөөд шууд хотод ирээд багшийн дээдийн зураг хөдөлмөрийн ангид орсон. Тэгээд зургаа ч зурж хажуугаар нь драмын ангид шалгалт өгөөд хоёуланд нь тэнцсэн. Тэр үед би “Ардын элч” киноны Дарьбазар буюу Занабазарыг их шүтдэг байсан. Хөдөө явж байхдаа манай гадаа мотоциклоо засаж, тэр үеэс л фен нь болсон гэхүү дээ. Тэгээд Дарьбазар шиг болмоор санагдаад жүжигчний ангид орж, дөрвөн жил сураад мэргэжлийн жүжигчнээр төгссөн. Драмын театрт 1967 оны 7 сарын 1-нд орсноор одоог хүртэл 45 жил өнгөрсөн байна.
-Ээждээ кинонд тоглож, сайн сайхан яваагаа харуулж, баярлуулж чадсан уу?
-Ээж минь их сайхан эмэгтэй байсан. Нэг өдөр хичээлээ дуусчихаад доошоо буугаад явж байтал баганы хажууд үнэгэн лоовууз өмссөн хөх дээлтэй авгай зогсож байсан. Юу билээ гээд харсан чинь ээж маань ирчихсэн зогсож байсан. Тэр үед ямар автобус байх биш, задгай тэвштэй машин дээр суугаад, хот байтугай аймаг ч орж үзээгүй ээж маань надад өвлийн идэш аваад ирж байсан юм. Театрт орсон жилээ “Өндөр ээж” киноны хүү Гомбожавт тоглолоо Тэр үед кино гарсны дараа хувилаад 18 аймагт тарааж, аймаг нь сум руугаа аваачиж гаргадаг байлаа. Манай сумын кино механикч ээжид маань “хүүе, Баасанжав гуайн хүү чинь кинонд тоглож байна” гэж хэлэхэд нь “яг мөн байна уу” гэж байсан гэдэг. “Мөн байлгүй яахав, сүүлдээ Японтой байлдаад үхэж байна” гэж л дээ. Тэгээд орой нь очоод кино үзэхдээ хүмүүсийн дунд суулгүй механикчийн хажууд суугаад “За миний хүү, яг үхэх болохоор нь эгчдээ хэлээрэй” гээд үхэж байгаа хэсэг гарсан чинь гараад явчихсан гэсэн. Тэгж л миний анхны киног үзэж байсан. Тэгээд сүүлд надтай хамт хотод амьдарч байгаад өөд болсон доо. “Ээдрээ” жүжгийн Сүхбаатарт тоглож байхдаа ээждээ үзүүлсэн юм. Тайзны ард даавуун дээр гандангийн зураг зураад хадчихсаныг хараад ээж маань “Өө энэ театр чинь цаашаагаа нэвт цоорхой юм байна шүү дээ. Цаана нь Гандан харагдаж байна” гэж олон амьтныг инээлгэж байсан. Өвөл нь би онгоцоор буцаасан юм. Онгоцонд ерөөсөө сууж үзээгүй байсан юм. Ээж наана нь очоод барьж явсан чемоданаа газар тавьчихаад, дах дэгтийгээ өмсөөд наана нь зогсоод л байсан гэсэн. Тэгэхэд “Энэ урт юман дээр морь шиг унаж явах нь, юу ч гэсэн дах дэгтийгээ өмсөөд авъя” гэж бодсон гэдэг.
-Олон арван буга намнасныхаа нүглийг наминчилж “Улаан нулимс” кинонд анчны дүрд тоглосон гэдэг байхаа?
-Би бугын хэргээр шоронд орж байсан. Ан ав хийх миний хобби, би ч ан амьтнаа хайрлаж хамгаалдаг л байлаа. Гэхдээ тэр 90-ээд онд ганц миний ч биш бүх хүний амьдрал жаахан муу байлаа шүү дээ. Тэр үед алдаа хийсэн хэрэг. Гэхдээ түүнийгээ цагаатгах гэж биш, ер нь жүжигчин хүн юунд ч тоглож болно шүү дээ. Хүмүүс байгаль эх хүнээс яаж хариугаа авч байгааг харж үзэг, ухаараг гэсэн үүднээс Уртнасан гуайг кинондоо тоглооч гэхэд нь зөвшөөрсөн. Дараа сонсохнээ “Улаан нулимс” киног үзээд насаараа тарвага агнасан хүн үүнээс хойш ан хийхээ больсон гэж байсан. Надаас сургамж аваад ан хийхгүй байна гэдэг сайн л байна ш дээ.
-Тухайн үед таныг хамт явсан хүмүүсээ бүгдийг нь гаргачихаад бүх хэргийг өөртөө хүлээгээд шоронд үлдсэн гэдэг. Одоо тэр хүмүүстэйгээ холбоотой байдаг уу?
-Яахав. Ганц хоёр хөдөөний хүмүүсийг хамгаалаад алсан буганыхаа хэргийг би өөрөө хүлээсэн. Тэд нар шоронд ороод дийлэхгүй байсан байх. Энэ чинь бас л Хөх чонын зан чанар байгаа юм. Хааяа тэдэнтэй уулздаг байсан. Очихоор шөлний хонь өгөөд хэрэгтэй үед ирж шөлний юм авч байгаарай гэдэг. Тэнд нэг их удаагүй, есөн сар болоод гарсан. Төв аймгийн шүүх тасалсан болохоор энд л албаа хаая гээд тэндэхийн хориход байсан. Тэндээс дөнгөж гараад байтал театраас Болд найруулагч утасдаад “Та гарсан уу, нэг дүр байна” гээд “Улаан дарвуулт хөлөг онгоц” жүжгийн ролийг надад хуваарилчихсан байсан. Театрын дарга Зориг “миний хөгшин гараад ирээ юу. Чамайг театр чинь, роль чинь хүлээж байна хүрээд ир” гээд утасдсан. Түүнээс хойш театртаа жүжигчнээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан ч Цэрэнсамбуу, Сувдаа дарга нар “Чи хэрэгт орж байсан ч гэсэн чамд энэ тайзан дээр хэдэн жил жүжиглэх бие, нас байна эндээ бай” гээд гэрээ хийгээд өнөөг хүртэл ажиллаж байна.
Д.Энхтуяа



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
Сэтгэгдэл бичигдээгүй байна