МБХ-ын дэд дарга Д.Данзан: УЛСЫН НААДМЫН ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫ ЗАМТАЙ БОЛЪЁ

2012 оны 4-р сарын 16 -нд

(ММСУХ-ны тэргүүлэгчдийн сонорт) Миний бие үүнээс өмнө улсын наадмын хурдан морины уралдааны тухайд “Цэвэр цусны морьдоо тусад нь уралдуулъя”, “Айргийн тав уу, аль эсвэл...” гэсэн асуудал дэвшүүлсэн үгүүлэл бичин нийтлүүлсэн удаатай.Энэ маань манай уралдаан нэг л болж өгөхгүй байгааг ухаарсан, үүнд сэтгэл зовнисон сэтгүүлчийн эмзэглэл байсан юм. Өөрөөр хэлбэл, уралдах морьдыг барианы газраас гарааны газар хүртэл тууж морь, хүүхдээ ядраадаг, ихээхэн цаг алддаг, наадамчид уралдаан үзэх боломжгүй, тиймээс уралдаан ямар ч сонирхолгүй гэсэн дөрвөн дутагдал, тууж аваачсан морьдоо эргүүлнэ гэж будилдаг нэг хоцрогдол манай уралдаанд байсан юм.Одоо бол хоцрогдол нь ямар нэг хэмжээгээр арилсан ч дутагдал нь байсаар л байна. Үүнээс үүдэн, “Монголын төр хурдан мориныхоо уралдааныг огт дутагдалгүйгээр зохион байгуулж болохгүй юу” гэсэн бодол төрсөөр удаж байна. Энэ зуур дээр хэлсэн үндсэн 4 дутагдал, тэдгээрээс урган гардаг бөгөөд хойно тодорхой дурдах олон сөрөг талыг арилгах арга замыг эрэлхийлсээр “өндөрлөг дэнж газар наадамчид нь байдаг, наадамчдаа тойруулаад морьдоо уралдуулдаг байхаас илүү зөв арга алга” гэсэн дүгнэлтэнд хүрсэн билээ.Тэгээд ийм газрыг нийслэлийн орчинд эрсээр санаандаа таарсан газрыг оллоо. “Хойч үеийнхэн минь уралдаанаа илүү боловсронгуйгаар, олон улсын жишигт ойртуулан Хүй долоон худагт хийж байг” гээд мэргэн дээдэс маань заагаад өгсөн мэт ийм сайхан дэнж мөнөөх Хүй долоон худагт байж байна. Энэ бол одооны морь барианы газраас хойш 800 орчим метрээс эхлэн хойшоо сунаж тогтсон 2 км урттай “Нарийн ухаа” хэмээх тэгш сайхан дэнж. Энэ дэнжийг бэлээр нь тойрсон 8 км урттай, 20 метр өргөнтэй, зуйван тойрог газрыг нарийн хайргаар хучаад индүүдэн засахад л маш сайхан уралдааны замтай болчих бүрэн бололцоо байна. Уг замаа уралдааны үед услан тордож байх нь хэцүү биш гэж бодно. Уралдааны ийм шинэ зам нь монголын хурдан морины уралдаанд томоохон шинэчлэл болох бөгөөд наадмын бус цагт олон төрлийн уралдаан зохион байгуулах төв болж, ингэснээрээ уралдааныг илүү бизнесийн агуулгатай болгоход ч мэдэгдэм түлхэц үзүүлнэ. Нэгэнт ихээхэн хөрөнгө зарж авсан, байнгын тэжээлд байлгадаг морьдоо аль болох олон уралдаж байхыг хүсэхгүй уяач, шимтэй сайхан уралдааныг сонирхохгүй хүн байхгүй нь лавтай. Уралдааны шинэ зам байгуулахад олон улсын стандартад ойртсон 8 км засмал зам, авто машины 8,1 км асфальтан зам, уралдааны замын дотуур 8 км бутлаг ургамал тарих, замаа хамгаалсан торон хашааг гадуур нь барихад л зохих хөрөнгө шаардлагатай бөгөөд үүнд 3 орчим тэрбум орчим төгрөг гарах тооцоо байна. Төсөөлөн буй уралдааны шинэ замын зарим тодорхойлолт: 1.”Нарийн ухаа” буюу минийхээр“Наадамчдын дэнж”: 1358.8 м, 1365.7 м, 1359.8 м 3 өндөрлөг бүхий, 2 км орчим урттай тэгшхэн дэнж, төсөөлөн буй уралдааны зуйван дугуй зам, уралдааны замын өндрийн огтлолыг 1 дүгээр зурагт харуулав. 2.Замын урт: Зуйван тойргийн хоёр шулуун хэсгийн урт тус бүр 2.15 км, 2 хагас тойргийн урт тус бүр 1.85 км, тойрог хэсгийн муруйлтын радиус 0.589 км бөгөөд уралдааны замын нийт урт 8.0 км байна. 3.Гарааны зурхай: Гарааны зурхай 2 байна.Үүнд: Даага, соёолон, азарганых замын шулуун хэсгийн эхлэлээс хойш 3 км-ийн зайнд(В цэгт), бусад насны морьдынх 5 км-ийн зайнд(А цэгт) байрлана(2 дугаар зураг). Энд 200 орчим морь зэрэг гарах өргөнтэй гарааны төхөөрөмж байрлуулна. Гарааны зурхайгаас уралдааны зам хүртэлх зам тэгш болно. 4.Барианы зурхай: Барианы зурхай 2 байна. Үүнд: Даага, шүдлэнгийнх С цэгт(шулуун хэсгийн эхлэл I цэгээс 1 км зайд), бусад насны морьдынх D цэгт (нөгөө талын шулуун хэсгийн эхлэл III цэгээс 1 км зайд) тус тус байрлана(2 дугаар зураг). 5.Авто зам: Уралдааны замын гадуур, түүнээс 30 метр зайтайгаар 8.1 км урттай авто машины асфальтан зам барьж болно. Телевизийнхэн төдийгүй зарим уяачид, наадамчид, гадаадын зочид тодорхой хэмжээний төлбөр төлөөд энэ замаар уралдааныг даган харж болно.Энэ төлбөрөөр уралдааны замаа засах, арчлах сан байгуулж болох юм(2 дугаар зураг). 6.Уралдааны журам: Эхний морьд сүүлчийн морьдыг тойргоор идэж холилдохоос сэргийлэхийн хамт нэгэнт барианд орохгүй нь тодорхой болсон морьдыг үргэлжлүүлэн уралдуулах шаардлагагүй тул тойрог бүрд сүүлчийн тодорхой тооны морийг хасна. Ингэх нь одоогийн манай уралдаанд олон тооны морь Цагаан хөтөлийн наана, цаана үлдэж, мөн цөөнгүй морийг барианы зурхайд хүргэлгүй татаж байгаатай утга нэг тул үүнийг эсэргүүцэх уяач гарахгүй. Ингэж хасах явдал замыг тус бүр 2.5 удаа тойрох соёолон, азарга, их насны морины уралдаанд л гарах магадлалтай. Одооны уралдааны зохион байгуулалтын дутагдалтай тал: 1.Морьдыг уралдааны зурхайд тууж хүргэхэд морьд болон хүүхдүүд их ядардаг, мөн уралдааныг зохион байгуулахад үр ашиггүй их хөрөнгө зарж, цагийг ихээр алддаг. 2.Морьд ирэхийг хүлээн наршсан, бороонд норсон наадамчид барианд орж буй хэнийх нь үл мэдэгдэх цөөхөн морийг л харах нь бөхөөр зүйрлэвэл бөхийнхөө барилдааныг биш, туг тойрохыг нь харахтай адил юм. Тэгэхээр манай уралдаан ямар ч сонирхолгүй болж байна гэсэн үг. Уг нь олон морь хол зайд уралддагаараа манай уралдаан хэний ч, тэр дундаа гадаадынхны сонирхлыг соронздох зүйл яах аргагүй мөн. 3.Нас, насны морьдыг хоёр талд 24-52 км замд явуулдаг тул морьд сульдаснаас барианд цогиж, шогшиж, гэлдэрч ирэх нь мөн л бөхөөр яривал давсан нь тугаа тойрч чадахгүй шургачиж байгаатай агаар нэг юм. Ийм байдал монгол уралдаан, монгол наадмын сүр жавхааг дарж, бүдгэрүүлэх халтай. 4.Уралдах морийг гаргах гэх егзөр хүүхэдтэй золиосны морь олноор явж зохион байгуулалтыг хүндрүүлдэг бөгөөд энэ нь уралдааны шударга байдлыг алдагдуулан улмаар будилуулах талтай. 5.Эзэн морио шаардлагатай үед татуулах боломжгүй тул морь бахардах эрсдэлтэй. 6.Уралдааныг машинаар даган телевизээр нэвтрүүлэхэд хөдөлгөөн ихтэйгээс гадна, замын бартаанаас болж холоос харуулахад хүрэхийн хамт тоос ихтэй тул үзэгчид байтугай морьдын тухай бүх мэдээллийг гартаа барин уралдаан дагаж яваа нэвтрүүлгийн тайлбарлагч ч морио таних аргагүй болдог. 7.Жил бүр уралдааны замын дагуух айлуудыг нүүлгэхэд багагүй хэл ам болдог, тарваганы нүх, машины замын ховилыг арилгах зэрэгт ихээхэн хөрөнгө зардаг. 8.Наадмын өдрүүдэд нас насны олон морь, машин нааш цааш олон удаа явж их хэмжээний тоос босгон, хөрсийг ихээр талхалдаг. Одооны уралдааны замын дутагдалтай тал: 1.Уралдааны зам дундаа алсын болон огцом өгсүүртэй, огцом уруутай, дундаа гүн жалгатай, олон хөндлөн авто замтай, яг барианы өмнө өгсүүртэй зэрэг нь морь, хүүхдийн аюулгүй байдалд нэн эрсдэлтэй. Одооны уралдааны замын өндрийн огтлолыг үзүүлсэн 3 дугаар зургаас харахад их насны морь гараанаас гаран 15 км зам туулахдаа үргэлж өгсөх бөгөөд тухайн өгсүүрийн хэмжээ 170 м байна. Харин Цагаан хөтөл даваад 2.8 км зам явахдаа 51 м уруудаж байгаа бол барианы өмнө 1.7 км газарт 29 м өгсөж байна. Үүнийг геодезийн нарийвчилсан зураглалаар тогтоосон болно.Энэ замд Цагаан хөтөлийн цаана тойрох аргагүй маш огцом гүн жалга байдгийг бас анхаарах ёстой. 2.Морьдын хурдыг тодорхойлох аргагүй. 3.Үзэгчид уралдааныг бүтнээр нь үзэх боломжгүй. 4.Уралдааныг зурагтаар хөдөлгөөнгүй, дүрс сайтай дамжуулах бололцоогүй. Шинэ замаар уралдахын давуу тал: 1.Морьдыг уралдааны гарааны зурхай руу хол тууж ядраах, цаг алдах явдалгүй. Энэ нь монгол, эрлийз морьдыг тусад нь уралдуулах үед буюу нэг наадмаар 8 удаагийн уралдаан явуулах нөхцөлд нэн чухал. 2.Олон мянган наадамчин өндөрлөг дэнж дээрээс, өмнүүр нь 200-300 метр зайд илхэн үзэгдэх уралдааныг гараанаас бариа хүртэл харах бололцоотой. 3.Морьдоо гарааны зурхай хүртэл 3-5 ?м замд туун биеийг нь халаах бололцоотой. 4.Морьд ядрахгүй тул уралдаан сонирхолтой болж, монгол морь, уралдааны нэр хүнд өснө. 5.Нарийн хайргаар хучиж индүүдсэн замаа уралдаан бүрийн өмнө услах тул тоос босохгүй. 6.Морьдын гараа, барианы болон дундаж хурдыг тодорхойлох боломжтой болно. 7.Жижиг биетэй, 45 км/цаг орчим хурдтай монгол моринд 589 метр радиустай, 1.85 км урттай хагас тойрог нь тойрог гэж мэдэгдэхгүй. Том биетэй, 60 км/цаг орчим хурдтай морьдын олон улсын уралдаан дээд тал нь 2 км урттай зуйван тойрог замд болдгийг анхаарвал тойргоос болгоомжлох шаардлагагүй. Өөрөөр хэлбэл, олон улсын уралдааны замын муруйлтын радиус хэдхэн метр, төсөөлөн буй замынх 589 метр байна. 8.Уралдааны зам тэгш тул морь, хүүхдийн аюулгүй байдалд нэн таатай. Замын огтлолыг үзүүлсэн 1 дүгээр зургаас харвал уралдааны замд 14 метрийн өгсүүр, 25 метрийн уруу байгаа нь одооны замтай харьцуулахад бараг тэгш гэсэн үг бөгөөд барианы 2 зурхай замынхаа яг тэгш хэсэгт байрлана. 9.Уралдааны засмал замын өргөн 20 метр гэдэг нь 10-20 морь эгнэн уралдах бололцоотой гэсэн үг бөгөөд манай уралдаанд морьд 4 минутанд 3 орчим км зам туулаад үндсэндээ цуварч эхэлдэг тул гарааны зурхайгаас хөдөлсөн даага, соёолон, азарга 5.15 км(В-II), шүдлэн, хязаалан, их нас 7.15 км(А-II) зам туулахдаа бүрэн цуварсан байна. Энэ нь аль ч насны морь тойрог хэсэгт орохоосоо өмнө 10-аас илүү морь эгнэн уралдахааргүйгээр цуварсан байна гэсэн үг. 10.Эзэн морио шаардлагатай үед татуулах бололцоотой. 11.Гадаад, дотоодын олон мянган наадамчин 2,5 км х 0,3 км =7,5 х.д.км талбай бүхий өндөрлөг дэнж дээр уралдаан үзэх, төрөл бүрийн үйлчилгээ ажиллах бололцоотой. 12.Засмал авто замаар уралдааныг даган тогтмол 30 м орчим зайнаас нэвтрүүлэх телевизийн нэвтрүүлгийн чанар хот, хөдөөгийн үзэгчдийн таашаалд бүрнээ нийцнэ. 13.Телевизийнхэн морьдыг авто замаар дагахгүйгээр 8 км зуйван тойрог замын дотор талаас хэд хэдэн камераар уралдааныг өртөөлөн дамжуулах бололцоо бүрдэнэ. 14. Дэнж дээр хэд хэдэн өндөр тавцан байгуулан надамчдад төлбөртэй үйлчилж болно. 15.Авто замаас гадагш уяачид байрлах, наадамчид машинаа байрлуулах зай талбай хангалттай. 2010.9.21.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна