Адуу малын эмнэл зүйн арга
Эрт цагаас эсгий туургат монголчууд мал сүргээ шинжин, сонгож үржүүлэх, арчлан маллах, эмчлэн засах "мал судлалын" үндсийг бий болгож ирсэн билээ.Эсгий туургатны мал адгуулсан эртний сургаалийг сөхөн үзвэл мал зүйн шинжлэлд хурдан морийг гадаад, дотоод, нууц шинж, бэлгээр таних, азарга, гүүг тохируулан нийлүүлэх уяа засал махбодийн харилцан шүтэлцээний учрыг зааж өгсөн байдаг байна. Морины шинжийн сударын дотор өвчин заслын хэсэг ямагт хавсрага болон бичигдэж ирсэн бөгөөд хожим хойно адуу малын эмнэл зүйн ардын арга, хануур, хатгуур, төөнүүрийн судар сургааль салан хөгжсөн юм.
АРАНГА: Адууны арааны урд буюу хааяа түүний хажуу талд ил шүд ургахыг арангатах гэнэ. Нарийхан төмрөөр илүү шүдэнд тулган сайтар бариад тэр төмрийн бөгсрүү алхаар огцом хүчтэй цохиж булгалдаг.
НАЛИХ: Адууны нүдний дотор талын анивчаас мөгөөрсөрхөг хальс ургаж цагаан нүдийг хаадаг. Энэ нь үнэндээ хальс ургаж байгаа бус, мэдрэлийн системийн ажиллагааны гажигаас болж гуравдахь зовхи нь татагдан гарч байгаа хэрэг. Налхидсан адууны дээд зовхины дээд талд арьсанд гурвалжин хагалгаа хийх эсхүл мөгөөрслөг хальсыг огтлон анагаадаг байна.
ГҮЕН: Хамрын дотор талдаа 1-2см хэртэй хатуу мөгөөрс мэт мах ургахыг гүентэх гэнэ. Бүдүүн адуу унаганы гүенг цаг тухайд нь огтолж авахгүй бол үхэлд хүргэх аюултай. Хамрын нүхийг гэрэлд хандуулж ургасан махыг хурц хутгаар огтолж засал хийнэ.
ХАНИАДРАХ
БУЮУ ТАГНАЙРАХ:
Ханиасан адууны амыг ангайлгаж харахад тагнай нь овойж үүдэн шүдтэйгээ зэрэгцсэн буюу түүнээс илүү овойсон байна. Тагнайн гурав дахь үений голд судсыг хатгаж засна.
ДЭЛҮҮТЭХ:
Тэжээл эдэлгээний горим алдагдсанаас дэлүүтсэн адуунд хүчтэй цагаа, архи өгч болно. Гол эмчилгээ нь дэлүүг хатгах юм. Адууны зөв талын хойноос гуравдахь хавирганы урд нурууны ясны хажууд баруун гарын алгыг дээш харуулан тулгаж, дөрвөн хуруу хэмжих ба тэр байрнаас гараа салгахгүйгээр доош эргүүлж тавиад дунд ба долоовор хуруу хоёрын хооронд 4 хуруу 7см урттай 1мм үзүүртэй шөвгөөр ишинд нь тултал хатгана. Хэрэв хатгах цэгийг онож тэнд хүрсэн бол шөвөгний иш чичирхийлэн эргэх мэт хөдөлнө. Шөвгийг хэдэн минут байлгасны дараа сугалан аваад адууг хөлөртөл шогшуулан анагаана.
ГЭДЭС ДҮҮРЭХ: Адууны умс хийгээр дүүрч амь тэмцэж суга орчмоор их хөлөрнө. Ийм адуунд цайны жижиг халбага хэртэй хөх дарь өгч ногооны хомоолоор утна. Хэрэв эмчилгээ тохирвол уг адуу унгас алдаж гэдэс нь сулардаг. Мөн давстай ус исгэлэн тараг, шар ус цутгаж өгөх хэрэгтэй. Адууны өвчин засах арга нэрт сударт"....морь хий өвчнөөр унахад тосыг ястай галд түлээд ут. Их бага хэмжээг тохируулан ут" гэжээ.
ЖИЛБЭН: Эдэлгээ, уяа сойлгоны гам алдаж согог олохыг малчин ардууд ерөнхийд нь жилбэн гэж нэрлэдэг. Жилбэнтсэн адуу гэдэс алдаж өнгөө гээхийн зэрэгцээгээ мундаа, ташаан толгой, бөөр хондлой, хонго сугаараа нэвчин идээ бээр гоождог. Жилбэнг шалтгаан, цаг агаарын байдалтай холбон хавар усан жилбэн, намар тосон жилбэн эдэлгээ, уналга хэтэрсэнийг ташуурын жилбэн, зуны хурц нар, намрын шар нарныхыг наран жилбэн гэж ялгаварладаг. Бас хийн жилбэн гэж бий. Жилбэнг дотор эмгэг хэмээн үзэж нэвчин цоорвол сайн гэдэг. Ийм учраас эмчлэхдээ хатгаж цус авах, хавдрыг задлах, эсвэл хорыг авах зорилгоор сайн хөлөргөн, гадагш нь хөхүүлэн нэвчүүлэх арга засал хийдэг. Адууны жилбэн өвчинд хонь буюу зээрийн хатсан зулчийг аль болохоор олон ясны уулзвар үе хавьцалдуулан тавих тэгэндээ ужигласан бол ихдүүлж үл болох бага түрхэх хэрэгтэй. Ер нь туулайн арьс морины нуруу дайртаж улайх, морины дайр шарханд байванг усанд буцалгаад тэрийг хатахын цагт саванд наалдсан хөөсийг сайтар тараагаад малын шарх сорви бүхэнд түрхвэл тустай. Харин уналга эдэлгээнээс болоод салхи цохиулснаар хавдсан бол шанааны судасны доод адагт хана. Чийг хүйтэн даах хөлөрсөн даруйдаа хүйтэнд даарах зэргээс гарсан жилбэн өвчинд чононы цөс өгч анагаана.
ӨЛӨГ, СОЁНГТОХ, ХӨРВӨХ:
Уналга эдэлгээнээс болоод цус хямрах өвс уснаас шалтгаалан шээс алдах идэш урван өөрчлөгдөхийг (яваандаа сульдах) өлөг гэнэ. Агталснаас болоод уураг гэмтэн цус хуран шархлахыг соёнгтох гэнэ.Цул сав (элэг, зүрх , уушиг , ходоод , гэдэс ) болох гэдэс урваснаас шалтгаалан, ус үл шингэх , гэдсээр хөлбөрөн унаж тусахыг хөрвөх өвчин гэх бөгөөд морийг хар байдгаар нь хурдлан давхиулж чавхадсанаас болоод дэлсэх өвчин тусна. Баруун зүүн хамрын нүхний аль нэгэнд архи цутгаж анагаана.
ДАЙР, ШАРХ: Морины дайртаж улайсан нуруу, чоно нохой зуусан шархыг худгийн хүйтэн ус, хужиртай усаар шавшин угаах тустай. Жишэн гармо нэрт говьд ургах зарааны үс адил өвсний түлсэн үнс малын шарх бүхэнд тустай.
ЯМ: Цээжин биений цус дээш богшиж, түрүүлдэн унаж, хамрын хоёр нүхнээс идээ бээр, шар ус гоожих нь адууны ям өвчин юм. Элэгний судасыг ханавал тустай, монгол орос дарь аль аль нь сайн. Адуу тэнхээ тамир сайтай бол эмийн тун дүүрэн, тамирдсан бол эмийг тэн хагаслаад эмээ цаасаар ороож утсаар боогоод хазаарын амгаанаас зүүн, баруун талд нь хөрөөдүүлэн амсуулах байдлаар уяж өгөх буюу бас нунтаглаад хэлний үзүүрт түрхэж анагаана.
ХАЛУУН: Адууны халуун өвчинд 100 лан буюу 5 цэн хэмжээтэй арвайн гурилыг хүйтэн усаар зуурч тавих, энэ мэтээр 36 удаа идүүлнэ. Зээрийн янзаганы хатаасан зулчийг шөлтэй холиод эр адуу бол хамрын баруун нүх рүү, эм адуу бол хамрын зүүн нүх рүү хийхдээ нэг аяга дүүрэнг 3 хувааж өгнө.
ДАЙРЛАГА: Адуу тэргүүнтэн гэнэт үхэтхийн унахыг дайрлага дайрах хэмээгээд хэлний торгон үзүүрийг 3 хуруу хэмжээд таслан авах буюу бас хэлний судасыг ханаж цус гоожуулвал тустай.
ХАНГАЙН БУРАА: Хангайн бураа (араанаас хойш ургах шүд) хэмээх судас нь овойсноор эхлэн ургахдаа идэш тэжээл идэхэд гэм зэмгүй, сүүлдээ ургасан хойно өвс идэхэд тэвхдэх учраас өвс ногоо ургах цагт идээшилснээс өлөн болбол хана.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна