Аймгийн Алдарт уяач П.Балдандорж: Анхнаас нь байгалиар нь тарга авахуулчихвал хөл эвгүйтэх нь бага
-Оройхон гарсан ч олон сайхан амжилтын эзэн болж амжжээ. Одоогоор хэчнээн айраг түрүү хүртээд байгаа вэ?
-Тийм шүү. 2005 оноос эхлэн морь уясан гэхээр бага хугацаа гэлтэй. Энэ хооронд аймгийн наадмаас 14-15 айраг түрүү авсан юмуу даа. Дээр нь том жижиг наадмуудыг нэмэхээр 130 гаруй айраг түрүүтэй болчихож. Морь уяж эхэлснээс гурван жилийн хойно Дундговийн Ихмандал буюу Сайхан-Овоод болсон хаврын бүсийн уралдаанд хээр морь маань айргийн тавд хурдалсан. Хээр морь маань Өвөрхангай аймгийнхаа наадамд аман хүзүүдэж, гурван жил дараалан айрагдсан, сумандаа их олон айраг түрүү авсан хурдан буян байгаа юм. Би Сайхан-Овоо сумын Батболд гэж хүнээс 11-тэйд нь худалдаж авсан. Гэхдээ угшил гарвал нь нарийн тодорхой биш юм билээ. Хээр морь маань надад ирснээсээ хойш бараг уралдсан болгондоо айрагдсан. Одоо 30 гаруй медальтай.
-Ийм сайхан хурдан адуутай атлаа яагаад улсын наадамд очдоггүй юм бэ? Танайхан сүүлийн хоёр ч жил очиж уралдсан шүү дээ?
-Хэдэн жилийн өмнө байсан бол явахсан. Тухайн үедээ бодож байсангүй дээ. Одоо хээр морь маань хөгширсөн, хорь гарчихсан шүү дээ. Дээр нь хөл нь гэмтчихэж мэдэх учраас хайрлаад уралдуулахаа больсон.
Харин ирэх зунаас улсынхаа наадамд очиж уралдуулна даа. Хоёр гурван сайхан азарга байна. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын угшилтай халзан азарга байна. Бас нэг шарга азарга бий. Их урт уяатай хэцүү, нимгэрдэггүй адуу байгаа юм, амжихгүй ч байж мэднэ.
-Балдандорж уяачийн нэрийг гаргасан олон сайхан морьд бий гэж дуулсан. Бидэнд сонирхуулаач?
-Тийм ээ. Энд хүрэн хязаалангийнхаа амжилтыг дурдмаар санагдаж байна. Анх битүү хязаалан Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын наадамд очиж уралдан аман хүзүүлж, тэр өвөлдөө соёолон үрээ олон айрагдаж түрүүлсэн. Нийт дөрөв түрүүлж, зургаа айрагдсан. Соёолонд нь аймагт уралдуулах санаатай байсан ч харамсалтай нь хөлийг нь эвгүй болгочихоод уяагүй юм. Бас нэг хул үрээ бий. Даагандаа Баянгол сумын наадамд гуравласан. Дундговь зүгийн адуу байгаа юм. Би ч ихэвчлэн Дундговиос л адуу авдаг. Зүүнээс бараг адуу авч үзээгүй. Гэхдээ ойрын хоёр жил адуу авсангүй, унаган адуугаараа л наадаж байна. Би ер нь гурван адууныхаа амжилтаар аймгийн Алдарт уяач цолыг авсан хүн дээ.
-Нэг адууг тогтмол хурдлуулахад таны хувьд юун дээр илүү анхаардаг вэ?
-Тэжээл хэрэглэхгүйгээр морьдоо уядаг. Гэхдээ сүүлийн үед хэрэглэхгүй бол бас болохгүй байна л даа. Тэжээл байнга хэрэглэлгүй, байгалиар нь анхлан тамир тэнхээг нь авахуулах нь тогтмол сайхан давхихын нэг үндэс байж болох юм. Би тэгж боддог. Тэжээлийн хорыг сайн гаргаж чадахгүйгээс болоод 2-3 жил давхиад л хөлгүй болчихоод байх шиг санагддаг шүү.
-Танай сумын уяачид морьдоо тэжээж байгаа биз дээ. Өвс тэжээлээс гадна, дусал, витамин, тамир тэнхээ сэргээх юу хэрэглэж байна?
-Манай сумын уяачид сүүлийн гурав дөрвөн жилээс тэжээх болсон. Тэжээлийн морьдын уяаг тааруулж чадвал хурдан л байдаг бололтой. Тухайн морины давхих хугацаа нь л багасчихдагаас биш. Дээхэн үетэй адилгүй болж дээ гэж хөгшид ярьдаг юм. Жилд хэчнээн олон уралдаан болж байна. Тэр олон ойрхон ойрхон болж байгаа уралдаанд орж байгаа морьд витамины хүчээр л сэргэдэг юм биш үү.
-Та давхар уяагаар дээд тал нь хэд давхиулж байв?
-Өвлөөс эхлэн уралдахад нэг жил том жижиг нийлээд 12 удаа уралдаж байлаа. Тэр үед бол тэжээл хэрэглэснээс шингэн, дусал, витамин гэж мэддэггүй л байлаа. Ер нь битүү хязаалан үрээг хүйтний улиралд уяж өвөл хавартаа уралдуулчихаад, соёолон үрээ зун нь уралдуулахад яг л болоод байдаг юм. Өвөл уяж уралдуулахад зундаа барил нь олдчихдог болохоор би хязаалангаас нь эхлэн уях сонирхолтой.
Хязаалан үрээний уяа хатуу талдаа байдаг болохоор нэлээн нимгэлж байж уяж уралдуулахгүй бол горьгүй. Манай сум говь тал руугаа болохоор нутгийн өвс ургамал их чанартай байдаг нь нөлөөлдөг юм болов уу даа.
-Таны уяаны эрдэм хэнээс эхтэй вэ? Аав тань морь уядаг байсан уу?
-Миний л мэдэхийн аав маань морь мал гэдэггүй хүн байлаа. Гэхдээ залуудаа морь уядаг байсан гэж ярьдаг л юм. Харин аавын ах аймгийн Алдарт уяач Дашдорж сайн уяач явсан гэлцдэг. Гэрт маань морь уядаг хүнгүй болохоор би ч бас мориноос хол өссөн гэж болно. Нэг удаа найзтайгаа Өмнөговь руу оторт хамт явсан юм. Тэгэхэд найз маань хурдан зээрд адуутай байлаа. Намайг морь сонирхвол хүрээд ирээрэй гэдэг юм байна. Түүнээс хоёр жилийн дараа хар аяндаа морь уячихмаар санагдаад, гараад давхилаа даа. Ингэж л найзтайгаа уулзаж 800 мянгаар хээр морио анх авч байлаа. Тэгэхэд “чи жижиг наадамд битгий уралдаарай, аймагт давхих морь шүү” гэж хэлж байсан юм. Хэлсэн ёсоор нь аймагт анх очиж уралдаад дөрөвлөсөн. Ингэж л зүрх сэтгэлийн дуудлагаар хээртэйгээ таарч түүнээс хойш морь уяж байна.
-Алдартаар морио уяулах хүсэлтэй хүмүүс хэр олон байна?
-Уянаа, хоёр хүний морь байна. Хүн хүч тааруу болохоор нэг их олон морь уядаггүй юм. Олон морь уяхаар ажил цалгардаад барьц алдчих юм шиг санагдаад байдаг юм. 2010 онд их урт нүүдэл хийгээд морь сайн уяагүй. Харин өнгөрсөн онд найман морь уяж, хоёр сумын наадам, аймгийн 80 жилд очиж уралдаад бүгд айраг түрүү хүртсэн. Бас Өлзийт сумын 80 жилд соёолон үрээ түрүүлж, азарга аман хүзүүдсэн, Хужирт суманд их морь, соёолон үрээ түрүүлгэсэн, аймгийн наадамд азарга аман хүзүүнд давхиулсан гээд амжилтаар арвин жил байлаа. Өнгөрсөн жил морьдоо Хужирт сумын наахна уясан юм. Хавар эртний ногоо идсэн морийг хангайд аваачиж уях их тааламжтай байдаг бололтой. Минийхээр нутгийн шимтэй ургамлын хүч, морины хурд хоёр хоршиж байж л амжилт авчирдаг юм болов уу даа.
-Ярилцсанд баярлалаа.
-“Тод магнай” сэтгүүлийн уншигчдыг морины босоо цагаан хийморь өнөд ивээж явах болтугай.
2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
37.92.201.83
asdf asdfasd
Reply164.173.102.14
sdfas dfasdf
Reply