Хурдан морь унаачдын зөвлөл байгуулагдлаа


Бямба гарагт Улаанбаатар зочид буудал хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Удирдах ажилтны зөвлөгөөнийг хурдан морь унаач хүүхдийн II зөвлөгөөн залгаж, тэд өөрсдийн оролцоо эрх үүргийг тодорхойлцгоосон юм. Чихэр жимсэнд хууртан хорвоогийн жаргалд бялуурч явдаг үеийнхнээсээ тэс өөр сэтгэхүйтэй унаач хүүхдүүдийн хэрсүү, бие даасан байдлыг энэ өдөр хангалттай харж болохоор байсан юм. Баян-Өлгий эс тооцвол бусад бүх аймгаас бүр хаа холын Увсаас хүртэл унаач хүүхдийн төлөөлөл хүрэлцэн иржээ. Энэ удаагийн зөвлөгөөнд 70-аад хүүхэд оролцож, тэдгээрээс Улаанбаатар хотын харьяат, спортын дэд мастер П.Энхтөр, Дорнод Хэрлэн сумын 8-р сургуулийн 5 –А ангийн сурагч Э.Энхтөр, Сэлэнгийн Сүхбаатар хотын 3-р сургуулийн 6-р ангийн сурагч Ж.Отгонцэцэг, Увс аймгийн харьяат Ц.Балжинням, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 сургуулийн 7-Б ангийн сурагч Б.Батням нар нөхдөө төлөөлөн өөрсдийн үзэл бодлоо хуваалцлаа.
Тэдний илтгэлээс хурдан морь унах нь томчуудын ярьдагчлан хүнд хөдөлмөр биш, харин ч үндэсний спортоороо хичээллэж байгаа гэсэн том бахархал байдаг гэдгийг анзаарч болохоор байсан юм. Чухам тиймээс унаач хүүхдүүд зөвлөл байгуулан хоёр үндсэн чиглэлтэй санамж бичгийг гаргажээ. Түүнийг утгачилбал:
Хурдан морь унаач хүүхдүүд өөрсдийн амь нас, аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалуулах зорилгоор ММСУХ болон бусад салбар холбоод, уяачид, уралдаан зохион байгуулагчдад хандаж шаардлага тавих эрхтэй бөгөөд түүнийг нь хүндэтгэн үзэх ёстой.
Хоёрдугаарт хүүхдээр хурдан морь унуулахгүй гэх үзэл баримтлал бүхий байгууллагууд тэдний өмнөөс шийдвэр гаргаж үндэсний спортоороо хичээллэх боломжийг нь хаан боогдуулж буй хэрэг бөгөөд харин аюулгүй байдлыг хангах талаар хамтран ажиллах ёстой.
Цаашид хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах талаар холбогдох байгууллагууд анхааралдаа авч санаачлагатай ажиллах ёстой ч үүгээрээ далимдуулан дуртай спортоороо хичээллэх эрхийг нь хааж боогдуулахгүй байхыг хүсчээ. Хурдан морины бяцхан зүтгэлтнүүдийн зөвлөгөөнд ММСУХ-ны тэргүүн, Шадар сайд М.Энхболд оролцож тэдний санал бодлыг сонссон юм.
А.Тэлмэн


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна