Кэйти Уиллингс:“Монгол Дэрби” дэлхийн хамгийн урт морин уралдаан


“Монгол Дэрби” морин уралдаан нь манай улсад 2009 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж байгаа Гиннесийн номд бүртгэгдсэн дэлхийн хамгийн урт буюу 1000 километрийн морин уралдаан юм. Чухам тиймээс ч нэр хүнд нь жилээс жилд өсөн нэмэгдсээр олон улсын нөлөө бүхий эрхмүүд оролцдог дэлхийн хэмжээний уралдаан болоод байгаа юм. Ингээд бид уралдааны ерөнхий зохион байгуулагч Кэйти Уиллингстэй ярилцсан юм.
-Монгол улсын нэрийг дэлхийн тавцанд гаргасан томоохон уралдааныг зохион байгуулагч тантай уулзаж байгаадаа баяртай байна. Манай уншигчдад уралдааныхаа талаарх мэдээллийг өгөхгүй юу?
-Энэ уралдааныг Их Британи улсын “Адал Явдал Эрэлхийлэгчдийн” лигээс зохион байгуулдаг. Энэ жил дөрөв дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна. Уралдаан нь агуу их Чингис хааны морин өртөөний систем дээр тулгуурлан явагддагаараа дэлхийн бусад морин уралдаанаас ялгардаг. Мөн 40 км тутамд өртөөтэй. Өртөө нь тухайн орон нутгийн малчин айлуудаас бүрддэг. Бид нийт нэг уралдааны явцад 25 өртөө байгуулдаг. Чухам тиймээс оролцогчид маань амарч буудаллан, уралдаанаа аюулгүй үргэлжлүүлэх боломжтой болдог.
-Өдөрт багадаа 60 км туулдаг гэхээр оролцогчид моринд гарамгай хүмүүс байдаг уу?
-Ер нь морь маш сайн унадаг, олон улсын уралдаан тэмцээнд оролцож амжилт гаргаж байсан хүмүүс байдаг. Тэд 6-10 өдрийн дотор 1000 км замыг туулдаг. Энэхүү уралдаан нь оролцогчдын биеийн болоод сэтгэл санааны тэсвэр тэвчээр, хатуужлыг шалгадаг “хатуухан” самар юм.
-Унах морьдоо ямар шалгуураар авдаг юм бэ?
-Адуу бэлтгэл тал дээр бид “Арвагар хээр” холбооны гүйцэтгэх захирал Ю.Үнэнбүрэн гуайтай хамтран ажилладаг. Түүнчлэн уралдаанд ирж оролцож байгаа оролцогч бүр уралдаан болж өнгөрөх аймаг, сум орон нутгийн хөгжилд зориулж хандив цуглуулдаг.
-Энэ удаагийн уралдаанд хичнээн хүн оролцох төлөвтэй байна?
Энэ жилийн хувьд Их Британи, Америк, Австрали, Шинэ Зеланд, Норвеги, Герман, Өмнөд Африк, Канад, Голланд гэх мэт 13 орноос нийт 35 оролцогч ирж уралдана. Оролцогчид маань бүгд моринд хайртай, туршлагатай хүмүүс бий. Тийм ч учраас адуугаа хайрлаж, дээдэлдэг монголчууд, адуунд хайртай оролцогчид маань өөр өөр хэлээр ярьдаг ч ?элээ хоорондоо амархан ойлголцдог. Мөн хэдийгээр энэ арга хэмжээ нь уралдаан тэмцээн ч гэсэн малчид, оролцогчид бие биенээсээ туршлага хуваалцаж их зүйлийг сурч авцгаадаг гэж бодож байна.
-Уралдааны үеэр Монгол, гадаадын хамтарсан мал эмнэлгийн баг ажилладаг. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл сайн байна?
Тиймээ. Бид адууны эрүүл ахуйг хамгийн түрүүнд тавьж ажилладаг. Жил бүр олон улсын баг бүхий малын эмч нар ирж Монгол малын эмч нартай хамтран ажилладаг. Нэг морь зөвхөн 40 км замыг л туулдаг бөгөөд манай эмч нар морийг уралдахаас нь өмнө, уралдсаных нь дараа дахин үзлэг хийдэг. Манай эмч нар уралдааны адуунаас гадна малчдын морь малыг ажлынхаа хажуугаар эмчилж өгөхийг хичээдгээс гадна бид өмнөх жилүүдэд Монгол малын эмч нарт зориулж сургалт, семинарыг зохион байгуулж байсан.
Сайхан сонсогдож байна. Дараа тухтай уулзъя. Ярилцсанд баярлалаа.
А.Тэлмэн





0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна