САЛХИН ХАЛТАР


АХ-ын 88 жилийн ойн баяр наадмын хурдан азарганы уралдаанд гуравт хурдалсан Төв аймгийн Архуст сумын уугуул “Мандговь”ХХК-ийн захирал Ч.Махвалын “Салхин халтар” азарганы тухай товчхон хүргэе.
Угшил гарвалыг нь хөөвөл Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Алдарт уяач Дондогжав гэдэг хүний аймагтаа түрүүлж, айрагдаж байсан хурдан халтар азарганых нь төл, тэдний унаган адуу. Одоогоос таван жилийн өмнө буюу 2004 онд найман настай байхад нь Ч.Махвал нь бэлгэнд авчээ.
“Монгол хүний цусанд нь морь байдаг” хэмээн ярьдаг Ч.Махвалыг моринд уруу татсан хүн нь Төв аймгийн Партизаны сангийн аж ахуйн Отгонбаяр гэгч. Өөрөө хурдан морь сонирхдог энэ эрхэм Ч.Махвалд хурдан морь авч өгөхөөр Сүхбаатар аймагт байдаг хамаатныдаа дагуулж иржээ. Адууг нь сонжиж явсан Ч.Махвалын нүдэнд халтар азарга тусч, түүнийгээ хэлтэл “Дүү хүүд бэлэглэе” хэмээн эр хүний нүнжиг заасан гэдэг.
УЯАЧИЙН ЭРДЭМ
Хамрын самсаа нь хурдан гэдгийг нь илтгэж байсан халтар азарга аймаг сумандаа ганц ч уралдаж байгаагүй битүү адуу байсан бөгөөд Ч.Махвал өөрөө эхний хэдэн жил уяаг нь тааруулах гээд төдийлөн үр дүнд хүрээгүй учир энэ жилээс Манлай уяач Сумъяасүрэнгийн Ганхуягийн төрсөн дүү Ганзоригоор уяулах болсон аж. Эзнийх нь хэлснээр бэлэн давхилтай Салхин халтар уяа солигдсон даруй тараа таниулж улсын наадамд гуравт хурдлан эзнийхээ магнайг тэнийлгэсэн бол хэдхэн хоногийн дараа Баянхонгор аймагт болсон Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 370 жилийн ойн Даншиг наадамд дөрөвт хурдалж амжилтаа бататгажээ. Энэ бүхэнд урамшсан эргэн тойрныхон нь Ч.Махвал эзнийг нь “Олон сайхан амжилт гаргах адууг…” хэмээн зэмлээд авсан удаатай.
Салхи хөлөглөгч салхин халтар
Сэвхийх ч салхигүй өдөр ч дэлээ хий?гэн давхидаг халтар азаргаа Ч.Махвал захирал “Салхин халтар” хэмээн нэрийдсэн бөгөөд 2005 онд болсон Төв аймгийн Архуст сумынх нь ойн наадамд сэтгэл нь хадаастай байдаг гэсэн. Учир нь энэ наадамд Салхин халтараа өөрөө уян түрүүлгэж, анхны айраг амссан аж. Энэ жил 13 настай Салхин халтараа эзэн нь ихэд хайрладаг бөгөөд ирэх жил ганц уралдуулаад үр төлд нь анхаарна хэмээн ярьсан юм.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна